Шаргын говь нь монгол Алтайн нурууны төв хэсэг рүү түрж орсон Шаргын цагаан нуурыг тойрсон цөлөрхөг газар. Шаргын хотгор нь урд талаараа Алтайн нуруу, баруун хойд талаараа Дарвийн нуруу, зүүн хойгуураа Хасагт хайрханаар хүрээлэгдэнэ.
1993 онд монгол бөхөнг хамгаалах зорилгоор Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви, Шарга, Халиун, Төгрөг сумдын нутгийг хамарсан Шарга байгалийн нөөц газрыг байгуулсан билээ.
Шаргын хотгорт хамгийн түгээмэл тархацтай амьтан бол монгол бөхөн бөгөөд хар сүүлт ч элбэг. Дарвийн нуруундаа шилүүс ирвэстэй ба гүйдлээр чоно үнэг тааралдана.
Шаргын говийн хамгий нам дор хэсэгт байх Шаргын цагаан нуур нь Шарга сумын төвөөс 30 гаруй км зайд далайн түвшнээс дээш 964 метрийн өндөрт 15 орчим метр квадрат талбай эзлэн оршино. Шаргын гол болон гүний усаар тэжээгдэх ба эрэг нь нам, намаг ихтэй ёроол нь лаг шавартай бөгөөд эргэн тойрон нь давс шүүгээр хучигдсан байдаг. Дэрс, заг, сухай их ургасан томоохон баянбүрд бөгөөд энд хар сүүлт, зэгсний гахай элбэгээс гадна усны шувууд олноор ирж зусдаг.
Шаргын говийн чимэг бол монгол бөхөн. Турьхан биетэй, том хамартай, бөгтөр биетэй, бүрэгдүү нэгэн боловч эрдэмтэд бөхөнг мөстлөгийн үеэс үүдэлтэй хэмээжээ. Дэлхийн улаан номд данстай монгол нутгийн уугуул амьтан монгол бөхөн Шаргийн говь, Хүйсийн говь, Манханы талаар л цөөхөн тоотой бөгтийн гүйж явна.
8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Монголыноо байгалийн сайхныг түмэн олондоо байнга таниулж, бишрүүлж, энэ утгаараа бүх насныханд байгалиа хайрлах үзэл бодлы нь бат суулгахад ихээхэн хувь оруулж буй та нарт байрлахын дээдээр байрлаж байна. Хийж буй ажил танд амжилт,, амьдралд чинь аз рагал, инээд хөөр билэглэе.
нутгаа саначихлаа
зун намарын заагаар бол бөхөн нилээн элбэг л харагддаг юм билээ
Яригдаад байгаа нуур нь 3х5м хэмжээтэй юм уу?
шаргын уудам говь миний сайхан нутаг даа зэрэглээ татаад үнэхээр гоё доо
Minii hairtai nutag.
Зарим талаар их дутмаг бичсэн байна. Мэдлэг мэдээлэлийн цар хүрээг нь тэлж байж нийтэд илгээж байх нь зөв юм.
Бөхөн.хамгаалах .талаар.Оюунхорол юу ч .хийж.чадахгүй.устгасан .даа. Олон.улсад.хандаад.арга.хэмжээ.авах байсан.