Монголын сүмо бөхийн холбоо үүсэн байгуулагдсан түүхт 25 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр "Централ тауэр"-т боллоо.
Өнөөдрөөс 25 жилийн тэртээ Монголын сүмо бөхийн холбоо үүсэн байгуулагдсан бөгөөд түүхт ойн хүрээнд Буянт-Ухаа спорт цогцолборт Монгол Үндэсний бөхийн барилдаан, АХА тэмцээн, гар зургийн уралдаан зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулжээ. Өнөөдрийн үйл ажиллагаанд урлаг, спортын олон алдартнууд ирж оролцсон бөгөөд гар зургийн уралдаанд оролцож тэргүүн байр эзэлсэн хүүхдүүдэд шагнал гардуулав. Тус уралдаанд 300 гаруй зургийг өсвөр насны хүүхдүүд ирүүлж өрсөлджээ. Мөн Сүмо бөхийн нэвтрүүлэг, нийтлэл бичсэн "Одод" студи, "MNB" телевизийн уран бүтээлчдэд шагнал гардуулсан байна.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
уралдааны байрны эзэд биз дээ хайрхамжгүй бичигчид юм