2019 оны 2-р сарын 2
15 цаг 00 минут

Улсаа үйлдвэрлэгч орон болгоцгооё

Солонгос улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөсөн нь маш олон үйлдвэрийг хаалгаа барихад хүргэлээ. Тэр тусмаа угаасаа л амь тавьж байсан гар утасны олон үйлдвэрийг “эцсийн замд нь үджээ”. Нэмүү өртөг өндөр учраас өдрөөс өдөрт үнэ нь унаж байгаа гар утаснуудыг солонгост үйлдвэрлэх нь ашиггүй болж вьетнам, индонез зэрэг улс руу үйлдвэрүүдээ шилжүүлэв. Одоо энэтхэгт үйлдвэрээ гаргахаар бэлтгэл ажлууд явж байгаа юм байна. Захын надад хүртэл нөлөөллөө үзүүлж, би ажилгүйчүүдийн эгнээнд элслээ. 4 жил гар утас үйлдвэрлэсэн үйлдвэрлэгч шүү би. 400 ажилтантай байсан манай үйлдвэрт 150 орчим ажилтан л үлдсэн. Самсунг бол 8000 гүйцэтгэгч үйлдвэртэй маш том орон зай байлаа. Самсунг хөдөлмөрийн өртөг багатай орнууд руу үйлдвэрээ гаргаснаар бүтээгдэхүүний үнээ бууруулж, ашгаа тэр чигээр нь авч үлдсэн юм. Бизнес эрхлэгчид хаана л бизнесийн таатай нөхцөл байна тэр зүг рүү явдаг, Улс орны эрх ашиг энэ тэр бол үнэндээ 33 дугаар асуудал гэдгийг солонгосын үйлдвэрлэгчид харууллаа. Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хөдөлгөснөөр улсаа хүнд байдалд орууллаа. Солонгосын хамгийн олон үйлдвэрийг өөртөө татаж чадсан вьетнамчуудад баяр хүргэе.
Монгол Улс энэ давалгааг ашиглаад нэг үйлдвэрээ манай улсад байгуулаач гэж хичээнгүйлэн гуйж болох юм шиг ээ. Бид яагаад Самсунгийн үйлдвэрлэгч болъё гэж хэлж болохгүй гэж. Тэртэй тэргүй манай улсад ч гэсэн хөдөлмөрийн өртөг бага шүү дээ. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй долларын ханшийг барих экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж ч юм бил үү? Би Самсунгийн гар утасны үйлдвэрийн шөнийн ээлжийн ажилтан байлаа. Орой 8 цагт ажилдаа гараад өглөөний 8 цагт ажлаасаа бууна. Бид нэг шөнө 200 хүн 3000 ширхэг гар утас үйлдвэрлэдэг, бидний шөнөжин үйлдвэрлэсэн утас өглөө дэлгүүрийн лангуу руу ачигддаг байлаа. Хүний тавилан ямар баялаг билээ дээ. Шөнө нь Самсунгийн үйлдвэрлэгч компанид ажиллаж, өдөр нь толгой компанийхантай мөр зэрэгцэн суралцана. Тиймээс тэдэнд үе үе манай оронд үйлдвэрээ байгуулаач гэдэг үгийг цухалзуулна, тандана. Тэд үйлдвэр байгууллахад юу юу хэрэгтэй байдгийг, яагаад вьетнам, индонез, энэтхэгт үйлдвэр байгуулж байгаагаа тайлбарлана. Монголд үйлдвэр байгуулж болохгүй байгаа шалтгааныг нь мэдэж байгаа ч шийдэж болохоор асуудал учраас битүүхэндээ болох юм байна гэдэг “сигналтай” сууна. Миний хүч дутах учраас ядаж мэдээлэл хүргэх нь миний үүрэг юм байна гэж бодон энэхүү тэмдэглэлийг бичлээ. 
Монголчууд Самсунг монгол руу гэж урин, бид чадах бүхнээр дэмжих болно, бид сайн ажиллаж чадна гэдгээ амлан, гуйцгаая. Чимээгүйхэн суулгүй гуйгаад ч болохноо улсаа үйлдвэрлэгч орон болгоцгооё. Улс төрийн тэмцэл шигээ үйлдвэрлэлийн төлөө тэмцэцгээе. Бид хичээн чадварлаг тэмцэгч үндэстэн билээ дээ. Хэрэгтэй байгаа зүйлээ бие биеэсээ эвтэйхэн гуйж, зэрэгцэн оршъё. Бидэнд үйлдвэрлэл хэрэгтэй байна. Өөрсдөө чадахгүй бол чаддагаас нь зүгээр л гуйя. Эрх баригчид маань гадаад руу явахдаа мөнгө биш, төлж чадах зүйлээ гуйгаасай. “Үйлдвэрээ оруулаад ир, бид ажиллаад өгье” гэж гуйх нь илүү шударга. “Үйлдвэр оруулж ирэх нөхцлийг чинь бид улсаараа хэлэлцье” гэж гуйх нь илүү шударга. 
Солонгосчууд өөрсдөө ажил олгогч компанийг онилон авч, манай хот руу нүүж ирээч, биднийг авраач гэж хотын иргэд, хотын дарга, их дээд сургууль, цагдаа, эмнэлэг бүгд нийлээд гуйдаг юм билээ. Хар хүйтэнд мөстэй усны челлэнж явуулж, онилсон компаниа “Манай хотод нүүгээд ир бид бүх талын дэмжлэгийг үзүүлнэ, компанийг чинь хайрлаж өгнө, шударга бусаас бид хамгаалж өгнө” гэж дуу хоолойгоо нэгтгэн, хичээнгүйлэн хашгирч тэмцэнэ. Би уншиж буй танд баталгаа болгон SK компанийг Гүми гэдэг хот урин дуудаж байгаа бичлэгүүдийг хавсаргалаа. Дүрэмт хувцсаараа ижилдэн гоёсон цагдаа нар хүртэл SK Гүми рүү гэж хүндэтгэлтэйгээр ёсолно. Манай профессорууд, сургуулийн маань захирал хүртэл дуу хоолойгоо нэгтгэн, SK Гүми рүү гэж орилох нь цаанаа л нэг хөөрхөн. Соёлтой бөгөөд хүндэтгэлтэйгээр хот даяараа SK-ийг дуудан компани бүр SK-ийн эмблэмийг гаднаа өлгөсөн байх нь хэрвээ би SK-ийн захирал байсан бол сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй. Тэмцлийн ийм хэлбэр хөөрхөн юм аа. Бид өөрсдийнх нь аргаар тэднээс гуйж болно шүү дээ. Бусдыг амьдруулсан нэгэн амьд үлддэг жамтай. Самсунг Монгол руу ирж, SK Гүми рүү ирээсэй гэж би мөрөөдөн мөрөөдөн залбирнам.
/Бичсэн: КIT их сургуулийн оюутан С.Болортуяа/

Эх сурвалж: Bolortuya Ser-od 

13
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

13 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

218.48.18.51Egee   • 2019, 4 сарын 20. 13 цаг 07 минут

Mongold taarahgui ted chin ajliin tsag urt hols baga muu nohtsold ajilluulna bga orlogoor ajillah hun huch ihtei hyatad vietnamd taarna D

202.55.191.130Зочин   • 2019, 2 сарын 9. 22 цаг 49 минут

зөв зөв энэ бол жишээ заавал солонгос гэж ойлгоод байгаа энэ хүмүүс алсыг хархаа байчихсан юумуу даа. үйлдвэр л оруурж ирэх хэрэгтэй гэдэг дээр бүгд санаа нийлэх хэрэгтэй. тэгээд халамжыг зогсоох хэрэгтэй. нэн даруй

202.9.42.145Зочин   • 2019, 2 сарын 4. 13 цаг 04 минут

монголд үйлдвэр хэрэггүй.

122.201.24.128Зочин   • 2019, 2 сарын 3. 2 цаг 58 минут

Хөгжье гэвэл оросуудтай хэрэлдэхээс өөр арга байхгүй Монгол улс баян байх нь оросын эрх ашигт харшилна

64.119.21.249Зочин   • 2019, 2 сарын 2. 11 цаг 51 минут

halamj avaad suragchihsan amitan 2 tsag ch ajilahgui

122.201.26.172сайхан санаа   • 2019, 2 сарын 2. 7 цаг 40 минут

Уг нь тун давгүй санаа дэвжүүлж, даанч архичин тамхичин, худалч хулгайч, хүн муулж хов ярьдаг, улс орноо бус өчүүхэн хувиа л боддог өөдгүй тэнэг монголчуудад даанч наалдахгүй хүрэхгүй нь тун харамсалтай

202.9.42.145Зочин   • 2019, 2 сарын 1. 16 цаг 53 минут

удахгүй солонгос улс монголоос гэрээт ажилчин авахааа болих байхөө.

66.181.182.72Зочин   • 2019, 2 сарын 1. 13 цаг 07 минут

Дандаа л ингэж хуцдагын.

202.179.25.91Зочин   • 2019, 2 сарын 1. 12 цаг 58 минут

Унэхээр зов зуйтэй авууштай санаа бичсэн байна.манай дарга нар монго биш иймэрхуу уйлдвэрлэл ошоо ую байж болох юм гуйж бутээж ирмээр байна.заавал монго гуйж оруулж ирээд тэгээд л хувааж идээд оронд орж яах юм.эсвэл зовхон уул уурхайн хоронго,оруулалалт гээд л эцэст нь байгаль орчноо суйтгээд л ямпр ч хэрэг алга.тэгэж байхаар ухаалаг хоронго оруулалтуудыг оруулж ирмээр байна

202.179.26.178Зочин   • 2019, 2 сарын 1. 12 цаг 10 минут

ENE HUN YU YARIAD BAINAA UDRIIN 12 TAG AJILDAG CH GEH SHIG GER ORONGUI GER BULGUI UR HUUHEDGUI UNCHIN URUUSUN UILDVERDEEREE AMIDARDAG YUM BAIHDAA CHAAVAAS...

64.119.16.189Зочин   • 2019, 2 сарын 3. 13 цаг 47 минут

Cham shig arhi gudarch hudal yarihaas uur yamgui hun neg iimerhuu l setgelgeetei bn l daa ger ornoo tejeegeed davhar ajil hiigeed yavj baigaa uchnuun hun bn gadaadad ch bas bn erguu amitan

202.179.26.178Зочин   • 2019, 2 сарын 1. 12 цаг 06 минут

SOLONGOSUUD MONGOLCHUUDAD ITGEED UILDVER BARIJ UGUH YUM BAIH

202.179.26.178Зочин   • 2019, 2 сарын 1. 12 цаг 08 минут

TEGEED TEND NI UDRIIN 12 TSAG AJILLAAD BAYARLAAD YAVAHIIM UU??

Шинэ мэдээ

“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА8 сар 26. 16:50С.Эрдэнийн “Фортуна” Н.Батбаяртай хамтарч хахуульд авсан 2 тэрбум төгрөгөө “Молор трейд” компаниараа дамжуулж МӨНГӨ УГААСАН хэргийг нь прокурорт шилжүүлжээ8 сар 23. 11:04Хүүхдийн оролцооны үндэсний чуулган-2023 ирэх долоо хоногт эхэлнэ.8 сар 22. 17:25Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, эхний 6 сард авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгох төсөв шийдэгдлээ8 сар 18. 16:22А.Цэрэнбат: ҮБХ-ны ээлжит хурлыг товлох бүрэн эрх Л.Гантөмөр даргад бий8 сар 18. 14:08ITF таеквон-догийн ДАШТ оролцохоор Монгол улсын шигшээ 54 хүний бүрэлдхүүнтэйгээр Астанаг зорьлоо8 сар 17. 12:16Бага насны хүүхдийн хооллолт ба сэтгэл зүй8 сар 14. 17:40ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ8 сар 10. 17:22Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах зөвлөмж8 сар 10. 16:22"Тавантолгой түлш"-ийнхэн зарласан тендерээ гацааж, Хятадын компанид тал засав уу8 сар 9. 16:44“ХҮҮХЭД ХАМГААЛАЛ - 2023” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА8 сар 8. 17:13ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ8 сар 3. 16:49“Гамшгийн үеийн хүүхэд хамгаалал” сургалтыг Хүүхдийн оролцооны байгууллагын хүүхдүүдэд зохион байгууллаа8 сар 1. 17:26ЦАГДААГИЙН ХОШУУЧ Э.БАЯРБАЯСГАЛАН: ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ АРГАЧЛАЛ НЭВТРҮҮЛЖ БАЙНА7 сар 31. 17:30Б.Анар: Залуусын нэгдлийг дэмжиж, итгэсэн Шадар сайдад БАЯРЛАЛАА7 сар 31. 16:18Богдхан уулын тусгай хамгаалалтай газар нутагт гарсан зөрчлүүдэд байгаль орчны байцаагч нар арга хэмжээ авч ажиллаа7 сар 26. 19:26Хүүхдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх арга зүйд суралцлаа7 сар 18. 17:15Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан БШУЯ-наас дараах ЗӨВЛӨМЖИЙГ өгч байна7 сар 13. 16:22“Хүүхэд хамгаалал, хөгжил, аюулгүй байдал“ сургалтын сургагч багш нарыг бэлтгэж байна7 сар 10. 16:53Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад "Гар ариутгагч" тарааж байна7 сар 6. 21:18Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад “Гар ариутгагч“ тарааж байна7 сар 6. 18:06
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.