Цуврал 2 - Япон улсын соёлоос
Үүдний өрөө бол гэрийн хамгийн анхны сэтгэгдэлийг төрүүлдэг чухал орон зай юм. Ихэнх айлын тэр хэсэг хавчиг давчуу байдаг. Юуны түрүүнд "Их зүйл тавихгүй байх", "Цэгцтэй байх"-аас үүдний өрөөгөө сэргээе.
Үүдний өрөөнд зочид ирсэн ч гэсэн тэнд удалгүй, дайраад л өнгөрдөг ч хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг тул харахад дулаан санагдуулахуйц ногоон ургамал мөн үнэртүүлэгч тавибал зохимжтой.
Өөрсдийн хэрэглэдэг углаашнаас гадна зочид ирэхэд хэрэглэгдэх углаашыг тусад нь саванд хийж бэлдвэл зочдод таатай мэдрэмж төрүүлэхээс гадна эмх цэгцтэй байх арга юм. Мөн түлхүүр, нүдний шил, нарны тос гэх зэрэг тэнд байхад тохиромжтой эд хэрэгсэлүүдийг өөрт таалагдсан сав баглаанд хийнэ. Сав баглааны тухайд доторх нь харагддаггүйг сонгоорой. Ажлаас яаран гэртээ ирэхэд хамгийн түрүүнд гэрийн үүд биднийг угтдаг. Таныг тайвшруулах цэцэг, навч, ургамал тэнд байвал хичнээн тааламжтай вэ? Нар тусдаггүй, ургамал ургах таагүй нөхцөлтэй бол хиймэл цэцэг ч байж болно. Түүнчлэн халуунд сэнгэнэм, сэрүүнд дулаан санагдуулам үнэртүүлэгч тавиад үзээрэй.
https://www.facebook.com/eeneenomtemdeglel/posts/1251323451673492?__xts__[0]=68.ARBlEn0gOHbnJZd-C1GybGJREo1v2gm9CX6ea1765rLscrsTRvAEdx4yWg3IQCmyJ9Y3DiFsgdLDnw4WQ8WuXpGHd_Kbwyskuz9cykokxRFb52m5njruBN9kcKIzmRuacZwDx3zXbllr12_-UF5MLr_e2oVywn9L9vub2id70MwYkCeMxmoHsP67CBqjIK3mG5AFozNjYp_5DtKzKfrou2ob8hJhEgEALVA-7G7kI-j9IUXp15Ow1k0pTqGBvz742jhkf2vq8sunEo3MxNLg1-GOAKo3fJ47XZgRZcFhfBSVPv17krCp7nDtO05WBwlHS3yf0yhjPN4YA4mpMjEkPW30oQ&__tn__=-R
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Зөв ,зүйл ,бичдэг,сайн ,хүн ,байна.