Монголын хамгийн анхны ХУРИМЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН “WE” студи гурван жилийн ойдоо зориулсан “ХУРИМЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН”-гээ энэ сарын 11, 12-нд Чингис зочид буудлын хаан танхимд толилуулахаар болжээ.
Тус студи нь 2015 оноос хуримын гэрэл зургийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ чиглэрээрээ дагнасан анхны студи юм байна. Одоогоор гэрэл зураг, дүрс бичлэгийн чиглэлээр 5-8 жилийн туршлагатай дөрвөн гэрэл зурагчин, дөрвөн видео оператор, нэг менежер гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг бөгөөд аялалтай хуримын гэрэл зураг, дүрс бичлэгийн үйлчилгээг нэвтрүүлэн монголын хуримын гэрэл зургийн салбарыг хөгжүүлэх чин хүслээр ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл бичих