2019 оны 5-р сарын 8
10 цаг 55 минут

Орос айлыг дэвжээсэн жижигхэн "Монгол морь" хэмээх нэгэн түүх

Герман улсад 1990 оны эхээр хөл тавьсан хоёр монгол залуугийн нэг нь хуучин “Опель” машин худалдаж аваад Москва ороод тэндээс ачуулахаар болжээ. Беларусын Гродно боомтоор гарч, Минск хотод ирээд нэг жижиг дэн буудалд хоноглохоор болжээ. Гэтэл машинд нь бага зэрэг гэмтэл гарсан тул ойролцоох машин засварын газар очоод байтал том краз машин иржээ. Жолооч нь бууж ирээд монгол залуучуудын Опель машиныг сонирхож байснаа хаанаас ирснийг нь асуугаад “Монголоос яваа” гэж сонсонгуутаа нүд нь сэргэж, хаана буусныг нь асуугаад “та нартай ярих яриатай хүн дээ би” гэжээ. Орой нь жолооч эр нэг шил водка, даруулганы идэх юмтай буудалд нь ирээд монгол залуусыг ширээнд урьж яриагаа эхэлжээ.
...Би Минскээс холгүй нэг тосгонд төрж өссөн. Дайны хөлд нэрвэгдсэн тосгон маань ядуувтар, манайх ч их ядуу айл байлаа. Тэр үед би жаахан хүү байсан. Нэг өдөр Тосгоны зөвлөл “дайны фронтоос ирсэн морьдыг айлуудад тарааж байгаа тул ирж морь ав” хэмээн зар тараасан байв. Аав маань морь авахаар явсан боловч замдаа танилуудтайгаа таарч архи уугаад нэлээд орой болсон хойно очтол хамаг морьдыг нь хүмүүс авч яваад ганцхан жижигхэн хар морь үлдсэн байж гэнэ. Бүртгэл хийж байсан дарга “тэр морь л үлдсэн, тэрийг ав даа” гэтэл аав ундууцан “Энэ муу давжаа хар морийг ямар морь гэдэг юм бэ” гэжээ. Нөгөө дарга “Энэ бол монгол морь, бас Берлин хүрсэн юм шүү” гэжээ. Аав хоосон буцахаар аваад явъя гэж шийджээ.
Тэр цагаас эхлэн монгол морь манай гэрийн гишүүн болж “Монгол” гэж нэрлэгдсэн. Монгол их чадалтай, урьд нь хоёр тоомсог хагалж бардагггүй талбайг ганцаараа анжис чирээд хагалчихдаг. Эцэж цуцахыг мэдэхгүй Монгол маань хажуу хөрш айлуудын газрыг хагалж, аав маань шанд нь мөнгө авдаг байв. Ачаа сайн даадаг, дэнхийтэл ачсан будаатай тэргийг тоох ч үгүй ганцаараа чирээд явчихдаг. Өмнө нь тэр тэргэнд хоёр морь хөллөдөг байв. Монгол хашаанд байх дургүй, зад дайраад гарчихна, өөр морьдтой нэг жүчээнд хийвэл зодолдоод сүйд хийнэ, дураараа сул явах дуртай, ааваас өөр хүнийг ойртуулдаггүй байсан. Өөр хүнийг унагачихдаг байсан тул нуруун дээр нь хэр удаан тогтох вэ хэмээн мөрийцөж, аав маань нэлээд мөнгө хождог байв. Өвөл болохоор Монгол маань ууланд явж өвсөө олоод идчихнэ, идэш тэжээлд мөнгө зардаггүй. Манай тэр хавиар чоно элбэг байдаг ч Монгол маань чононд бариулахгүй, харин ч нэг удаа залуу чонын толгойг зад тангарчихсан байсан гэж аав маань ярьсан. Тэгээд Монгол маань тосгонд их алдартай болж хүмүүсийн хүндлэл хүлээж аав ч мориороо бахархдаг байв. Өвөл болохоор Монгол маань цан хүүрэг болчихсон сагсайсан зэрлэг төрхтэй, их л сүртэй алхаж явдаг сан. Хүмүүс “Хараач нөгөө Монгол явж байна” гээд шуугиж, хүүхдүүд гүйлдэн ирж харах дуртай байсан.
Аав маань Монголдоо их хайртай, “Монгол ирснээс хойш манай амьдрал өөдөлж чинээлэг айлын тоонд орсон” гэж ярихад ээж маань “Энэ жижигхэн хар морь манай амьдралыг ивээх гэж явуулсан бурханы элч” гэдэг байлаа. Аав маань халамцуу үедээ “Ийм морийг сургаж хүмүүжүүлсэн тэр хүмүүст талархах юмсан, мундаг хүмүүс байдаг байх даа, би даанч амьддаа монгол хүмүүстэй учрахгүй биз, та нар минь миний талархлыг заавал дамжуулдаг юм шүү” гэж ярьдаг байсан юм.
Би хот руу сургуульд сурахаар явахад аав Монголоо хөллөн намайг хүргэж өгсөн. Хэдэн жил өнгөрч би Минскт амьдрахаар болсон. Нэгэн өдөр ааваас захиа автал “Монгол маань хөгшрөөд жүчээнээс гарахгүй байсаар зогсоогоороо үхсэн байсан. Аав маань гашуудаж архи их уусаар байгаад Монголынхоо араас явсан даа, хөөрхий” гэж яриад кразны жолооч эр хэсэг дуугүй болжээ.
Тэрбээр өврөөсөө хуучин фото зураг гаргаж ирээд ааваас минь үлдсэн ганц зураг гэж үзүүлэхэд нэг хөгшин эр жижигхэн хар морины хамт авахуулсан зураг байв. Жолооч эр “За ингээд би аавын гэрээслэлийг биелүүлж Монгол хүнтэй уулзаж Монголынхоо тухай дуулгалаа. Та нар манай Монгол шиг жижиг биетэй ч айхтар улс бололтой. Хаа байсан Германаас хуучин машин унаад энд явж байдаг...” гэж хундага өргөөд “Монгол морины төлөө... түүнийг сургасан танай ард түмний төлөө...” гэж билээ...

27
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

27 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.212.118.132Монгол   • 2019, 5 сарын 9. 20 цаг 36 минут

Үнэхээр гайхалтай би нулимс дуслуулан уншиж байна.....би ха холоос нутагтаа гүйж ирсэн Монгол морьны тухай уншиж байсан

202.21.100.210Зочин   • 2019, 5 сарын 9. 8 цаг 05 минут

Гайхамшиг

202.179.11.230mgl   • 2019, 5 сарын 8. 17 цаг 38 минут

Yamar saihan yum be. Bid chini iim augaa yumaa aldsaar l baina. Tenegiin ***** uls daa bidnii Mongolchuud.

119.40.103.3Зочин   • 2019, 5 сарын 8. 17 цаг 00 минут

mundag umaa

202.131.254.46Зочин   • 2019, 5 сарын 8. 16 цаг 16 минут

ОДООНЫ МОНГОЛ МОРЬ, МОНГОЛ ХҮНЭЭС ИЙМ ЧАНАР ГАРАХ УУ? ЭРГЭЛЗЭЭТЭЙ, АДУУ НЬ ЭРЛИЙЗ, ЭРЧҮҮД НЬ ХУРЛИЙЗ ГОЛДУУ.

64.119.16.120Зочин   • 2019, 5 сарын 9. 19 цаг 37 минут

chil erliiz baih

66.181.180.60Зочин   • 2019, 5 сарын 8. 14 цаг 32 минут

дэлхийн 2-р дайны үед монгол морь минь их л хэрэг болсон гэдэг биз дээ Оросууд шагнал болгож 3- хороолол барьж өгсөн гэдэг үнэн байх гэж боддог

202.9.42.25Зочин   • 2019, 5 сарын 8. 14 цаг 16 минут

Монголчууд Монгол мориосоо тэнэг ухаан муутай хүмүүс юм.

64.119.16.120Зочин   • 2019, 5 сарын 9. 19 цаг 38 минут

harin tiin chamaas eheleel

202.179.31.15zochin   • 2019, 5 сарын 8. 12 цаг 44 минут

Amerikt bas neg mongol mori aldarshsan gesen. Ter mori amerik nertei, jijig bietei murtluu mash ih chadaltai, dainii ued buh achaag zuudug, tserguudtei togloh durtai chiher nehdeg, heniig ch hajigladaggui nomhon, unench mori baisan. Uhsenii daraa tuund zoriulj hushuu bosgoson genelee.

122.201.26.172Зочин   • 2019, 5 сарын 8. 12 цаг 14 минут

Энэ сайхан аргамал хөлгүүд минь эх орны минь нэг хэсэг шүү дээ. Элэг нэгт монгол түмэн минь хүний газар ч бай нутаг усандаач бай эх орныхоо л нэрийг ямагт эрхэмлэж яваарай, үүнийг л үр хүүхдүүддэ захиж үлдээгээрэй. Энэ л монгол хүн болж төрсөний эрхэм үүрэг шүү дээ. Эрхбиш эзэн нь буянт малаасаа дор байвал гутамшиг биздээ

202.9.43.180saixan xyleks maani tengerle   • 2019, 5 сарын 8. 12 цаг 13 минут

ots

122.201.23.84зочин   • 2019, 5 сарын 8. 11 цаг 40 минут

Энэ бичсэн хүний нэр байхгүй байх юм

202.9.42.130Зочин   • 2019, 5 сарын 8. 11 цаг 23 минут

Зохиолч Ж.Лхагваагийн "Дарцаг чамайг үүрд дурсана" гэдэг өгүүллэг байдаг.

59.153.87.38зочин   • 2019, 5 сарын 8. 11 цаг 18 минут

зохиол байна

49.0.135.63ЗОЧИН   • 2019, 5 сарын 8. 11 цаг 07 минут

ХҮНИЙ ГАЗАР ГАНЦААРДАЖ ИХ Л ЗОВСОН БАЙХДАА . ЯАХАВ АДГУУС БОЛОХООРОО ТЭЖЭЭГДЭЖ БАЙГАА ОРЧИНТОЙГОО ЗОХИЦООД Л. ЯГ Л МОНГОЛ ХҮНИЙ АРАНШИН МӨН ДӨӨ. ЗОГСООГООРОО ҮХДЭГ НЬ АРАЙ Л МУНДАГ ХИЙМОРЛОГ ЮМ АА.

202.126.89.201oogii   • 2019, 5 сарын 8. 10 цаг 50 минут

ymar goy ym be neeh goy sanagdlaa unshaad baharahmaar ymaa my mongol oron

202.55.191.194uchka   • 2019, 5 сарын 8. 10 цаг 49 минут

Сайхан дурсамж байна Сэтгэл хөдөлчихлөө. Зургийг хуулбарлаад аваагүй л юм байхдаа

203.91.115.40Зочин   • 2019, 5 сарын 8. 9 цаг 15 минут

сайхан дурсамж байна. бахархамаар монгол морьд

64.119.27.170Зочин   • 2019, 5 сарын 8. 7 цаг 42 минут

маш сайн байна. Их хөөрхөн бичжээ.

49.195.152.88Mungunkhuyag   • 2019, 5 сарын 7. 19 цаг 41 минут

Huurhii min ijil sureg nutag uul usaa ymar ih sanadag bsan boldoo

202.126.89.207Ганбаатар   • 2019, 5 сарын 7. 18 цаг 22 минут

Зохиолч Д.Нямаагийн Дарцаг гэдэг өгүүллэг байдаг Их Орос орны ха нэгтээ 100/2 н Монгол морьд ач тусаа өгсөөр Их түүхийг бүтээлцэж дээ хөөрхий

202.21.108.145сайхан түүх бн   • 2019, 5 сарын 7. 17 цаг 58 минут

Их Монголын Их Түүхийг Бүтээлцсэн Аргамаг Хүлгүүдийн Эх Ороооон мөнөөс мөндөө

202.126.89.4Зочин   • 2019, 5 сарын 7. 16 цаг 27 минут

Сэтгэл хөдөлгөм түүх бна

192.82.65.120Зочин   • 2019, 5 сарын 7. 15 цаг 35 минут

Сайхан гоё дурсамтай юм байна

202.131.226.221ө   • 2019, 5 сарын 7. 15 цаг 27 минут

дэндүү сайхан нийтлэл байна

202.179.31.26Зочин   • 2019, 5 сарын 7. 15 цаг 03 минут

Монголчууд яагаад морио дээдэлдэг болсон нь монгол морины тэсвэр хатуужил, хүч чадалтай салшгүй холбоотой. Дээр үед монголчууд аж ахуйдаа морио ашиглаж байсан ч дайн байлдаанд аравт, зуут, мянгат, түмтийн зохион байгуулалтад бүгд морин цэрэг байсан. Монгол морь эзэндээ үнэнч, дайн байлдаанд шархтай эзнээ гэрт нь авчирдаг, өөрөө өвс, усаа олж идэж, уудаг, хүйтэнд ажрахгүй. Дэлхийн 2-р дайнд машин явахгүй элстэй шавартай газарт томск чирч дийлэхгүй том их бууг чирч хүрэх газарт нь хүргэдэг байсан

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.