2019 оны 5-р сарын 8
16 цаг 48 минут

Цэргийн ээж Е.Степанова дайнд 9 хүүгээ алдсан гунигт түүх

1941-1945 оны аугаа их Эх орны дайн зөвлөлтийн бүхий л айл өрх, хүний амьдралд нөлөөлж зарим нь тэргүүн шугаманд байлдаж, зарим нь ар талд хөдөлмөрлөж, нөгөө зарим нь ах дүү, амраг садан, хүүгээ дайнд үдэж өдөр бүрий фронтын чимээ сонсон хэзээ эргэж ирэх бол хэмээн хүлээн суусан.

Ийм ээжийн нэг бол Украины иргэн жирийн нэгэн ээж Степанова Епистиния Федоровна. Тэрээр өөрөө 1882 онд Кубанид төрсөн юм байна. Тосгоны жирийн эмэгтэй тэрээр мал аж ахуй эрхэлж, тариа тарьж нөхөр Михаил Николаевич Степановтай танилцан 15 хүүхэд төрүүлснээс 9 хүү, нэг охин л өсч торнижээ. Харин 9 хүү нь бүгд дайны улмаас нас барсны 7 нь Эх орны дайнд оролцож яваад амь алдсан байна.

Степановынхны хөвгүүдийн хувь заяа

Түүний хөвгүүд бүгд эх орныхоо төлөө тулалдаж дайнд амь насаа алдсан.

Александр (1901 – 1918). Улаан армид тусалсны төлөө цагаантнууд буудаж алсан.
Николай (1903 – 1963). 1941 оны наймдугаар сард фронтод сайн дураараа явж хүнд шархдаж үүнийхээ улмаас 1963 онд нас барсан.

Василий (1908 – 1943). Германчууд 1943 онд буудан хөнөөсөн
Филипп (1910 – 1945). Байлдаж яваад фашистын хорих лагерьт нас барсан
Федор (1912 – 1939). Халхын голын байлдаанд амь алдсан
Иван (1915 – 1943). 1942 онд германчууд буудан хороосон
Илья (1917 – 1943). Курскийн тулааны үеэр амь үрэгдсэн
Павел (1919 – 1941). Брестийн цайзыг хамгаалахад оролцож яваад сураггүй болсон
Александр (1923 – 1943). Сталинградын тулаанд оролцож яваад амь үрэгдсэн. ЗХУ-ын баатар цолоор нэхэн шагнасан.

Фронтод явсан хүүхдүүд нь эхлээд өөрсдөө байнга захидал бичиж Степановна бусдын нэгэн адил цэрэг эрсийн гурвалжин захиадл хүлээн авч, охин нь аж ахуйд нь тусалсаар байлаа. Сүүлдээ захидал цөөрсөөр ирэхээ болив. Улмаар аймшигт мэдээтэй албан захидал ээлж дараалан ирж Эх гашуудлын хар алчуураа ч тайлахаа бараг больсон гэдэг.

Фронтод хөвгүүдээ үдсэн Зөвлөлтийн мянга мянган ээжүүдийн л нэг түүний тухай бүр дайны дараа л олон нийт мэдэж “Баатар эх” одон хүртээсэн байна.

Хөвгүүдийн нь тухай ном зохиол ээлж дараалан гарч, тэднийхийг зорьсон сэтгүүлч сурвалжлагчид хөвөрсөөр. Хөвгүүдийн нь тухай, гэр бүлийн нь тухай музей ч байгуулж. Энд нь Иваны шүлгийн дэвтэр, Василийн хийл хөгжим, Александрыг оршуулсан газрын шороо, хүүхдүүдийн нь захидал дэлгээстэй бий. 
Энэ алдарт ээжийн тухай баримтат кино ч бий.

Аймшигт дайны гашуун зовлонг биеэр туулсан энэ гайхамшигт ээж ганц охиныхоо хамт Ростов-на-Донд амьдарч байгаад 1969 онд насан өөд болсон байна. Түүнийг оршуулсан газар нь Степановынхны гэр бүлд зориулсан дурсгалын цогцолбор босгожээ.

18
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

18 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.57.94.149Z   • 2019, 5 сарын 12. 22 цаг 39 минут

Gaihshigtai eej

139.5.219.25Зочин   • 2019, 5 сарын 11. 13 цаг 31 минут

Бахархах өрөвдөх гайхах харамсах сэтгэл төрж байна дайн. Гэж иймхэцүү юмаа гэж бодлоо

66.181.161.113зочин   • 2019, 5 сарын 10. 21 цаг 01 минут

төрүүлж өсгөсөн үр хүүхдээ бидний төлөө золисон эх хүн таньд мэхийн ёслов

103.111.68.3Зочин   • 2019, 5 сарын 10. 16 цаг 24 минут

эх нь бурхны оронд хүүхдүүд ээ олж уулзах байх даа. сайхан түүх байна шүү

66.181.165.91zochin   • 2019, 5 сарын 10. 9 цаг 08 минут

Ebii Ebii Ebii

103.229.123.235Зочин   • 2019, 5 сарын 9. 21 цаг 59 минут

5 сарын 9 нд энэ баатар эхийн хөшөөнд Монголын засгийн газраас хүндэтгэл үзүүлэх ёстой юм бна даа

66.181.181.246зочин   • 2019, 5 сарын 9. 14 цаг 44 минут

Энэ мундаг ээжийн хөвгүүдийн нэг нь Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө, бидний өнөөдрийн эрх чөлөөт амьдралын төлөө дайтаж яваад халуун амиа алдаж. Тэгэхээр Монголчууд бид энэ сайхан ээжид өртэй байж.

66.181.177.71зочин   • 2019, 5 сарын 9. 12 цаг 50 минут

Хүн урт насалсан ч, богино насалсан ч аль аль нь үхэж л төгсдөг.Энэ баатар эх хөвгүүдээ бүгдийг нь эх орноо хайрладаг баатар эрчүүд богон хүмүүжүүлжээ.Их Сорхогтани хатан хөвгүүдээ бүгдийг нь дайнд явуулж хатуужуулан жинхэгнэ шилдэг дайчид болгосон гэдэг.Тэгэхэд одоо манай эх гээд яваа этгээдүүд хүүгээ цэрэгт явуулахгүй гээд новширч яваа.Миний хүүгийн орноос өөр хүүхдийг ав гээд шулам аятай аяглаж яваа нь жигшүүртэй.Мөн их зөрөө байна аа.

202.131.226.2Зочин   • 2019, 5 сарын 13. 12 цаг 11 минут

uv zuv heljee

202.179.3.246Зочин   • 2019, 5 сарын 9. 12 цаг 45 минут

зүрх сэтгэл шимшрэм энэ эмгэнэлтэй явдалд зориулсан Журавли дууг сонсоход хэл мэдэхгүй хүнд ч мэдрэгддэг агуу гайхамшигтай ээж

66.181.181.35ард   • 2019, 5 сарын 9. 10 цаг 47 минут

эвий дээ. мөн ч их хүнд зовлон үүрсэн дээ оросын ард түмэн. халхын голд 20.000 орос цэрэг монголчуудын төлөө цусаа урсган амиа алдсан үнэн түүхтэй тэдний нэг энэ ээжийн хүү байжээ.аугаа түүхт ялалтын өдөр !!! оросын ард түмэнд сайн сайханийг ерөөе. орост сурч сэтгүүлчийн мэргэжил эзэмшсэн элбэгдорж **** оросуудыг муулж.хөөж туулгаж.жудаггүй зан гаргасанаас болж оросууд биднээс холдсон шүү.улс орон ард нийтэд гай болж их мэдэмхийрч дураар авирлаж.овилгогүй сагсуурч байсан энэ этгээдийн балаг ингээд нэг дуусаасай билээ.

202.131.242.254az az   • 2019, 5 сарын 9. 10 цаг 45 минут

ebiidee ebiidee ymar hetsuu baisan bol orobdmoor ym daa

66.181.182.251зочин   • 2019, 5 сарын 9. 8 цаг 46 минут

Энэ бол хамгийн гайхамшигтай ээжийн түүх. Төрүүлээд, өсгөөд, хүмүүжүүлээд, нас биед хүргээд, дайнд мордуулаад бүх хөвгүүдээ алдсан, тэгээд энэ хүнд зовлонг биеэр туулсан гээд боддоо. Ямар их зориг тэвчээр вэ. Ийм ээжийн өлмийд мөргөсөн ч багадна.

112.72.12.8Тулга   • 2019, 5 сарын 9. 0 цаг 26 минут

Журавли гэдэг дуу чинь энэ түүхээс сэдэвтэй шүү дээ

172.58.37.112Mongol   • 2019, 5 сарын 9. 0 цаг 17 минут

Mongoliin ard tumnii toloo negen saihan huu n amia aldjee , bidnii toloo amia aldsan 20 000 oros baatar erchuudiig bid hezee ch martah esgui, Yalaltiin bayariig bid eslol togoldor temdeglej bh estoi , bidnii ovog deedes mor zeregtsen Altan amiaraa Yalalt baiguulsan yum shuu

202.126.89.42Зочин   • 2019, 5 сарын 8. 22 цаг 20 минут

Нүдний харцыг нь ... тэр олон сайхан үрээ алдсан эх ямар өрөвдмөөр юм бэ.

202.126.89.94монголмаа   • 2019, 5 сарын 8. 21 цаг 18 минут

эвий дээ сайхан ээж минь

65.28.51.44usa   • 2019, 5 сарын 8. 21 цаг 17 минут

huurhii dee yamar hetsuu baisan bol doo, 9 huuhdee aldana gedeg estoi aimaar. Jinhene baatar eh yum daa

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.