2019 оны 5-р сарын 9
9 цаг 25 минут

Ялалтын парадыг командласан Маршал К.К.Рокоссовский



Маршал К.К.Рокоссовский бол Эх орны дайнд тодорсон авъяас билэг төгөлдөр эр зоригт гайхамшигт сурган хүмүүжүүлэгч жанжин байсан . Константин Константинович Рокоссовский 1896 оны 12 -р сарын 8 хуучин тоолоор (20)-нд Великие Луки хотод төрсөн. Маршал Рокоссовский бол орос эхтэй , эх нь 1911 онд нас барсан , польш аавтай, эцэг нь төмөр замчин машинист хүн байсан байдаг , Тэр Дэлхийн 1-р дайн эхлэх үед 1914 оны 8 -р сараас 1917 -р сард 12 сард Хаант Оросын Каргополийн драгуны хороонд цэргийн алба хааж байгаад 1917 оны 12 -р сард Улаан Армийн эгнээнд орж 1918 оноос Уралын морьт 1 -р хорооны сумангийн захирагч , 1919 оны 6 -р сард Уралын морьт 2 -р дивизионы захирагч болж дэвшжээ . Рокоссовский 1919 онд Улаан тугийн одонгоор анхлан шагнагдаж байсан бол 1921 онд хоёр дахь удаагаа бас шагнуулж байсан байна . Тэр 1920 оны 1 -р сараас морьт хорооны захирагч болж 1921 онд Монголын нутагт цагаатныг дарах цэргийн ажиллагаанд оролцож байжээ . 1922- 1929 онд Өвөр байгал дахь Кубаны 5-р тусгай бригад командалж байх үедээ 1926-1928 онд Монгол улсын 1-р морьт дивизийн сургагч хийж ажилласан байдаг . Ингээд 1929 оны 11 сард Дорнод-Хятадын төмөр замд гарсан мөргөлдөөнд Хятадын цэргийн бут цохиход гарамгай гавьяа байгуулж улаан тугийн одонгоор 3 дахь удаагаа шагнуулав. 1930 - 1935 онд морьт дивизийн захирагч 1936 оноос морьт корпусын захирагчаар ажилав.

Гэвч ирээдүйн маршалын польш удам угсаа нь 1937 оны их хэлмэгдүүлэлтийн жилд Рокоссовскийг польшийн тагнуул, ардын дайсан хэмээн баривчилах хангалттай шалтгаан болж 1940 оныг хүртэл Ленинградын шоронд 3 жил хоригдоод цагаадаж хошууч генерал цолтой Рокоссовский механикжуулсан корпусын захирагчийн хувиар 1941 онд дайныг угтжээ . Дайны эхний өдрөөс л Баруун-Өмнөд фронтод байлдаж барьц алдалгүй, нөхцөл байдлыг хяналтдаа авч чаддаг байсан учир хурдан дэвшиж 16-р армийн командлагч болж Москвагийн дэргэд тулалдаж тулаанд шархдан эмнэлгээс гараад 1942 оны 7 -р сарын 14 -нд Брянскийн фронтын командлагч , 10 -р сарын 1 -нд Донын фронтын командлагчаар Сталинрадын дэргэд их тулалдаанд оролцож германы 6 дугаар армийн командлагч, генерал-фельдмаршал Фридрихфон Паульс армийг буулгаж авсан байна . Үүний дараа 1943 онд Төвийн фронтын командлагчаар Курскийн цүлхэнд дэхь тулалдаанд Германы армийн цохилтын чиглэлд нь гүн цуваа хориглолт байгуулан тамирдуулж, давшилтын районд цэргээ хуралдуулж байхад нь артилерийн галын цохилтыг урьдчилан өгөх үүргээ нэр төртэй гүйцэтгэжээ. Түүний жанжины авъяас чадвар хурц тод илрэн гарсан байлдааны операци нь Белоруссийг чөлөөлөх “Багратион” ажиллагаа байлаа. Тухайн үеийнхээ бүх цэргийн онолтой зөрчилдсөн, нэг бус хоёр чиглэлд гол цохилт өгөх К.К.Рокоссовскийн санааг байлдааны төлөвлөгөөг боловсруулахад оролцсон бүх генералууд Жуков, Васильевский нар ч эсэргүүцэж байв.

Гэвч Константин Константинович өөрийнхөө байр сууринд бат зогсож байсан тул “Багратион” төлөвлөгөөг гурван удаа буцаасны дараа Рокоссовскийн саналыг Дээд Ерөнхий Командлагч хүлээн авч цохилтыг хоёр чиглэлд хийхээр болов. Уг ажиллагаа Эх орны дайны хамгийн амжилттай хэрэгжсэн цэргийн ажиллагааны нэг байсан ба хоёр чиглэлд цохилт өгөх санаа ямар том санаа байсныг ухаарсан Сталин 1944 оны 06 дугаар сарын 29-нд армийн генерал К.К. Рокоссовскийд ЗХУ-ын маршалын одыг гардуулсан бол үүнээс сарын дараа 1944 оны 7 дугаар сарын 30-нд түүнд ЗХУ-ын баатрын анхны Алтан таван хошууг нь зүүж өгсөн юм. Зөвлөлтийн арми “Багратион” ажиллагааны үр дүнд германы 105 мянган цэргийг олзлон авсан нь Сталинградад олзлогдсон цэргээс даруй 15 мянган хүнээр их байлаа. Москвагийн гудамжаар германы олзлогдсон цэргүүдийг жагсаалаар явуулах Сталины тушаалыг биелүүлсний дараа дэлхий дахин энэ ялалтад итгэсэн юм.“Багратион” ажиллагааны дараагаас Сталин Рокоссовскийд үлэмж хүндэтгэлтэй ханддаг болсон бөгөөд түүнийг Константин Константинович хэмээн бүтэн овог нэрээр нь дуудах болов. Урьд өмнө Сталин зөвхөн маршал Шапошниковыг л ингэж овог нэрээр нь дуудан хүндэтгэн харьцдаг байжээ. И.В.Сталин улс төрийн холын хараатай удирдагч хүний хувьд заримдаа хайртай жанжинаа өөрийн эрхгүй гомдооход хүрдэг байлаа. Ийм явдал Сталин, Рокоссовский хоёрын дунд 1944 онд болсон гэдэг. Белоруссын 1 дүгээр фронтын командлагч Рокоссовскийд Сталин өөрөө утасдан, түүнийг Белоруссын 2 дугаар фронтын командлагчаар томилж, түүний оронд Г.К.Жуковыг тавьж байгаагаа мэдэгдсэн байна.

Польшийн цагаачлалын засгийн газар Лондонд үйл ажиллагаагаа явуулж, зөвлөлтийн талтай зөвшилцөлгүйгээр Варшавт бослого эхлэн, польшууд өөрөө өөрсдийгөө чөлөөлөхийг хүссэн нь Сталин Польшийг чөлөөлөх үүргийг Рокоссовскийд, өөрөөр хэлбэл польш хүнд даалгах бололцоогүй болгосон байна. Польшийг чөлөөлөх, Берлинийг эзлэх операцуудыг Орос жанжинд даалгах нь зөв гэж Сталин үзсэн , ийм ч учраас Берлины операцийг Белоруссын 1 дүгээр фронтын /Хуучин К.К.Рокоссовскийн командалж байсан фронт/ командлагч Г.К.Жуков, Украйны 1 дүгээр фронтын командлагч И.С.Конев нарт даалгаж , харин Рокоссовский 1945 оны 1 -р сараас 3 -р сард Дорнод-Прусс, Дорнод-Помераны операцийн фронтын цэргийг удирджээ .Рокоссовскийд Польшийг чөлөөлөх, Берлиныг эзлэх хувь улс төрийн шалтгаанаар олдоогүй ч Сталин чухамхүү түүнд л 1945 оны 6 дугаар сарын 24-ны Ялалтын парадыг командлах нэр хүндтэй үүргийг ноогдуулсан билээ. Энэ нь Сталины зүгээс К.К.Рокоссовскийн жанжины авъяас чадварыг зүй ёсоор үнэлсэн үнэлгээ төдийгүй, Зөвлөлтийн жанждын дотор түүний эзлэх байр суурийг зааж өгсөн үйлдэл байсан гэж үзэж болно. Г.К.Жуков парадыг хүлээн авсан юм. 


Маршал К.К.Рокоссовский доод тушаалын хүмүүстэйгээ чин сэтгэлээсээ харьцдаг тэдний зөв санал санаачлагыг хөхүүлэн дэмждэг байсан нь бусад жанждаас хамгийн их ялгардаг чанар гэгддэг байжээ .

13
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

13 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

85.218.48.83Зочин   • 2019, 5 сарын 16. 12 цаг 33 минут

Ene bol delhiin ard tumniig fashizmin darlalaas chuluulsen Orosin baatarlag ard tumnii ih yalaltiin parad bailaa.Gaihamshitai humus,gaihamshigtai abiyaslag janjnuud baijdee.Getel odoo tuuhiig martuulah gej,Staliniig het harluulah gej oroldoh bolj!Fashizm Oros orniig dotroos zadalah bodlogo yabuulj baisan gej olon tuuhen kinod gardag shuu!

202.72.245.122Ы   • 2019, 5 сарын 13. 8 цаг 23 минут

ТОМ ТОЛГОЙТОЙ ХҮҮХЭД ШИГ ЮМ БОДОХО БОЛЬ ӨНӨӨГИЙН 1,5 САЯ КМ ТАЛБАЙДАА ЭЗЭНИЙГ ЁСООР ХАНД БААХАН ТОЛГОЙНУУД ГАДНЫХ

122.201.24.95Иргэн   • 2019, 5 сарын 12. 18 цаг 44 минут

Маш хүнлэг хүн гэж жирийн цэргүүдийн дунд алдаршсан маршал гэж уншиж байсан

66.181.160.76Зочин   • 2019, 5 сарын 11. 4 цаг 55 минут

Сталин мундаг түүний билэгт жанжнууд , орсын ардууд мундаг ! Гэхдээ бидний дээдэс үлээсэн эх нутгаас их дээрэмдсэнийг үеийн үед бүү март !!! Мандах буурдагийн жам бидэнд тохиох үе ирнэ!

202.72.245.122б   • 2019, 5 сарын 10. 11 цаг 54 минут

Оросууд ухарч байхдаа Ялах тактикаа боловсруулж байдаг Ард түмэн.

202.179.31.75Агуу Оросын ард түмэн   • 2019, 5 сарын 10. 10 цаг 31 минут

Рокосовскийн тухай маршал Васелевскийн болон маршал Буденный нь номноос бага насандаа уншиж сэтгэл догдолж тэр номыг хэчнээн удаа ч уншсанаа мэдэхгүй,Одоо хүртэл би санаж байдаг, байлдааны өндөр ур чадвартай анги нэтгэлүүлдийг генериал Рокосовский гээл, Би тэр номноос амьдралд хандах хандлагынхаа тодорхой хэсгийг олж авсан, Ур чадвар тэсвэр тэвчээр бол орос цэрэг оросын ард түмний мөн чанар боловуу

139.5.217.143зочин   • 2019, 5 сарын 9. 23 цаг 27 минут

Оросын агуу ард түмэнд ялалтын баярын мэнд хүргэе

202.21.118.174irgen   • 2019, 5 сарын 9. 14 цаг 39 минут

aguu atd tymen !!!baatruud !!!

119.40.98.162Зочин   • 2019, 5 сарын 9. 11 цаг 18 минут

агуу командлагч

66.181.169.110зочин   • 2019, 5 сарын 9. 11 цаг 03 минут

Оросын алдарт жанжинуудын нэг дээ, энэ хүн. Оросууд л Монголыг Японоос аварсан түүхтэйг хүн бүр мэддэг байх хэрэгтэй шүү дээ ээ.

122.201.31.209Зочин   • 2019, 5 сарын 9. 10 цаг 28 минут

Жуков, Конев, Рокоссовский Берлиныг чөлөөлсөн 3 жанжин. Эхний хоер нь Монгол улсын баатар. 3-уулаа Монголын түүхэнд нэрээ үлдээсэн хүмүүс. Харин Рокоссовскийд шагнал өгсөнгүй. Нэхэн олгох л хэрэгтэй. Ерөнхийлөгчөө.

202.126.89.106Zochin   • 2019, 5 сарын 9. 10 цаг 25 минут

Ok.

59.153.112.233Зочин   • 2019, 5 сарын 9. 9 цаг 57 минут

АНУ, Англи, Герман, Япон зэрэг колончлогч орнуудаас Монгол орныг минь аварсан Оросын агуу их ард түмэнд гүнээ хүндэтгэн ёслоё

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.