2019 оны 5-р сарын 13
18 цаг 09 минут

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцлээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепцын тухай хэлэлцлээ. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепцын талаар Улаанбаатар хотын Ерөнхий архитектор болоод нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрынхан танилцуулга хийв.

Улаанбаатар хотыг хөгжүүлэх шинжлэх ухааны үндэслэлтэй, урт хугацааны анхдугаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1954 онд ЗХУ-ын Москва хотын “Гипрогор” институт хийж гүйцэтгэж байжээ. Үүнээс хойш тус институт 1961, 1976, 1986 онуудад дөрвөн удаагийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан байна. Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээс хойш Улаанбаатар хотыг 2000-2020 он хүртэл хөгжүүлэх тав дахь удаагийн ерөнхий төлөвлөгөөг манай архитектор, инженерүүд боловсруулж, Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор батлуулсан. Улмаар тус ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад нийслэлийн хүн ам, эдийн засаг, газрын харилцаанд томоохон өөрчлөлтүүд гарсны улмаас тодотгол хийх шаардлага бий болж “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийг боловсруулж Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлуулан мөрдөж буй.

Дээрх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн хугацаа дуусаж байгаатай холбогдуулан холбогдох хууль тогтоомжид заасны дагуу дараагийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө буюу зургаа дахь төлөвлөгөөг өдгөө боловсруулж байна. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг “Үнэлгээ дүгнэлт, суурь судалгаа”, “Концепц”, “Ерөнхий төлөвлөгөө” гэсэн гэсэн үндсэн гурван үе шаттай хийхээр төлөвлөж ажлын хэсэг гарчээ. Өнөөдрийн зөвлөлийн хурлаар уг төлөвлөгөөг нарийвчлан хэлэлцээд, зарим үйл ажиллагааны төлөвлөгөөг хасах, уялдаа холбоогоор нь нэгтгэх, үргүй зардлыг танах, орхигдсон зарим бүтээлч ажлыг нэмээд, дахин хурлаар оруулж эцэслэхээр тогтов.

“Ерөнхий төлөвлөгөө гэдэг бол Улаанбаатар хотын амин сүнс учраас маш нухацтай хандаж, нарийн судалгаа тооцоотой эргээд гарах үр дүнтэй ажлууд хийгдэх ёстой.  Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн, баталсан ерөнхий төлөвлөгөөнүүдээс хийгдээгүй орхигдсон ажлуудад нь хариуцлага тооцдог байх хэрэгтэй. Хот өөрөө цогцоороо хөгжих эдийн засгийн чадамжтай, байгаль орчны нөөцөө зөв зохистой ашигладаг, эдийн засгийн тогтвортой эрх зүйн орчинд тулгуурлан хөгжих ёстойг ажлын хэсэг сайн анхаарч, төлөвлөгөөндөө тусгаарай” хэмээн хотын Захирагч С.Амарсайхан санууллаа.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.165.212Зочин   • 2019, 5 сарын 14. 10 цаг 43 минут

зуун айлийн замийг засаж барилгын захыг нүүлгэнэ яасан, хятадууд мөнгөөр зодоод болохгүй байна уу

202.179.26.51Зочин   • 2019, 5 сарын 14. 8 цаг 55 минут

Амин сүнсээ ягштал биелүүлэх хэрэгтэй, дараагийн дарга гарч ирээд өөрчилдөг, дунд шатны дага нар болохгүй газар зөвшөөрөл өгдөгөө бодох хэрэгтэй.Бид Азийн улс, хүний хөгжлийн хувьд 100-гаад улсын ард, хөгжилтөй улсуудын хүнтэй харьцуулбал иргэншиж, соёлжиж, суурьшиж арай чадаагүй байгааг бодох хэрэгтэй.

89.103.24.134Зочин   • 2019, 5 сарын 14. 0 цаг 55 минут

balai tolovlogoo gargahiin horongo mongo ureed mahni une tengert tullaa togrogiin hansh unchihlaa bodoj bga yum bnu . mahnii une 15000 bolchihoor 500 myangiin tsalingaar yaj amidrah ve tsalingaa 5 saya avdag bolohod anhaar

88.130.155.218Зочин   • 2019, 5 сарын 14. 0 цаг 39 минут

za ter sur duuliantai tölövlögöönd ni ger horoololuu tatah bohir,tseveriin shugam,avto zamiin daguu us zailuulah shugam hooloi bagtav uu....tösöv baihgui gevel hiinee geed avsan Batuul tuunii huugees garguulaad hiine uu hotiin mer guai

122.201.21.248M   • 2019, 5 сарын 13. 21 цаг 41 минут

sunuj buy hot balgadiin hetiin 20 jiliig yarij balaglaj suuhaar niislelee nuulgeh talaar bodoj suuwal

202.9.43.210Хотын уугуул   • 2019, 5 сарын 13. 20 цаг 37 минут

Ямарч бсн баяр хүргье. Өмнөх алдаагаа давтаж болохгүй..! Хотын төвөөртдүүрэн ихидээд сургуулиа нүүлгэвэл учир гээч нь бнаа бна. Ядаж иоээдүйн боловсон хүчэн нь бага архидалт явагана. Учиринь гадуур дүүрэн баар сав архидалт ийм хот ч байхгүй бхоо. Архины хуулиа чангалах хэрэгтэй. Явган замаа чанартай схн хийдэг болох .

79.98.213.82МАН   • 2019, 5 сарын 13. 19 цаг 54 минут

Ерөнхий төлөвлөгөөг ч ингэж мэргэжлийн бус дарга нэртэй хэдэн хүн тойрч суугаад хийдэг, өөрчилдөг бичиг баримт биш л юмсан. Болсон болоогүй мөрдөж ирсэн олон жилийн цаас, зурган дээр бүхэл бүтэн институт ажиллаж байж хийнэ, танилцуулж санал авах байсан ч зөвлөлийн хурал дээр хийдэггүй байхаа, юм бүр хялбар ч болсон юм шиг, бүгд юм мэддэгч болсон юм шиг...

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.