2019 оны 5-р сарын 15
14 цаг 57 минут

Нийтлэл: Махны үнийг яах вэ?

Өргөн уудам нутаг, нүүдэлчин ахуй, мал аж ахуйгаараа гайхуулдаг Монгол улсад сүүлийн үед махны үнэ "Тэнгэр"-т хадав. Уг нь аймаг бүрт махны үйлдвэр байгуулж "Мах, сүү, түүхий эд нийлүүлэх замаар малчдын орлогыг 2-3 ДАХИН нэмэгдүүлэх зорилт"-ыг намууд 2016 оны өмнөхөн тавьж сонгуульд өрсөлдөж байсан билээ.

Гэвч махны үнэ дийлдэхээ больж бараг 20 000 төгрөг болох зам руугаа шуударч эхэллээ. Манай Улс мал, мах экпортлох асар их нөөц бололцоотой орон. Монгол Улс жилд дунджаар 150.0 гаруй мянган тонн мах экспортлох боломжтой гэсэн тооцоолол бий. Өнгөрсөн оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Монгол Улсад 66 сая 463.7 мянган мал тоологдсон байна. Үүнийг хүн амын тоотой харьцуулбал иргэн бүрт 20 гаруй толгой мал ноогдох аж..

Гэтэл яагаад махны үнэ ингэтлээ өсөөд байна вэ?

Асуудал 1. Худалдаачдын болон иргэдийн хэлж буйгаар махны үнэ өсөөд байгаа нь хятад иргэн болон, тэдэнд ажилладаг монголчууд "үнэ цохиж" авч байгаатай холбоотой.

Манай улс Чөлөөт зах зээлийн эдийн засагтай улс. Тухайн барааны үнэ Зах зээлийн эрэлт нийлүүлтээ даган өсөх, буурах ёстой байдаг. Гэтэл Монголчууд бид өөрсдийн зах зээлээ хамгаалах төрийн бодлого үгүй. 2000 оны оны эхэн үед Японы ЗГ хятадаас цагаан будаа экспортлох тогтоол гаргасанаасаа болж огцорч байсан билээ. Энэ нь өөрийн улсдаа "Нүүр бардам" хийж, үйлдвэрлэж чадах зүйлээ гаднаас оруулж ирсэнийг нь Японы фермерүүд эсэргүүцсэний үр дүн байсан юм. Гэтэл бидэнд ийм бодлого дутагдаад байгаа ажээ. Өнгөрсөн жил Нөөцийн маханд зориулж 4000 тонн мах нөөцөлсөн аж. Өмнөх жилүүдэд 10 000 тонныг нөөцлөж, ЗГ-аас үнэ тогтворжуулах хөтөлбөр зарлан махны үйлдвэрүүдтэй гэрээ хийдэг байсан юм байна. Харин сүүлийн нэг жил "Үнэ тогтворжуулах гэрээ"-ний бодлого алдагдсанаас болж ийнхүү махны хомсдолд ороод байгаа ажээ. Мөн махны экспортын бодлого мөн л алдагдаж, ЖДҮ-тэй хийсэн гэрээ нь "Дашийн шог" болжээ.

Асуудал 2. Үндсэн гол бүтээгдэхүүнээ яаж хамгаалах вэ?

Өмнөх сонгуулиар 21 аймагт махны үйлдвэр байгуулан мах, сүү, түүхий эд нийлүүлэх замаар малчдын орлогыг 2-3 ДАХИН нэмэгдүүлэх зорилтыг намууд мөрийн хөтөлбөртэй тусгаж байжээ. Гэвч энэ бүхэн үлгэр болж, ЖДҮ-г хөгжүүлэх зээл нь сайд дарга нарыг баяжуулах зээл болон хувирсан. 
Засгийн газраас бүх аймагт үйлдвэр барих нь уг нь зөв санаа. Гэхдээ бүх зүйлд ЗГ-аас оролцох нь зүйд үл нийцнэ. Тухайн аймагт байрлах махны үйлдврийн тодорхой хэсгийг төр мэдэлдээ авч, малчдад хувь эзэмшүүлвэл 60 сая малтай манай улсад тохирох бодлого юм. Нэгэнт Хөдөө аж ахуйн биржээр малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээ зохицуулж чадахгүй байгаа учраас нэн яаралтайгаар энэ асуудлыг шийдвэрлэх нь ЗГ-ын хийх ажлын нэг байх ёстой болов уу? Нефтээр баялаг Арабын орнуудад бензин шатахуун маш хямдхан байдаг. Харин малаар баян манай улсад төрийн ганцхан зөв шийдвэр махны хямралыг бүрэн шийдэх боломжтой.

Асуудал 3. Шийдэлд яаж хүрэх вэ?

2016 оны хоёрдугаар сарын 22-нд болсон Засгийн газрын хуралдаанаар “Сайн малчин” хөтөлбөрийг батласан байдаг. “Сайн малчин” хөтөлбөр мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэт технологи тогтмол нэвтрүүлэх, анхан шатны үйлдвэрлэлээс эцсийн хэрэглэгч хүртэлх үе шатны санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой. Хөтөлбөрийн хүрээнд малын үр ашгийг сайжруулах замаар бүтээмж, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлэн малчид, фермер эрхлэгчдийн орлого, амьжиргааг сайжруулахаар төлөвлөжээ. 
1. Махны үйлдвэрийг, Мах нөөцлөх агуулахтай барих
2. Малын гаралтай түүхий эдийг өөрийн хэрэглээнд хангалттай нөөцлөн илүүдэл түүхий эдийг экспортлох
3. Өнөөдөр МАН-аас хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн "Итгэлийн зээл"-ийн хууль батлагдвал тэрхүү зээлийг жинхэнэ үйлдвэрлэгчдэд олгох
4. Малын вакцины Үйлдвэрийг нэн яаралтай байгуулах
5. Аймаг бүрт байгуулагдсан Махны үйлдвэрүүдийг нэгдсэн сүлжээнд оруулах, 
6. Махны экспортлох хэмжээг тогтоон, малын халдварт өвчнийг хязгаарлан хоёр хөршдөө болон гуравдагч зах зээлд нийлүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг шат дараалан авах хэрэгтэй.
Ч.Амартүвшин

36
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

36 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.27.73Зочин   • 2019, 5 сарын 17. 11 цаг 57 минут

иргэдийн нь цалин хөлс орлого бага байхад гол хүнсээ ийм өндөр үнэтэй болгож жолоогүй алдчихаж болох уу? хятадын хэдэн үйлдвэр байх ёстй юм , тэд одоо хэдэн толгой мал нядлах хүчин чадалтай болчоод бгаа юм? ийм тооцоо бна уу

66.181.189.53Зочин   • 2019, 5 сарын 16. 17 цаг 18 минут

ZG yu hiij b.aaa

202.72.245.122ө   • 2019, 5 сарын 16. 13 цаг 17 минут

Хөдөөгийнхөн таатай шүү дээ Хотын баялаг үнэт зүйл хийдэггүй Төсвийн мөнгө иддэг хүмүүст бол жаахан сургамжтай

103.9.89.18ydarsan ard   • 2019, 5 сарын 16. 12 цаг 01 минут

mahnii uniig buulgaj chadahgui zasgiin gazariig ogtsoruulya

103.20.152.50МОНГОЛ ХҮН   • 2019, 5 сарын 16. 9 цаг 49 минут

БЭЛЧЭЭРИЙГ НЬ АВСАН БАЙХАД, МАЛ НЬ ХАА ХОЛДОХ ВЭ...СЭТГЭЛИЙГ НЬ АВСАН БАЙХАД БИЕ НЬ ХАА ХОЛДОХ ВЭ ГЭЖ...ДЭЭДЭС МЭРГЭД СУРГАЖ БИЛЭЭ. МОНГОЛ УХААНТАЙ ТӨР БОЛ ЗАСАХ ИХ АМАРХАН БАЙНА ДАА...ЗАРИМ НЬ ШАВХРУУ ДОЛООЖ. ЗАРИМ НЬ ГЭНЭТ БАЯЖИЖ. ГАРЫН САЛААГААРАА АСГАЖ БНА .

212.198.49.89Зочин   • 2019, 5 сарын 16. 3 цаг 44 минут

france ulsaas xeden 1000n uxer ymaa maxnii chigleleer avsan yasan xenii gart orood alga bolovoo

66.181.160.39зочин   • 2019, 5 сарын 16. 1 цаг 21 минут

мал аж ахуйн орон малаа экспортлохгүй хүүхэд томчуулгүй махаа үхтэлээ идээд байна гэж бага шиг мангартаарай наад тэнэг төр чинь бодлогоо зангидаж чадахгүй махны үнээ алдачих юм өчнөөн арьс ширийг хог болголгүй мөнгө болгоод гаргачихгүй одоо эргэлтэнд оруулна гэх шиг өнгөрсөн борооны хойноос цув нөмөрчихсөн

202.55.188.39Зочин   • 2019, 5 сарын 15. 20 цаг 02 минут

Яахав ээ дээ. Зах зээлийн хууль. Ер нь яагаад махны үнэ өсөж болохгүй юм бэ? Манайх уул уурхайг эс тооцвол байгаа баялаг нь мал аж ахуй. Түүнийг дагсан хэдэн малчдад таатай юм болж байна. Хөдөөнөөс ирсэн ах маань цагаан сараас хойш тэжээсэн хэдэн сувай хонио нядалж оруулж ирээд 7500-д бөөндсөн байна. Үзээгүйгээ үзэж бөөн баяр л явна. Хүмүүс ноолуур энэ тэр гээд санаа нь амарчихсан мах оруулж ирэхээ нэг их яарахгүй байгаа юм байна. Одоо л таван цаас хийдэг цаг ирж байна гэж байна, бушуухан очоод тэндээсээ хэдэн хонь цуглуулах санаатай буцсан.

66.181.190.64Зочин   • 2019, 5 сарын 15. 18 цаг 27 минут

dagaad talh.busad baraanii vne nemegdeed b.ashdee.ulaan guyai..

43.242.243.228мах   • 2019, 5 сарын 15. 18 цаг 13 минут

махны үнээ бодит байлгаж чадахгүй бол Австралаас мах авчирая

103.9.89.18Зочин   • 2019, 5 сарын 15. 16 цаг 18 минут

Дээрнь Пүрэвдорж мэт нь махаа бага ** гэж зааж зааварлана. Бүр мах идэхээ заалгах нь. Яасан их юм мэддэг хүн бэ? Тэр мэдлэгээ мах их бага идэхэд биш улс орноо хөгжүүлэх шударга ёс зүйтэй ажиллахад зарцуулал даа. Мах идэх эсэхээ мань мэт нь мэдье.

103.9.89.18Зочин   • 2019, 5 сарын 15. 16 цаг 13 минут

мах экспортлох асуудлыг төрийн хатуу хяналтанд байлгаж, дэлхийн зах зээлийн үнэнд нийцүүлэн гаргах хэрэгтэй. Төрийн хяналтгүй байгаагаас хятад эзэнтэй махны үйлдвэрүүд махыг малчдын гар дээрээс хямд үнээр авч нөөцлөх, боловсруулалт хийж гаргах зэргээс шалтгаалан махны үнэ нэмэгдэж байгаа нь тодорхой. Энэ дундаас монголын ард түмэн хохирч байна. Манайхан яахаараа бодлого барьж ажиллаж чадахгүй дандаа монжуулж байдаг юм бэ? Газрын баялгаа ухуулж өгөөд дээр нь өрөнд орно. Махаа гаргаад дотоод зах зээлд үнээ өсгөж ард иргэдээ бухимдуулна.

103.20.152.50МОНГОЛ ХҮН   • 2019, 5 сарын 15. 15 цаг 53 минут

МАЛ ХУВИЙН ӨМЧ МӨН. БЭЛЧЭЭР БҮХ АРД ТҮМНИЙ ӨМЧ МАЛЫН ХӨЛИЙН ТАТВАР, МАЛЫН МАХ ХУДАЛДАСНЫ ТАТВАРАА АВЬЯАА. МОНОПОЛ ҮНЭ, ШУНАЛ ШИНГЭСЭН ХӨӨСТЭЙ, ЗОХИОМОЛ ХОМСДОЛООР ТОГТООСОН ҮНИЙГ ТӨР ХЯНАЖ ТАТВАР ТОГТООЖ ДАХИН ХУВААРИЛАХ ҮҮРЭГТЭЙ... АЖИЛАА ХИЙГЭЭ Ч

103.26.195.54Зочин   • 2019, 5 сарын 15. 19 цаг 55 минут

Махны экспортоо чөлөөлчих татвараа тултал нь ав. Манай мах үнэтэй байх ёстой. Баас шээс хог новүоор тэжээж эм тариа шахсан тахиа гахайны махнаас чинь хамаагүй үнэ цэнэтэй эд

139.5.216.139Зочин   • 2019, 5 сарын 15. 15 цаг 37 минут

medee vzehed hujaagiin vildvervvd hoid zahaas mahnuudiig mashinaarniachaad ayavjb.aleeshdee..ULAANguyai ogtsorvol taarna..barin tavin yum yariad suuj bh gj...

202.72.245.122ө   • 2019, 5 сарын 15. 7 цаг 58 минут

Төсвийн байгууллагын бүтээмжгүй бүтээгхүүнгүй олон мянган нөхөд их бухмидаж байх шиг ,доллараар зарагдах хэмжээнд үйлдвэрлэл явуул мах доллараар үнэлэгдэх цаг ойрхон

66.181.176.91Зочин   • 2019, 5 сарын 14. 22 цаг 46 минут

Хятадуудыг хөөж гаргаад , махыг нь хураах хэрэгтэй

182.160.0.161Зочин   • 2019, 5 сарын 14. 19 цаг 09 минут

Дээрээс нь малчдаас хэрэглэгчид ченж дамжлагагүй хүргэдэг болмоор. Малчид зайлуул чөлөөтэй хотод оруулж ирээд хүссэн дэлгүүрүүддээ өгч л байг л дээ. Махныхаа мөнгөөр хөргөчгтэй машин энэ тэр авна шүү дээ. Удахгүй малчид хотод махны дэлгүүр нээж эхэлнэ дээ. Улсын бэлтгэсэн мах бас чанар муу байдаг.

202.21.124.133kkkk   • 2019, 5 сарын 14. 17 цаг 31 минут

hujaagaas haraat baidliig boliulah heregtei shdee....aj ahuigaa hugjuul jijig dund uildweree demj...ter mungiig n idsen luiwarchidaasaa munguu butsaaj aw...

192.82.65.93к к к   • 2019, 5 сарын 14. 17 цаг 22 минут

мах идэхээ боль

202.9.45.190зочин   • 2019, 5 сарын 14. 17 цаг 16 минут

.... үр тариа буудайнд халамж анхаарал тавьж байхаар махандаа анхаарал халамжаа тавьсан нь Монголчууд бидэнд илүү дээр. Гурил буудайг бид хаанаас импортоор хямд авч чаднаа уг нь. Мах бол үгүй л болов уу....

202.72.245.122ө   • 2019, 5 сарын 14. 17 цаг 08 минут

төрийн захиргааны байгууллагууд, цагдаа цэрэг гээд ямарч бүтээмжгүй бага цалинтай бүтэцээ өөрчилж адууны шир бусад зйүлээрээ долларын үнэмлэмжтэй үйлдвэрүүд байгуул Малчид нь нэмүү өртөг хийж байгаа биш үү

202.21.115.86зочин1   • 2019, 5 сарын 14. 17 цаг 01 минут

махны экспортод хориг тавих, гадагшаа мах нууцаар авч гарч буйг хориглох хэрэгтэй, түүнээс биш монгол дангаараа хятад орос гэх мэтээр бусад улсыг махаар тэжээж дийлэхгүй, түүнчлэн хүмүүсийн амжиргааны түвшин ямар байгаа билээ, гадаад орнуудын цалин, амжиргааны түвшингээс бага шүү дээ, мөн мах үнэд ороосой гээд байгаа малчидын зовлон хөдөлмөрийг ойлгож байгаа боловч эх оронч сэтгэл бас чухал шүү,

202.72.245.122б   • 2019, 5 сарын 14. 16 цаг 28 минут

Мал маллах хүмүүс хүч хүрэхгүй байна ,Хотоор нэг баар саванд цагаа үрж буй охидуудаа хөдөө илгэж Үнэгйү махаар хангуул:1кг 3доллар мах бол маш хямд, Чадваржиж доллараар зарагдах бүтээгхдүүн нийтээр хийж сурцгаа.

203.91.118.180зочин   • 2019, 5 сарын 14. 16 цаг 19 минут

хятад төрийн бодлого үйлчилээд байна толгой цувдай чинь хүртэл 1 кг 8500 байна шүү дээ мал маллахаар бэлчээр нь олдохгүй яах ч естой юм

202.72.245.122ё   • 2019, 5 сарын 14. 16 цаг 13 минут

Цувдай толгой муу хоол биш ,Ажилгүй залуус хөдөөнийхөндөө очиж ямаа самнах мал харах ажилд тулаж бай Тэгвэл бас арай өөр арай өөр,Улс орон зах зээлд аль дээр орсон

202.179.18.233Зочин   • 2019, 5 сарын 14. 16 цаг 07 минут

Монгол шиг мал махтай улс ховор доо. Амны хишиг ээ барчихаагүй бол ямар өт хорхой иддэг улс бид нарт атаархаж ийм юм хийх бгаа бхдаа гэж хардах юм. Олон хүүхэдтэй айл л толгой шийр иддэг блаа. Одоо харин хамгийн баячууд л зооглоно гэнэ шүү

103.229.123.54Зочин   • 2019, 5 сарын 14. 15 цаг 41 минут

ТҮРИЙВЧ ДҮҮРЭН МӨНГӨТЭЙ ТЭРБУМ ХУЖААГИЙН ДЭРГЭД БАЙГААГААС ХОЙНО МАХНЫ ХУВЬД ЁСТОЙ НӨГӨӨ НЭГ УЛС ХОЁР СИСТЕМ ГЭДЭГ ШИГ НАРИЙН БОДЛОГО БОЛОВСОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ЭС ТЭГВЭЭС МОНГОЛЧУУД БОГТОС ШИЙР ,БОР ЦУВДАЙНААС ӨӨР ЮМ ОЛЖ ИДЭХ Ч МӨРӨӨДӨЛ БОЛОХ ЮМ БАЙНА ШҮҮ. ХАМГИЙН ЭХЭНД ХИЙХ НЭГ АЖИЛ БОЛ ВАЛЮТЫН ХАНШИЙГ БАРИХ ЯВДАЛ . ХЯТАДУУД ХЭДХЭН ЮАНЬ ШИДЭЭД МОНГОЛЫН МАХЫГ ХУУ ХАМЖ ОЛЖ БАЙГАА АШИГТАА БҮР УЛАЙРАН МАНСУУРЧ БНА ШҮҮ ДЭЭ.

66.181.161.102Иргэн   • 2019, 5 сарын 14. 15 цаг 39 минут

Монголын мал цөөхөн шүү ний нуугүй хэлэхэд. Ийм байхад маш их хэмжээний мах экспортолж байгаагаас шалтгаалан үнэ өсөж байна. Жилийн жилд мал сүргийн тоо олигтой өсөхгүй байгаа шүү.

192.82.66.217Баадай   • 2019, 5 сарын 14. 15 цаг 25 минут

Махыг хавар биш намар, өвлийн ** нядалгааны үед мах экспортлохыг хориглох хэрэгтэй. Ер гадагшаа гаргахад хязгаар тавих, татвар ногдуулах гээд олон арга байгаа шдээ.

66.181.161.127Зочин   • 2019, 5 сарын 14. 15 цаг 24 минут

arai l ;enduu gehed denduu b naa MAHNII UNE BAGASGAH TAL DEER TURD BGAA HUNENTSERUUD UY HIIJ BAA

202.72.245.122ө   • 2019, 5 сарын 14. 15 цаг 17 минут

хотынхон Малчдаа муулж байхаар хөдөө явж туслаж бай, Зах зээлийн нийгэм жамаараа явж байна _

43.228.131.45х   • 2019, 5 сарын 16. 11 цаг 23 минут

хөдөөнөөс ирсэн нь хотод шингэж байхаар хөдөө рүүгээ буцаад яваач нэг бол тэр өндөр үнээр авдаг хужаануудтайгаа тонилцгоо.

112.72.15.78Зочин   • 2019, 5 сарын 14. 15 цаг 06 минут

1.Махны үнийг бууруулах арга бол ялангуяа хавар цагт мах эксппортлохыг түр хугацаагаар зогсоох хэрэгтэй. Намар 9-12 сар хүртэл мал таргалсан үед борлуулалтыг хийж гаргах хэрэгтэй. 2. Махыг хагас боловсруулалт хийлгэж гаргах хэрэгтэй. / жижиглээд савлаж гаргадгийг зосоох хэрэгтэй. 3.Махны экспортлоход татвар тогтоож нэмэгдүүлэх хэрэгтэй.

182.160.37.71Зочин   • 2019, 5 сарын 14. 15 цаг 05 минут

ҮХСЭН МАХГҮЙ БАЙСАНДОР МАНАНТАЙ ХЯМДХАН МАХТАЙ БАЙХ НЬ ДЭЭР БАЙЖ.

139.5.217.177Зочин   • 2019, 5 сарын 14. 15 цаг 04 минут

yam gj yamar vvregtei bileedee..hujaa nart mah beltgeh yam yumuu

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.