Өмнөд Солонгосын К-РОР-ын охидын КАRА хамтлагийн гишүүн 28 настай дуучин Гү Ха Ра өчигдөр өглөө амиа хорлохыг завдсан байна.
Цагдаагийн газрын мэдэгдснээр өчигдөр буюу 2019.05.26 өдрийн 00:41 цагт түүний менежер “А” Сөүл хотын Канг Нам дүүрэг дэх гэрээс нь ухаангүй байхад нь олж дуудлага өгчээ.
Түүнд цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлж чадсан бөгөөд одоогоор ухаан ороогүй ч зүрхний цохилт, цусны даралт хэвийн, амьсгал жигд байгаа нь амь насанд нь ямар нэг эрсдэлгүй болохыг эмнэлгээс мэдэгджээ.
Эх сурвалж: WWW.MGLRADIO.COM
Сэтгэгдэл бичих