2019 оны 6-р сарын 17
12 цаг 30 минут

Ш.Баатар: Аяга угаах ариун буянтай ажил

Гадаадад буй монголчуудыг аяга угаасаар ухаан санааны бухимдалтай (бүр сэтгэцийн конфлекстэй гэсэн шүү) болсон хүмүүс гэж нэлээд нэр бүхий улс төрчид, бизнесийн бүлгийн олны танил хүмүүс твиттер дээр тохуурхах маягтай жиргэж байхыг би саяхан харлаа. Сонгуулийнх нь бухимдал, хорсол хараахан тайлагдаагүй тэднийг буруутгаад одоо яахав ээ. Гэхдээ энэ талаар санал бодлоо нэг удаа хэлье гэж бас бодов.


Аяга угаах ариун буянтай ажил гэж би өөрөө боддог шүү.

Хүн болохын тулд ажлынхаа гараагаа аяга угааж эхэлдэг хэмээн би бодном. Би бага насаа эмэг эхтэйгээ өссөн нэгэн. Хүн гэрт ороод гарахаар эмээ маань за аягаа угаагаарай миний хүү гэнэ. Би бөөн баяр хөөртэй болоод, зочны цай уусан аягыг авч угаадаг байлаа. Дахиад хүн хар орж ирвэл аяга угаах ажилтай болно гэж заримдаа бүр тэсэн ядан хүлээж суудаг байв. Тэгэхээр аяга угаах маань миний ажил хөдөлмөр сурах анхны гараа байлаа. Одоо ч би хоол ундаа идэж уучихаад аяга тавгаа угаах дуртай. Нэг л сэтгэлд дотно байдаг юм. Хэдийвээр хүний нутагт олон жил сурч, хөдөлмөрлөхдөө аяга угааж амьдралын гараагаа эхлээгүй ч тийнхүү байдлаар эхэлж буй нутаг нэгтнээ хараад би тэдэнд улам их хайр хүрдэг билээ. Тэд хаанаас ч хэнээс ч хулгай хийгээгүй, тэд бас луйвар, дээрэм хийгээгүй. Тэд төрийн мөнгөөр казино тоглосонгүй, тэд улсаа мөн худалдсангүй. Тэд амь зуухаар, амьдралаа залгуулж яваа эгэл нэгэн монгол хүн юм.

Аяга угааж амьдралынхаа гараагаа эхэлсэн хүмүүс нүдний өмнө өөдөлж, өсөж дэвжээд, хэдхэн жилийн дараа ажил төрөл нь сайжраад, амьдрал нь улам дээшлээд, нутагтаа үлдсэн ар гэр, ахан дүүсээ хоногийн хоолтой залгуулж, тэжээгээд явчихдаг юм.

Тэгэхээр аяга угааж амьдралаа эхэлсэн хүмүүсийг тохуурхах биш, харин магтан дуулвал зохино.

Монголын нийгэмд буй, бусдыгаа доромжилж буй нөхдийг танин мэдэж, хэн нь хэн бэ? гэдгийг олж харж сурах цаг болжээ. Гадна буй хүмүүсийг "татвар төлөөгүй амиа хоохойлж суугаа байж улс орноо шүүмжиллээ" гэх хүн бас байна. Улсад тэд татвар төлөөгүй нь үнэн буй за. Гэхдээ тэд гадаадад гарснаараа төдий чинээ улс орны үүрэх ачааг хөнгөлж, нутагтаа үлдсэн хэдэн зуун мянган монголчуудын ахуй амьдралыг залгуулж, их ачааг үүрч яваа шүү. Тэгэхээр тэд хэд нугалаад төлсөөн! Нэг нүүдэл ахиулаад бодоорой! Тэдний Монголд оруулсан хөрөнгө оруулалт бол айл бүрт шууд тусгалаа олж, улсын ачаанаас мөн тэр хэмжээгээр ахин хөнгөлж байгаа. Үүнтэй хэн ч маргахгүй байх аа. С.Баяр, С.Батболдын Засгийн Газрын үед харьд буй монголчуудын Монгол орны хөгжилд оруулж буй хувь нэмрийг төрөөс ихээхэн үнэлж, удаа дараа мэдэгдэл хийж, мэндчилгээ дэвшүүлж байсныг нь тод санаж байна. Харин түүнээс хойших Засгийн Газруудын үед "улс орны эдийн засаг хөгжихөөр улсаас хувь авах гэж ядарч байхад гарсан эдгээр нөхөд ирж байна" гэж адлах үг цухалзуулдаг төрийн албан хаагчид мэр сэр бий болсныг үзэж, сонсож билээ.

Гадна байгаа хүмүүс өнөө ч гэсэн ар гэр, ахан дүүсээ үргэлжлүүлэн тэжээсээр яваа нь үнэн шүү. Харин тэдэндээ зориулсан төрийн бодлого л дутагдаж байна. Монгол улсын ЗГ, УИХ, "Шинэ" Ерөнхийлөгч энэ тал дээр санаа тавина хэмээн ихэд найдаж байна.

Аяга угаах бол ариун цагаан хөдөлмөрийн эхлэл шүү.
Ширчингийн Баатар
9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.64.220иргэн   • 2019, 6 сарын 18. 11 цаг 17 минут

аяга угаахыг элдвээр хэлж байгаа нөхдүүд үнэндээ угаах аяга ч үгүй ядуу өссөн, эсхүл орон гэрт нь хүн ордоггүй харамч хариг айлд өссөн, нэг бол аягаа ч угаадаггүй бохир орчинд өссөн л байгаа.

59.153.85.98Зочин   • 2019, 6 сарын 18. 10 цаг 53 минут

Ажил гололгүй чин сэтгэлээсээ хийхэд заавал хариу нь буян болж гэх юм уу эерэгээр өөрт нь болон үр хүүхдэд нь ирдэг байхаа.Хар бор хатуу хүтүү ажил хийж байгаа хүмүүсийн лай ланчиг үйлийн үр нь нимгэрч л байгаа байх гэж би боддог.

203.169.49.114Зочин   • 2019, 6 сарын 18. 9 цаг 52 минут

dg saihan ajil shuu dee

202.55.184.18Зочин   • 2019, 6 сарын 18. 9 цаг 43 минут

Хулгайч нар аяга угааж чадахгүй, учир нь тэд зөв амьдарч дуусах нь амьдралын утга учир бас үр хүүхдийнхээ зам мөрийг засаж байдаг гэдгийг ойлгохгүй. Улс төрчид гэх хулгайч нарын хулгайлсан мөнгө үр хүүхдийхээ ирээдүйг хар тамхичин, залхуу, бусдыг үзэн ядагч, эсвэл бүр хулгайнаас өөр юу ч мэдэхгүй дараа үеийн хөөрхийлэлтэй хулгайч болгон баллахыг аяга угаадаг ард аль хэдийн мэддэг, харж байгаа болохоор улс төрийг биш аяга угаахыг сонгодог юм даа.

103.212.119.105Зочин   • 2019, 6 сарын 17. 16 цаг 39 минут

Twitter гэдэг сувгаар ухаантай болж харагдах гэсэн юмнууд өөрөсдийгөө нэг ч гэсэн удаа хөндлөнгөөс хардаг болоосой. Хөөрхий зайлуул хаха

103.212.119.105Зочин   • 2019, 6 сарын 17. 16 цаг 38 минут

Аяга ч угааж үзээгүй юмнууд "тэнгэрээс" унасан мэт аашилж ухаантай ухаантай юм ярихыг оролдоол инээдтэй шүү харахаар.

202.131.227.174зочин   • 2019, 6 сарын 17. 14 цаг 10 минут

аягаа сайн угааж сурвал эрүүл байх нэг алхам шүү

202.21.100.210Долоодог Дамбаа   • 2019, 6 сарын 17. 14 цаг 24 минут

Аягаа долоох нь эрүүл мэндийн зөв хэвшил шүү

202.131.231.26Зочин   • 2019, 6 сарын 17. 13 цаг 09 минут

Би тантай санал нэг байна. Аяга угаах бол сайхан ажил

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.