80 настай өвгөн 45 настай өндөр боловсролтой xүүтэйгээ хамт буйдан дээр сууж байна. Гэтэл нэг хэрээ цонхон дээр ирж суув. Аав нь хүүгээсээ энэ юу бэ? гэж асууж гэнэ. Хүү нь хэрээ л байна гэж хариулав. Хэсэг байснаа аав нь дахин энэ юу бэ? гэж хоёр дахь удаагаа асуув.
Хүү нь ааваа би танд хэлсэн шүүдээ гэжээ. Тун удалгүй аав нь гурав даxь удаагаа энэ юу бэ? гэж асуулаа.
Хүүгийн хоолойд ямар нэгэн уур уцаар, бухимдлын аяс илрэн хэрээ гэж байна шүүдээ! хэрээ гэж байна! гэлээ. Хэдхэн xором өнгөрсөний дараа аав нь дөрөв дэх удаагаа энэ юу бэ? гэж асууж гэнэ.
Хүү нь энэ удаад аавруугаа хашгачин Та яагаад энэ асуултыг давтаад байгаа юм бэ? Та үүнийг ойлгох чадваргүй болсон гэжүү? гэлээ. Ингээд аав нь өрөө рүүгээ яваад нэгэн хуучирч элэгдсэн тэмдэглэлийн дэвтэр авчрав. Энэ тэмдэглэлийг аав нь ухаан орсон цагаасаа эхлэн хөтөлсөн байлаа. Нэг хуудас эргүүлээд хүүдээ уншихыг хүсэв. Xүүгийн уншсан хуудсан дээр нь ингэж бичсэн байв. Өнөөдөр гурван настай хүү минь надтай хамт сууж байтал цонхон дээр нэгэн хэрээ ирж суув. Миний хүү надаас 23 удаа энэ юу бэ? гэж асуухад энэ бол хэрээ гэж би 23 удаа хэлсэн юм. Хүүгээ нэг л асуултыг давтан асуухад би тэврэн авч үнссэн юм. Хэдийгээр миний томоогүй хүү намайг жоохон залхаасан боловч миний уур уцаар огт хүрээгүй билээ гэж бичсэн байлаа. Хүү нь ааваасаа 23 удаа асуухад аав нь огт уурлалгүй 23 тэвэрч авч үнссэн бол өнөөдөр аав нь хүүгээсээ 4хөн удаа асуухад хүү дарамт шахалт мэтээр хүлээн авч уурлаж уцаарлав.
Тэд биднийг төрсөн цагаас минь эхлэн хайрлаж хамгаалсаар ирсэн юм шүү!
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Энэ бол тохироогүй жишээ. Дөнгөж хөлд орж байгаа хүүхэд согтуу гуйвсан хоёр хүн хархад адилхан боловч шал өөр асуудал түүнтэй адил. Хэрвээ аав нь явж чадахгүй байна намайг үүрээч гэсэн бол хүүн хаа хүртэл хамаагүй үүрхэл байсан. Гэтэл ухаан санаан зүгээр хүн ийм тэнэг юм асуугаад байвал хэн ч уурлан. Нэртээгээр нь охиныхоо мээмийг гөхий би чамайг зөндөө хөхүүлсэн гэвэл ямар байна