2019 оны 6-р сарын 17
15 цаг 44 минут

Түрүү бөхчүүд: Монгол улсын арслан Лувсанмөрийн Чимэд

Төв аймгийн Мөнгөнморьт сумын харьяат “Мөнгөнморьтын” хэмээх Л.Чимэд арслан 1907 онд төрсөн. Түүний эцэг нь Хэнтий аймгийн Цэнхэрийн голоор нутагладаг 1911 оны Халхын даншиг наадмын үзүүр бөх Гэндэндаржаа арслан гэх боловч эх Хорлоо нь Чимэдийг өөрийн төрсөн ах Лувсанмөрөөр овоглосон байдаг. Ямар ч байлаа гэсэн түүний бөхийн удам нь эцэг талаасаа болох нь тодорхой юм. Л.Чимэд багадаа ах Навааншаравын хамт Номчийн хийдэд шавилан сууж байсан тул “Номчийн Чимэд” хочтой байснаа хар болж ид барилдан гарч ирэх үедээ нутаг усныхаа нэрээр “Мөнгөнморьтын Чимэд” гэсэн нэрийг зүүдэг болжээ.

Л.Чимэд багадаа жижгэвтэр биетэй , ноомой хүүхэд байснаа 17-18 насандаа суга өсөн , удалгүй нийслэлд ирж нагац ах Лувсанмөрийндөө хамт амьдарч түүний ажилсаг бөх , моринд хорхойтой сайн талыг өвлөн авч өөрөө барилдсанаас гадна бас морь уядаг байсан тухай түүний эхнэр Ч.Дулам дурсан ярьсан байна.

Л. Чимэд бүр арслан цолтой болсон хойноо буюу 1937 онд 17 настай Дуламыг гэргий болгон амьдарчээ. Л.Чимэд анх 1927 онд 19 настайдаа Цэнхэрмандалын наадамд барилдаж 4-т үлдэж улмарр ирэх жил нь Богд хан уулын аймгийн наадамд хүч үзэж эхэлжээ. Тэрээр анх 1930 оны наадамд зодоглож 1000 шахам бөхөөс найм давж Монгол улсын заан цолыг 22 настай хүртжээ.

Ээжийнхээ ах Лувсанмөрөөр овоглосон Л.Чимэд арслан Ардын төрийн наадамд 1 түрүүлж, 2 удаа үзүүрлэсэн. Тэрээр 1933 онд 880 орчим бөхөөс 7 давж улсын заан, 1934 онд 1024 бөхөөс Хэнтий аймгийн харьяат “Шар” хэмээх Б.Яндаагаар 9 даваад, 10-н даваанд Архангай аймгийн харьяат “Өөлдийн Улаан хүзүүт” хэмээх Х.Дэлэгт унаж үзүүрлэсэн. 1935 онд 720 гаруй бөхөөс Архангай аймгийн харьяат Ш.Гомбосүрэнгээр 10 даван түрүүлж улсын арсланцол хүртсэн. 1936 онд 1024 бөхөөс 9-н даваанд Дорноговь аймгийн харьяат “Гандангийн бүрхэг” хэмээх Г.Намжилваанчиг орхиж, 10-н даваанд Дорнод аймгийн харьяат “Хумбан хар” хэмээх Т.Балсанд унаж үзүүрлэсэн. Л.Чимэд арслан нь үүнээс гадна 1933 онд 7, 1937, 1938 онд 6, 1940 онд 6, 1943, 1944 онд тус бүр 5 давсан.

1934 онд 1024 бөхөөс 9 давж үзүүрлэсэн
1935 онд 720 бөхөөс 10 давж түрүүлж улсын арслан
1936 онд 1024 бөхөөс 9 давж үзүүрлэсэн

Л.Чимэд арслан аймгийнхаа баяр наадамд бүрэн бус мэдээгээр 1935, 1936, 1937 онуудад түрүүлж 1934 онд үзүүрлэжээ.

Л.Чимэд арслан 198 см өндөр гуалиг нуруутай , шар цоохор нүүртэй, хөнхөрдүү нүдтэй, жижигхэн чихтэй, өргөн зузаан цээжтэй , бүдүүн хүзүүтэй хоёр шуу нь том бөгөөд бяртай, хурдтай , эгэм тахим мэхийг аль ч талаараа хийдэг, хүнийг хоёр сугаар нь тэвэрч шилбүүрддэг, барьцгүй харвах, хамж дайрах, гол мэхүүдийг чадамгай хийдэг өрсөлдөгчөө барьж авахаар хөөж явахад нь наадмын талбай тоосорч байдагсан гэж түүний барилдааныг мэдэх хүмүүс ярьж байсан байна. Мөн улсын арслан Ш.Ванчинхүү хий харвах мэхийг Чимэд голлон хийж байдгаараа ихэд алдаршсан байлаа гэж бичжээ.

Л.Чимэд арслангийн гуяны хоёр өгзөг хойшоо овойсон, гарын хоёр хуруу том, гар нь учиргүй урт, мөрөн дээгүүр өрөөсөн гараа тавихад хүнд байдаг байсан ба тэрээр зодог шуудагаа өмсөөд засуул руугаа очиход маш их хурц, түүнийг харсан хүн ёстой л сүрдмээр байдаг. Барилдах талбай руугаа бол маш сайхан дэвдэг, очоод шавж байгаа нь үнэхээр гайхамшигтай бяр тэнхээ ихтэй аваргын энтэй бөх байжээ. Энэ талаар өндөр настан Ринчин гуай өгүүлэхдээ: Л.Чимэд арслан үхсэн адууг хөлийг нь хоньчилж боогоод хашаан дээгүүр давуулаад хаячихаж байхыг би нүдээрээ үзсэн гэжээ.

Л.Чимэд арслан шиг маш эрэмгий барилдаантай ухарч гишгэдэггүй , золбоолог зоригтой хурдан шаламгай барилддаг бөх ховор байна даа гэж ахмад буурлууд олонтой дурсан ярьдаг байжээ.

Л.Чимэд арслан багийн дарга ажилтай байсан ба зунжин наадам хэсч барилдахаас гадна албан журмын ноолуур , ноос , мах зэргийг цаг тухайд нь ардуудаас авч тушаачихдаг ажилсаг нэгэн байжээ.

Арслангийн эхнэр Ч.Дулам дурсахдаа : бид хоёр 12 жил хамт амьдарч , хоёр охин нэг хүү төрүүлсэн юм. Тэр маань дөчөөдхөн насандаа бурхны оронд заларсан. Би гэдэг хүн 9 настай, 2 настай хоёр охин, 4 сартай нэг хүүтэй үлдсэн. Хүү маань эцгийнхээ дараа удалгүй нас барчихсан. Харин нөхрөө бурхан болсны дараа хотод ирж суурьшин амьдарсан. Том охин Лхамсүрэн нь санхүүч , бага охин Дэчинцэрэн нь эмч болж улсад олон жил хөдөлмөрлөсөн гэжээ.

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.55.188.46Зочин   • 2019, 6 сарын 18. 12 цаг 21 минут

Аварга хүн л дээ. Ѳѳр ийм цолоо авч чадалгүй хохирсон хүмүүс цѳѳн боловч бий. С.Шагж, М.Лхагва, Д.Лувсанжамц нар юм. Эдгээр хүмүүс бол болзлоо бүрэн биелүүлсэн боловч улаан хувьсгалт үзэл, жалгархаг хандлагаас болж цолоо авч чадалгүй хилмэгдсэн бѳхчүүд юм. Гэндэн, Дэмид нарын үед Архангай, Ѳвѳрхангайн бѳхчүүд нэлээд нүүртэй байж, дэмжлэг хүлээж байв. Архангайгаас Буур Жамъян, Тѳмѳрбаатар нар шууд 9 давж үзүүрлээд арслан болж байсан. Банди бас л дунд шѳвѳгт Завханы Гогор Дорлигт унасан боловч түүнийг хүчээр давуулж байв. Тэр наадамд Банди 9 давж

202.55.188.46Зочин   • 2019, 6 сарын 18. 12 цаг 25 минут

арслан болжээ. Яг энэ үес Шагж, Лхагва нар тѳрийн наадмын түрүү булааццалдаж дэвжээ эзэгнэж байв. Гэвч тэднийг дэмжих мотор байхгүй, давхар хувь хүмүүсийнхээ үүднээс эрдүү, шарлахуу, аархуу байдлаасаа болж цолоороо хохирч үлджээ. Одоогийн ѳргѳдлийн, жалга довны, зээ нагацын татаастай аваргуудыг бодвол жинхэнэ аварга, жинхэнэ бѳх хүмүүс шүү д

202.55.188.46Зочин   • 2019, 6 сарын 18. 12 цаг 40 минут

ээ. Бас мээтэн Аюур бол мѳн л аварга цолны болзол хангасан хүн. Мѳн түүнчлэн арслан цолны болзол хангасан боловч цолоо авч чадалгүй хохирсон бѳхчүүд нэлээд бий.

43.228.129.229Зочин   • 2019, 6 сарын 17. 16 цаг 17 минут

манай хэдийг бодвол дархан аварга бнаа

Шинэ мэдээ

"Этүгэн" их сургууль 2022 оны шилдэг элсэгчдэд 100% тэтгэлэг олгоно7 сар 2. 16:20Дарханы замын шалгалт эцэстээ Б.Энх-Амгалан руу чиглэнэ7 сар 1. 15:04Шатахууны үнэ наадмын өмнө 300-600 төгрөгөөр нэмэгдэхээр болжээ6 сар 30. 10:47Л.Оюун-Эрдэнэ: Сонгууль тойрсон чөтгөрийн тойргоосоо гарцгаая6 сар 30. 10:20Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ6 сар 30. 9:09Г.Занданшатар: Инфляцыг бууруулах, үнийн өсөлтөөс иргэдэд ирэх дарамтыг бууруулах чиглэлээр УИХ-аас ажлын хэсэг байгуулж ажиллуулна6 сар 30. 9:09Ерөнхий сайдаа, танай намын залуус төрийн албаныхантай хамт дээрэм хийж байна6 сар 29. 10:05“Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай” хуулийн төслийг өргөн мэдүүллээ6 сар 29. 9:09УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широтой уулзлаа6 сар 28. 9:09Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталлаа6 сар 28. 9:09Замын түгжрэлийг бууруулах ажлын бүтээн байгуулалтын ажлыг 20 жилийн хугацаатайгаар улсын нууцад оруулсан гэв үү?6 сар 27. 12:44ЦУВРАЛ: Амар амгалан, үнэ цэн, нүд булаам бүхнийг мэдрүүлэх Жонжү хотын аялал6 сар 27. 11:24Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагч, иргэдтэй уулзлаа6 сар 27. 9:09Д.Ганбат: “Мөнхийн үсэг” групп Монгол хүний үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулахыг зорьдог6 сар 26. 15:39УИХ-ын дарга Г.Занданшатар нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэд, албан хаагчидтай уулзлаа6 сар 24. 9:09НҮБ-ЫН ТӨРИЙН АЛБАНЫ ӨДӨРТ ЗОРИУЛСАН УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН МЭНДЧИЛГЭЭ6 сар 23. 9:09Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулагдана6 сар 21. 13:10Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол 06 дугаар сарын 27-нд болно6 сар 21. 13:09Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол дахь Америкийн худалдааны танхимын Удирдах зөвлөлийн дарга, гишүүдийг хүлээн авч уулзав6 сар 21. 9:09ЦУВРАЛ: BTS хамтлагтай “цуг” үлгэрийн мэт байгальд зорчсон нь6 сар 20. 11:31Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөлд иргэдээс санал авч байна6 сар 20. 9:09Чуулганы нэгдсэн хуралдаанаар найман асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ6 сар 16. 9:09“Хайр“-ын МАРШРУТТАЙ Сөүл дэх аялал6 сар 15. 17:04Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Соёлын элч Мухит Чоуханыг хүлээн авч уулзав6 сар 15. 9:09УЕПГ-аас БНСУ-д амиа алдсан залуугийн хэрэгт хамтран ажиллах хүсэлтийг БНСУ-ын Дээд прокурорын газарт хүргүүлжээ6 сар 14. 13:22“Кино урлагийн салбарынхан дэлхийн хэмжээний наадамд Соёлын яамны дэмжлэгтэйгээр оролцоно“6 сар 13. 11:08Монголын тал “Нэг Хятад”-ын бодлогыг дэмжинэ6 сар 13. 10:49“Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоож, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ6 сар 13. 9:09Дарханчууд 0,7 га газраа авах уу? "Газрын наймаачин" С.Насанбатад алдах уу?6 сар 13. 8:32ГЕГ-ын эрх бүхий албан тушаалтнуудын орон байранд НЭГЖЛЭГ ХИЙЖ, их хэмжээний бэлэн мөнгө, ГАДААД ВАЛЮТЫГ хураан авчээ6 сар 10. 11:50
© 2008 - 2022 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.