2019 оны 6-р сарын 19
9 цаг 45 минут

Түрүү бөхчүүд: Шударга арслан Шаравын Ванчинхүү

Ш.Ванчинхүү Дөрвө­дийн үнэн зоригт хан айм­гийн Тариачины зүтгэлт бэйсийн хошуу , одоогийн Ховд аймгийн Буянт су­мын нутаг Хар ус нуурын Цагаан голын “Цагаан тэмээт” гэдэг газар 1909 оны шороон тахиа жил айлын ес дэх хүү болон төржээ.

Ш.Ванчинхүү 17 нас­тай­гаасаа эхлэн орон нут­гийн наадмуудад барил­даж эхэлсэн ба 1930 онд хошууныхаа наадамд 21 настай түрүүлж байжээ.

Мөн тэрээр Хэнтий аймагт томилолтоор очиж ажиллаж байхдаа 1930 онд Хэнтий аймгийн баяр наа­дамд түрүүлж аймгийн арслан цол авчээ.

Ш.Ванчинхүү 1932 оны УБН-д анх аймгийн арслан цолтой барилдаж 1000 шахам бөхөөс зургаа давж “өсөх идэр заан” цол хүртжээ.

1934 онд Ховд айм­гийн­хаа баяр наадамд ба­рил­даж түрүүлжээ.

1936 оны УБН-д ба­рилд­сан 1024 бөхөөс 7 давж “Саруул сайжрах” чимэг.

Мөн энэ ондоо Ховд болон Увс аймгуудын баяр наадамд түрүүл­жээ.

1939 оны УБН-д нэ­гийн даваанд Архангай аймгийн харъяат малчин залууд унажээ.

1940 оны УБН-д 512 бөхөөс ес давж түрүүлж 31 насандаа Монгол улсын Уран хүчит, саруул шалам­гай арслан цол авчээ.

1945 оны УБН-д 512 бөхөөс зургаа давжээ.

Мөн 1945 оны Баян-өлгий аймгийн баяр наа­дамд түрүүлжээ.

Ш.Ванчинхүү арслан УБН-д ердөө таван удаа барилджээ. Энэ нь нам , улсын өндөр албан тушаал орон нутагт харшиж явсан учраас УБН-д тэр бүр зо­дог­лох боломж нь хяз­гаар­лагдаж байсантай хол­боотой юм.

Ш.Ванчинхүү арслан 1950 онд 41 настайдаа аймгийнхаа баяр наадамд зодоглож түрүүлж нутгийн наадамчин олноо баясгаж явжээ.

Мөн үүнээс гадна айм­гийнхаа баяр наадамд 1932-1935 онуудын хоо­ронд хоёр удаа үзүүрлэ­жээ.

Мөн 1941-1943 онд на­мын боловсон хүчний дээд сургууль төгсөөд Баян-өлгий, Булган аймгийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилог­дон ажиллажээ.

Тэр сурч мэдэхийн тө­лөө, сурч мэдснээ бүтээл­чээр хэрэглэж эх орон ард түмнийхээ өмнө түүхэн хөгжлийн явцад дэвшин тавигдсан цаг үеийн зо­рил­туудыг биелүүлэх их үйлст өөрийн ухамсарт амьдралаа чин үнэнчээр зориулсан хүний нэг юм. Тэрээр энэ их нөр ажлын хажуугаар биеийн тами­рын төрөл болох үндэсний бөх, гар бөмбөг, хөл бөм­бөг, шатар, даам тоглох, цана тэшүүрээр гулгах, сур шагай харвах, урт өнд­рийн харайлт, гүйлт зэр­гээр хичээллэж тэмцээн уралдаанд байнга орол­цож явснаа дурсан ярьж, үндэсний бөхөөр гаргасан амжилт энэ бүхний ач буян гэжээ.

Ш.Ванчинхүү арслан өөрийн өндөр боловсрол , мэдлэгтээ түшиглэн “Мон­гол бөхийн барил­дааны тухай” ном бичиж хэвлүүлсэн юм.

Ялангуяа “Монгол бө­хийн зарим мэх” 1978 он номондоо монгол бөхийн барилдааны олон мэхнүү­дийг дотор нь барьцгүй хаях мэх , цэрвүү барьцны мэх , лав барьцны мэх гэж үндсэн гурван хэсэг бол­гон хуваасан байдаг.

Мөн энэ товхимолд мэхийг яаж хийх ба хариу­лахыг оновчтой тайлбар­лаж, биечлэн хийж байгааг харуулсан фото зургууд­тай тэр нь хойч үеийн бөхчүүдийн ширээний ном болон үлдсэн үнэтэй бүтээл юм. Энэ номуудаа­раа монгол бөхийн барил­дааны хөгжилд гарамгай гавьяа байгуулсан Ш.Ван­чинхүү арслангийн мөн­хийн бүтээл дурсгал болон үлджээ.

Ш.Ванчинхүү арслан жижгэвтэр биетэй тогж­гор шар хүн байсан бөгөөд их яргай булчинлаг мах­тай, түргэн гавшгай барил­даантай, олон сайхан ху­вил­бар мэхтэйн дотор хө­лөөр өлгөх, хавирах, зайлж бусгах, гүйж орох, гар ачих, хутгах, цохих мэхүү­дийг чадамгай хийдэг, хараа овсгоо сайтай, тэ­рээр би гуч орчим мэхийг хийж, хариулж чаддаг хэ­мээн өгүүлж байжээ.

Түүний бичсэн “Мон­гол бөхийн зарим мэх” ном өнөө үеийн бөхчүү­дийн үнэт гарын авлага болсоор байна.

Ш.Ванчинхүү арслан­гийн нэр төр хөөцөлддөг­гүй шударга шулуун занг одооч гэсэн олон хүн ба­хар­хан дурсдаг. Түүний шударга зангийн нэгэн жишээг дурдахад : 1936 оны УБН-ын наймын да­ваанд Дорнотын Балсан арслантай тунаж барилдан хэн нь хаясан нь тодор­хойгүй хамт унажээ. Бал­сан арслан түүнд тахимаа өгөх гэтэл Ванчинхүү тат­галзаж, би биш та давсан шүү дээ гээд тахимаа өг­чээ. Ийн давсан Балсан арслан тэр жилийн наа­дамд урамтай сайхан ба­рил­даж түрүүлж байжээ.

Монгол улсын энэ ал­дарт бөх 1978 онд 69 нас­тайдаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.

10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.21.247Зочин   • 2020, 12 сарын 27. 22 цаг 56 минут

Энэ их гоё зураг байна. Ш.Ванчинхүү арслан Бал дарга, Майдар даргатай хамт авахуулжээ. 1936 оны наадмын талаар худал мэдэмхийрчээ

43.250.126.130Бөх сонирхогч   • 2019, 6 сарын 29. 11 цаг 24 минут

УБН гэдэгт тайлбар хийхгүй яасан юм бэ.

202.9.43.171иргэн   • 2019, 6 сарын 23. 18 цаг 48 минут

Улсын баяр наадам гэсэн үг шиг байна даа

202.9.44.150Зочин   • 2019, 6 сарын 23. 8 цаг 05 минут

УБН юу гэж байгаагаа энэ мэдээ оруулсан нөхөр өөрөө мэдэхгүй байгаа

66.181.169.108Зочин   • 2019, 6 сарын 20. 11 цаг 33 минут

УБН гэж юу гэсэн үг юм бэ?. Товчлох үгээ товчил.

202.9.43.93Бигэр   • 2019, 6 сарын 20. 9 цаг 38 минут

Ховдын хязгаарын Тариачин хошуу нь Дөрвөд аймагт ямар ч хамаарал байхгүй шүү. Манай хошууны сүүлчийн ноён Жамсран ( Жанжаа бэйс ) гэж хүн байсан юм. Ванчинхүү арслан нь мтний аав Найдантай авга талаасаа ойрхон төрөл садангийн хэлхээтэй хүмүүс юм.

172.58.229.173Зочин   • 2019, 7 сарын 2. 12 цаг 27 минут

yalt ch ugui l sadan yum bna lee

202.179.31.37бөхөө   • 2019, 6 сарын 19. 15 цаг 12 минут

УБН гэдэг нь хаанах юм бол

202.9.43.246Зочин   • 2019, 6 сарын 19. 22 цаг 01 минут

УЛСЫН БАЯР НААДАМ ГЭЖ БАЙГАА ЮМ БОЛОВ УУ

66.181.161.95иргэн   • 2019, 6 сарын 19. 13 цаг 04 минут

худлаа юм яри . 1940 оны наадамд дорнотын"гулзгай"хэмээх дамчаа арслантай барилдаж "хайн"тусаад дээрх маргаан болж бсн түүхтэй

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.