Энэ жилийн Улсын их баяр наадмын үндэсний сурын харваанд давхардсан тоогоор 1088 харваач оролцжээ. Эндээс оноогоороо шалгарсан 540 харваач одоо цэц мэргэнээ сорьж байгаагийн 104 нь шинэ залуу харваач байгаа ажээ.
Энэхүү шалгарсан 540 харваачдын дотор гадаадын хоёр иргэн байгаа нь энэ спорт гадныханы сонирхлыг ихэд татах болсныг гэрчилнэ.
Харваачдын хамгийн ахмад нь 78 настай бол хамгийн залуу нь 3 настай байгаа ажээ.
Энэ сарын 7-оос эхлэн Урианхай болон Буриад сурын харваа эхэлсэн юм.
М.Нэргүй
Сэтгэгдэл бичих