Их насны морьдын уралдаан зурхайгаас эргээд байна. Энэ жил нийт 365 их насны морьд уралдуулахаар уяачид бүртгүүлснээс 270 гаруй нь уралдахаар болжээ. Их насны морьд 25 км-т шандас сорих юм.
Өнгөрсөн жилийн наадмаар их насны түрүү магнайд Улаанбаатар хотын Багахангай дүүргийн харьяат Ш.Мөнгөншагайгийн зээрд, аман хүзүүнд Хөвсгөл аймгийн харьяат Б.Саянсанаагийн хээр морь, айргийн гуравт Дундговь аймгийн Хулд сумын харьяат Монгол Улсын алдарт уяач Б.Лхагва-Очирын хонгор халзан морь, айргийн дөрөвт Завхан аймгийн Дөрвөлжин сумын уяач Д.Баяраагийн хүрэн дөрвөлжин морь, айргийн тавд Говь-Алтай аймгийн уугуул Д.Ганбаатарын хүрэн морь давхиж байсан билээ.
Сэтгэгдэл бичих