2020 оны 8-р сарын 12
8 цаг 30 минут

Г.Энхтуяа: Намтар түүхээ наян жилээр зузаалсан “Хужирт рашаан сувилал” жилд 10-15 мянган хүн эрүүлжүүлж байна

Монгол улсад  250 орчим анагаах увдистай нуур, рашаан төст булаг байдгаас 20 хүрэхгүй рашаан сувилал албан ёсны бүртгэлтэй үйл ажиллагаагаа явуулдаг аж. Рашаан шаварт түшиглэсэн сувилал болох Хужиртад жилдээ 10-15 мянган хүн эмчлүүлдэг байна. Эдний брэнд эмчилгээ нь “Хужиртын хөх сувд” хэмээн алдаршсан халуун рашаан, “Хужиртын хар сувд” хэмээн алдаршсан эмчилгээний шавар юм. Намтар түүхээ наян жилээр зузаалсан “Хужирт рашаан сувилал”-ын түүхт 80 жилийн ой тохиож байна. Энэ талаар “Хужирт рашаан сувилал”-ын ТУЗ-ын гишүүн Г.Энхтуяатай ярилцлаа.

-Хужирт рашаан сувиллын 80 жилийн оын  баярын мэндийг хүргэе. Анх байгуулагдсан түүхээс яриагаа эхлэх үү?

Хужиртын рашаан шаврыг ашиглаж байсан түүх нь хүдрийн үеэс эхэлсэн байдаг. Шунхлай хайрханыг тойроод хүдрийн үеийн булш бунхан хэрэгсүүр байдаг. Өөрөөр хэлбэл 1600 оны үеэс хэрэглэж байсан гэсэн таамаг байдаг юм билээ. Ард түмэн мэддэг болж тэнд очиж биеэ эмчилдэг байсан юм. Хувьсгалын үеэс өмнө лам нар судас бариад, рашаанд оруулаад ард түмнийг анагааж байсан түүх байдаг. Хувьсгалын дараа 1939 онд “Партизаны амралт” нэрээр эмнэлгийнхээ дэргэд байгуулагдаж, дайнд шархадсан цэргүүдийг эмчилж байсан түүхтэй.

Харин социализмын үед энэ рашаан сувиллын хөгжил дээд цэгтээ хүрч байсан. Гадаад, дотоодын төлөөлөгчдийг энд амрааж, өдөрт онгоц 3, 4 удаа очдог байсан гэдэг. Тийм байсаар ардчилсан нийгэмд очиж өмч хувьчлалын үеэр зогсонги байдалд шилжсэн гэхэд хилсдэхгүй. Малгүй болж, амрагчдын хоолны махыг тогооч нар нь гэрээсээ зөөж байсан гэдэг. Ганцхан сувилагч ажиллаж байсан гээд уналтын үе байсан. 2007 онд дуудлага худалдаанд орж бидний санаа нийлсэн хэсэг нөхөд хувьчилж авсан юм.

-Дуудлагаар худалдаагаар аваад “Хужирт рашаан сувилалд” анх очиход ямар байдалтай байсан бэ?

Биднийг анх очиход сувиллын байрыг нь тонохыг нь тоноод авчихсан байсан. Өмнө нь байсан зүйлс нь дахиад очиход байхгүй байх жишээтэй. Хоёрдугаар байрандаа л цөөхөн хэдэн амрагчтай байсан. Нэг, гурав, тавдугаар байр нь үер ус ороод цуураад ямар ч ашиглах боломжгүй болсон байсан. Авч болох бүх юмыг нь авсан, балгас болчихсон байсан. Нэг үгээр бол өмч эзгүйдчихсэн байсан.

-Эзгүйдсэн өмчийг дахин засварлахад амаргүй байсан байх даа?

Тийм ээ. Бараг балгас болчихсон зүйлийг засварлах хамгийн хэцүү байсан.  Манайх 120 метрийн гүнээс л 57 градусын халуун рашаанаа татдаг. Түүнийгээ эмчилгээний байран дээр байрлах чан гэх зүйлд хийдэг юм. Биднийг анх очиход тэр төмөр ган чан нь муудаад хуруугаар хатгахад цоорч байсан. Хамгийн эхлээд 57 градусын халуун рашааныг хөргөдөг төмөр ган чан гэх зүйлээ сольсон. Тэгэхгүй бол ус алдах магадлал их өндөр байсан. Тэгээд л дэс дараалалтайгаар нэг, тав, гурав хоёр дугаар байруудыг зассан.

-Үйлчлүүлэгчид “Хужирт рашаан сувилал”-ыг мэддэг байсан учир шинээр байгуулагдаж байгаа сувиллуудыг бодвол үйлчлүүлэгчдийг татах тал дээр асуудал байгаагүй байх. Тийм үү?

-Байраа зассан ч үйлчлүүлэгч цөөхөн байсан учир Улаанбаатар хотод төлөөлөгчийн газраа нээж, эмнэлгүүдээр явж яриа хийж, сувиллаа танилцуулдаг, сурталчилдаг байлаа. Ард түмэн “Хужирт рашаан сувилал”-ын тухай дээр үеэсээ мэддэг байсан учир үйлчлүүлэгч олоход тийм хүнд байгаагүй.

Тийм учраас бид эмчилгээнийхээ чанарыг сайжруулж, аппарат тоног төхөөрөмжийг нь сольж шинэчлэх байдлаар дараалалтайгаар шинэчлэлт хийсэн. Гал тогооны тоног төхөөрөмжөө ч сольж орчин үеийн стандартад нийцүүлсэн байгаа.

-Хужиртын рашааны тухай олон домог, яриа байдаг гэсэн. Энэ талаар сонирхуулахгүй юу?

Домог нь их сонин л доо. Анчин өвгөн Шунхлай ан хийж яваад нэгэн доголон буга өдөр бүр уур манан савссан газарт ирж хоноглосоор удалгүй хөл нь эдгэрч доголохоо больсон гэдгийг анзаарсан байгаа юм. Уг газрыг сонирхон очиж үзэхэд хэд хэдэн рашаан урсаж байх бөгөөд доголон бугын хэвтэж байсан газар хар шавар байсан гэдэг. Анчин өвгөн усанд гараа дүрэхэд халуун байсанд ихэд гайхсан ч удалгүй учрыг олж, уур манан савсаж буй газартаа хэд хоног саатаж өөрийн өвддөг хөл, болон шар ус гүйж хөшсөн хүзүү нуруугаа булгын усаар шавшиж, хөлөө дүрээд, хар шаврыг нь тавьсаар хөл нь өвдөхөө байж бие нь зовиургүй болсон гэдэг. Түүнээс эхлээд ард түмний дунд тархаж, энэ рашааныг нээсэн домогтой. Манай Хужирт рашааны логон дээр буга байдаг нь ийм учиртай юм.

Мөн Данзанравжаа гуай тэнд очиж биеэ эмчлүүлж байсан. Энэ үед 5 хандмаа түүнийг эдгээхийн тулд 5 бадаг дуу зохиож байсан нь “Үлэмжийн чанар” юм. “Үлэмжийн чанар” дуу Хужиртын рашаан сувилалд зохиогдсон гэдэг нь батлагдсан. Үлэмжийн чанар дууг дуулах нь 1000 удаа тарни уншсантай тэнцэх буян хураадаг нь ийм учиртай юм билээ.

Бас нэг сонин зүйл яригддаг. Нэгдүгээр сургуулийг барихад суурин доор нь “энэ Монгол улсын эрдмийн уурхай байг” гэж  юм хийсэн гэнэ лээ. Тэр утгаараа ч тэр үү нэгдүгээр сургуулиас эрдэмтэн мэргэд их төрдөг.

Харин манай сувиллыг анх лам нар ард иргэдийг рашаан шавраар эмчилж байх үедээ барьсан байдаг юм. Ингэж барихдаа суурин дор нь “Энэ сувилал хүн ардыг эрүүлжүүлж байг” гэж тарнитай зүйлийг хийсэн байдаг. Тал талын ийм гоё энерги шингэсэн учир олон хүнийг эмчилж байгаа байх гэж би боддог.

Хужиртад үнэхээр гайхамшигтай хүч чадалтай рашаан, шавар байдаг. Тэнд хагалгааны заалттай хүн ирээд эмчлэгдэж байна. Хүүхэд олдоггүй бүсгүйчүүд ирээд дараа нь хүүхэдтэй болж байна.

-Хичнээн төрлийн эмчилгээ хийдэг вэ?

“Хужиртын хөх сувд” хэмээн алдаршсан халуун рашаан, “Хужиртын хар сувд” хэмээн алдаршсан эмчилгээний шавар бол манай брэнд эмчилгээ. Рашаан эмчилгээ нь дотроо рашаанд орох, рашаан утлага, угаалга гээд л маш олон төрөл бий. Шавар эмчилгээнд хэсгийн шавар, нуруу хэсгийнх, бүтэн биеэр гээд олон төрөл.

7 төрлийн өвчний заалттай. Тулгуур хөдөлгөөний эрхтний өвчлөл, захын болон төв мэдрэлийн системийн өвчлөл, хоол боловсруулах эрхтний өвчнүүд, амьсгалын замын, бөөр шээсний замын, эмэгтэйчүүд, арьсны өвчнүүдийг эмчилдэг.

Хужиртын шавар эмчилгээ шиг үр дүнтэй шаврын эмчилгээ байхгүй юм билээ. Япон улс рашаан усны орон шүү дээ. Японд очиж үзэхэд ингэж шавар тавьдаг газар байгаагүй. Үүгээрээ бид брэнд болж байна шүү дээ. Манай рашаан шаварт явсан хүн нэг жил огт өвддөггүй. Өвдөхгүй байна гэдэг чинь эдийн засаг, ажлын бүтээмж, сэтгэл зүйд тэр асар их дэмжлэгтэй шүү дээ.

-Ер нь рашаан шавар эмчилгээний давуу тал нь юу юм бэ?

Манай шавар эмчилгээ маш сайн. Нэг хүнд халуун хүйтэн шаврыг зуурч тавиад градусыг нь үзэж, эмч хэдэн градусын халуун шавар тавина гэж заасан яг түүнийх нь дагуу тавиад даавуу, галгар уутаар нь өлгийдчихдөг. Тэгэхэд хөлс гараад маш гоё болдог.

Би өөрөө эмч хүн. Гэхдээ манай монголчууд дээр үеэс тан уудаг байсан. Одоо эм тариаг арай буруу хэрэглэж, идэж байна. Тэгэхэд эмээс илүү рашаан шавар илүү үйлчлээд байна шүү дээ. Яагаад гэхээр толгой өвдлөө гэхээр анальгин уудаг. Тэгэхээр толгойны өвчин олон янз шүү дээ. Ус дутагдах, хоол ундгүй байхаас үүддэг гээд маш олон шалтгаантай. Тэгэхэд рашаан шавар бүх биед нийтэд нь үйлчилж байдаг. Хамгийн гоё нь байгалийн бүтээгдэхүүн учир ямар ч хоргүй шүү дээ. Арьсны нүх сүвээр ороод тугалгын судсаар дамжин бүх эрхтэн системээр дамжаад өвчтэй эрхтэнд очиж үйлчилж байдаг.

Гэхдээ бүх эрхтэн системээр явдаг гэхээр тэнд байгаа бүх эрхтэнд очиж үйлчлээд байна. Мөн хүний биеийн дархлааг сайжруулдаг учир рашаан шавар илүү үр дүнтэй. Мэдрэлийн өвчин болон эмэгтэйчүүдэд маш сайн байдаг. Эерэг үр дүн байнга сонсогдож, талархал ч их ирдэг.

Мөн манай рашааныг залуужуулах үйлчилгээтэй гэдгийг Японы эрдэмтэн баталсан.

-Одоо “Хужирт рашаан сувилал” нь жилийн 4 улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Жилд хичнээн үйлчлүүлэгч хүлээн авч байна вэ?

-150 гаруй ажилтан ажиллагсадтайгаар жилд 10-15 мянган хүн хүлээж авдаг. 4 байртай, бас сувилуулагчдаа хүлээж авах гэр ч байдаг. Гэхдээ манай сувилуулагчдын ихэнх нь жил бүр ирдэг.

Ажилтнууд маань ч хүнийг гэсэн сэтгэлтэй. Нэг ч эмчилгээ бариаг нь орхигдуулж хэл ам гаргаж байсангүй. Шөнийн 12 цагт ч нэг үйлчлүүлэгч эмчилгээндээ ирээгүй байна гээд л хүлээгээд сууж байдаг.

Магтахад, манайх шиг сайн хоолтой газар бараг байхгүй гэхэд хилсдэхгүй. Би бүх рашаан сувиллаар явж үзсэн. Тэгэхэд манайх хавьгүй илүү байсан. Өдрийн 5 хоол өгдөг. Өглөөний цай өгнө. 11 цаг хүний хий хөдлөх үеэр нь ясны шөлтэй бантан, зутан өгнө. Өдрийн хоолонд 1, 2 дугаар хоол. 16 цагаас жүүс, оройн хоол 19 цагаас өгдөг.  

Хүмүүс яагаад Хужирт гээд байна вэ гэхээр манай эмчилгээ хоол сайн болохоор очоод байна. Одоо бол бид ямар ч зар сурталчилгаа цацдаггүй.

-Энэ бүх жилийн хугацаанд эргээд харахад хөгжлийн хувьд ямар ахиц дэвшилтэй болсон байна вэ?

-Балгас байх хугацаанд хэцүү байсан. Түүнийгээ засах, хүнээс татахаас эхлээд ажил маш  их байсан. Хүнээ татахын тулд мэдээж эмчилгээний чанар хоол унд сайн байх хэрэгтэй. Шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах гээд маш их хөрөнгө мөнгө шаардаж байсан. Бид зээл тусламж авч байгаад л зоригтой хөдөлсөн дөө.

Хужирт рашаан сувиллын 80 жилийн ойн хүрээнд маш их ажлыг хийсэн. Бид 2007 онд хувьчилж авснаас хойш нэг ч хүнийг халж байгаагүй. Үндсэн бүрэлдэхүүнээрээ одоо ч ажиллаж байна. Манайд үе уламжлан ажилладаг. Үүгээрээ бид бахархдаг.

Олон ажилчид, сувилуулагчдынхаа тусламжаар өдий зэрэгт хүрсэн. Энэ бол үнэн. Энэ хугацаанд багагүй амжилттай ажиллаж, бахархмаар цол тэмдэгээр шагнагдсан. Заримаас нь дурдвал, 2017 онд ЭМЯ-ны Магадлан итгэмжлэх зөвлөлийн шалгалтад хамрагдаж, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний технологи, чанарын шаардлага хангаж, 5 жилээр магадлан итгэмжлэгдсэн.  Бид өөрсдийн гэсэн Хужирт рашаан сувиллын стандарт гэсэн ном гаргасан. МУ-ын тохирлын тэмдэг эрхийг 2 удаа авсан. Эмчилгээ үйлчилгээний байгууллагаас анх удаа манайх авсан. 2018 онд ОУ-ын стандартын ISO 9001-2015 стандартыг авчихсан. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмчилгээ үйлчилгээтэй болсон гэсэн үг шүү дээ. Мөн БНМАУ-ын “Алтангадас” одонгоор шагнагдаж байсан бол сая 80 жилийн ойгоороо “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одон”-гоор шагнагдлаа.   

-Ирээдүйд хужирт рашаан сувилал юуг зорьж байна вэ?

Эмчилгээний чанараа илүү сайжруулахыг зорьж ажиллаж байна. Манайхтай зэргэлдээ оршин олон рашаан сувилал бий. Монгол оронд ч олон бий. Манайх 5 тасагтай. Эмчилгээний тасаг, хоолны тасаг байна. Эмчилгээ хоол хоёр төгс зохицолдох ёстой. Ногоон хоол, цагаан хоол хийж байна. Бид сувилуулагчиддаа зориулаад ажилтнуудаа мөн чадваржуулж сургадаг.

-Үйлчлүүлэгч болон ажилтнууддаа хандаж 80 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлнэ үү?

-Үе үеийн нийт эмч ажиллагсдадаа, удирдлагууддаа, сувилуулагчиддаа, Хужирт нутгийн зон олондоо 80 жилийн ойн баярын мэнд хүргэе. Айл бүхэн аз жаргалаар дүүрэн, хүн бүр хүсэл зорилгоо биелүүлж, амжилт бүтээлээр арвин, эрүүл энх байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Т.Нандин

10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.119.98Зочин   • 2020, 8 сарын 14. 12 цаг 14 минут

уул нь байгалийн үнэхээрийн сайхан тогтолцоо. Зөв ашиглах хэрэгтэй

202.179.3.18Хуяг   • 2020, 8 сарын 12. 10 цаг 56 минут

Ажлын амжилт хүсье

202.9.47.9Зочин   • 2020, 8 сарын 12. 10 цаг 41 минут

Хоол маш муутайюм билээ. Нэг ширээнд 8аас дээш хүн шавааралдаад суудаг маш хэцүү

202.21.104.2Зочин   • 2020, 8 сарын 12. 10 цаг 33 минут

Хужирт рашаан сувилал хамгийн сайн нь шүү. Жил бүр очиж сувилуулдаг. Та бүхэндээ баярлалаа. Ажлын амжилт хүсэн ерөөж, эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.

66.181.161.36Buzar   • 2020, 8 сарын 12. 9 цаг 55 минут

Hujirtiig baasan dalai bolgoj bga., zuvhun ashgiin tuluu ulairdag uviagui nuhduud avsandaa saikhan amraltiig, aamraltiin baasn shuud orhond tsutgaj bga

202.179.31.242Зочин   • 2020, 8 сарын 12. 9 цаг 24 минут

Сайхан сувилал шүү, шавар рашаан их сайхан, эмч сувилагч нар нь ч мундаг, шаврын сувилагч найз Дуламороолонгийн зураг гарсан байна, амжилт хүсье

202.55.188.34Зочин   • 2020, 8 сарын 12. 8 цаг 52 минут

Yun eruuljuuleh ve. Eruuljih bish uu

59.153.115.81nnn   • 2019, 8 сарын 12. 11 цаг 42 минут

Mongold gants baidgaaraa monopoly bolson gazar.

202.179.25.223Зочин   • 2019, 8 сарын 12. 11 цаг 25 минут

hujaa hujaa

202.126.88.184oron nutag   • 2019, 8 сарын 12. 9 цаг 11 минут

yamarch hariutslaggui, zuvhun mungunii tuluu yavdag uavagui baiguullaga bolson, amraltiin bohir shuud orhon gol ruu ursaj ordog, enkhjargal zahiral n umnu meregjliin hyanaltad ajillaj bsan gedgeeree edniihiig shalgadaggui shuu , anhaarldaa avaarai tur zasgaa.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.