Сингапур дахь Элчин сайдын яамнаас Хонконгоор дамжин өнгөрөх болон тус бүс нутагт аялахаар төлөвлөж буй иргэд анхаарал болгоомжтой зорчихыг санууллаа.
Тодруулбал, Иргэний агаарын тээврийн зарим компанийн үйлдвэрчний холбоо ажил хаялтад нэгдсэнээс болж үүрийн 04.00 цагаас эхлэн 230 орчим нислэг саатаж, цуцлагдаад байгаа аж.
Хонконгийн эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчид Admiralty, Mong Kok, Shatin, Tai Po, Tsuen Wan, Wong Tai Sin, Tuen Mun зэрэг 7 дүүрэг дүүрэгт жагсаал цуглаан зохион байгуулж байгаа бөгөөд хэд хэдэн чиглэлийн метро болон автобуснууд хөдөлгөөнөө түр зогсоогоод байгаа юм байна.
Жагсаал цуглаан улам олширч, эмх замбараагүй байдал үүсч, мөргөлдөөн гарч эхэлсэн тул иргэд жагсаал болж буй газруудаар зорчихгүй байх, хүмүүс олноор цугласан газраас хол байх, аль болох хар, цагаан хувцас өмсөхгүй байхыг Консулын газраас зөвлөлөө.
Т.Гэрэл
Сэтгэгдэл бичих