2019 оны 8-р сарын 15
12 цаг 05 минут

Ч.Гантулга: Нийслэлчүүдийн нэг сар 20 хоногийн түлшний хэрэглээг нөөцлөөд байна

Түүхий нүүрсийг ахуйн зориулалтаар нийслэлд нэвтрүүлэхгүй, гэр хороололд хэрэглэхгүй байх Засгийн газрын шийдвэр 2018 оны тавдугаар сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн. Үүний оронд сайжруулсан шахмал түлш худалдаанд гаргаж, нийслэл хотын агаарын бохирдлыг дор хаяж 50 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна. Энэ ажлын явцын талаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Гантулгатай ярилцлаа. 

-Гэр хорооллын өрхүүд өвөлдөө 600 мянган сайжруулсан түлш хэрэглэнэ гэж тооцож байгаа. Одоо хэчнээн тонн сайжруулсан түлш нөөцлөөд байна вэ?

-Сайжруулсан түлш нь богино, дунд хугацаандаа агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа томоохон ажлын нэг юм. Энэ ажил иргэдийн оролцоо дэмжлэгтэйгээр байнгын хэрэглээг хангаж ажилласнаар энэ өвлөөс утааг багагүй хэмжээгээр бууруулна гэж тооцож байгаа. “Тавантолгой түлш" үйлдвэр нэг сараас эхлэн нөөцлөлтийг хангаж ажиллаж байна. Нөөцөлсөн түлш одоогоор 160 гаруй мянган тонн болсон байна.

Сайжруулсан түлшийг түүхий нүүрстэй харьцуулахад хоёр дахин их илчтэй, мөн хоёр дахин удаан шаталттай. Тиймээс нийслэлийнхэн 600 орчим мянган тонн нүүрсээр нэг өвлийг давна гэж тооцсон. Мэдээж нөөцлөлтийг энэ тооноос давуулна. Учир нь 2020-2022 онд агаарын чанарыг сайжруулах бүсэд үлдсэн гурван дүүрэг нэмэгдэнэ. Түүгээр зогсохгүй аймгийн төвүүдэд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

-Одоо бэлтгээд байгаа сайжруулсан түлш нь хэд хоногийн нөөц вэ?

- Гэр хорооллын 220 мянган өрхийн нэг сар 20 хоногийн хэрэглээ. Сайжруулсан түлшийг үйлдвэрлэхэд хэрэглэгдэж байгаа угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсний нөөцлөлт 680 гаруй мянган тонн болчихсон байгаа. 

 -600 мянган тонн сайжруулсан түлшийг хэзээ бэлдэж дуусах вэ? Хомсдол үүсэх эрсдэл бий юу?

 -Үйлдвэрийн үйл ажиллагаа жигд тогтвортой ажиллаж байна. Энэ өвөл ч тогтвортой ажиллана. Түүхий эд хангалттай байгаа. Үйлдвэрийн тоног төхөөрөмж дээр ч ажиллаж сурсан. Тэгэхээр иргэд энэ өвөл сайжруулсан түлшний хомсдолгүй байж чадна гэсэн үг. Заавал 600 мянган тонн түлшийг үйлдвэрлээд бэлэн байлгах албагүй. Ямар ч үйлдвэр бага зэргийн нөөцтэй байдаг. Тухайн борлуулалт, эрэлтдээ тааруулж хангамжийг хийдэг. Эрэлттэйгээ, хангамж нь таарч байх ёстой.

 Одоо үйлдвэр 3 ээлжээр 24 цагаар ажиллаж байна. 7 хоногийн дараа хоёр сарын нөөц бэлэн болчихно. Хоёр сарын нөөцтэй байна гэдэг нь хэвийн гэж үзэж байгаа. Хэрэглэгчид, иргэд хомсдол үүсч шатаах түлшгүй болчих вий гэж айх зүйл байхгүй.

-Сайжруулсан түлшийг иргэд хаанаас авах боломжтой вэ? Борлуулалтын цэгүүд бэлэн болсон уу?

-Түүхий нүүрсийг сүүлийн 5, 6 жилд 540 орчим цэгээр дүүргүүдэд борлуулдаг байсан. Бид 540-өөс багагүй цэгээр дамжуулж сайжруулсан түлшийг иргэдэд түгээж ажиллана. Тиймээс иргэдийн худалдаж авдаг байсан цэгүүд хэвээр ажиллана. Сайжруулсан түлшийг нөөцлөх, цэгүүдийг байгуулах, гэрээ байгуулах, хотын зүүн хэсгийг сайжруулсан түлшээр хангах “Амгалан” баазыг шинээр нээж ажиллуулах, тийшээ нүүрсээ төмөр замаар тээвэрлэх, 40 дундын бөөний төв байгуулах, зохион байгуулах, хуваарилах ажлууд 50 орчим хувьтай хийгдээд явж байгаа.

-Хэзээнээс борлуулагдаж эхлэх вэ?

-Бид сайжруулсан түлшийг туршилтаар 5 дугаар сарын 15-наас эхлээд 10 цэгээр борлуулаад эхэлсэн. Энэ 10 цэгээс сайжруулсан түлш авч хэрэглэж үзсэн иргэд ам сайтай байгаа. Түлш сайн шаталттай, утаа бага гарч байна, зуухны амыг онгойлгоход түүхий нүүрснээс өмхий үнэртдэг бол одоо тэр үнэр байхгүй байна гэсэн. Сайжруулсан түлш нь олон улсын стандартад нийцсэн. “Энержи Ресурс” ХХК-ийн “Ухаа худаг”-ийн түүхий эдээр хийгдэж байгаа. Тэгэхээр чанарын хувьд асуудал байхгүй. Гол нь иргэд хэрэглэгчид хэрэглээд сурах нь л чухал байна.

Халаалт эхлэх үе буюу 9 дүгээр сарын 15-наас эхлээд сайжруулсан түлш үйлдвэрлэх 500 цэг, 40 бөөний төв, "Амгалан" хангамжийн бааз 100 хувь ажилласан байна. Энэ ажлууд хугацаа графикийн дагуу төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа.

-40 дундын бөөний төвөөс борлуулалтын цэгүүд сайжруулсан түлшээ авч борлуулна гэсэн үг үү?

-Тийм. 40 байршилд том хэмжээний агуулахыг шинээр барих болон түрээсэлж ажиллуулна. Гэр хорооллын 6 дүүргийн 86 хорооны дунд 40 бөөний төвийг байгуулах юм. Энэ 40 бөөний төв тогтмол 500-1500 тоннын нөөцтэй байна. Энэ бөөний төвөөс 500-540 гэрээт борлуулагч руу түгээлт хийх юм. Аль болох хэрэглэгч рүү тарааж байршуулж, тухайн гэрээт борлуулагчаа сайжруулсан түлшээ хангах ажлыг хийж байна.

-Өрх бүрийг сайжруулсан түлш худалдан авах карттай болгоно гэсэн. Энэ ажлын явц ямар байна вэ?

-220 мянган өрх бүрт нүүрс худалдаж авах ”Сайн карт” тараана. Зургаан дүүргийн карт өөр өөр өнгөтэй байх бөгөөд тухайн дүүргийн гэрээт борлуулагч дээр л уншина. Иргэд картаа барьж гэрээт борлуулагч дээр очин посс машин дээр уншуулаад түлшээ авах боломжтой.

Аль дүүргийн, ямар хаяг дээр оршин суудаг, хэнийх гэдэг айл хэдэн тонн сайжруулсан түлш хэрэглэж байгааг үүгээр хянах боломжтой. Ингэж хянаснаар бид цаашдын ажлаа төлөвлөх юм. Картыг оршин суугаа хороо, дүүргээсээ авна.

-"Сайн түлш" картаар иргэдийн авч байгаа түлшний хэмжээг хянах юм байна. Нэг өрхөд тэдэн тонн түлш өгнө гэсэн зохицуулалт бий юу?

-Нэг картаар 3 тонн сайжруулсан түлш өгнө гэж тооцсон байгаа. Энэ тоо хаанаас гарав гэхээр нэг айлын түүхий нүүрсний хэрэглээ 2-6 тонн байгаа. 3 тонн сайжруулсан түлшээр нэг айл хангалттай өвөлжинө гэсэн тооцсон. Гэхдээ  өрх бүр түлшээ заавал бөөнөөр нь авах шаардлагагүй. Шуудайгаар нь килограммаар нь тооцож авах боломж нээлттэй.

-Түлшний үнийг бас тогтоосон шүү дээ. Өөрчлөлт орохгүй юу?

-Энэ жилийн хувьд нэг тонн сайжруулсан нүүрс 150 мянган төгрөгийн үнэтэй байна. Багануурын нүүрс, Налайх, Алаг толгой, Ухаа худаг, Таван толгойн гээд нүүрснүүд өөр өөр чанартай. Чанараас хамаараад үнэ нь ч өөр байдаг. Тиймээс сайжруулсан түлш түүхий нүүрснээс чанарын хувьд илүү. Гэхдээ үнэ хямд байх юм. Түүнээс гадна илчлэг ихтэй, баглаа боодолтой, тээвэрлэхэд, хэрэглэхэд хялбар зэрэг олон давуу талтай. Хамгийн гол нь шатахдаа түүхий нүүрснээс 40-50 хувиар бага хорт утаа ялгаруулна.

 -Сайжруулсан түлшийг одоогоор 10 цэгээр борлуулж байна. Нийслэлчүүдийн хувьд сайжруулсан түлшийг огт хэрэглэж үзээгүй байгаа. Ямар давуу талтай түлшийг хэрхэн түлэх вэ?

 -10 цэгээс сайжруулсан түлш худалдаж авсан айлууд шатаагаад халаагаад үзчихсэн. бас туршигдчихсан байгаа. Тэгэхээр энэ түлш нь айлд хүндрэл үүсгэхгүй. Нүүрс түлдэг шигээ л түлээд асаачихна. Энэ түлш түүхий нүүрсийг бодвол дулаанаа илүү удаан барьж, шатдаг. Эхлээд үүнийг айл өрх бүр хэрэглэж сураад хэрэглээндээ нэвтрүүлснээр Улаанбаатар хотод үүсээд байгаа гамшгийн байдалд өртсөн утааны асуудлаа хамтдаа шийдэх боломж юм.

-Сайжруулсан түлшийг хэрэглэснээр Нийслэлд агаарын бохирдлыг хэдэн хувь бууруулах боломжтой вэ?

-Сайжруулсан түлшийг 5-6 төрлийн зууханд шатааж, асалт, шаталт, дулаанаа барьж байгаа байдал, яндангаас гарч байгаа утаанд хэмжилт хийх зэргээр туршилт хийсэн. Ингэхэд 50 орчим хувийн эерэг үзүүлэлт гарсан. Нийслэлчүүд бүгд сайжруулсан түлшээ хэрэглээд эхлэхээр үүнээс ч илүү үр дүн гарахыг үгүйсгэхгүй.  

 -Нийслэлийн агаарын бохирдлын тодорхой хувийг автомашины утаа эзэлдэг. Үүнд ямар арга хэмжээ авч байна вэ?

-Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны энэ онд хийхээр төлөвлөсөн 32 ажлын хэрэгжилт 80 хувьтай явж байна. Юун түрүүнд сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж буй “Тавантолгой түлш” ХХК-ийн тогтвортой үйл ажиллагааг дэмжих, нөөц бүрдүүлэх, 600 гаруй километрийн цаанаас зөөдөг түүхий эдийн тээвэрлэлтийг төлөвлөгөөний дагуу чанартай гүйцэтгэхэд анхаарч байна. 

Бидний хэрэгжүүлж бас нэг томоохон ажил нь нийслэлийн төвийн дүүргүүдэд явж байгаа насжилт багатай нийтийн тээврийн 100 автобусанд DPF шүүлтүүр суулгах ажил. Энэ ажлын худалдан авалтыг хийсэн. Ирэх сарын 15-ны дотор бүх автобусанд шүүлтүүр суулгана. 

Дараагийн ажил бол Нийслэлийн зургаан дүүрэгт сургууль цэцэрлэг, төрийн байгууллага, амины хэрэгцээнд ашиглаж байгаа 2700 орчим халаалтын зуух байна. 100 кВт-аас дээш хүчин чадалтай зуухны тоог гаргаж, бүртгэлжүүлэх ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтарч хийлээ. Ингээд 290 халаалтын зууханд хуурай болон нойтон технологиор утаа шүүдэг шүүлтүүр суулгаж эхэлсэн.

Мөн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн байгууллага түүнчлэн барилгын блок, тоосго, арьс шир боловсруулах үйлдвэрийн зориулалтаар ашигладаг 290 зуух байгаа. Эдгээр үйлдвэрүүд тусгай технологиор бүтээгдэхүүнээ хатааж, боловсруулдаг учир стратегийн ач холбогдолтой гэж үзэн түүхий нүүрс хэрэглэхийг зөвшөөрсөн. Харин зуухны яндан бүрт утаа шүүгч шүүлтүүр тавьсан байх шаардлагатай. Эдгээр байгууллагад түүхий нүүрс тээвэрлэх тусгай зөвшөөрөл олгож, байнгын хяналт тавих юм.

 Х.Соёл

 

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.180.70Зочин   • 2019, 8 сарын 15. 11 цаг 50 минут

Энэ хүүхэд байхгүй байж байж гарч ирэхээрээ худлаа бөөн юм бурчхаад тэгээд бас л алга болно. 100 айлыг нүүлгэх талаар хичнээн ч бурав даа. Одоо болиоч. Зүгээр сууж байгаад татвар төлөгчдөөр цалинжуулж бгаад алга болж үз. Битги дандаа худал ярьж бай

66.181.164.159zaya   • 2019, 8 сарын 15. 10 цаг 12 минут

shal demii mungu ugaalt shv de tulj uzsen uwul law baishin halhaargui ilch muutai ed bn le yana da huurhii

202.9.42.116Зочин   • 2019, 8 сарын 15. 9 цаг 12 минут

Энэ өвөл ч ёстой мэдэх юм алга налайхын нүүрс шиг илчтэй байвал яая гэхэв

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.