2019 оны 8-р сарын 28
14 цаг 00 минут

ГАЗАР ДЭЭРЭЭС НЬ: ТҮК-ийн ажилчдын ажил хэдэн цагт эхэлж, хэрхэн өрнөдгийг сурвалжиллаа

Өвлийн хүйтэн, зуны халууныг ч үл ажран ажил үүргээ гүйцэтгэдэг ТҮК-ийн ажилчдын хөдөлмөрийг бага ч болов хүндэтгэж, хогоо зориулалтын саванд хийж хэвшихийг нийт уншигчиддаа уриалж байна

ZALUU.COM сайт долоо хоног бүрийн лхагва гарагт ГАЗАР ДЭЭРЭЭС НЬ сурвалжилгыг бэлтгэн хүргэж байгаа. Энэ удаад бид үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл та бидний "тарьсан" хогийг цэвэрлэдэг ТҮК-ийн ажилчдын ажил хэдэн цагт эхэлж, хэрхэн өрнөдгийг сурвалжиллаа.

Тэд та биднийг тав тухтай, эрүүл орчинд амьдруулахын тулд өглөөний 05.00 цагт ажлаа эхлүүлж, хамгийн эртдээ 17.00 цагт тардаг. Хөдөлмөрийн тухай хуульд нэг хүн өдөрт 8 цаг ажиллах ёстой. Харин тэд өдөрт хамгийн багадаа 12 цаг ажиллаж байна. 

Долоо хоногийн таван өдөр өглөөний 05.00 цагт ажлаа эхэлж, өдөр бүр доод тал нь 12 цаг зам талбай цэвэрлэдэг хэрнээ илүү цагтайгаа нийлээд ойролцоогоор 700 мянган төгрөгийн цалин авдаг аж. 

Дээрээс нь эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд зам, гудамж, талбай цэвэрлэх нь амаргүй  ажил гэдгийг хүн бүр гадарлах байх. Тэр ч утгаараа цас, бороо орж, шороо шуурсны дараа ТҮК-ийнхний ажил улам хүндэрдэг. Гэвч тэд ажирдаггүй. 

Харамсалтай нь тэдний ажлыг хэн ч ойлгодоггүй, зүгээр л "явдаг хогийн сав" шиг үздэг гэдгийг ТҮК-ийн ажилчид өөрсдөө онцолсон юм. 

Учир нь хажуугаар зөрж өнгөрөх залуу дөнгөж саяхан цэвэрлэсэн талбайд нь тамхиныхаа ишийг хаях нь энгийн үзэгдэл гэв.

Нэг үеэ бодвол хог хаягдалд хандах иргэдийн хандлага өөрчлөгдөж ахиц гарсан. Гэвч бас дахиад хийх зүйл их байна. Их хотын соёлтой иргэн байхын тулд энгийнээс л эхлэх ёстой. Иргэн та татсан тамхины иш, уусан ундааны сав, идсэн чихрийнхээ цаасыг ил задгай хаялгүй, зориулалтын хогийн саванд хийхэд л хангалттай юм. 

Бид өөрсдийн хийсэн ажил, бүтээсэн зүйлдээ хүндэтгэлтэй, хайр гамтай ханддаг шигээ бусдын хөдөлмөрийг үнэлэх нь ч зүйн хэрэг биз ээ.

Бэлтгэсэн:

СЭТГҮҮЛЧ: Т.БОЛОРМАА

ЗУРАГЛААЧ: Э.АНИР

24
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

24 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.92.194Зочин   • 2022, 1 сарын 25. 20 цаг 50 минут

Цэвэрлэгээг механикжуулах хэрэгтэй ш дээ Зориулалтын цэвэрлэгээний машин багаж төхөөрөмжөөр

103.111.68.3Зочин   • 2021, 12 сарын 30. 14 цаг 03 минут

1 их соёлтой царайлж чухал юм ярисан нөхдүүд яваад байдаг хирнээ тамхины ишээ хаа хамаагүй хаяаад л....

202.21.108.24Ойдов   • 2021, 5 сарын 10. 22 цаг 49 минут

Энэ ажилчид ажлын болгон шүүр барьж шороо бужигнуулж байх юм бол жижиг оврын түрээд явчихдаг тоос сорогчтой автомат шүүр аваад өгчих сэтгэл манай дарга нарт алга уу? Тэгвэл цаг хугацаа хөдөлмөр хөнгөвчлөх ажлын бүтээмж нэмэгдэх сайн ажил болно доо ийм төхөөрөмж урьд хөршид манай ханшаар 2,5 сая төгрөг ний үнэтэй байдаг

203.91.115.52ud   • 2020, 4 сарын 3. 14 цаг 46 минут

humuusee hog bitgii hayarai.daa yalanuua mashintai humuus tsonhooroo tamhinii ish , undaanii zav ih hayaj bgaa haragddag shuu.TUK-iin ajilchdiinhaa hudulmuriig hundeliy

202.179.27.237Зочин   • 2019, 8 сарын 28. 21 цаг 23 минут

yag ugluu orgil tsagaar zam deer shoroo shuurdeeddegee bolih heregtei,tiim ***** tuluvlult baihda yaahavde araichdee hardagguim uu

103.229.122.73Зочин   • 2019, 8 сарын 28. 19 цаг 15 минут

Ajil bolgon ooriin gesen ontslogtoi. Hetsyygyi amar ajil gej baihgyi. Odoo tegeed yana geed baigaa uym be

202.179.25.26zochin   • 2019, 8 сарын 28. 15 цаг 18 минут

tsag yee daga,smart bodlogo nen darui cheregjuul, ajilchdiig chundetgej bna, chuuched baichiin l gadaa il zadgai chog er chaydaggui, odooch mon adil .Neeree chuu

202.179.26.93иргэн   • 2019, 8 сарын 28. 15 цаг 03 минут

Дэлхийн томоохон хотуудын цэвэрлэгээний ажил өглөө 4 цагт эхэлж, 6 цагт дуусдаг. Монголд 10 цагаас явган хүн, машин руу баахан тоос, шороо цацаж байгаад 12 цагт алга болдог. Ичих булчирхайгүй улсад мянга хэлээд нэмэргүй.

202.179.24.64Зочин   • 2019, 8 сарын 28. 14 цаг 27 минут

хүн явж байхад шууд өмнөөс хог шороогоо шүүрдээд. байгууллага нь хэлж ярьж байгаач!

79.98.213.82зочин   • 2019, 8 сарын 28. 14 цаг 27 минут

УЛСЫН НИЙСЛЭЛ ГЭХЭД АРАЙ Л ИЧМЭЭР ЮМ ДАА. ОРЧИН ҮЕД ХОТЫГ МАШИН ТЕХНИКЭЭР Л ЦЭВЭРЛЭДЭГ ШҮҮ ДЭЭ. МАНАЙ УЛС Л ГЭЖ ТООС БОСГООД Л ГАРААРАА ШҮҮРДЭЭД БАЙХ ЮМ.

202.179.24.64Зочин   • 2019, 8 сарын 28. 14 цаг 24 минут

зарим нь үнэн хачин гарууд байна лээ. нарийнхан замын яг голд нь хогийн төмөр сава тавиад, зориуд хорлох гэж байгаа юм шиг том төмөр хүрзээ машин явдаг чиг рүү харуулаад тавьчихсан байгаа юм даа. тойрч гарах гэж байгаад өмнөөс ирсэн машинтай золтой л мөргөлдөөгүй. чи төмөр саваа яагаад ингэж тавьж байгаа юм бэ гэсэн чинь ингэх ёстой. аваар гарсан бол хохь чинь гэж хуцаад!

64.119.18.34зочин   • 2019, 8 сарын 28. 14 цаг 38 минут

Төмөр сав, том хүрзтэй ажиллаж байгаа ядарсан тэдэнтэй арсалдаж байхаар зам цэвэрлэдэг багаж, зэвсгийг нь автоматжуулж өг гээд тэр том дарга нарт нь бяраа гаргаач дээ.

68.145.61.75Zocnin   • 2019, 8 сарын 28. 13 цаг 08 минут

Ajilcndiinhaa ahui amidraliig saijruulj tsaling ni nemj orcnin ueiin zamiin toos tsewerledeg jijig mashintai bolgoj hodolmor buteemjiig saijruulah heregtei

68.145.61.75Zocnin   • 2019, 8 сарын 28. 13 цаг 06 минут

Naad ajilcndaa texnikjuuleecndee orcnin yed tusgai shuurtei mashin texnik heregseltei bolood bhad hedii boltol shuur barin toos bujignuulax bilee hunee hairlasan cn zam talbaigaa tsewerhen blgahiig bodson cn orcnin yeteigee zeregtsen hogjmoor bna Tusgai mashin baryulj hicneel surguulilt hiimeer bna

203.91.114.244Зочин   • 2019, 8 сарын 28. 11 цаг 35 минут

ажил нь арай орой эхэлдэг болсон уу ? Яг ** хүмүүс ажилдаа явах цагаар тоос шороо манаргаад цэвэрлэгээ хийдэг болсон байна лээ. Бас хог шороог заавал тэгэж их тоос босгож шүүрдэх хэрэг байна уу. Би л ажил хийж байна гэсэн шиг. Замаа л шүүрдэхээс биш хажуу зүлэг хашаанд байгаа хог цэвэрлэдэг үү???

43.242.242.59Зочин   • 2019, 8 сарын 28. 12 цаг 22 минут

энэ үнэн хэлсэн байна. Москвад лав өглөө эрт гудамжаа цэвэрлэдэг юм байна лээ. Манайд бол ажил эхлэхтэй хамт тоос шороо босгоод эхлэдэг

202.9.43.25Oogii   • 2019, 8 сарын 28. 10 цаг 57 минут

Zondoo mongo avch baij yamar olon yuu yaridag yum. Ajilgvi uls zondoo bna.

64.119.18.34зочин   • 2019, 8 сарын 28. 11 цаг 12 минут

Ажилгүй улс зөндөө бна ч гэх шиг. ТҮК- д ажиллуулаач дээ. Зөндөө мөнгө авахдаа өөрсдийн хөлс хүчээ гаргаад авч байна. Хүн шүүмжлээд, хулгай дээрэм хийгээд авч байгаа биш.

182.160.38.246Зочин   • 2019, 8 сарын 28. 10 цаг 24 минут

Би Авсрталид оффис цэвэрлэдэг байхад шөнө 3 гэж босоод 4 гээд цэвэрлэгээ эхлээд өглөө 7 гэхэд бүх юм цэвэрхэн бас дуусах ёстой байдаг байсан энэ цэвэрлэгээний ажил бол бусдын цагийн хуваариас зөрж байх ёстой энэ бол олон улсын жишиг шүү дээ тэгэхэд манайхан хамт зэрэгцээл дайраад байдаг үнэн хөлдүү бас харанхуй

112.72.12.6Зочин   • 2019, 8 сарын 28. 9 цаг 37 минут

Хүний хөдөлмөрийг хүндлэх хэрэгтэй. Манай хажууд ТҮК-ийн нэг контор байдын өглөө 05.00 нь ч юу вэ? тэр хавьцаа ажилдаа ирдэг тэгээд 06.00 хавьцаа л ажлын багажаа аваад гарч байгаа харагддаг олны дотор сайн муу байдаг л юм гэхдээ одоо ** харшлын үед автобусны буудал үйлчилгээний газрын ойролцоо шороо тоос манарган зарим үед хүн явах аргагүй болтол манаргаж байдагтаа анхаармаар байна тэр орчмоор өөрөөс чинь өөр амны хаалтгүй хүмүүс явж байгаа ойлгомоор байна

203.91.118.180зочин   • 2019, 8 сарын 28. 8 цаг 59 минут

ер нь шударгаар ажиллаж байгаа хүн бүрийн ажил алба хүнд л байдаг. мөн ажилдаа анхаарах ёстой зүйлүүд бас ажиглагддаг.Ялангуяа өглөө зам талбайг шүүрдэж байгаа нэртэй хамаг тоосыг босгоод саяхан угаагаад индүүдээд гарсан хүний хувцас хунарыг огт хайхардаггүйл санагддаг, хийж байгаа нь зөв ч арга нь бол болхи хэвээр байна, магадгүй одоо хүний хүчин зүйлийг багасгаж техникийн чадварынг ашиглах цаг нь болсон байх

103.229.120.142зочин   • 2019, 8 сарын 28. 8 цаг 33 минут

Машин жолоодож яваа хирнээ тамхи татаж тамхины ишээ явах замдаа машиныхаа цонхоор хээвнэг шиднэ, зарим нь хулгайгаар шиднэ. Машин дотор нь тамхины иш хийх сав бий шүү дээ. Ийм л хар амиа бодсон хоосон толгойтнуудаар УБ хотын хүн амын дийлэнх нь бүрдсэн байна. Хүн хөгжөөгүй байхад улс хөгжихгүй. Төр ороод шунал нь хөдлөөд мөнгөнд нугасгүй. Хүн бүр хог хаяхгүй бол хот цэвэрхэн л байна.

202.21.116.66Зочин   • 2019, 8 сарын 28. 8 цаг 26 минут

тийм шүү хүнд гэхдээ одоо 21 р зуунд дэрсэн шүүр баримааргүй байна тэр машин техник юу бна тм зүйлээр бүтээмжийг нь дээшлүүлэх тэгээд шөнөөр ажилдаг блох мөн цонхоороо хог тамхины иш хаяж байгаа жолооч нарт хатуу арга хэмжээ аваа тэгвэл бас эрс өөрчлөлт гарнаа

103.111.68.3DD   • 2019, 8 сарын 28. 8 цаг 04 минут

Хүнд ажил. Ажилчдыг ойлгож, хүндэлдэг. Тэгэхдээ яг ажил цуглах цагаар автобусны буудал дээр шороо манаргаад, сүүлийн үед гүүрэн дээгүүр цэвэрлэгээний машин бүтэн эгнээ аваад л явах юм. Дарга нар шөнө, орой ажиллах цагаар зохицуулуулж болдоггүй л юм байх даа.

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.