БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан Засгийн газрын ажлын хэсгийнхэн энэ сарын 16-17-ны өдрүүдэд Архангай, Сэлэнгэ аймгийн нутагт хуулиар хориглосон талбайд үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд гэнэтийн шалгалт хийж, нөхөн сэргээлтийн байдалтай танилцсан.
Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт Агуйт хэмээх газар хууль бусаар алт олборлож байсан 40 гаруй хүнийг саатуулсан билээ.
Тэгвэл өнгөрөгч шөнө Сэлэнгэ аймгийн Ерөө сумын засаг дарга М.Ганбаатарыг албадан саатуулжээ. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, алт олборлох 92 тусгай зөвшөөрлийг дур мэдэн аж ахуй нэгж, компаниудад олгосон гэх үндэслэлээр саатуулаад байгаа аж. М.Ганбаатарын энэ үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Г.Тулга
10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Наад хедеений дупуудээ сайт шалгаарай даа.
avilga heel hahuuliin ezen bn hurungiig n huraagaad gudamand gargah heregtei
сум аймаг ашигт малтмал зам харгуй барих гэх мэт зөвшөөрөл олгох гэж юу байдгийн бэ
Новшийн хулгайч юм даа. Аль намын хулгайч вэ? МАН уу? АН уу?
Ийм нөхөрийг цаазлах хэрэгтэй
Сумын дарга зөвшөөрөлммөгнөмгэдэгмхуулиа болимоор юм. Яаманд нь ч ахадмаар асуудлыг сумындарга гэдэг нөхөр шийдээд суудаг арай арай
орой яаж нойр нь хүрч байна байгаль дэлхий сүйрүүлэх зам зааж өгчихөөд
Heregsehgui....bolood....garna...daa
гайхалтай
92 udaagiin avilgiin asuudal bgaa tee