УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах уу

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 73 дугаар тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь  хориг тавьсан. Энэ хоригийн талаар өчигдөр МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэнэ гэж байсан ч бүлэг хуралдсангүй. Ном журмаараа бол УИХ Ерөнхийлөгчийн хоригийг 14 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэх учиртай.

Ерөнхийлөгч хориг тавих олон үндэслэл шалтгааныг дурдсан. Гэхдээ энэ дунд  нэг үндэслэлийг гол болгож “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.4-т заасан “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэр нь зөвхөн хууль байна” гэсэн шаардлагыг зөрчсөн” гэдгийг онцолж байгаа юм. 

Өөрөөр хэлбэл  хуулиар зохицуулах ёстой зүйлийг тогтоолоор хэрэгжүүлэх гэж байгаа нь хууль журмын маргаан дагуулна гэж үзэж байгаа юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар “УИХ Ард нийтийн санал асуулгад оруулах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг баталсан тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй” гэсэн байр сууриа илэрхийлсэн.  Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж  аваад  тогтоолоо хууль болгож өөрчлөх хэрэгтэй болж байна. Энэ нь нэг талаас  хэлбэрийн хувьд хуулийн зөрчлийг арилгах нь зүйтэй гэж үзэж буй хэрэг юм. Хэрэв Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эхийг УИХ-ын тогтоолоор  баталбал  энэ нь хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим алдагдана гэж үзэж байгаа нь талаар бус.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “Улсын Их Хурал хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр гаргах бөгөөд бусад шийдвэр нь тогтоолын хэлбэртэй байна” гэсэн заалт бий.  Гэтэл энэ заалтыг иш үндэс болговол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эхийг бусад шийдвэрт  хамаатуулж үзсэн болж таарах гээд байгаа юм.

Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эхийг батлах,  ард нийтийн санал асуулга явуулах  нь тус тусдаа асуудал юм. Өөрөөр хэлбэл нэмэлт өөрчлөлтийн эхийг хуулиар баталгаажуулах бол ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоол гардаг аж.

Ямартай ч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эргэн тойронд иймэрхүү асуудал өрнөж байна. УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх нь тун удахгүй тодорхой болох биз.

Г.Тулга

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

5.173.16.89Зочин   • 2019, 9 сарын 25. 13 цаг 49 минут

yronhiilogch ch bai parlamentiin gishuud ch bai yer n jinhene 76 ch bai hed ch bai eh ornii toloo ganc zoos avahgui eh ornii toloo ysaa tavih ah duu hamaatan sadangui uhaantai shildeg zaluu ch bai hogshin ch bai humuus songoj heruul amgui heel hahuulgui ulsaa amerik shig eswel angli german franc ch yumuu hogjuulmeer yumaa

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.