Чингэлтэйчүүдийн монголчууддаа барьж буй бэлэг  “Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн”  цогцолбор

 

Нийслэлийн хойморт нэгэн сайхан бүтээн байгуулалт  хийгдэж  байна.  Чингэлтэй хайрхан уулын хажуу бэлд Дээд салхитад  соёл, спорт, амралт, аялал жуулчлалын том цогболбор  баригдаад бараг дуусах тийшээ ханджээ. Гэхдээ төлөвлөсөн өөр хэд хэдэн байгууламжийн ажил ирэх жил үргэлжилнэ.  

Үүх түүхээс харвал Богд хаан энэ уулнаас эмийнхээ ургамлыг түүдэг байсан бөгөөд Чингэлтэй хайрхан уулыг эрдэм номын авшигтай гэдэг. Тийм болохоор энэхүү цогцолбороо “Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн” гэж нэрлэжээ.

Чингэлтэй дүүрэг Чингэлтэй хайрхан болон салбар уулсыг нь орон нутгийн тусгай хамгаалалтад авсан гэдгээрээ онцлог. Мөн 10-аад жилийн тэртээгээс  нүцгэн уулаа ойжуулж энэ хугацаанд 40 мянга гаруй мод тарьсан нь эдүгээ сайхан ургажээ.  Энэ бүхэн энэхүү цогцолборыг байгуулах холын санааны эхлэл байжээ. УИХ-ын гишүүн Д.Ганболд анхлан санаачилж шаардлагатай хөрөнгө санхүүг улсын төсөвт суулгаснаар бодит ажил болж хэрэгжиж  байгаа нь энэ.  Гэхдээ энэ бүтээн байгуулалтад зөвхөн улсын гэлтгүй нийслэл, дүүрэг ч төсвөөсөө  нэмэрлэж, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн дэмжлэг туслалцаа, хүчин зүтгэл их байсныг дурдана билээ.  Ямартай ч ийнхүү тал талаасаа эрвийх дэрвийхээрээ хөдөлсний хүчинд   ийм сайхан цогцолбортой болж байна.  Чингэлтэйчүүдээсээ  нийслэлийнхэнд, бүр монголчууддаа барьж байгаа бэлэг хэмээвэл илүү зохимжтой юм шиг санагдлаа.

Уулын хажуу бэлийг  ашиглаж энэ бүх бүтээн байгуулалтыг хийсэн бөгөөд   хойшоо лагерь чиглэсэн  төв замаасаа 2 зм зайтай юм байна.  Энэхүү цогцолборт хүрэх засмал  зам шинээр тавьжээ.  Наймдугаар сард энэ цогцолборын нэг хэсэг 1000 хүний суудалтай  Эрдмийн задгай театрийг нээсэн. Үргэлжлүүлээд олон улсын жишигт нийцсэн   хөнгөн атлетик болон хөл бөмбөгийн талбай,  доохно бэлд сагсан бөмбөг, софт теннисний  талбай ашиглалтад оржээ. Цаашид  энд цанын бааз байгуулах бөгөөд  хоккей, уран гулгалт, тэшүүрийн өвлийн мөсөн ордон баригдах юм. Мөн цөөрөм, ногоон байгууламж бүхий  амралтын тоглоомын талбай, үйлчилгээний цогцолбор бий болно.

Сагсан бөмбөг,  софт теннисний талбайн нээлтийг  тохиолдуулан  Чингэлтэй дүүргийн 12 сургуулийн ахлах ангийнхны дунд  3х3 сагсан бөмбөгийн  аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан. Тэмцээнд сургууль бүрээс эрэгтэй, эмэгтэй 6 баг оролцсон бөгөөд цаашид үүнийг уламжлал болгож, түрүүлсэн багт  “Тусгаар тогтнол” цом гардуулж байх юм. Энэ тэмцээн ирэх жилээс дүүргийн бус нийслэл, улсын хэмжээнийх болж өргөжих бололтой.

Чингэлтэй дүүрэг  өсвөр үеийнхний биеийн тамир спортыг  их дэмждэг. Энэ дэмжлэг талаар болсонгүй. Саяхан болсон Монголын хүүхдийн спортын 4 дүгээр их наадамд тус дүүргийн 2700 хүүхэд оролцож  багийн нийт дүнгээрээ улсад 3 дугаар байрт шалгарсан сайхан амжилт үзүүлжээ.

Эрдмийн цэцэрлэгт хүрээлэнгийн энэ цогцолбор улсын чанартай  төдийгүй олон улсын тэмцээнийг зохион байгуулах бүрэн боломжтой бөгөөд   хөнгөн атлетикийн талбай, гүйлтийн зам, сагсан бөмбөг, хөл бөмбөг, софт теннисний талбай гэхэд бүгд зориулалтын  зөөлөвч бүхий  өнгөлөг хучлага  дэвсгэртэй юм билээ. Дээр нь гуталтай явахаас ч бэргэмээр.

Талбайн нээлт болон “Тусгаар тогтнол-2019” цомын анхны тэмцээний үеэр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбаттай ярилцав.

-Сайхан цогцолбор байгуулжээ. Баяр хүргье.

-Баярлалаа.  Энэ бүтээн байгуулалтын санааг анх УИХ-ын гишүүн Д.Ганболд  гаргаж, өнгөрөгч зунаас ажлаа эхлүүлээд байна. Гэхдээ цогцолбор бүрэн ашиглалтад орох болоогүй.  Одоо хэд хэдэн бүтээн байгуулалт хийгдэнэ.

-Нэгэнт ийм сайхан цогцолбортой болж байгаа юм чинь, цаашдаа жилийн дөрвөн улирлын турш л ажиллах байх.

-Түм түжигнэж, бум бужигнасан газар байгаасай гэж хүсч байна. Энэ цогцолбор  зөвхөн 170 мянган хүн амтай Чингэлтэй дүүргийнхэн төдийгүй Улаанбаатарчуудын амралт чөлөө цагаа ая тухтай агаар салхинд спортлог өнгөрүүлэх газар нэгээр нэмэгдэж байна гэсэн үг. Ингэхдээ хотоосоо холгүй,  сайхан засмал замтай,  олон улсын стандартад нийцсэн талбай тоног төхөөрөмжтэй гээд   илүү давуу боломж  энд байна.

-Нийтийн тээвэр явах уу?

-Салхитын амны гэр хороолол нэлээд дээшээ өгссөн. Тэгээд ч засмал замтай болсон учраас нийтийн тээвэр зорчих асуудал яригдаж байгаа.  Манай энэ цогцолбор  төв замаасаа 2 км зайтай.

-Нэгэнт бүтээн байгуулалт ярьсных.  Энэ жил танай дүүрэгт ямар томоохон бүтээн байгуулалт хийгдэж байна вэ?

-Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо буюу Дэнжийн мянгад спорт цогцолбор баригдаж хэзээ мөдгүй ашиглалтад орох гэж байна.  Мөн  17 сургуулийн ар буюу Хайлаастын уулзварт  Эмчилгээ оношлогооны 7 давхар төвийн барилгын ажил эхлээд явж байгаа.

-Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хэр байгаа вэ?

-Дүүргийн хэмжээнд нийт дүнгээрээ  24 сургууль цэцэрлэгийн баилгын ажил явж байна. Үүнээс энэ онд ашиглалтад орох 14 сургууль цэцэрлэг байгаа.  Та нар сая замдаа харсан байх. Салхитын замын хажууд хашаа татаад газар шорооны ажил явж байсныг. Тэнд гэхэд бага сургуулийн барилгын ажил шинээр эхэлж байна.

 

Г.Хантулга

 

21
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

21 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.89.125Иргэн   • 2019, 10 сарын 8. 14 цаг 38 минут

Ганболд гишүүн засаг дарга Эрдэнэбат Чингэлтэйчүүддээ баярлалаа. Манай дүүрэг үлгэр жишээ шүү. Та нарын ярьдагаар оркууд цөөхөн ядуус багатай хөгжлийн том тохироотой дүүрэг. Чингэлтэйгээрэй бахархаж явдаг.

66.181.191.219Алтанцэцэг.   • 2019, 9 сарын 30. 6 цаг 58 минут

МОНГОЛ ХVНИЙ САЙН САЙХАН БVТЭЭН БАЙГУУЛАЛТ САЙХАН ХАРАГДАЖ БАЙНА .Монголынхоо нутагт терсен бvх хvнийг Монголынхоо телее зvтгэдэгт хэзээч итгэл дvvрэн байдаг хvн болгон чадлынхаа хирээр сайн бvтээгч байхыг сайхан хеделмер харуулж байгаад талархалаа

202.179.26.132Зочин   • 2019, 9 сарын 29. 23 цаг 10 минут

tasarchihsan yumaa

64.119.18.111Зочин   • 2019, 9 сарын 26. 19 цаг 52 минут

Оркууд нь очоод бузарлаж дуусах вий дээ.

202.21.127.90Зочин   • 2019, 9 сарын 27. 15 цаг 58 минут

харинтийн

66.181.180.97T   • 2019, 9 сарын 26. 18 цаг 12 минут

Ug n ene Salhitiin am bituu nogoon oitoi baisan, modiig n yu ch gui bolgood oroi deer n yum baiguuljee, tiim ch ih taalagdahgui bgaa, dogshin uul shuu

203.91.115.51Зочин   • 2019, 9 сарын 26. 19 цаг 28 минут

Их бага тахилга хийж хайрханаа үргэлж арагдаж байдаг шүү

203.91.115.51Зочин   • 2019, 9 сарын 26. 19 цаг 14 минут

Хүний хүчин зүйлээс болж модгүй болсон байсныг дүүрэг иргэдтэйгээ хамтраад олон жилийн өмнөөс мод тарьж арчилж байгаа, тэрнээс биш байсан модыг нь огтлоод бүтээн байгуулалт хийх мунхаг ухаантан байхгүй болой

139.5.218.134bayrlav   • 2019, 9 сарын 26. 17 цаг 55 минут

Saihan yum bna eruul agaart huuhed burch shn togloj hicheelleed 👍👏🏽👍

192.82.65.224Болж дээ.   • 2019, 9 сарын 26. 14 цаг 59 минут

Сэтгэлтэй юм хийж.

124.158.107.106irgen   • 2019, 9 сарын 26. 14 цаг 59 минут

ocnij vzsen saixan byteen baiguulalt amjilt

192.82.65.224Харуул хамгаалалт   • 2019, 9 сарын 26. 14 цаг 57 минут

Байнгын харуул хамгаалалттай болгохгүй бол нөгөө эмзэг бүлгийн хүнд гарууд төмрийг эвдэж зөөгөөд 2 догч түүхий эдэд тушаагаад архи уучихна даа.

31.165.225.30irgen   • 2019, 9 сарын 26. 14 цаг 44 минут

ene dyyreg chin estoi zov ajillaj ehelj baigaa um baina

31.165.225.30irgen   • 2019, 9 сарын 26. 14 цаг 41 минут

sain baina zaash ni telj hogoojuulah mod taih , suuh amrah tav tuhtai olon um hiih heregtei amjilt hysie

202.72.245.122Зочин   • 2019, 9 сарын 26. 13 цаг 52 минут

сайн байна баяр хүргэе.Ингээд хийгээд байвал нэг л өдөр нөгөө гайхшруулаад байдаг гадаадынхан шиг бүх орчин эмх цэгцтэй цэвэр сайхан хүүхэд залуучуудын очих дуртай газар болно.Баярлалаа

202.21.100.210Зочин   • 2019, 9 сарын 26. 12 цаг 55 минут

bolj bna sh dee ug ni ingj ajillax yostoi duurgiin zasag manuuxainuudaa suralts oorsdoo bodoj chadaxgui bol tuunees xuulbarla sertsgee manuuxainuudaa

192.82.64.120УУГИЙ   • 2019, 9 сарын 26. 12 цаг 49 минут

Гоё бүтээн байгуулалт хийж буй Чингэлтэйчүүддээ амжилт хүсье.

66.181.179.35M   • 2019, 9 сарын 26. 12 цаг 41 минут

tsetserlegt hureelen bish bieiin tamiriin tsogtsolbor bna shvde onowchtoi ner hayagtai baih hergtei

203.91.115.51Зочин   • 2019, 9 сарын 26. 19 цаг 24 минут

Цогцолбор учраас ерөнхий нэршлийг эрдэмтдийн зөвлөлтэй ярилцаж бгд өгсөн боловуу олон жилийн хөдөлмөрөөр маш их мод тарьж арчилж байгаа, мөн Хайрхан хөгжлийн төв, задгай театр гэх мт үе шаттай хийгдсэн ажлууд их бий

202.179.30.10Зочин   • 2019, 9 сарын 26. 12 цаг 08 минут

Чингэлтэйчүүд маань мундаг байна шүү. Амжилт хүсье

202.9.42.110Зочин   • 2019, 9 сарын 26. 11 цаг 47 минут

Ямар гоё юм бэ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.