Дасгал хөдөлгөөнийг хөгжмийн хэмнэлтэй хослуулан дугуйн дээр хийдэг спортын төрөл нь СПИННИНГ. Эргэлтэт дугуйн спорт зөвхөн турах, хөдөлгөөний дутагдлаас гаргах бус амьдралын эрч хүчийг бэлэглэж, стресс тайлдаг шидтэй. 60 минутын турш үргэлжлэх тэр хэмнэл, тэр хөдөлгөөн дасгал зөвхөн спорт бус энтертаймент урлаг. СПИННИНГийн анхдагч “Сүлд спиннинг”-ийн зүгээс бүсгүйчүүдийнхээ дунд Toyota aqua автомашины шагналын сантай жин хасах уралдаан зарлаж байна.
Тодруулбал “Fat to fit” уралдаант шоуны бүртгэл өнөөдөр буюу 2019 оны есдүгээр сарын 27-нд эхэллээ. Бүртгэл ирэх аравдугаар сарын 12-ныг дуустал явагдах бөгөөд уралдаанд 75-95 кг жинтэй бүсгүйчүүд оролцох боломжтой юм.
Харин тэмцээн аравдугаар сарын 14-нд албан ёсоор эхэлж хоёр сарын хугацаанд үргэлжилж 12-р сарын 15-нд буюу шинэ жилийн баярын өмнөхөн ялагчаа тодруулах юм. Эрхэм бүсгүй та өөртөө итгэлтэй, цээж тэнэгэр алхах цаг дор шинэхэн автомашины эзэн болохыг хүсч байвал Сүлд спиннингийг зориорой.
Тус спиннингийн хамт олон өмнө нь мөн л автомашины шагналын сантай жин хасах уралдаан зарлаж байсан билээ. Тодруулбал эхний уралдааны ялагч хоёр сарын хугацаанд 30 кг хасч Suzuki sx4, хоёр дахь уралдааны ялагч 22 кг хасч приус 30 автомашины эзэн болж байсан юм.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
erdenet irj baahan irgediig mongiig avch shou hiichiheed shagnaliig ogoogui shdee