2019 оны 10-р сарын 9
13 цаг 25 минут

Технологийн мэдлэгтэй залуучуудыг ажилд авах хэрэгцээ өндөр байна

  • Чухам яагаад мэдээллийн технологийн буюу програм хөгжүүлэх институт байгуулахаар шийдсэн юм бэ?

Сүүлийн жилүүдэд мэдээллийн технологийн салбарт томоохон хувьсгалууд гарч байгааг дурдах нь зүйтэй болов уу. Монголд ч гэлтгүй дэлхийн маш олон орнуудад мэдээллийн технологийн чиглэлээр ажилд авах хэрэгцээ өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

Монгол улсын хувьд мэдээлэл технологийн салбарт ажиллах хүчний хомстол бий болсон энэ нь үндсэн хоёр шалтгаанаас үүдэлтэй гэж харж байгаа. Үүнд чадварлаг боловсон хүчин маань гадаад улсын компаниудад ажиллахаар явсан нөгөөтээгүүр мэдээллийн технологийн чиглэлээр суралцан төгсөж буй мэргэжилтнүүдийн тоо хэмжээ цөөн байгаатай холбоотой. Иймд мэдээллийн технологид суурилсан институт байгуулах нь цаг үеээ олсон зүйл гэж бодож байна.

  • IO гэдэг нэршилээ тайлбарлана уу? Юу гэсэн үгийн товчлол вэ?

IO гэдэг нь Input буюу орц, Output буюу гарц гэсэн үгийн товчлол юм. Ерөнхий дүр зургаар харвал програм гэдэг нь ямар нэгэн мэдээлэл дамжин ороод боловсруулагдаад гарахдаа хүнд ямар нэгэн байдлаар хэрэгцээт мэдээлэл болон хувирна гэсэн утгаар ойлгож болно. Мөн аливаа бизнес болоод үйл ажиллагаа энэ зарчим дээр явагддаг. Энэ утгаараа манай институтэд анх програм бичих чадваргүй суралцагч хамрагдаад энэ тухайд тодорхой мэдлэг, чадвартай болж бэлтгэгдэнэ гэсэн утга санааг билэгдэж энэ нэрийг өгсөн.

  • Хамтран ажилладаг байгууллагуудаа бидэнд танилцуулаач?

Хамтын ажиллагааны хүрээнд хамгийн том түнш маань мэдээж Санхүү эдийн засгийн их сургууль байна. Cуралцагчиддаа академик орчинд суралцуулах мөн чанартай мэдлэг, чадвар олгоход СЭЗДС маш томхон оролцоотой байгаа. Институтэд маань хичээллэж байгаа бүхий л хичээлүүд кредит цагийн системээр тооцогдох тул төгсөгчид маань Санхүү эдийн засгийн их сургуульд дэвшин суралцах боломжтой. Мөн тус сургалтыг Тайваны Азийн их сургуулийн албан ёсны хөтөлбөрөөр хичээллүүлж дэлхийн жишигт нийцэхүйц боловсролыг олгох юм.

Одоогоор дотоодын технологи суурьтай компаниуд болох UbCab, Mongol iD, Bloomberg TV Mongolia мөн Ард санхүүгийн нэгдэл, Нэткапитал зэрэг байгууллагуудтай хамтын ажиллагааны хүрээнд төгсөгчдөө ажиллуулахаар гэрээ хийгдэж байна.

Нэмж хэлэхэд Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас санаачилж буй 10K буюу арван мянган програмист бэлтгэж гаргах зорилготой төслийн хүрээнд манай байгууллагатай хамтарч ажиллахаар болсныг тэмдэглэх нь зүйтэй.

  • Сургалтын үндсэн чиглэл, зорилт юу вэ?

Мэдээлэл технологийн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэж зах зээлд нийлүүлэх, одоогоор ажил эрхэлж байгаа залуучуудад давхар мэргэжил эзэмшүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Олон тооны чадварлаг технологийн мэрэгжилтэн бэлтгэснээр гадаад улсаас ирэх захиалгат ажлыг гүйцэтгэх чадвартай олон тооны багуудыг бүрдүүлэх боломжтой юм. Ингэснээр Монгол улсдаа ажлангаа захиалагч оронд ажилласан мэт өгөөж, цалин, үр шимийг хүртэх боложмтой болно гэж харж байна.

Үүнээс гадна институт маань бизнес болоод бусад секторт тулгамдаж буй асуудлыг технологид суурилсан байдлаар шийдвэрлэх ухаалаг шийдэл олоход чиглэх юм.

  • Жилийн дотор ямар түвшний програм хөгжүүлэгчийг бэлтгэх вэ?

Мэдээж програмын суурь ойлголтуудыг хангалттай ойлгох түвшний технологид суурилсан төсөл хөтөлбөрүүдэд ажиллах боломжтой мэргэжилтэнг бэлтгэн гаргах зорилготой байна. Төгсөгчид маань гар утас болон веб-д суурилсан, суурь програм хангамжийг бичих чадвар бүхий мэргэжилтэн болж төгсөнө.

  • Элсэлтээ хэзээнээс авч эхлэх вэ?

Одоогоор нэг жилийн эрчимжүүлсэн сургалтандаа элсэлт аваад эхэлсэн байгаа.  Програм хангамжаар суралцах, мэргэших сонирхолтой бүхий л насны хүнд зориулсан, мэргэшсэн програм хангамжийн хөгжүүлэгч бэлтгэх зорилготой тус хөтөлбөр нь уламжлалт дөрвөн жилийн хөтөлбөрийг ганцхан жилд багтаан олгодогоороо онцлогтой.

  • Бусад сургалтаас ялгарах давуу талаа дурдана уу?

Төгсөгчдийн дунд байдаг түгээмэл асуудал бол төгсөөд гарахдаа хангалттай хэмжээний туршлагагүй, ажилд ороод нэг хүртэлх жилийг зайлшгүй дадлагажих байдлаар ажиллаж өнгөрүүлдэг. Ингээд бодохоор дөрвөн жил сураад дахин нэг жил дадлагажаад хангалттай хэмжээнд код бичдэг болдог, цаг хугацаа их алддаг гэсэн үг. Мөн төгсөөд гарахдаа ажлын байргүй байдаг.

Тэгвэл манай суралцагчид маань институтэд суралцангаа хоёр хүртэлх өөрийн оюуны бүтээлтэй мөн технологид суурилсан төслүүд дээр ажилласан туршлагатай болоод төгсөх юм. Энэ нь тухайн оюутанг төгсч гараад ажилд орох мөн олон улсын сургуулиудад дэвшин суралцах, томоохон хөшүүрэг болно гэж харж байгаа.

  • Багш нарынхаа ур чадварыг бидэнд танилцуулна уу?

Багш нарын хувьд гадаадын их дээд сургуулиудад магистр зэрэгтэй төгссөн 5-7 жилийн програм хангамжийн компанид хөгжүүлэлт хийсэн, багшилж байсан туршлагатай боловсон хүчин байна. Мэдээж багш нар маань СЭЗДС-ын багш ажилчдад тавигддаг шаардлагын дагуу багаа бүрдүүлсэн.

  • Цаашдын төлөвлөгөөгөө хуваалцана уу?

Цаашдаа технолгийн зохих түвшний мэдлэгтэй, чадвартай мэргэжилтэнг ажилд авах хэрэгцээ улам бүр нэмэгдэх хандлагатай байгаа. Иймд програм хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани болон мэргэжлийн програм хангамжийн инженерүүдэд зориулан AI, BLOCKCHAIN, IOT, BIGDATA гэх зэрэг ирээдүйд бизнесийн салбарт хүч түрэн гарч ирж буй шинэ технологиудын талаар ахисан шатны мэдлэг олгох мэргэшсэн хөтөлбөр болон UI, UX дизайны хөтөлбөр мөн зуны хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Олон улсын сургуулиудтай хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлж суралцагчдаа олон улсын сургуулиудад дадлага хийлгэх, мэргэшүүлэх мөн магадлан итгэмжлэгдсэн дипломтой төгсөх боломжоор хангахаар төлөвлөн ажиллаж байна. 

www.ioi.mn

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.