2019 оны 10-р сарын 30
8 цаг 30 минут

“Эрэл”-ийг эрсэн нь буюу дахин төлөвлөлтийг тойрсон Мянгуужингийн үлгэр

Улаанбаатарын уугуул гэж өөрийгөө тодотгосон Улам-Өрнөх  аав ээжээс  өвлөгдөж ирсэн  хашаа байшиндаа амьдардаг. Лавтай мэдэж байгаагаас бор гэртээ богд гэдэг шиг л гурван үеэрээ эндээ амар жимэр амьдарч байгаа гэлээ. Харин 2013 оноос дахин төлөвлөлтийн салхи Чингэлтэй дүүргийн 9.10 дугаар хороогоор үе үехэн сэвэлзэж эхэлсэн цагаас нүүх үү, суух уу гэсэн битүүхэн хүлээлттэй өдий хүрчээ. Газар хашаа, байшин сав юу байна бүгдийг нь, ганц тоосго байсан ч орхигдуулахгүй үнэлж,  орон сууц, дулаан грашаар солино гэсэн болхоор  иргэд ч  энэ сонголтод нааштай хандаж байсан гэлээ.  

Анх нэг гадаад нартай компани дахин төлөвлөлт хийнэ гэж хэсэг бужигнуулаад төдхөн чимээ алдарчээ.  Удалгүй дахин нэг компани шинээр гарч ирсэн нь олны танил “ Эрэл” байв. Нэртэй төртэй, хөрөнгө чинээтэй компани юм чинь одоо баараггүй барилгаа барьж эхэлнэ гэсэн хүлээлт нь эцэстээ их санасан газар 9 шөнө хоосон гэгч болов.  За ингээд дахин төлөвлөлт “Дашийн шог”  болов оо гэсэн чинь бас л нэг компанийн нэр дуулдаад тэгсхийгээд чимээ алдарчээ. 

Иргэн У.Батжаргал. Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд амьдардаг. Хэдэн хүүхэдтэйгээ нийлж байгаад  мансардтай байшин барьчихсан,  халуун хүйтэн усгүйг эс тооцвол төвийн орон сууцнаас дутах юмгүй тохилог цэлгэр. Харин байшингийнхаа хөөсөнцөр дулаалгыг базальт чулуун хөвөнгөөр солих бодолтой. Үнэ өртөг нь 4 сая орчим төгрөг болхоор байгаа. Гэсэн ч дахин төлөвлөлт хийхийн хооронд хөрөнгө мөнгө шингээх хэрэггүй  гэсэн бодлоор 6 дахь өвөлтэйгээ золгож байна. Хотын дарга асан Су.Батболд тэр хавийг  өндөр барилга бүхий  орон сууцны хороолол болгоно хэмээн цэнхэр дэлгэцээр ярьж байсан болохоор ийм хүлээлттэй байна гэв.  

Ц.Энхбаярынх залуу гэр бүл.  Хашаа байшин худалдаж авснаас хойш цөөнгүй жил өнгөрчээ. Залуу хүмүүс байшингаа засч тохижуулж,  мөрөөдлийнхөө орчинг бүрдүүлэх хүсэлтэй. Гэвч мөн л дахин төлөвлөлт гэсэн хүлээлтдээ уягдаад  “хөдөлж чадахгүй” байна гэдгээ хэлсэн юм.

Чингэлтэй дүүргийн 8, 9, 10 дугаар хорооны иргэд  хотын “А” зэрэглэлийн бүсэд амьдардаг. Тэр утгаараа газар нь илүү үнэ цэнэтэй. Гэхдээ тэд газраа үнэрхэж тунирхаад байдаггүй. Дахин төлөвлөлт хийж чадах компаниудтай бол эхийг нь эцээж тугалыг нь тураахгүйгээр тохиролцож чадна. Хажууханд нь буюу  YII хорооны нутагт  Дэд бүтцийн төв ашиглалтад орж  хавийнх нь айлууд төвлөрсөн шугамд холбогдож байгааг харж, бас битүүхэн мөрөөдөж,  манай энд хэзээ бол гэсэн асуулттай байгаа хүмүүс гэдгийг нь мэднэ.

Ямартай ч сүүлийн 4 жил энд дахин төлөвлөлтийн сураг ажиг  гарсангүй, хэн нэгэн ирсэнгүй. Орон сууцны өндөр барилга бүхий хороолол болно гэсэн хотын экс даргын ярианаас  бүдэг бадагхан төсөөлөлтэй болсон төдий.

Бид энэ асуудлаар Хот байгуулалт, Хөгжлийн газрын  мэргэжилтэн А.Дэлгэрсайханаас товч тодруулга авлаа.

-Чингэлтэй дүүргийн IX хороонд “Эрэл” компани дахин төлөвлөлт хийнэ гээд сураггүй болчихлоо гэх иргэдийн гомдол байна?

-Ер нь гэр хорооллыг дахин төлөвлөх бодлогоос огт татгалзаагүй, хэвээр үргэлжилж байгаа. Харин тухайн тухайн хэсэгт явц янз бүр байгаа байх. Таныг  асуусан болохоор Чингэлтэй дүүргийн IX хорооны хувьд тодруулж хэлье.

Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газар дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үүрэгтэй. Энэ хүрээндээ 2013 онд Чингэлтэй дүүргийн есдүгээр хороо буюу Дэнжийн 1000-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний “Б” хэсэгт  дахин төлөвлөлт хийлгэхээр “Эрэл”  компанийг сонгон шалгаруулсан байдаг. Ингээд  Нийслэлийн Засаг даргад өргөн барьж, захирамж гаргаж  батламжлуулсан. Гэтэл “Эрэл” үүнээс хойш ямар нэгэн ажил хийгээгүй.  Тийм учраас “Эрэл”-ийг сонгон шалгаруулсан батламжийг цуцлах  шийдвэрийг гаргасан.  Тус компани Засаг даргын цуцалсан захирамжийг үндэслэлгүй гэж шүүхэд хандаад, шүүхээс хоёуланг нь  түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан. Тэгээд түүнээс хойш  2017 онд  IX хорооны иргэдтэй дахин уулзаад,   угсармал орон сууцны үйлдвэр ашиглалтад орсон, одоо удахгүй  барилгуудаа барина гэж ярьдаг ч өнөөдрийг хүртэл юу ч хийгээгүй хэвээрээ байгаа.  

-Дахин төлөвлөлтийн ажлаа яагаад эхлэхгүй байгаа юм бол?

-Уг нь  угсармал байшингийн үйлдвэр нь  бэлэн болчихсон.  Гэсэн хэрнээ дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гэсэн юм гээд улсаас зээл тусламж хүсээд явдаг. Ном журмаараа  төсөл хэрэгжүүлэгч орон сууцнуудаа өөрийн хөрөнгөөр  барих  ёстой. 2013 оноос хойш  зургаан жил өнгөрсөн ч ийм байдалтай байгаа учир Гэр хорооллын дэд бүтцийн газраас “Эрэл”-ийн батламжийг цуцлуулах саналаа өргөн барьсан. Хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй байна.

-Дахин төлөвлөлт гэхээр тухайн төсөл хэрэгжүүлэгчээс ихээхэн хамааралтай болж таарах нь ээ?

-Тийм. Тухайн хэсэг хэзээ барилгажих нь  төсөл хэрэгжүүлэгчээс шалтгаална гэсэн үг. Улс төсөл хэрэгжүүлэгчийн батлуулсан ерөнхий төлөвлөгөөнийх нь дагуу инженерийн дэд бүтцийн хангамжийн хөрөнгө мөнгийг төсөвт суулгаад өгдөг. Гол нь компаниуд ажлаа хийхгүй байгаа, хөрөнгө мөнгөгүй байдлаас шалтгаалж байна.

-Хот байгуулалт, Хөгжлийн газраас дахин төлөвлөлтөд ямар чиг үүрэг, оролцоотой байдаг вэ?

-Батламж авчихсан  төсөл хэрэгжүүлэгчийн  зураг төслийг хянана, барилга барих зөвшөөрлийг  нь олгох,  мөн угсралт, комисс хүлээж авах бүх асуудалд хяналт тавьж оролцдог. Харин иргэдтэй гэрээ хийх,  гэрээний үүргийн биелэлт, сонгон шалгаруулах, цуцлах бүх эрх нь Гэр хорооллын дэд бүтцийн газарт байдаг.  

Ханандаа халуун хүйтэн устай, пааран халаалт, паалан жорлонтой гэр хорооллынхон

Чингэлтэй дүүргийн YII хороонд баригдсан дэд бүтцийн төв

 Энэ жил Чингэлтэй дүүргийн YII хороонд “Дэд бүтцийн төв”  төсөл хэрэгжиж хэзээ мөдгүй нээлтээ хийх  гэж байна.  Ойр хавийнх нь 287 айл инженерийн шугам сүлжээнд холбогдохоос одоогоор  140 гаруй айл нь хэдийнэ пааран халаалт, паалан жорлонтой  болж хананаасаа халуун хүйтэн усаа авч байгаа гэдгийг  Гэр хорооллын дэд бүтцийн газрын ажилтан М.Туяа хэлсэн.  Энэ жилийн хувьд эхний удаад  гэр хорооллын яндан энэ тооны /287/ яндангаар цөөрч байгаа юм байна. Дэд бүтцийн ажил үүгээр хязгаарлагдаагүй.  Жишиг гудамжууд, ногоон байгууламж. Энэ бүхэн гэр хорооллын шинэ өнгө илэрхийлэл. Улаанбаатарт 16 ийм дэд төв барихаар төлөвлөгдсөний нэг нь Чингэлтэй дүүргийн IX хороонд гэж байна. Энэ хариулт олон хүнийг баярлуулах байх.  Харин энэ бүхэнд иргэдийн идэвхи оролцоо, хамтын санаачилга хамгаас чухал гэдгийг М.Туяа онцолж байна билээ.    

...Их хотын хаяа бараадаж  “үүл мэт нэвсийх” гэр хорооллынхон гэж өвөлдөө утаан дотроо утуулж, улирал улирлынхаа өнгө араншинд тохирсон өөрийн гэсэн бэрхшээл зовлонтой хүмүүс бий. Хавар цагийн тоос шороо, урин дулааны угаадас жорлонгийн үнэр танарт хамгийн их нэрвэгддэг нь тэд. Тэднийг орон сууцаар хангана гэвэл зай ч бий, лай ч бий. Бараг Мянгуужингийн үлгэр. Харин хамгийн ойр байгаа гарц нь дахин төлөвлөлт, инженерийн шугам сүлжээ бүхий дэд бүтэц л байна.  Тэдний амьдралын чанарыг өөрчлөх эхний найдвар нь энэ хоёр л байх.  

П.Булган

 

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

49.0.218.235Зочин   • 2019, 11 сарын 3. 2 цаг 35 минут

Аливаа хот төлөвлөлтөд хатуу гар хэрэгтэй.Тэгэхгүй бол алга дарам газраа алт эрдэнэс мэт өндөр үнэлээд нүүж өгөхгүй утаа шигээ хар сэтгэлтэй хүмүүс их бнаа.Улаанбаатар утаанаас салахад садаа болсон энэ мэт гэр хороололд амьдрах шуналтанг засах хэрэгтэй.

103.26.195.97Зочин   • 2019, 10 сарын 30. 21 цаг 18 минут

Энэ дэд бүтцийн төвүүдийг олноор барих хэрэгтэй бна . Алт шиг үнэтэй газраа барилгын компанид хоёр өрөө байраар өгч луйвардуулав даа ард түмээн

202.131.231.164ЭРЭЛ ажилчин   • 2019, 10 сарын 30. 16 цаг 03 минут

Улс дэд бүтцээр хангана гээд хуулиндаа байгаа. Дэд бүтцээ татчих, ярьсан хэлсэндээ байвал, бид барих бол гялалзуулна даа. Эрэл дээр ирж үз, Эрдэнэбат хамт олонтойгоо юу хийчээд та нарт чичлүүлээд байгааг хар.

66.181.178.239Иргэн   • 2019, 10 сарын 30. 11 цаг 17 минут

Эрэлийн Эрдэнэбат гэж Элбэгдоржоос дутахгүй хошгируулдаг эр гэдгээ олон түмэнд яруу тодоор харуулсан, одоо ч барилаа тавихгүй байна. Хүү Жаргалан нь одоо захриал нь юм гэсэн. Аль хорин жилийн өмнө хэл ам татлаад байсан, одоо ч ялгаагүй солонгос киноны дүр шиг гомо царайлчихаад, за тэр төрх нь яахав, дотор нь бүр арилчихсан этгээд байна лээ. Энэ нөхдүүд луйвар залилангаар хөлжиж ирсэн бол хариуцлагыг шударгаар нэхэх ёстой шүү. Алийн болгон ард түмэн хохирч, хэрэг шийдвэрлэдэг хэд нь халаасалж, луйварчид даварсаар, түмэн олноо мөлжсөөр байх юм?

202.131.225.150Зочин   • 2019, 10 сарын 30. 9 цаг 01 минут

ЦАГТАА Ч том компани байлаа, одоо ч жижиг хотхон дээр маргаан үүсгэж явах гэж дээ ах минь. Казино мань хүнийг балалаа даа

122.201.28.8mednee medne   • 2019, 10 сарын 30. 8 цаг 40 минут

yu ch hiihgvi 2020 oni songuulitai zolgono. POP-uud G horoolloor toirch ard tvmendee ih hairtaigaa bas bvgdiig ni oron suutsand oruulna gej shvlsee vschvvlj huurch mehlene, olon olon malalt ugnu, bas sem mungu taraana. songuuliin daraa bahi bdagaaraa amidral vrgeljilne.

Шинэ мэдээ

Сонгон шалгаруулалтын зарыг сунгаж байна5 сар 29. 12:44Б.Бямбадорж: Хот тохижилтын 700 гаруй ажилчид, хоёр сар гаруй хугацаанд ажлаа хийж дуусгалаа5 сар 28. 12:33Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.