2019 оны 11-р сарын 8
8 цаг 10 минут

Сурвалжилга: Хүнд цүнх хүүхдүүдийн ирээдүйд заналхийлж байна

Дөнгөж сургуульд орсон зургаан настнуудын үүрч яваа цvнх өөрт нь ахдаад буйг хэн бүхэн анзаарч, олон жилийн турш ярьсаар ирсэн. Гэхдээ үүнд анхаарал хандуулж, тэдний ачааг хөнгөлөх тал дээр шийдтэй юм ярьж , хийж байгаа албан тушаалтан нэг ч байхгүй.

Эцэг эхчүүдээс “Та хүүхдийнхээ цүнхийг өргөж үзсэн үү” гэж асуухад дийлэнх олонх нь тийм гэж хариулах байх. Гэхдээ тэд хааяа өөрсдөө барьж, аргаа барахаараа “арай л хүнд юм аа” гэж амандаа үглэхээс хэтрэхгүй. Хэнд хандахаач мэдэхгүй. Зарим нь бүр хүнд цүнх хүүхдэд нь ямар сөрөг нөлөө үзүүлдгийг ч мэддэггүй.

Тиймээс бид хүүхдүүд хэдэн кг ачааг нуруундаа үүрч, юу бодож явдгийг нь сонирхсон юм. 14 дүгээр сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдын хичээл өдөр 13.30 цагт эхэлдэг аж.  Биднийг 13.30 цагийн үед тус сургуульд очиход,  ногоон, ягаан, цэнхэр өнгөтэй цүнх үүрсэн хүүхдүүд хаа сайгүй "холхилдож" байсан юм. Зарим нэг нь ээж аавдаа бариулсан, зарим нь өөрсдөө үүрсэн харагдана.

Бага ангийн хүүхдүүд өдөрт дунджаар 4-5 цагийн хичээлд суухдаа 3-4 өөр төрлийн хичээлийн ном, дэвтэр, хажуугаар нь үзэг, балны сав, ном тогтоогч, аяга таваг, бэлтгэлийн хувцас зэргийг цүнхэндээ багтаан, түүнийгээ сургууль руугаа явах, ирэхдээ нуруундаа үүрсээр явдаг. Энэ бүгд нийлээд ойролцоогоор 4-5 кг жин татдаг бөгөөд хүүхдийн биеийн жин, өндөр нам ямар байхаас үл хамааран тэд энэ их ачаатай цүнхээ хичээлийн жилийн турш үүрдэг гэсэн судалгаа байдаг юм байна.

Зарим улс оронд хүүхдийн цүнхний хүндийн жин нь тухайн хүүхдийн биеийн жингийн 10-15 хувиас хэтрэхгүй байх нь зохимжтой гэж үздэг байна. Тэгвэл манай улсын зургаан настай эрэгтэй хүүхдийн биеийн жин дунджаар 19.2 кг, эмэгтэйнх нь 18.8 кг байдаг. Тэгэхээр зургаан настнууд буюу нэгдүгээр ангийн сурагчийн цүнх дээд тал нь 2 кг-аас хэтрэхгүй жинтэй байх нь зохистой аж. Гэтэл бидний ирээдүй болсон бяцхан үрс өнөөдөр хоёроос гурав дахин хүнд цүнх үүрч байна.

Хэтэрхий хүнд цүнх байнга үүрч явдаг хүүхдийн нуруу маш их ачааллын улмаас бага багаар сууж, нурууны гэмтэл үүсэх гол эх үүсвэр нь болдог байна. Ид өсч яваа биеийг өдөр бүр хүнд жингээр дарж, дээрээс нь нуруунд суулт өгч эхлэх нь хүүхдийн өсөлтийг багаас нь бууруулж байдаг аж. Гэтэл одоо гадуур худалдаалагдаж буй сурагчийн цүнхнүүд голдуу овор ихтэй, хүнд жинтэй. Цүнх нь өөрөө хүнд, дээрээс нь олон ном, дэвтэр хийчхээр томчууд бид ч өдөржин үүрч явахаас халширам хүнд болчихдог.

Хүүхдэдээ цүнхийг нь үүрүүлэн сургуульд нь хүргэж өгөөд,  хичээлд нь оруулахын өмнө хоёр мөрийг нь шалгаж, хоёр гарт нь цүнхийг нь бариулаад хэсэг явуулсны дараа гарыг нь шалгаж үзэх хэрэгтэй юм байна. Хэрвээ хоёр мөр болон гарт нь үүргэвчний ором гарч, улайсан байвал энэ хэмжээгээр хүүхдэд тань ачаалал өгч, цүнх нь хүнддэн бяцхан биеийг нь дарангуйлжээ гэсэн үг. 

Тиймээс сурагчдын цүнх болон номын жин хэмжээ стандарт анхаарлаа хандуулах цаг хэдийнэ болжээ. Дээрх асуудалд салбар яамны сайд, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд аль аль нь анхаарлаа хандуулахгүй бол ирээдүй болсон бяцхан хүү охин тань эрдэм ном сурах гэсэн биш, эрэмдэг болох вий. Тэд маань өнөө маргаашдаа элдэв бэрхшээл өвчин хэлэхгүй ч ирээдүйд учирч болох бусад болзошгүй өвчлөлд өртвөл хэн хариуцах вэ.
Эцэст нь та бүхэндээ бусад улс орнууд хүүхдийн цүнхний асуудалд хэрхэн анхаарал хандуулж, ямар стандарт тогтоосныг сонирхуулъя.

Австрали

Австралийн Нуруу нугасны мэргэжлийн багаас гаргадаг сэтгүүлд сургуулийн насны хүүхдийн үүрч яваа цүнхний дундаж нь тэдний нас, биеийн онцлогт тохироогүй болохыг тогтоосон байна. Иймд тэд сургуулийн бага насны хүүхдийн үүрч явах ачааны хүндийн дундаж хэмжээг тогтоож стандарт гаргасан байна.
Сургуулийн сурагчдын 79.1 хувь нь тэдний цүнхний ачаа хүнд байдаг, 65.7 хувь нь цүнх хүнд байгаагаас болж ядардаг, 50.0 хувь нь хүнд цүнх үүрсний улмаас нуруу нь өвддөг болохыг тогтоосон байна.

Оросын хүүхдийн цүнхний стандарт

Анги болон цүнхний ачааны дундаж хэмжээ

1-2-р анги 1,5 кг-аас илүүгүй

3-4-р анги 2,0 кг-аас илүүгүй

5-6-р анги 2,5 кг-аас илүүгүй

7-8-р анги 3,5 кг-аас илүүгүй

9-11-р анги 4,0 кг-аас илүүгүй.

БНХАУ

2014 онд хийсэн судалгаагаар сургуулийн сурагчдын 30.8 хувь нь өөрийн биеийн жингийн 10%-иас хэтэрсэн хүнд жинтэй цүнхийг барьж байгааг тогтоожээ. Тэдний 88.2% нь хүзүү, мөр, нуруу нь өвддөг гэж хариулсан байна. Сурагчдын 35.4 хувьд хүнд цүнх барьж явдгаас шалтгаалсан булчин өвдөлт байдгийг илрүүлсэн байна. Нуруу бага зэрэг өвддөг сурагчдад удаан алхах, сургууль дээрээ удаан суудаг, Хүнд цүнх барьж явах зэрэгтэй хамааралтай болохыг тогтоосон байна. Сургуулийн сурагчдын 19 хувь нь л сургууль дээрээ ном, дэвтрээ хадгалах хайрцагтай байдаг аж.

21
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

21 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.40.233Зочин   • 2021, 11 сарын 17. 17 цаг 37 минут

Эмээ

202.9.40.233Зочин   • 2021, 11 сарын 17. 17 цаг 37 минут

Энэ ёстой үнэн шүү!!! тэр их олон ТОМ номнуудын хэрэг одоо байгүйшдээ.хаяачээ!!!

103.229.123.79Зочин   • 2021, 10 сарын 3. 11 цаг 06 минут

Монгол хөнгөн социализмын үeд хүүхдүүд барьдаг байсан хар бор арьсан цүнхээ үйлдвэрлэж хүүхдүүдэд бариулмаар юмдаа

59.153.115.249Zochin   • 2021, 9 сарын 11. 22 цаг 33 минут

Odoo neg standartai boloh heregtei. Hiihiin toloo yvj chadah zakuusiin ta ih heregtei. NAMIIN TSUNH BARIGCH NAR UG NI ZOVLONG NI SAIN L MEDMEER YUM

202.9.40.203aav eej   • 2021, 6 сарын 22. 18 цаг 04 минут

jriaad bdg bicheedi bdg jamar ch arga khemjee avkh jam said bkhgui umdaa

202.55.191.194Зочин   • 2021, 2 сарын 2. 16 цаг 41 минут

1-2 анги нэг эсвэл 4-5 анги гэх мэд номнууд байдаг даа нэг бол үзсэн номоо үгүй бол дараа жил үзэх нэм нэртэй цаас хүүхдэд үүрүүлэх юм балай юм дээ бидний үед 12 хуудастай 3ш дэвтэр л байж дээ гэдсэндээ хийчээд 2 талаас нь 2 хичээл хийгээд болоод л байсан юм даа кк

77.2.18.99ARD   • 2020, 5 сарын 26. 22 цаг 31 минут

ENE MONGOLIIN IREEDYI BOLCON XYYXDYYD XEDEN JINTEI ZYNX YYRCH JABDGIIG ENE 76-N GISHYYD BOLON TER BATTULGA ATMAAN, TER XYRELCYX,ZANDANXYY NAR DAANCH TOOXGYI BAIX TIIM BOLOXOOR EZEG EXCHUUD XYYXDYYDEE OORCDOOL ZOB CONGOLT XIICEN DEER BAIX

202.21.111.126Зочин   • 2019, 11 сарын 8. 14 цаг 02 минут

1 дүгээр ангийн хүүхэд нь сурах бичигь дасгалын номь хичээнгүй бичгийн ном гээд хэд хэдэн ном авч явах шаардлагатай болоод байна. Гэрийн даалгаварт хамаатай номыг өгөөд бусдыг нь сургууль дээр нь үлдээдэг байх хэрэгтэй байна.

202.131.231.26Зочин   • 2019, 11 сарын 8. 12 цаг 05 минут

Номнуудыг нь сургууль дээр нь үлдээдэг байх хэрэгтэй

203.91.112.133Зочин   • 2019, 11 сарын 8. 11 цаг 44 минут

Цүнхэндээ хоёр жил дараалан үздэг номнуудаа авч явдаг нь аймшигтай санагддаг. Яагаад гэхээр эхлээд хүүхэд ирээдүйд үзэх номоо авч явж байна гэсэн үг. Гэтэл дараа жил нь үзээд өнгөрсөн номоо бас үүрээд явж байна гэсэн үг.

203.91.112.133Зочин   • 2019, 11 сарын 8. 11 цаг 41 минут

энэ асуудалд бараг арван хэдэн жилийн өмнөөс л санаа зовж байсан ч хэн ч ярьдаггүй байлаа.

122.201.24.109Зочин   • 2019, 11 сарын 8. 11 цаг 28 минут

Сурах бичиг гэж А 3 цаасан дээр том үсгээр бичсэн 1 хуудсан дээр хэдхэн юм бичсэн арай л биш ээ хэвлэлийн компаниуд хуудсаар нь мөнгө цохидог байх

103.26.195.121Зочин   • 2019, 11 сарын 8. 11 цаг 18 минут

ном гэж А3 -н шохойтой цаасан дээр ганц үсэг бичхээр тэр зузаан цаасыг бяцхан үрс яаж даах юм .ном зохиож байгаа мөнгөний шуналтай цол зүүсэн хүний сэгт хэдэн тонноор үүрүүл

124.158.77.41зочин   • 2019, 11 сарын 8. 9 цаг 40 минут

сурах бичигийг интернетэд тавих эсвэл номоо сургууль дээрээ оридог болох

103.14.38.136Зочин   • 2019, 11 сарын 8. 9 цаг 29 минут

Сурах бичгийн цаас нь шохойтой учир ном нь хэт хунд болж байна. Хэнд ч хэрэггуй том усгээр хэвлэж ашиг харсан сурах бичиг уйлдвэрлэж байгаа. Тер нь толгойгуй, ямар ч бодлогогуй улсад еедтэй юм хэзээ ч байхгуй.

202.131.245.154Гэрэл   • 2019, 11 сарын 8. 9 цаг 13 минут

Хүүхдийн сурах бичиг баахан хэнд ч хэрэггүй хог бичсэн А3 цаасаар хийсэн зузаан юм байна.Үүнийг ядаж хэмжээг нь жижиг болгох дотор нь бйагаа хичээлийг оновчтой цөөхөн болгох хэрэгтэй байгаа юм. Хүүхдийн толгой хогын сав биш ер нь боловсрол дампуурч бизнес арилжааны хэрэгсэл болсны гор шүү.Сурагчийн 12 жилийгч цөөлөх хэрэгтэй.1,2 ангийн сурах бичгийг хичээл орохоор нь ангиас нь тараадаг байх хэрэгтэй байна.Хичээл дуусахад нь хурааж авдаг.

202.179.24.109Зочин   • 2019, 11 сарын 8. 9 цаг 17 минут

ZARIM HICHEELDEER BAGSH NI HUUHDUUDDEE HUVILSAN HICHEELIIN 2,3 HUUDAS MATERIAL TARAAD CHUHAL GEJ TOOTSSON TUL,TED GERTEE UUNIGEE BOLOVSRUULAAD TOVILSON GOL GOL MUN OILGOMJTOI DELGERENGUI BOLGOSON BAIH JISHEENII

202.179.24.109Зочин   • 2019, 11 сарын 8. 9 цаг 12 минут

MONGOL BAGSHUUD IH ZALHUU BAIDAG HUUHDUUDED SAMBART GANTS BODLOGO BICHIJ UGCHUUD ZA TER NOMNI ENE NOMNI GEED L UTASAA BARIAD SUUGAAD HUUHDUUDIG TANUUS UURSDUU HII GEED ZAGNAAD AJLIIN TSAG DEEREE ZUGEER SUUGAAD BAIDAG.HARIN BARUUND BOL BAGSH TSAG EHELELEE BOL TSAGAA DUUSTAL SABAR DEEREE ZOGSOLTGUI HICHEELEE ZAANA,ENE BOL TEND HUULI,IJIL TUSTEI BAISAN CH GESEN DAHIN DAHIN ZAANA,ALIIG YUUG ZAAH UU GEJ ASUUNA,MARTSAN SANAHGUI BAIGAA TOMYO ZUILUUDIG ASUUDALGUI BICHEELD UGNU,HARIN MONGOLD BOL BAGSH NI SURAGCHIDAASAA ZAAH ZUILEE NUUGAAD BAIDAG

202.179.24.109Зочин   • 2019, 11 сарын 8. 9 цаг 13 минут

,INGEJ BAIJ TER SURAGCHIDIN TOLGOID DADAL BOLJ ORDOG YUM,ENE BOL TER UNDUR HUGJSUN BARUUNI ARGA

202.179.24.109Зочин   • 2019, 11 сарын 8. 9 цаг 05 минут

UGAASAA GADAADAD JILIIN HEREGLEENII NOM NI HUUDASAARAA SALDAG NOM BAIDAG YUMAA,TIIM BOLOHOOR TUHAI BAGSH NI UMNUH UDUR NI OROH HICHEELUUDIHAA HUUDASUUDIG HELJ UGUUD YAVNA,TER HUUDASUUDAAL SALDAG HAVCHAARTAI NOMNOOSOO HUUHEDUUD NI AVCHIRNA,YU GEJ 5,6 HICHEELIIN BANDAISAN NOM UUREED YAVAH BILEEDEE,MANAI DVV OVOO USUH BAIH GESEN UGLUU BOLGON CHULUUSHIG HUND TSUNH UURSEER BAIGAAD ODOO USULT NI ZOGOSCHIHLOO,ENE NASNI HOHIROLIG NI HEN TULUH VE?ZASGIIN GAZAR UU??

66.181.160.89Зочин   • 1 сарын 15. 19 цаг 07 минут

Үнэхээр хүнд байгаа. Би бол соц нийгэмийн үеийн хүн. Тэр үеийн номны хуудас шаргал өнгөтэй, хөнгөн, хавтас нимгэн байсан. Одоогийнх дандаа шохойтой цаас, маш зузаан хавтастай, цүнх нь хатуулгатай номноосоо хүнд болсон юм билээ. Гоё л байвал хамаагүй гэж боддог юм уу? Үүнд үнэхээр анхаарах хэрэгтэй. Өдөр орох хичээлийн хуваарийн дагуу ном дэвтэрээ авч явах, ном нь салдаг хуудастай байх зэрэг зохицуулж болох олон боломж байна шүү Багш, Сайд ,Дарга нараа .

Шинэ мэдээ

“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА8 сар 26. 16:50С.Эрдэнийн “Фортуна” Н.Батбаяртай хамтарч хахуульд авсан 2 тэрбум төгрөгөө “Молор трейд” компаниараа дамжуулж МӨНГӨ УГААСАН хэргийг нь прокурорт шилжүүлжээ8 сар 23. 11:04Хүүхдийн оролцооны үндэсний чуулган-2023 ирэх долоо хоногт эхэлнэ.8 сар 22. 17:25Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, эхний 6 сард авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгох төсөв шийдэгдлээ8 сар 18. 16:22А.Цэрэнбат: ҮБХ-ны ээлжит хурлыг товлох бүрэн эрх Л.Гантөмөр даргад бий8 сар 18. 14:08ITF таеквон-догийн ДАШТ оролцохоор Монгол улсын шигшээ 54 хүний бүрэлдхүүнтэйгээр Астанаг зорьлоо8 сар 17. 12:16Бага насны хүүхдийн хооллолт ба сэтгэл зүй8 сар 14. 17:40ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ8 сар 10. 17:22Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах зөвлөмж8 сар 10. 16:22"Тавантолгой түлш"-ийнхэн зарласан тендерээ гацааж, Хятадын компанид тал засав уу8 сар 9. 16:44“ХҮҮХЭД ХАМГААЛАЛ - 2023” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА8 сар 8. 17:13ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ8 сар 3. 16:49“Гамшгийн үеийн хүүхэд хамгаалал” сургалтыг Хүүхдийн оролцооны байгууллагын хүүхдүүдэд зохион байгууллаа8 сар 1. 17:26ЦАГДААГИЙН ХОШУУЧ Э.БАЯРБАЯСГАЛАН: ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ АРГАЧЛАЛ НЭВТРҮҮЛЖ БАЙНА7 сар 31. 17:30Б.Анар: Залуусын нэгдлийг дэмжиж, итгэсэн Шадар сайдад БАЯРЛАЛАА7 сар 31. 16:18Богдхан уулын тусгай хамгаалалтай газар нутагт гарсан зөрчлүүдэд байгаль орчны байцаагч нар арга хэмжээ авч ажиллаа7 сар 26. 19:26Хүүхдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх арга зүйд суралцлаа7 сар 18. 17:15Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан БШУЯ-наас дараах ЗӨВЛӨМЖИЙГ өгч байна7 сар 13. 16:22“Хүүхэд хамгаалал, хөгжил, аюулгүй байдал“ сургалтын сургагч багш нарыг бэлтгэж байна7 сар 10. 16:53Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад "Гар ариутгагч" тарааж байна7 сар 6. 21:18Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад “Гар ариутгагч“ тарааж байна7 сар 6. 18:06
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.