2019 оны 11-р сарын 12
15 цаг 05 минут

Ази тив сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байна

Дэлхийн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн өсөлтийн бараг гуравны хоёр хувийг Ази тив эзэлж байгааг Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагаас /ОУСЭХА/ гаргасан тайлан харууллаа гэж Токио хотод төвтэй “Никкей” сонин мэдээллээ. Азийн улс орнууд хөгжихийн хэрээр эрчим хүчний хэрэглээ нь дагаад өссөөр байна.  Үнийн хэлбэлзэл, байгаль орчны асуудал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр тус тивийн улс орнууд сэргээгдэх эрчим хүч, тухайлбал ус, нар, салхи, био энерги, газрын гүнийн дулааныг ашиглан эрчим хүчний хэрэглээгээ хангахад илүү анхаарал хандуулж байна. АНЭУ-ын нийслэл Абу-Даби хотод төвтэй ОУСЭХА-ийн мэдэгдсэнээр, 2017 онд дэлхийн улс орнууд 2179 ГВт сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэсэн нь нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцуудын үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний хэмжээнээс давсан, өмнөх оныхоосоо 8 хувиар өссөн үзүүлэлт аж. Төв Азийн хувьд сүүлийн таван жилийн хугацаанд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл бараг хоёр дахин нэмэгдсэнээр 2017 онд 918 ГВт-д хүрчээ. Азид сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдэхэд хамгийн их хувь нэмэр оруулагчид нь Хятад болон Энэтхэг юм. Дэлхийн сэргээгдэх эрчим хүчний өсөлтийн бараг 50 хувийг Хятад улс дангаараа эзэлж байна. Тус улс одоо таван жилийн өмнөхтэй харьцуулахад 36 дахин их нарны эрчим хүч үйлдвэрлэж байна. Тус улс 2020 он гэхэд 130 ГВт нарны эрчим хүч үйлдвэрлэх зорилтыг хэдхэн жилийн өмнө дэвшүүлсэн бол өнөөдөр энэ зорилтдоо хэдийнээ хүрээд байгаа ажээ. Мөн тус улсын усан цахилгаан станцуудын хүчин чадал 2012 оноос хойш 36 хувиар нэмэгдээд байна. Агаарын бохирдолтой тэмцэх, ялангуяа нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын ялгаруулж буй утааны хэмжээг багасгахын тулд Хятад улс нарны эрчим хүчний үнийг 2013 оноос нэмэгдүүлж эхэлсэн юм. Ингэснээр нарны цахилгаан станцуудад бизнес эрхлэгчид хөрөнгө оруулалт хийх нь эрс нэмэгджээ. Хятадын Аньхуй мужид 150 МВт-ын хүчин чадал бүхий дэлхийн хамгийн том “хөвөгч” нарны цахилгаан станц ашиглалтад орсон тухай өнгөрсөн оны 12 дугаар сард тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан юм. Хятад улс нь нарны зай хураагуур үйлдвэрлэлийн салбарт маргаангүй дэлхийд тэргүүлэгч билээ. Парис хотод төвтэй Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр, Хятадын компаниуд дэлхийн нарны зай хураагуурын салбарын 60 хувийг дангаараа эзэлж байна. Энэтхэг улс мөн сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарлаа хандуулж байна. Тус улс өнгөрсөн онд өмнөх оныхоосоо 18 хувиар их сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэжээ. Тус улсын нарны эрчим хүчний үйлдвэрлэл 2016 оноос хойш хоёр дахин нэмэгдэн 19 ГВт болсон байна. Японы “СофтБанк Групп” компани Энэтхэгт нийтдээ 20 ГВт-ын хүчин чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний станцууд барихаар төлөвлөж байгаа ажээ. Энэтхэгийн Андра Прадеш муж дахь 350 МВт-ын хүчин чадал бүхий нарны цахилгаан станц өнгөрсөн сараас эрчим хүч арилжаалж эхэлсэн байна. Энэтхэгийн нарны эрчим хүч үйлдвэрлэгч  “Азуре Пауэр” компани 2017 онд хэд хэдэн нарны цахилгаан станцууд нээжээ. Тухайлбал, тус компани баруун өмнөд нутгийн Карнатака муждаа 130 МВт-ын хүчин чадал бүхий станц нээсэн байна. Энэтхэгийн салхины эрчим хүчний хүчин чадал 2017 онд өмнөх оныхоосоо 15 хувиар өсөн 33 ГВт болжээ.  2015 онд ердөө 5 ГВт-аар хэмжигдэж байсан нарны эрчим хүчний хүчин чадлыг 2022 он гэхэд 100 ГВт болгож нэмэгдүүлэх зорилтыг Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди дэвшүүлээд байгаа билээ. “Н.Модиг ийм зорилт дэвшүүлж байхад хүмүүс түүнийг “үлгэр” гэж ярьж байна гэцгээж байсан. Харин одоо түүний дэвшүүлсэн зорилт "биелэгдэх боломжтой" гэдэг нь харагдаж байна” гэж Японы Эрчим хүчний эдийн засаг судлалын хүрээлэнгийн ахлах судлаач Ясүши Ниномия ярьжээ. Азид сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээр Япон улс гуравдугаарт орж байна. Японы сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ  2017 онд өмнөх оныхоосоо 7 ГВт-аар өсөн 82 ГВт болсон байна.  Харин сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээр дэлхийд дөрөвдүгээрт орж буй Вьетнам улс нь усан цахилгаан станцуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч байна. Вьетнамын сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ одоогоор 18 ГВт-аар хэмжигдэж байна. Монгол болон Камбожид сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц нэмэгдэж байна. Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал өнгөрсөн онд өмнөх оныхоосоо бараг хоёр дахин нэмэгдсэнээр 155 МВт-д хүрсэн байна. Монгол Улс 2017 оны нэгдүгээр сард Дархан хотдоо анхны нарны цахилгаан станцаа /10 МВт-ын хүчин чадал бүхий/ ашиглалтад оруулсан юм. Мөн өнгөрсөн оны  10 дугаар 50 МВт-ын хүчин чадал бүхий “Цэций” салхин цахилгаан станцыг /хоёр дахь салхин цахилгаан станц/ ашиглалтад оруулсан билээ. Монгол Улс ард иргэдээ хангалттай дулаан, эрчим хүчээр хангахыг эрмэлзэж байгаа бөгөөд сэргээгдэх эрчим хүчийг “хамгийн боломжит хувилбар” гэж үзэж байна. Монгол Улсад 1100 ГВт хүртэлх хэмжээний цахилгаан эрчим хүчийг салхинаас гарган авах боломж бий ажээ. Төрлөөр нь авч үзвэл, өнөөдөр дэлхийн сэргээгдэх эрчим хүчний 53 хувийг  усан цахилгаан станцууд, 24 хувийг салхин цахилгаан станцууд, 18 хувийг нарны цахилгаан станцууд үйлдвэрлэж байна.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.