2019 оны 11-р сарын 7
15 цаг 18 минут

“Эрчим хүчний салбар дахь ухаалаг шийдлүүд-2019” нийтлэл, илтгэлийн уралдаан боллоо

Эрчим хүчний талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хүрээнд эрчим хүчний системд ухаалаг тогтолцоог бүрдүүлж, үр ашиг, хэмнэлтийг дээшлүүлэх зорилгоор 2019 оныг эрчим хүчний салбарт “Ухаалаг эрчим хүч”-ний жил болгон зарласан. Энэ ажлын хүрээнд Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний хөгжлийн төв, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв, Диспетчерийн үндэсний төв, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн зэрэг байгууллагууд хамтран “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ УХААЛАГ ШИЙДЛҮҮД-2019”   нийтлэл, илтгэлийн уралдааныг  монгол, англи хэл дээр зарлажээ.

Уралдаанд

  • Эрчим хүчний үйлдвэрлэлийн ухаалаг технологи, тоног төхөөрөмж
  • Эрчим хүчний ухаалаг сүлжээ, мэдээллийн технологи, програм хангамж
  • Реле хамгаалалт, автоматик, системийн тогтворжилт, хяналт, удирдлагын систем
  • Түгээх, дамжуулах сүлжээний ухаалаг тоолуур
  • Ухаалаг сүлжээний аюулгүй байдал
  • Түгээх сүлжээнд холбогдох сэргээгдэх эрчим хүчний систем
  • Эрчим хүчний хэмнэлт, үр ашиг
  • Эрчим хүчний хуримтлуурын систем
  • Эрчим хүчний өгөгдөл, мэдээллийг системийн менежмент
  • Эрчим хүчний технологи, удирдлагын систем /EMS/
  • Нэгдсэн сүлжээнд сэргээгдэх эрчим хүчийг оновчтой горимоор ажиллуулах
  • Монгол Улсын цаг агаарын нөхцөл (бохирдолт, тоосжилт) нь ухаалаг системд үзүүлэх нөлөө
  • Сэргээгдэх эрчим хүчийг ашиглан оргил ачааллыг бууруулах арга зам зэрэг сэдвийн хүрээнд нийт 22 бүтээл ирсэн байна.

 Өчигдөр эрчим хүчний салбарын инженер техникийн ажилтнуудын ирүүлсэн илтгэл, нийтлэлийн уралдааныг дүгнэн шагнал гардуулах арга хэмжээ Эрчим хүчний хөгжлийн  төвийн хурлын танхимд боллоо. Энэ үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан  “Инженер гэдэг энэ үг  Латин хэлнээс гаралтай бөгөөд  "ухаалаг нээлт" , "хурц ухаан" гэсэн утгатай үг юм. Үнэхээр өнөөдөр  Монголын эрчим хүчний салбарыг шинэчлэх, өөрчлөх, үр өгөөжийг нь дээшлүүлэх, илүү найдвартай эрчим хүчний нэгдсэн системийг бүрдүүлэхийн тулд  инженер, техникийн ажилтнуудын маань  хурц ухаан, ухаалаг нээлт улс орны хөгжлийн төлөө эрдэм оюунаа зориулж явдаг эрдэмтэн докторууд болон зөвлөх мэргэшсэн инженерүүд та бүхний санал салбарт хамгаас үнэтэй юм. ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ УХААЛАГ ШИЙДЛҮҮД-2019”  нийтлэл, илтгэлийн уралдаанд нийт 22 оролцогч бүтээлээ ирүүлж, үүнээс хоёр хүн англи хэл дээр илтгэлээ бичсэн байна. Эдгээр илтгэл, нийтлэл нь  салбарын хөгжлийн чиг хандлагыг шинжлэх ухааны үндэслэлтэй туурвиж, олон улсын жишигт нийцүүлэн судалгаа хийсэн, ажил хэрэг болгож, амьдрал дээр үр өгөөжөө өгөх бүтээлүүл байгаа гэдэгт итгэлтэй байна. Цаашид бид та бүхэнтэй судалгаа шинжилгээ, төлөвлөлт, зохицуулалт зэрэг бүх шатанд хамтран ажиллах бөгөөд уралдаанд ирүүлсэн нийтлэл, илтгэлүүдийг эмхэтгэл болгон гаргах бөгөөд зохион байгуулагчдын холбогдох вебсайтад нийтэлж, олны хүртээл болгох болно” хэмээн онцолж байсан юм.

“ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ УХААЛАГ ШИЙДЛҮҮД-2019”   илтгэл, нийтлэлийн уралдаанд  ШУТИС-ийн ЭХС-ийн цахилгаан техникийн салбарын багш доктор Д.Пүрэвдаш, ШУТИС-ийн ГУУС-ийн уулын цахилгааны салбарын багш доктор, дэд профессор П.Ариунболор, ШУТИС-ийн ЭХС-ийн цахилгаан техникийн салбарын багш доктор, профессор Ч.Нацагдорж нарын хамтран бэлтгэж танилцуулсан “ЦАХИЛГААН ЭНЕРГИЙН ЧАНАРЫН ДИНАМИК ЗАГВАРЧЛАЛ БА СИМУЛЯТОРЫН БОЛОВСРУУЛАЛТ” сэдэвт бүтээл тэргүүн байр эзэлсэн байна.

 Хоёрдугаар байранд ШУТИС-ийн ЭХС-ийн цахилгаан инженерийн салбарын ахлах багш МУ-ын зөвлөх инженер Ж.Нандагсамба, доктор, дэд профессор Б.Бат-Ундрал нарын хамтран бэлтгэж танилцуулсан “УХААЛАГ ТҮГЭЭХ СҮЛЖЭЭНИЙ ЗАГВАР БОЛОВСРУУЛАХ” сэдэвт бүтээл шалгарчээ.

Харин гуравдугаар байранд “ДЦС-ЫН ҮНДСЭН ТОНОГЛОЛЫН ТЕХНОЛОГИЙН ПРОЦЕССЫГ ЗАГВАРЧИЛСАН ТООЦООЛЛЫН ҮР ДҮН” сэдэвт бүтээлээр ШУТИС-ийн ЭХС-ийн багш, доктор Д.Чимэдсүрэн, ШУТИС-ийн ЭХС-ийн багш магистр Б.Баттөр нарын илтгэл шалгарсан байна.

ДҮТ ХХК-ийн Ахлах инженер Д.Ариунбаяр, ДҮТ ХХК-ийн горим тооцооны ахлах инженер А.Чойдорж нар тусгай шагнал хүртлээ. Мөн ЭХХТ-ийн Гадаад хамтын ажиллагаа төсөл хөтөлбөрийн хэлтэс, төсөл хөтөлбөр хариуцсан цахилгааны мэргэжилтэн С.Тэмүүлэн англи хэл дээр “УЛАМЖЛАЛТ БОЛОН СЭРГЭЭГДЭХ ЭХ ҮҮСВЭРҮҮДИЙГ ОНОВЧТОЙ ГОРИМООР АЖИЛУУЛСНААР ГАРАХ ҮР АШИГ” сэдэвт бүтээлээрээ шалгарчээ.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё9 цаг 11 минутын өмнөЭргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.