Их хотод амьдарч байж цахилгаан шат ашиглаж сураагүй хүмүүс маш олон байна. Өглөө болгон 16 давхар руу цахилгаан шатаар явж, өдөртөө хэд хэд уруудаж, өгсөхөд юу эсийг үзэх билээ. Арай л цахилгаан шатанд хэн нэг нь "морь харах"-ыг л хараагүй байна. Манай зарим хүмүүс цахилгаан шат дээшээ явж байна уу, доошоо уруудаж байна уу гэдгийг ялгадаггүй.
Уг нь гаднаас нь харахад л сум нь хаашаа явж байгааг мэдчихэж болохоор. Бас дээшээ явах бол тэр чиглэлийн товчлуураа дарахаа ч мэдэхгүй юм. Дээшээ явах гэж байж доошоо чиглэлийн товчлуур дарна. Үнэхээр цахилгаан шат ашиглаж мэддэггүй юм уу, эсвэл албаар ямар ч хамаагүй товчлуур дараад байдаг юм уу. Цахилгаан шат ашиглана гэдэг чинь бас л нэг соёл. Зөв чиглэлийн товчлуураа дараад сурчихвал хэчнээн аятай вэ.
10-аад хүн цахилгаан шатанд чихэлдээд багтаж ядаж байхад шахаж орж ирчихээд, 3, 4 дээр дарах нэгэн ч байх юм. Өгсөж байхад ч, уруудахад ч ялгаагүй. Таваас дээш давхарт гарах бол цахилгаан шатанд сууж болох. 2, 3, 4 давхарт гарах гэж байгаа бол явган шатаар алхаач ээ. Ядаж эрүүл мэндэд чинь хэрэгтэй.
4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
манайх 3 давхарт байдаг түрүү жил хөлөө хугалсан одоо ч сайн алхаж чадахгүй л байна тэхээр яах болж байнаа
элдэв шалтаг шалтгаантай, өвчтэй байж магад зарим нь. Гаднаас нь харахад мэдэгдэхгүй байж болно бас.
oooo 1-4 davhar ordog knopiig alchihaach..amar shte..kkk..
Хөдөөний орк л байгаа биз. Тайлбарлаад өгөх хэрэгтэй ш дээ. Энэ нийтлэлийг бичсэн гар ч мэдэхгүй байж байгаад л заалгасан байгаа ш дээ. Нэг их мэддэг болчихсон юм шиг тэнэгтэх юм.