2019 оны 11-р сарын 18
17 цаг 00 минут

Б.Бямбабаяр: Мэргэжлийн хөгжмөө хөгжүүлье, дэлхийд гаргая гэж бодож байвал үнэлэмжээ нэмэх хэрэгтэй

Монголын Хөгжмийн зохиолчдын холбооны тэргүүн, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаярыг “VIP ярилцлага” буландаа урьж, ярилцлаа. Саяхан болсон “Алтан намар” наадам, мэргэжлийн хөгжмийн бүтээлийг үнэлэх үнэлэмж, дууны урлаг гээд өргөн сэдвийг хамруулж ярилцсан юм. Тэрбээр монголчуудын сэтгэлд хүрсэн олон гайхалтай дууны аяыг бичсэн хөгжмийн зохиолч. Тухайлбал, “Гунигийн дуу”, “Эрийн сайхан хийморь”, “Мөнхийн залуу хайр”, “Эрт буцсан ганганаа”, “Арвайхээрийн хавар” гээд тоочоод байвал дуусахгүй.

Мөн дан хөгжмийн бүтээл туурвиж, хөгжмийн зохиолчдын эрх ашгийг хамгаалах, тэдний үнэлэмжийг нэмэхийн төлөө зүтгэж яваа нэгэн. Манай сайт хөгжмийн зохиолч С.Соронзонболд, Б.Пүрэвсүрэн нартай хөгжмийн зохиолчдын уран бүтээлийг хэрхэн үнэлж байгаа. Дан хөгжмийн бүтээлийн хүртээмж, үнэлэмжийн талаар ярилцсан билээ. Хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэнгийн ярилцлагыг http://www.zaluu.com/read/3g5bb43hc, Төрийн шагналт хөгжмийн зохиолч С.Соронзонболдыг ярилцлагыг http://www.zaluu.com/read/3g30fcc3c холбоосоор уншиж болно.  

Хэн ч л аваад алга болдог хэдэн сая төгрөг, хөгжмийн зохиолчиддоо өгчихөд яах вэ дээ 

-Томоохон хэмжээний хөгжмийн бүтээлийг улс үнэлдэг, хөгжмийн зохиолчдыг дэмждэг “Алтан намар” наадам боллоо. Энэ жилийн наадмын онцлогын талаар яриач?

-“Алтан намар” наадмын тухай ярьвал арвин баялаг түүх бий. Анх энэ наадмыг 1982 онд Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын санаачилгаар зохион байгуулж байлаа. Нээлтийг нь улсын циркт хийж байсан. “Алтан намар” наадмын сүлд дууны уралдаан зарлаад, Цэдэвийн шүлэг, Н.Жанцанноровын хөгжим “Алтан намар” дуу түрүүлсэн. Энэ дуу 37 дахь жилдээ эшиглэж байна. Энэ наадмаас Монголын орчин цагийн мэргэжлийн хөгжмийн зохиолчид төрсөн гэж үзэж болно. Яагаад гэвэл “Алтан намар” наадамд мэргэжлийн хөгжмөө тоглуулж байж, тэр нь үнэлэгдэж, хөгжим судлаачдын анхаарлыг татдаг. Сайн нь уран бүтээлээ идэвхийлэн хийж, муу нь больдог байсан.

Мэргэжлийн хөгжмийн бүтээлийн шүүмж ч их байлаа. Ингэж байж мэргэжлийн хөгжим хөгжсөн түүхтэй. “Алтан намар” наадмаас төрөн гарсан хөгжмийн зохиолч гэвэл Төрийн шагналт Ц.Нацагдорж, З.Хангал, Х.Билэгжаргал, Хөдөлмөрийн баатар, УГЗ Б.Шарав агсан, ТШ Ц.Чинзориг, УГЗ Г.Алтанхуяг гээд алдартнууд байна.  Энэ хүмүүсийн бүтээл “Алтан намар” наадамд эгшиглэж, дараа нь хөгжим судлаачид, сонсогчдын хүртээл болж, алдар цууд хүрсэн түүхтэй юм. Гэвч Монголд хөгжмийн том хэлбэрийн бүтээл дутагдалтай байсан учир сүүлд Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоол гарсан. Улмаар хөгжмийн том хэлбэрийн бүтээлийг тусгайлан авч үзэж, улсад худалдаж авахаар болсон. Түүнээс хойш мэргэжлийн хөгжим далайцтай хөгжиж байгаа гэж үзэж болно.

Энэ жилийн “Алтан намар” наадам онцлогтой. Яагаад гэвэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газартай бид хамтарч зохион байгуулж байгаа. Тэгэхээр үйл ажиллагаа илт өөр болж байгаа. Миний хөлсөө гаргаад, мөнгө төгрөг хайгаад гүйж явдаг цаг өнгөрсөн. Төрийн байгууллагатайгаа гэрээ хийгээд, хөгжмийн бүтээлээ тоглолоо, гүйцээ. Ер нь ийм баймаар юм байна. Соёл урлагийн газарт ч би саналаа тавина, хойшид ч ингэж зохион байгуулж байгаач ээ гэж.

 -Та мэргэжлийн хөгжим далайцтай хөгжиж байгаа гэж хэллээ. Мэргэжлийн хөгжмийн хөгжлийг ямар үзүүлэлтээр хэмжээд байна?

-Мэргэжлийн хөгжмийн хөгжлийг уг нь бүх нийтийн хөгжмийн боловсролоор цэгнэх ёстой юм. Манайд бүх нийтийн хөгжмийн боловсрол орхигдсон. 1990 оноос хойшхи ороо бусгаа цаг одоогоороо үргэлжилж байна. Хөгжмийн зохиолчдын холбоо, Монголын Зохиолчдын эвлэл, Монголын Урчуудын эвлэл гэдэг улсыг хөтөлж явдаг оюуны гурван салбарыг ТББ болгочихсон. Зүгээр л нэг гуталчдын, талхчдын холбоо гэдэг шиг болгочихсон учраас энэ гурван байгууллагын үүрэг алга болсон. Дээрээс нь Соёлын яамгүй болчихлоо. Тиймээс бүх нийтийн хөгжмийн боловсрол гэдэг юм Монголд уначихсан. Нарийндаа ярихад тэгээд хөгжихгүй байна. Ард түмнийг харанхуй болгочихсон шүү дээ.  Тэгээд гадаадын, Америкийн юм уу Солонгосын контентуудыг цутгаад байдаг.

Өнөөдрийн хувьд, мэргэжлийн хөгжим хөгжиж байгаа гэдгийг яаж тодорхойлж байна гэхээр судлаачдын судалгаагаагаар. Мэргэжлийн хөгжим судлаачид тэр хөгжмийн зохиолчийн бичсэн хөгжим ийм болж байна. Тэр нь тэгж бичиж байна, энэ нь хуучнаа давтаж байна гэсэн судалгааны үндсэнд л мэргэжлийн хөгжим хөгжиж, өсч, уран бүтээлчид нь залуужиж байна гэж Хөгжмийн зохиолчдын холбоо хэлээд байгаа юм.

-Тэгэхээр манай хөгжмийн зохиолчид бүх нийтийн хөгжмийн боловсролд зориулж биш судлаачдад таалагдахын тулд уран бүтээл хийж байна гэж гөрдөж болох нь уу?

-Хөгжим бичих авьяастай төрсөн л бол хөгжмөө л бичих ёстой. Бичсэн хөгжмийг нь судлаач судална уу, бүх нийт нь сонсоно уу хамаагүй.  Харин одоо цаг үе нь ингээд таарчихлаа. Төр засаг нь бүх нийтийн хөгжмийн боловсролын бодлого явуулдаггүй. Манай дээд үеийнхэн, Д.Лувсаншарав гуай тэргүүтэй хэдэн хүмүүс хөөцөлдөж байж, том хэлбэрийн хөгжмийн бүтээлийг төрд худалдаж авах тогтоол гаргуулсан. Энэ жил орон нутгийн театруудад зориулсан хөгжмийн жижиг хэлбэрийн бүтээлүүдийг үнэлгээтэй болгоё гэж Боловсролын яаманд албан бичиг явуулсан. Хөдөөд маш олон театр, чуулга байгаа шүү дээ. Тэдэнд өгч буй хөгжмийн зохиолчдын бүтээлийг үнэлгээтэй болгож болно. Хэдэн сая төгрөгийг хэн ч л аваад алга болдог юм билээ. Гэтэл энэ жилийн төсөв мөнгө дууссан гэдэг хариу хэлсэн. Үнэхээр харамсалтай. Орон нутгийн театр, чуулгад хэрэгтэй, бүх нийтийн хөгжмийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн жижиг хэлбэрийн бүтээл байдаг.

Б.Шаравын “Сэрсэн тал”, “Сэтгэлийн эгшиг”, Н.Жанцанноровын морин хуурт зориулсан концертууд, Э.Чойдогийн “Жалам хар” ч гэдэг юм уу. Ийм бүтээлүүд сонсогчдыг хөгжимд дуртай болгодог. Энэ орон зай Монголд байхгүй болчихсон. Салбар яамны бодлогын газар руу бичиг бичихээр “Мөнгө байхгүй” гэдэг. Хойтхон бол гээд л сууж байна.

-Та хөгжим бичихээр төрсөн, авьяастай хүн л бол бичих ёстой гэсэн. Том хэмжээний хөгжмийн бүтээл бичээд төр үнэлж авахгүй, магадгүй “Алтан намар”-т нь түрүүлэхгүй. Үзэгчид ойлгож, үнэлэхгүй бол нотоо ширээнийхээ нүдэнд хийгээд мартахаас өөр сонголтгүй болчихоод байна. Төр худалдаж авсан ч гэсэн нэг байгууллагын архивт тоосонд дарагдсан хэдэн нот л үлдэх гээд байгаа юм?  

-Бичлээ, тоглууллаа, хөгжмийн шүүмж гарлаа. Төр худалдаад авчихлаа гэж бодъё. Тэгвэл мэргэжлийн газрууд, Улсын Филармони, Үндэсний урлагийн их театр ч юм уу тоглуулж байх ёстой. Тэр ажлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас энэ жилээс зохион байгуулна. Уг нь анх Засгийн газраас гаргасан журамдаа байдаг юм. Улсын санд худалдаж авсан бүтээлийг хөгжим сонирхогчдод тоглож байх ёстой гэж. Гэвч энэ журмаа дагахгүй л байсан хэрэг.  Мэргэжлийн урлагийн байгууллагуудын урын санд өгөөд, тоглуулж байхаар ярьсан. Тэгвэл мэргэжлийн хөгжмийн болон дан хөгжмийн бүтээлийн үзэгчдэд хүрэх хүртээж нэмэгдэнэ. Дагаад бүх нийтийн хөгжмийн боловсрол ч дээшлэх боломжтой.

Хөгжмийн зохиолчид нь бүтээсэн шиг бүтээгээд, төр нь худалдаж авсан шиг авах хэрэгтэй 

-Өмнө нь “Алтан намар” наадмыг хөгжмийн зохиолчид нь өөрсдөө шүүгээд, яг үнэн зөвөөр шалгаруулдаг. Тиймдээ ч энэ наадмаас шилдэг хөгжмийн зохиолчид төрж гарчээ. Харин төр оролцоод ирэхээр шүүлт нь үнэн зөв болихоо болиод, будилаан орж эхэлсэн талаар зарим хөгжмийн зохиолчид ярьдаг болж. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Нарийн судлаад үзвэл юу гэсэн хариу гарах юм бол доо. Миний бодлоор тийм зүйл байхгүй байх гэж бодож байна. Тухайн хөгжмийн зохиолчийн бүтээлийг тайзан дээр тоглоод, бүх процедурыг нь судлаачид судалж үзээд, дүгнэлтээ гаргадаг. Шинэ бүтээл хийж байгаа нь ялгараад гараад ирнэ. Давтамжтайг нь бодитоор шүүмжилнэ. Энэ нь тэрний тийм бүтээл хэсэг байна гээд гаргаад ирнэ. Шалгаруулахгүй. Улсын санд хөгжмийн бүтээл худалдаж авах зөвлөлийн бүрэлдэхүүний нэрийг сайдын тушаалаар гаргадаг. Тэд хүний үнэлчихсэн бүтээлийг хэлэлцэж байгаад шалгаруулдаг. Тухайлбал, нэг хөгжмийн зохиолчийн бүтээлийг судлаачид судлаад, үнэлгээгээ өгнө. Түүнийгээ зөвлөлийнхөнд танилцуулаад, хэлэлцүүлэг өрнүүлдэг. Түүнийхээ дараа шалгаруулдаг болсон. Хөгжмийн зохиолчдын холбооны санаачилгаар шүүлтийг ингэж өөрчилсөн. Нэг судлаач хоёр ч хүний бүтээлийг судалж болно. Түүнийгээ зөвлөлийн өмнө хамгаалах маягтай. Орон тооны бус зөвлөл нь бас мэргэжлийн хүмүүс байна. Өөрсдөө шүүлтээ давхар хийнэ. Тэгээд судлаачдынхтайгаа харьцуулах маягтай шүүнэ гэсэн үг. Илүү шударга шүүх боломжтой болсон гэж ойлгож болно.

-Жилдээ улсын санд 3-4 бүтээл аваад байна. Энэ жил 8 бүтээл өрсөлдсөн. Бас  л  3, 4-ийг нь авах байх. “Алтан намар” уралдаанд оролцож байгаа хөгжмийн бүтээлийн тоо яагаад ийм цөөхөн байгаа юм бэ. Манай хөгжмийн зохиолчид дан хөгжмийн бүтээл туурвихгүй байна уу?

-Нэгдүгээрт, мэргэжлийн хөгжмийн зохиолч цөөнтэй холбоотой. Яг мэргэшсэн мэргэжлийн хөгжмийн зохиолч тун цөөхөн байгаа. Хоёрдугаарт, хувь хүний таатай, таагүй нөхцөл байдлаас шалтгаалж том хэлбэрийн хөгжмийн бүтээл хийгээгүй үе ч таарна. Мэргэжлийн хөгжим бичнэ гэдэг амархан юм биш, их хэцүү. Томоохон гурван ангит зохиол бичихэд доод тал нь жилийн хугацаа шаарддаг. Цаг хугацаа, авьяас чадвар их шаардана. Тэр болгон олноороо ийм бүтээл хийх боломжгүй.

-Манайд авьяастай, мундаг залуу хөгжмийн зохиолчид гарч ирж байна. Тэр хүмүүс хөгжмийн том хэлбэрийн бүтээлийн үнэлэмж муу учраас бичихгүй. Харин дууны урлагт хамаг авьяасаа шавхаад байна уу даа гэж бодогддог юм?

-Тэр үнэн. Хөгжмийн том хэлбэрийн бүтээлийг худалдаж авах журмыг гаргахдаа 50 сая төгрөг гэж заасан. 2006 онд шүү дээ. Одоо энэ мөнгө дөмөгхөн худлаа хэлдэг хүнд бараг 50 мянган төгрөгийн л хэмжээний ханштай болчихлоо. 50 сая төгрөг гэдэг өнөөдөр нэг дуурь бичсэн хүний үнэлэмжид хүрэхгүй. 5 бүлэгт дуурь бүтээл, нэг хөгжмийн зохиолч. Тэр хөгжмийн зохиолчид өгөхөд 50 сая төгрөг хүрэхгүй. Ийм л мөнгө. Тиймээс энэ мөнгөний хэмжээг зайлшгүй нэмэх шаардлагатай. Соёл урлагийн газар ч энэ талаар ярьж байгаа. Дахиад Засгийн газарт хандана. 50 сая төгрөг өчүүхэн жаахан юм. Соколовдоно гэдэг л болж байна. “Хүний хувь заяа” кинонд Соколов хорих лагерьт хоригдож байгаа баахан хүнд талх хуваадаг биз дээ. Түүн шиг юм байж болохгүй л дээ.  Бүтээвэл бүтээсэн шиг бүтээгээд. Худалдаж авч байгаа бол авсан шиг авах хэрэгтэй. Гурван ангит симфонийг үнэлэх хэмжээнд л өгөх мөнгө нь хүрэхгүй байна. Тэгэхээр чинь хэдэн дуу зохиогоод, тоглолт хийсэн нь хамаагүй дээр.  Авьяастай залуучууд байна. Оки ч юм уу. Тэд томоохон хэмжээний хөгжмийн бүтээлээ огт хийхгүй байна. Нэг киноны хөгжим компьютероор хийчихнэ. Биед нь амар, үнэлэмж өндөр. Тийм учраас мэргэжлийн хөгжмөө хөгжүүлье, дэлхийд гаргая гэж бодож байвал үнэлэмжээ нэмэх хэрэгтэй. Цөөхөн ч гэсэн ч гоё хөгжимтэй болох ёстой.

Би 10 жил дуу болоод хөгжмийн бүтээлээ хориулаад явж байгаа хүн 

-Дан хөгжмийн бүтээл гэхээр л Н.Жанцанноров, Б.Шарав гэсэн хоёр хүн л санаанд ордог. Та ч түрүүнд дурдаж байна билээ. Энэ хоёр хүний хэдэн бүтээлийг хаа сайгүй л тоглож байна. Сүүлд төгөлдөр хуурч Ами “Тань руу нүүж явна” киноны хөгжмийг тоглосноос хойш З.Хангал гуайн бүтээлийг ганц нэг хүн мэддэг болж байх шиг. Өөр хөгжмийн зохиолчийн дан хөгжмийн бүтээлийг мэддэг хүн алга. Энэ таниулах ажлыг яагаад хийхгүй байна вэ?

-Төр худалдаж авчихаад, буцаагаад тоглодоггүй, сурталчилдаггүйтэй л холбоотой. Тоглолт хийхгүй, телевизэд бичүүлэхгүй байна. Тоглолтын хөтөлбөрт оруулж, ард түмэндээ бага багаар хүргэхгүй байгаа юм. Мэргэжлийн байгууллагуудад байнга тоглуулж байх зарчимд шилжихгүй бол яамны санд хэдэн нот л хэвтээд байна гэсэн үг.

-Та өөрөө олон дан хөгжмийн бүтээл туурвисан хүн байх ёстой. Тэр бүтээлүүдээ сонсогчдод хүргэхийн төлөө ажил хийж байна уу?

-Би ёстой дампуу шүү дээ, байхгүй. 2006 оноос өмнө буюу томоохон хэмжээний хөгжмийн бүтээлийг төр үнэлж авч эхлээгүй байхад 1996 оны “Алтан намар”-аар би тэргүүн шагнал авсан байдаг юм. “Арвагар хээрийн салхин”-д нэртэй морин хуурын дөрвөлд зориулсан бүтээл. Тэр бүтээл маань номонд гарсан. Сургуульд сургалтын зорилгоор тоглоод байдаг  юм. “Монгол чуулбар” гэх мэтээс эхлээд цөөнгүй уран бүтээл туурвиасан. 2007 онд морин хуур, найрал хөгжмийн концерт бичсэн. Энэ бол улсын санд худалдаж авсан бүтээл. Түүнээс хойш би энэ бүтээлээ дахиж сонсоогүй. 2007 оносоо Монголын Хөгжмийн зохиолчдын холбооны бүх гишүүдийн сонгуулиар тэргүүн болсон. Тийм учраас “Алтан намар” наадамд ордоггүй юм.

-Та чинь нэг хэсэг албаа өгсөн биз дээ?

-4 жил хийгээд, нэг улирсан. Үндсэндээ 8 жил Монголын Хөгжмийн зохиолчдын холбоог тэргүүлээд, ажлаа өгсөн. Дүрмийн хугацаагаар гэсэн үг. Түүнээс хоёр жилийн дараа дахиад надад өгсөн дөө. Үлдсэн хоёр жил нь энэ жил дуусч байна. Үндсэндээ 10 жил дуу болоод хөгжмийн бүтээлээ хориулаад явж байгаа хүн. Оролцохоор ашиг сонирхлын зөрчил гарна. Хэдийгээр төрийн ажил ч би зохион байгуулалтад нь оролцож байгаа болохоор бүтээлээ оруулдаггүй. “Морин хуур”-т ч ороогүй. Хэрвээ түрүүлэх юм бол ашиг сонирхлын зөрчилд орно, тэргүүн хүний өөрийнхөө бүтээлийг түрүүлүүллээ гээд ярина. Манайхан чинь зарим нь хэцүү шүү дээ.

Орчин үед ямар ч нот мэдэхгүй хүн аялаж дуу хийгээд, алдарт хүрчихдэг болж 

-Таны дууны уран бүтээлийн талаар жаахан ярья. Би хувьдаа таныг асар их уянгатай хөгжмийн зохиолч гэж боддог. Тэр их аявьас нь огт дундрахгүй  байна даа ч гэж боддог. Эхэн үеийн дуу гэхээр “Эрийн сайхан хийморь”, “Гунигийн дуу” гээд байна. Дунд үед “Мөнхийн залуу хайр”, сүүлийн үед “Эрт буцсан ганганаа” тэргүүтэй олон сайхан дууны аяыг зохиожээ. Энэ бүх дуунуудыг сонсож суухад таны залуугийн, оргилсон үеийн тэр их уянга хэвээрээ байна гэж бодогддог. Ийм олон жил тэр уянгыг хадгалаад явна гэдэг үнэхээр төрмөл авьяастайн шинж байх. Эсвэл та байнга хөгжүүлдэг үү?

-Чамд тэгж санагддаг байх. Миний дууны урлагт оруулсан хувь нэмэр бол нийтийн дуунаас гадна мэргэжлийн дуу гэж яригддаг юм шүү. “Морин хуур” наадамд гурав түрүүлчихээд, 13 жил хойноо тоосгүй явлаа. Мэргэжлийн дуулаачийн хоолойд зориулсан, тэгсэн мөртлөө Европ биш, үндэсний хэмжээний хэлбэртэй дууг Монголын хөгжмийн урлагт оруулж ирсэн гэж хүмүүс үнэлдэг юм. Нийтийн дуунаасаа илүү мэргэжлийн бүтээлийн оролцоо гэж хэлж болно. Уянга хадгалагдана гэдэг аргагүй л дээ. Дуу гэдэг сэтгэлийн бүтээл. Дуу зохиож байгаа хүнд нэг айхтар хөгжмийн өндөр боловсролын хэрэг байхгүй.  Ялангуяа орчин үед тийм болчихож. Ямар ч нот мэдэхгүй хүн алдарт хүрчихэж. Аялаад ая хийчихнэ.

Тэрийг нь нот мэддэг хүн нотлоод, хөгжмийн найруулга хийгээд, сайхан сайхан дуучид дуулчихаж байна. Тэгэхээр нот мэддэггүй Дорж, нот мэддэг Б.Бямбабаяр хоёрын дуу адилхан болчихож байгаа юм. Компьютер хөгжөөд, бүх юмыг нь мэргэжлийн хүмүүс хийгээд өгчихөж байна шүү дээ. Дээрээс нь, нот мэддэггүй тэр хүн мөнгөтэй байдаг. Нот мэддэг нь ямар ч мөнгөгүй байдаг. Ийм байхаар мөнгөтэй нь түрүүлээд “давхичихаж” байна. Монголын Хөгжмийн холбоо үүнд хяналт тавиад, тэрний дуу ийм, тийм гэж шүүмжлэх ямар ч эрх зүйн үндэсгүй. Яагаад гэвэл ТББ. Төр ийм болгочихсон. ТББ гэдэгтээ гол нь биш. Манайх чинь уг нь мэргэжлийн байгууллага байхгүй юу. Мэргэжлийн байгууллага мэргэжлийнхээ юмыг ярих ямар ч эрх зүйн үндэслэлгүй болгочихсон нь харамсалтай.

-Хөгжмийн зохиол бичнэ гэдэг цэвэр авьяастай холбоотой. Тийм байхад “Чи нот мэдэхгүй мөртлөө ая зохиолоо” гэж шүүмжлэх бас хэцүү л дээ?

-Тэгж ч хэлж болохгүй л дээ. Тэгэхдээ нот мэдэхгүй хүмүүс чинь илүү зоригтой, хэний хөгжмөөс аваад байгаагаа мэдэхгүйгээр хуулдаг. Дуунууд нь хоорондоо цус ойртчихсон. Манайхан хөгжим судлаачид зөндөө л судалж үзсэн. 60-аад оны дуунуудыг хойно, өмнө нь оруулаад л хийчихсэн жишээ их байна. Бидний залуу үеийнх шиг Хөгжмийн зохиолчдын хороонд ирээд, бичсэн дуугаа батлуулдаг байсан бол нэг нь ч тэнцэхгүй. Мэргэжлийн хүн сонсоод “Энэ чинь Л.Мөрдорж гуайн тэр дууны гуравдугаар мөрний ая явж байна. Г.Бирваа гуайн тэр дууны төгсгөл явж байна шүү дээ хө. Үүнийгээ зас” гээд л буцаадаг. Одоо тийм юм алга.

-Дууны цус ойртоно гэснээс нэг хүн олон дууны ая хийхээр адилхан болох, өөрийгөө давтах гээд байх тал бий. Түүнээс яаж тойрдог вэ, та?

-Тийм тохиолдол байна. Яг тойроод ч байгаа юм уу, дайраад ч байгаа юм уу, би өөрөө мэдэхгүй шүү дээ. Шүлгийн агуулга чухам хэн рүү чиглэж байна, түүнээсээ л болдог байх.  Нотоо бичнэ, түүнийгээ харна. Дуулна, аялж үзнэ. Давтагдах гээд байгаа юм шиг санагдвал, эсвэл мэдвэл засна. Гэх мэтээр жижиг засал хийлгүй яахав. Дуу зохионо гэдэг чинь сайхан даа. 

Хүмүүсийн яриад, өөлөөд байдаг менежмент энэ тэрийг би мэдэхгүй, зүгээр л урд байгаа ажлаа хийдэг 

 

-Таны шавь, хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбат тэр жил “Даяарын амгалан” дуугаар “Морин хуур” наадамд түрүүлж байсан санагдана. Тэр дууг сонсоход таны “Эрийн сайхан хийморь”-ийн хэлбэр санаанд шууд буусан. Та энэ дууг сонсоод юу гэж бодсон бол. Би тантай уулзвал асуухсан гэж бодож явсан юм?

-Тиймэрхүү юм шиг боловч урд талд байгаа нотнууд хойд талд байгаа ноттойгоо хэрхэн яаж сүлэлдэн холбогдож, амжилтад хүрэв гэдгээр дүгнэх ёстой. Түүнээс биш энэ миний нот, хэлбэр байна гэж яваад байж болохгүй. Тухайн дууныхаа агуулгаас их гоё зөвшөөрөгдсөн байвал хамаагүй. Түүнээс биш нэг мөрөөр нь авчихсан байвал болохгүй л дээ. Би анх энэ дууг сонсоод шинэлэг юм даа гэж бодсон. А.Түмэн-Өлзий дуулсан байх аа. Тэр дуучны хоолойн цар хүрээг тэгж гаргаж ирнэ гэдэг бол хөгжмийн зохиолчийн авьяас шүү дээ. Би “Морин хуур”-т орчихоод, дараа жил наадамд орох дуугаа бодоод, дуучнаа төлөвлөөд бичдэг байсан. Тиймэрхүү бүтэцтэй, тийм дуу хийнэ, тэрэнд өгнө гэж төлөвлөөд. Тэгээд яруу найрагчдад захиалга өгөөд, шүлгээ бичүүлнэ. Тийм аргачлалтай байлаа, залуудаа. Бөхчүүд “Энэ жил тийм мэх хийгээд чамайг давж чадсангүй. Хойтон таарвал тийм мэх хийж, чамайг унагана даа” гэж боддог байх. Яг түүнтэй л адилхан байлаа.

-Алдарт дуучин Солгой Н.Төмөрхуяг таныг “Б.Бямбабаяр бол нийтийн дууны урлагт шинэчлэл хийсэн хөгжмийн зохиолч” хэлсэн байдаг. Би тэр шинэчлэлийн талаар сонирхмоор байна?

-Манай Н.Төмөрхуяг мэргэжлийн судлаач биш шүү дээ. Яагаад тэгж хэлснийг нь би тайлбарлахад хэцүү байна. Харин манай хөгжим судлаачид, хөгжмийнхний дотор тийм яриа гарсан нь бий. Гэхдээ яг тэдэнд оны тэдэн сард ингэж шинэчлэл хийсэн гэсэн тогтоол энэ тэр бол байхгүй.  Нэг нэвтрүүлгээр Н.Жанцанноров гуай ярьж байсан. “Б.Бямбабаяр бол орчин үеийн дууны урлагт шинэ дэг бий болгосон. Тэр дэгээр манай залуучууд дуугарч байна” гэж хэлсэн. Тэгж ярихаар нь би тэгсэн юм байх л гэж боддог. Дуу зохионо гээд л зохиосон болохоос шинэ дэг бий болгоё гэж бодож хийсэн юм биш. Тэрийг мэргэжлийн судлаачид л хэлнэ. 

 -Та фэйсбүүкт пэйж хуудас нээж, хөтөлдөг юм байна. Та нэг их гоё үгтэй пост оруулсан байсан. “Чиний хамгийн том саад бол чи өөрөө” гэдэг үг анхаарал их татсан. Та өөрөө өөртөө саад гаргасан үе байдаг уу?

-Байлгүй яахав. Ерөөсөө л тухайн хүний саад нь өөрөө юм билээ. Өөрийгөө л нээгээд, хүнд гай болохгүй амьдрах ёстой. Би өөрөө өөртөө гай болно гэдэг чинь ард байгаа гэр бүл, хажууд байгаа найз нөхөд гээд бүх хүнд гай болдог. Найз нөхөд нь хүртэл түүнээс болж хямарна. Хямарна гэхээр хэдэн өдрийг алдах уу. Хэдэн бүтээл хийх цаг заваа хумслах вэ. Тийм учраас өөрөө л урдах ажлаа сайн хийх хэрэгтэй юм билээ. Хүмүүсийн яриад, өөлөөд байдаг менежмент энэ тэрийг би мэдэхгүй. Зүгээр л урд байгаа ажлаа хийдэг.  Ажлаа л сайн хий.

Дээд тал нь 10 сая төгрөгөөр дуугаа үнэлүүлж байлаа 

-Та бид хоёр хөгжмийн бүтээлийн үнэлгээ гээд баахан ярилаа. Дууны уран бүтээлд үнэлгээ гэж байх ёстой. Дууны ая бичиж байгаа хөгжмийн зохиолчдыг үнэлэх үнэлгээ бас л бага байх шиг?

-Дууны ая бичиж байгаа хүмүүс захиалагчтайгаа тохирох л хэмжээнд байна, үнэлгээ нь. Дуунаас аваад дуурь, симфони хүртэл бүх хөгжмийн бүтээлийн тарифыг 2014 онд гаргасан. 2014 онд “Монгол контент” гэдэг хөтөлбөр боловсруулаад, түүний хавсралтаар бүх хөгжмийн бүтээлийн тарифыг гаргасан. Тэр тарифын дагуу бол дууны хөгжмийн үнэлгээ хамгийн багадаа 1.2 сая гэж баталсан. Чухам тэр тарифаар хүмүүс хөгжмийн бүтээлээ, дууныхаа аяыг үнэлж чадаж байна уу, үгүй юу. Гэхдээ энэ хэрэгжих боломжгүй л дээ. Энэ чинь нөгөө намын шийдвэр биз дээ. 2014 онд АН эрх барьж байх үед Соёлын яамны үед гарсан шийдвэр болохоор хэрэгжихгүй л байх. Ер нь бол тогтоол, шийдвэрд баригдахгүйгээр уран бүтээл хөгжиж, үнэлгээгээ тогтоож л явах ёстой. Гэтэл тэгэхгүй л байх шиг.

Харин Америкуудын авчирч тавьсан урлаг л их айхтар хөгжиж байна. Эстрад урлаг гэж яриад байна. Эстрад урлагийг ч гэсэн мэргэжлийн болон нийтийнх гэж хоёр хуваах л ёстой. Мадонна, Уитни  Хью́стон         гээд агуу дуучдыг хүмүүс мэдэх л байх. Нийгэм рүү хандсан, мэргэжлийн дуунууд дуулдаг. Нийгэм, ард түмэн рүүгээ хандсан, уриалгын шинжтэй уран бүтээл ч хийж байна. Гэтэл манайханд тайзны гоё бүтээл тун ховор. Ихэвчлэн дугуй унасан, гоё хаусууд гарсан нэг тиймэрхүү л юм хийдэг болж. 

-Сүүлийн үед эстрад, рок, поп сонсдоггүй бол хөдөөнийх гэж ялгаварлах нь холгүй болж. Угтаа бол адилхан л дууны уран бүтээл хийж байгаа биз дээ, тэд чинь?

-Дууны уран бүтээлийг үндсэндээ мэргэжлийн болон нийтийнх гэж хоёр хуваах л ёстой юм. Эстрадын дуу гэдэг чинь тавимал урлаг байхгүй юу. Айлд тавьсан мал гэдэг шиг. Манайх биш шүү дээ, гадны урлагийг ковер хийж, өөрийнхөөрөө хөгжүүлж байгаа. Нөгөө хуулиа л дагана шүү гэдэг шиг, эстрадын урлаг мэргэжлийн болон нийтэд зориулсан буюу поп дуу гэж хоёр хуваагдана. “Морин хуур” наадамд эстрадын дуу гэдэг шинэ төрөл гаргачихаад байгаа. Тэр буруу юм. Нийтийн, мэргэжлийн, эстрадын дуу гэж гурав хуваасан. Эстрадын урлагийнхнаа тайз руу татаж авчрах гэсэн оролдлого. Уг нь мэргэжлийн болон нийтийн дуу гэж хоёр хуваах л ёстой.

Мэргэжлийн уран бүтээл туурвиадаг эстрадын том том дуучид манайд бас бий. “Харанга”-ын Лхагваа, Ариунаа, Сараа, Алтанцэцэг гээд мэргэжлийн найруулгатай сайхан дуу хийж байна. Тэдний хийж буй уран бүтээлийг мэргэжлийн дууны ангилалад оруулаад, уралдуулж болно. Харин наана нь на на на на гээд байгаа юмнуудаа нийтийн дуу руу оруулчих ёстой байхгүй юу.

-Таны үнэлгээ чухам ямар байдаг юм.  Дуучдад зүгээр л дуугаа өгөөд байдаг юм уу?

-Одоо дөнгөж уран бүтээл хийж эхэлж байгаа биш. Шүлэг болгоныг шүүрч аваад дуу хийгээд байдаг гэж юу байх билээ. Зөвхөн захиалгын зарчмаар л дуу хийж байгаа. Нэг дуучин, хувь хүн байгаад, захиалга өгвөл тэр дууг нь хийдэг. Түүнээс биш зүгээр л дуу хийгээд байж байдаг зав алга. 2021 оноос өмнө дуурь бүтээх санаатай ажиллаж байна. Тийм болохоор шүлэг болгонд ая хийх завгүй байгаа юм. Чи үнэлгээ асуугаад байх шиг. Би түрүүнд нэг тариф хэлсэн дээ. Тэр тарифыг хэлдэг. Дуу хийлгэнэ гэвэл ийм тариф байдаг, доод тал нь 1.2 сая гэж. Энэ үнэлгээнээс ямар ч захиалга буухгүй. Дээд тал нь 10 сая төгрөгөөр үнэлж, дуу хийж байсан тохиолдол бий. Хүн дуртай аялгуугаа тэгж үнэлж авдаг юм билээ. Ерөнхийдөө 1.2 саяаас дээш үнэлгээтэй дээ.

24
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

24 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.24.169ИРГЭН   • 2019, 11 сарын 19. 18 цаг 08 минут

БҮТЭЭЛ ШИГ БҮТЭЭЛИЙГ ГАРГАЖ ЧАДВАЛ ТӨРӨӨС МӨНГӨ ГУЙДАГГҮЙ ЮМ ДАА.ОДОО СҮҮЛИЙН ҮЕД БҮГД Л ТӨР МӨНГӨ ӨГӨХГҮЙГЭЭС БОЛЖ ГЭДЭГ БОЛЧИХОЖ.ХЭТЭРХИЙ ТЭЖЭЭЛГЭЭД СУРЧИХАЖ ДЭЭ.ШУ.УРЛАГ СПОРТ КИНО ГЭЭД БҮГД Л БЭЛЭНЧЛЭХ СЭТГЭЛГЭЭНДЭЭ ОРЧИХОЖ ДЭЭ.ИЙМ БАЙХАД УЛС ЯАЖ ХӨГЖИХ БИЛЭЭ.

183.81.171.2иргэн   • 2019, 11 сарын 19. 16 цаг 56 минут

Авъяастай мундаг хөгжмийн зохиолч шүү. Энэ хүн хөдөлмөрөө үнэлүүлэх эрхтэй хүн.

202.179.24.165Зочин   • 2019, 11 сарын 19. 8 цаг 17 минут

TEGEED HUGJUULEECH TANUUS L ARHI UUJ IIM BOLGOO BIZDEE

103.111.68.3Зочин   • 2019, 11 сарын 19. 8 цаг 08 минут

ард түмэн дууг чинь сонсохгүй бол муул дуу гэснэ үг хэн мөнгө төлөхвэдээ

202.72.245.122ч   • 2019, 11 сарын 19. 7 цаг 54 минут

Охин хүүхэд энэ үний боловсрол авьяастай ямар ч хааагүй

202.9.44.83зочин   • 2019, 11 сарын 18. 19 цаг 13 минут

охин нь гэж Гандаашыг хүчин хийлгэх нөхцлийг нь бүрдүүлж өгсөн эрүүл согтуу нь мэдэгдэхгүй сэжгийн эм 20 онд МАН аас нэр дэвшинэ гэж балайтаж бсаныг сошиалынхан мартаагүй гэж найдая Монголын хөгжмийн урлаг өөрөөр чинь дутахгүй

202.72.245.122ё   • 2019, 11 сарын 18. 16 цаг 27 минут

монголчууд мөнгөгүй нэгнийгээ ямар гавьяатай ч тоохгүй гэнэн хүүхэд шиг тэнэгүүд Мөнгөтэй болж Нийгийн үнэлэмжээ сайжрулахын тулд өвөомонголд

43.250.126.130Зочин   • 2019, 11 сарын 18. 15 цаг 46 минут

Хэдхэн бор цаасны төлөө хамаг сайхан хөгжим бүжиг урлагийн шилдэг бүтээлүүдээ Өвөрмонголд очиж зааж өгдөг тун буруу байгаа юм даа. Хэдэн арван жилийн дараа бүх сайхан бүтээлүүдийг нь хятадууд манайх манай өвөрмонголчуудынх гээд өмчлөөд авчих вий дээ

202.72.245.122ё   • 2019, 11 сарын 18. 14 цаг 12 минут

дуу магтаал хоёрыг монголчууд нэг зүйл гэж боддог болж Урлаг бол муу хүний сэтгэлийг эерэгшүүлэх ,муу зүйлийн үр дагварыг урлагаар дамжуулан ойлгуулах зүйл, Хөдөө гаралтай хүмүүс УБпаласт жаахан хүүхдээ аваад ирчихсэн тэд нар нь ядарч халууцаад орилж, хүүхнүүд нь байн байн бие засах гэж үзэгчдийн өмнүүр гүйлдэх ,залуус нь жижиг шилтйэ архи ууж орилолдох гээд жинхэнэ монгол

202.131.245.210Bold   • 2019, 11 сарын 18. 13 цаг 15 минут

Nuguu Tcermee giin aav mun uu

202.9.44.83Зочин   • 2019, 11 сарын 18. 19 цаг 14 минут

мөн

202.72.245.122ч   • 2019, 11 сарын 18. 13 цаг 14 минут

жинхэнэ Урлаг бол төрийн асуудал байдаг Одоо монголжоод нутаг ,сонгууль нам улстөрчид өөрийгөө магтсан гэсэн зарчмаар алдаршилт яваад байна,Америкийн голивуудын ихэнх кино төрийн бодлогоор бүтэгддэг.

202.179.27.107zochin   • 2019, 11 сарын 18. 13 цаг 08 минут

Bambabayriig jaachan demjeed og, ene chun yg zov onoj yrij bna, za tand urlagiin ich amjilt chuuseei

192.82.65.89Зочин   • 2019, 11 сарын 18. 11 цаг 45 минут

ЯДАРСАН ТӨРӨӨС ЭНЭ ЛУЙВАРЧИД ЯАЖ МӨНГӨ САЛГАХ ТУХАЙ Л БОДОХ ЮМАА....ӨНӨӨ ЗАХ ЗЭЭЛ ЯАЛАА...ТӨР ЯАСАН ГЭЖ ХУДАЛДАЖ АВАХ ЮМ...БҮТЭЭЛЭЭ ГАРГА,ТҮҮНИЙГ НЬ ҮЗЭГЧИД ҮНЭЛЖ УРАН БҮТЭЭЛЧИД ХУДАЛДАН АВДАГ ГАНЦ ЗАРЧИМ ҮЙЛЧЛЭНЭ....

202.179.24.243иргэн   • 2019, 11 сарын 18. 11 цаг 35 минут

Миний хувьд дуу хөгжим сонирхдог бусдын адил жирийн иргэн. Гэхдээ Бямбабаярын зохиолын дуугаар олон жил хөглөгдөж явнадаа. над шиг хүн их олон байгаа гэж бодож байна. Хөдөлмөрөө үнэлүүлэх үнэлэх эрхтэй хүн шүү гэдгийг хэлье

202.179.24.243иргэн   • 2019, 11 сарын 18. 11 цаг 27 минут

Мундаг хөгжмийн зохиолч шүү дээ. Баярбаяр бол ёстой зохиолын дууны од монголд дахин хэзээ төрөхийн болдоо. Эрийн сайхан хийморийг аялаад үзэцгээдээ. Гоё аятай дууны ихэнх нь түүний ая байдаг. Гавьяат, ард, од болоод байгаа хүмүүсийн хамгийн гоё гоё дуунуудыг зохиосон байдаг шүү. Тэр авьяасыг нь үнэлэх хэрэгтэй. сэтгэгдэл бичсэн хүмүүс урлаг мэддэггүй болтой. дуучид хөгжмийн зохиолчийн зохиосон дууг дуулдийн. Би бол Бямбабаярыг Жанцанноров гуайн дараа орох том маш авьяаслаг хөгжмийн зохиолч гэж боддог.

202.55.188.43Зочин   • 2019, 11 сарын 18. 11 цаг 17 минут

Хөгжим урлаг өөрөө хөгждөг болохоос түүнийг хөгжүүлдэг юм биш. Зүгээр нэг халтуурчин гар соёл урлагийг хөгжүүлнэ гэж байхгүй. Суут хүмүүс төрөн гарч үндсээр нь өөрчлөхүйц том нөлөөг бий болгодог. Тэдгээр суутнууд ихэвчлэн мөнгөнөөс хол хүмүүс байдаг. Урлагийг хөгжүүлэхийн тулд үнэлэмж өсгөх биш тэр хүн амжилтанд хүрэхийн тулд өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй юм. Манай улсад л соёл урлаг, уран зохиолын хэд төрөөс мөнгө нэхдэг.

202.72.245.122Зочин   • 2019, 11 сарын 18. 11 цаг 10 минут

Энэ хүмүүс аргагүй ийм зүйл ярих цаг болж, Удахгүй дуучид Мөнгө хэмнэж өөрсдөө зүүдлэж хоносон аяаа ГОё сайхан хэмээн зарлаж онигооны ая нэмэгдэх,ээж минь үнэгүй тэжээсэн учраас сайхан, эхнэр минь хөөрхөн харгадсан өдөр би таална.нутгийнхан үнэгүй хонуулдаг буян гэх мэт бэртэгчин санаатай

112.72.12.4Зочин   • 2019, 11 сарын 18. 11 цаг 01 минут

ЮУН ХӨГЖИМ НТР-ТЭЙ МАНАТАЙ ДУУЧДАА СОНСООД БОЛЖ БАЙНА

103.229.122.163M   • 2019, 11 сарын 18. 10 цаг 46 минут

Yadaj duunii hugjmuu daraltad casio ntreer hiihee baichih ene bol doromjlol shvv

202.21.108.104Зочин   • 2019, 11 сарын 18. 10 цаг 43 минут

Xоёр оxин чинь ч...

192.82.70.145Зочин   • 2019, 11 сарын 18. 10 цаг 17 минут

Энэ хүнүү,ээдээ

180.149.67.115ляля   • 2019, 11 сарын 18. 10 цаг 04 минут

Мөнгөөр онгодоо оруулдаг уран бүтээлчид гэж сонсоогүй ээ.

124.158.109.140Зочин   • 2019, 11 сарын 19. 8 цаг 38 минут

ядуу тарчиг байгаад дэлхийд алдаршсан олон авьяастныг л сонсож явлаа.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.