Монголын Уулчдын Үндэсний Холбоо болон Хятадын Уулын Холбооны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсаас Уулын цанын спортын төрлөөр тамирчин, дасгалжуулагчийг БНХАУ-д бэлтгэх сургалтанд хамруулах сонгон шалгаруулалтыг зарласан билээ.
Тэгвэл өчигдөр МУҮХ байранд Монголын Уулчдын Үндэсний холбооны Ерөнхийлөгч Б.Тулга, Дэд Ерөнхийлөгч С.Алдархишиг тэргүүтэй албаны хүмүүс сонгон шалгаруулалтад тэнцсэн А.Анар-Эрдэнэ Н.Эрхсаран нарыг хүлээн авч уулзаж, цаашдын сурах үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөлөө.
Харин МУҮХ-ны Өндөр уул, Уулын цанын хороо хариуцсан Дэд Ерөнхийлөгч С.Алдархишиг өнөөдөр өглөө тамирчдыг удирдан БНХАУ-ын Чангчунь хотыг зорьжээ.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Амжилт хүсье