2019 оны 11-р сарын 28
8 цаг 00 минут

Өвлийн спортын төрлөөр Монголыг дэлхийд гаргах "Мөсөн өргөө" мөрөөдөл биш бодит болж байна

Өнгөрсөн хавар шав тавьж байсан “Мөсөн өргөө”-г өвлийн хүйтэн өдрөөр нэг эргэлээ.  Холоос нэг л сонин содон дүрслэлтэй, сансрын аварга том хөлөг цайран байх шиг төсөөлөгдөнө. Яармагт огторгуйн биет газардчихсан мэт тийм л нэг ойр орчны барилга,  төлөвлөлтөд огт өөр өнгө аяс, дүр дүрслэлийг оруулж,  нүд баясгаж, сэтгэл хөглөсөн бүтээн байгуулалт болж байна.

Мөсөн өргөөний дээвэр тавигдаж,  хучилт нь эхэлжээ. Тэрэг техник тачигнаж, тэнд эндгүй хүмүүс шамдаж байна. Үүдний харуулаасаа эхлээд хөдөлмөр хамгааллын хувцас, каск малгай шаардаж, дүрэм журам ярих янзтай. Цагийн улирал, цасны хайруугаас үл хамааран бүтээн байгуулалт үргэлжилж байгаа нь ажлаа сайн төлөвлөснийх биз ээ. Мөсөн өргөөний бүх цутгалтын ажил дуусчээ. Харин одоо дээврийн угсралт,  гадна  шугам сүлжээний ажил ид өрнөж байна. Ерөнхийдөө урин дулаан, хүйтний улиралд хийх ажлаа ялгаж,  салгаад  төлөвлөчихжээ гэж бодогдож байв. 

Энэ өргөө спортын үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт. Гэхдээ хоног хугацаа давчуу. 16 сарын дотор буюу ирэх оны наймдугаар сарын 1-ээс Монголд болох Азийн хүүхдийн спортын их наадмын өмнө багтаж ашиглалтад өгөх шахуу захиалгатай. Тиймээс ажлаа өдөр сараар бус цаг минутаар төлөвлөж тооцсон байх  гэж төсөөлөв. Дээврийн тэр аварга том төмөр дам нуруун дээр  хүмүүс ажиллаж байна. Монголд ийм хол алслалттай барилга байгууламж юу билээ гэж эргэцүүлээд хариу олж эс чадлаа. Дээврийн хучилтын эхний үе гээд олон жижиг нүхтэй төмөр хуудсаар хучиж байгаа харагдлаа. Яагаад ийм нүхтэй байгааг нь сонирхож үгэнд дурлавал акустик талаасаа ийм шийдэлтэй гэв. Өөрөөр хэлбэл,  дуу чимээ цуурайтахгүй байх гэнэ. Бас л олон улсад нэвтэрсэн шинэ технологи аж. Дээврийн хучилт энэ мэт хэдэн үе явна. Хамгийн гадна талын хөнгөн цагаан  дээврийг нэг талаас нөгөө тал хүртэл огт зүйдэл залгаасгүй хийнэ гэж байна. Тэгж хийдэг машиныг нь оруулаад иржээ. Одоо дээврийн хучилтыг хийгээд дуусчихвал өргөө битүү болж,  дотор ажил,  засал чимэглэл эхлэхээр харагдаж байна билээ.

Энэ бол спорт цогцолбор байх юм. Дотроо хоккей, уран гулгалт, шорт трейк гээд өвлийн спортын төрлүүдийн бүхий л тэмцээнийг зохион байгуулна. Гаднаа сагсан бөмбөгийн болон иргэдийн амарч зугаалах талбайтай.   Дотроо кофе шоп, тамирчдын өрөө, усан бассейн гэхчлэн хэрэгтэй бүхэн байх юм.  Ойр орчиндоо  "Шинэ яармаг" хороолол, Буянт-Ухаа-2 гээд  орон сууцны том хорооллууд сүндэрлэж байна.  Хотын томоохон төвлөрөл энд бий болох төлөвтэй.  Өвлийн спорт цогцолборын бүтээн байгуулалтыг танилцуулах үеэр зарим хүмүүстэй уулзаж ярилцсанаа хүргэж байна.

 

“Мөсөн өргөө” төслийн санаачлагч П.ЦАГААН: Монголд өвлийн  спорт хөгжих боломжийг үүгээр нээнэ

-“Мөсөн өргөө” маань төсөөллөөс бодит болж хэрэгжиж байна. Товч  таницуулга өгнө үү?

-Өвлийн спортын энэ ордон  ашиглалтын 5700 м.кв талбайтай. Нийтдээ 2600 суудалтай ч урлагийн тоглолт зохиох үед 3600 үзэгчдэд хүрэлцэнэ. Ингэхдээ бүх стандартуудыг олон улсын норм жишгээр  хийж байна. Мөсөн дэвжээний талбай 60х30 м-ийн хэмжээтэй. Энэ нь олимпийн стандарт юм.

Нийгмийн хариуцлагын хүрээнд үндэсний компаниуд юу хийж болдгийг нийгэмд харуулахыг зорьж байгаа төсөл юм. Үндэсний гурван компани хамтарч байна. Санхүүжилтийг “Ачит Ихт” компани дангаараа хийж байгаа. Дэд бүтцийг нь “Юнайтад  прожектс Корпорэйшн”,  “МАК” цемент шилэн хийц, бетон  зэрэг евро стандартын бүтээгдэхүүнээ нийлүүлж хөрөнгө оруулж байна. Тиймээс энэ бол үндэсний томоохон бүтээн байгуулалт, стандарт  агуулгын хувьд тэрчлэн төсвийнхөө хувьд Монголын спортын түүхэнд  хэрэгжиж байгаа том төсөл юм. Одоогоор 20 гаруй тэрбум төгрөг зарцуулаад байна. Энэ бол олон үеийнхний,  магадгүй 80 жилийн мөрөөдлийг биелүүлж байгаа мөсөн  өргөө болно. Монголд өвлийн спорт хөгжих боломжийг үүгээр нээж өгнө.  Энэ ордон ашиглалтад орсноор ямар ч байсан өвлийн олимпод хоёр тамирчин 12 дарга оролцдог явдал цэглэгдэх байх. Тэр үед 10-20 тамирчин 5-6 дарга л оролцдог болох байх. /инээв/

-Өвөл,  зунгүй ажиллах уу?

-Өвөл зунгүй ажиллана. Зуны аагим халуун, өвлийн тэсгим хүйтний алинд ч ажиллана. Жилийн турш байнгын ажиллагаатай ордон гэсэн үг.

-Мөсөн байгууламж нь хаанахын ямар технологи вэ?

-Мөсөн дэвжээг Австрийн дэлхийд алдартай АST компани шийдэж байгаа. Гэрээ байгуулчихсан.

-Монголын зун ч бас халуун шүү дээ?

-Мөсөн байгууламж тусдаа  шинжлэх ухаан юм байна. Агааржуулагч, зуны 30 хэмд мөсөө яаж хайлуулахгүй  хадгалах вэ, өвөл ямар байх юм, хэрхэн яаж арчлах юм гэхчлэн. Бидний хувьд бүгд шинэ зүйл. Энэ шинэ мэргэжлийг сураад авчихвал дараа дараагийн мөсөн дэвжээг барихад энд ажилласан монголчууд  маань гадныхны гар харахгүй барьж байгуулах бүрэн боломжтой. Тэгэхээр энэ төсөл монголчуудын олон үеийнхний мөрөөдлийг биелүүлэхээс гадна шинэ мэргэжил, шинэ хөгжил дэвшлийг урагшлуулсан сайхан ажил  болж байна.

-Өвлийн спортын ордны энэ том төсөл монголчуудад бас оюуны хөрөнгө оруулалт болж байгаа юм байна?

-Тийм. Жишээ нь, 110 м урттай барилга дундуураа тасархай саланги хэсгээс бүрдэж байгаа юм. Дээвэр бас ялгаагүй.  Газар хөдлөл, тектоник хөдөлгөөнөөс хамгаалсан. Аюулгүй талаасаа ингэж шийдсэн. Огторгуйн барилга байгууламжийг  барихад бид зориг гаргаад  Монголын үндэсний компаниар гүйцэтгүүлэхээр итгээд өгсөн. Туслан гүйцэтгэгчээр Хятадын онгоцны олон буудал барьсан компаниас 5 мэргэжилтнийг урьж ажиллуулсан. Тэдний энэ туршлага арга технологийг монголчууд сураад авлаа. Тэгэхээр иймэрхүү хийц  шийдэлтэй барилга байгууламжийг монголчууд хойшид өөрсдөө бие дагаад барих чадвартай болж байна. Энэ бол маш чухал. Оюуны том хөрөнгө оруулалт шүү дээ.

-Энэ төслийг  төр засгийн удирдлагууд идэвхтэй дэмжиж байх шиг харагддаг?

-Төслийг маань олон нийтээс гадна, төр засгийн удирдлагууд маш сайн дэмжиж байгаа. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хотын дарга нар ирж бүтээн байгуулалтын явцтай танилцсан. Ерөнхийлөгч  хэд хэдэн удаа ирсэн. Тэднийг ирэх бүрд энд ажиллаж байгаа ажилчдын урам зориг сэргэж, эрч хүч нэмж байгаа нь анзаарагддаг.

-Иймэрхүү том хэмжээний болон шинэ сэргэг бүтээн байгуулалтад гадныхан ирж ажилладаг. Төсөлд гадны ажилчид ажиллаж байгаа юу?

-Гадны ажилчид байхгүй. Үндэсний компаниуд, монголчууд ажилладаг. Харин гадаадын цөөн тооны мэргэжилтнүүд ажиллаж байгаа.  

Н.БАТМӨНХ: 2019 онд төлөвлөсөн ажлынхаа 90 хувийг гүйцэтгээд байна

“Мөсөн ордон” төслийг хэрэгжүүлж байгаа  “Степпе Арена” компанийн гүйцэтгэх захирал Н.Батмөнхөөс  ажлын явцыг тодрууллаа.

-Ажлын явц хэр байна вэ?

-Одоогийн байдлаар  нийт бүтээн байгуулалтын 54 хувийг гүйцэтгээд байна. Харин 2019 онд төлөвлөсөн ажлынхаа 90 хувийг хийгээд байна.

-Ашиглалтад өгөх товлосон хугацаа хэзээ билээ?

-Ашиглалтад өгөх хоёр үе байгаа юм. Нэгдүгээр үе нь Азийн хүүхдийн спортын долоодугаар их наадам 2020 оны наймдугаар сарын 1-нд болох юм. Тэр үед бид  ордныхоо барилгыг хүлээлгээд өгчих юм. Наадам энэ ордонд болно. Харин хоёрдугаар үе нь гэвэл мөн оны есдүгээр сарын 25-нд  мөсөө тавиад  нээлтээ хийхээр төлөвлөж байна.

-Туслан гүйцэтгэгч хэчнээн компани ажиллаж байна вэ?

-Одоогоор зургаан  компани ажиллаж байна. Нийтдээ 8-9 компани ажиллах юм. Оргил үедээ 150 гаруй хүн ажиллаж байна.

-Дандаа дотоодын компани уу?

-Тийм. Гэхдээ зарим ажил дээр гадны компанийг авч ажиллахаас аргагүй. Жишээ нь,  мөсөө тавих. Мөс тавина гэдэг чинь тусгай зориулалтын тоног төхөөрөмж ашиглаж суурилуулдаг, монголчууд хэзээ ч хийж байгаагүй, таньж мэдэхгүй технологийн асуудлууд байна. Үүнийг Австрийн компани хийнэ.

-Нэг хөлдөөсөн мөсөн талбайгаа хэдий хугацаанд ашиглах боломжтой байдаг юм бол..

-Ерөөсөө бүтэн жил ашигладаг юм байна. Дөрвөн цаг тутамд сэргээж байдаг зориулалтын машин байдаг.  

 Ийм ордонтой болснор Монголын хоккейчид дэлхийн аваргад оролцох эрхтэй болно

Энэ үеэр хүүхдийн хоккейн “Хөх чоно” клубийн дасгалжуулагч З.Хуяг тамирчин  хүүхдүүдийнхээ хамтаар тэнд очсон байхтай таарлаа.  Тэрбээр  “Манай хоккейчдын үе үеийнхний мөрөөдөл ийм мөсөн өргөөтэй болох явдал байсан. Тэр мөрөөдөл биелэх цаг удахгүй ирэх гэж байна. Хоног тоолж хүлээж байна. Хүүхэд залуучууд хоккейгоор хичээллэх сонирхол маш их болсон. Манай клубт  8-14 насны 30-аад хүүхэд хичээллэж байна. Орох хүсэлтэй хүүхдүүд олон байдаг ч материаллаг баазаасаа болоод бүгдийг хамруулж чаддаггүй. Өвлийн 3 сар гадна талбайд хичээллэдэг. Монголын хоккейн холбоо дэлхийн аваргын  гуравдугаар дивизонд байдаг байсан. Гэтэл өөрсдийн гэсэн битүү талбайгүй гээд сүүлийн таван жил дэлхийн аваргын тэмцээнд оруулахгүй байгаа. Шаардлага нь тийм юм билээ. Гэхдээ бид тивийн хэмжээний тэмцээндээ ороод явж байна. Зүүн өмнөд Азийн тэмцээнд бид сүүлийн гурван жил  оролцож хоёр алт, нэг хүрэл медаль авсан. Сингапур, Малайз гээд 8-9 орон энэ тэмцээнд оролцдог юм.

Харин одоо энэ ордон ашиглалтад орчихоор бид нүүр бардам болж, дэлхийн аваргын тэмцээнд оролцох боломж бүрдэнэ. Монголын хоккейн спорт чадал чансаагаараа дэлхий нийтэд  дунд хавьд нь эрэмбэлэгддэг”  гэсэн юм.

 

Г.Хантулга

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.