Шинэ жилийн баяр хаяанд ирсэн эдгээр өдрүүдэд охид бүсгүйчүүд гоо сайхандаа анхаарч эхэлдэг. Тиймээс бид “Гоёл Медикал” гоо заслын эмнэлгийн гоо сайханч Б.Сарантуяатай уулзаж цөөн хором ярилцлаа. “Гоёл Медикал” гоо заслын эмнэлэг нь Монголын гоо сайхны салбарт чанартай үйлчилгээ, ур чадвараараа жишиг тогтоогоод байгаа юм.
-“Гоёл Медикал” гоо заслын эмнэлэгт ажиллаад хэр удаж байна вэ?
-Гоо сайханчаар ажиллаад 6 жил. “Гоёл Медикал” гоо заслын эмнэлэгт ажиллаж эхлээд гурван жил болж байна.
-Танай эмнэлгийн бусад гоо сайхны салон, эмнэлгүүдээс ялгарах онцлог давуу тал нь юу вэ. Хүмүүс яагаад танайхыг сонгодог гэж бодож байна?
-Манай эмнэлгийн гол давуу тал туршлагатай олон жил ажилласан боловсон хүчнээр багаа бүрдүүлсэн гэдгээрээ онцлогтой. Тэр ч утгаараа үйлчлүүлэгчиддээ 100 хувийн сэтгэл ханамжийг амладаг.
-Өвлийн улиралд бидний арьс маш их арчилгааг шаарддаг. Хэрхэн яаж зөв арчлах талаар зөвлөгөө өгөөч?
-Манайхаар үйлчлүүлж байгаа хүмүүсийн дйилэнх нь арьс хуурайшилттай. Чийгшил дутагдсан байдаг. Тиймээс ядаж л сардаа нэг удаа гоо сайханд ороод гүн цэвэрлэгээ хийлгээд массаж хийлгэж чийгшүүлж байх нь хамгийн чухал. Гэрийн нөхцөлд хэдий сайн арчилсан ч гүнд нь хүртэл чийгшүүлж чаддаггүй.
-Танай дээр гэхэд маш олон төрлийн массаж хийгддэг юм байна. Аль массаж нь ямар насны хүмүүст тохиромжтой байдаг вэ?
-Манайх найман төрлийн массажны үйлчилгээг үзүүлдэг. Тухайлбал, чийгшүүлэх, арьс чангалах, цайруулах, хүчилтөрөгчтэй гэх мэт олон төрлийн массаж хийж байгаа. Тухайн хүний арьсны онцлогоос хамаараад тохирох массажыг нь хийдэг.
-Батганы эмчилгээ бас хийгдэг юм байна. Хэр үр дүнтэй вэ?
-Гурван удаа орж байж нэг курс болдог. Хоёр хоногийн зайтай гурван удаа ордог. Маш өндөр үр дүнтэй.
-Сүүлийн үед "Carbon Peel" хийлгэх хүсэлтэй бүсгүйчүүд танайхыг зорих нь нэмэгдсэн гэсэн. Энэ нь ямар үйлчилгээ вэ?
-Усан суурьтай нано технологийн лазер гэж ойлгож болно. "Carbon Peel" хийлгэснээр арьсыг гэмтээхгүйгээр сэвх нөсөө толбо бүдгэрүүлэх, нүхжилтийг агшааж нүүрний өнгө сэргээх, арьсны гүн рүү нэвтэрч бохирдлыг гадагшлуулж цайруулах гэх мэт олон төрлийн үйлчилгээтэй. Өнөөдрийн байдлаар бүсгүйчүүдийн дунд хамгийн их эрэлттэй байгаа, хамгийн өндөр үр дүнтэй үйлчилгээ.
-Хэдэн удаа орж байж нэг курс болох вэ?
-3-5 хоногийн зайтай 7 удаа орно. Одоогоор 7 удаагийн оролт нь 50 хувь хямдарсан байгаа.
-Шууд ажилдаа явах боломжтой юу?
-Шууд ажилдаа явж болно.
-Өөр ямар ямар төрлийн үйлчилгээ үзүүлж байгаа вэ?
-Булган сормуус, торгон сормуус, үсэн сормуус гээд гурван төрлийн сормуусыг суулгаж байгаа. Мөн гар, хөл, суга, бикини вакс хийдэг.
-Гурван төрлийн сормуус нь хоорондоо ямар ялгаатай юм бэ. Хэдээс хэдэн насны хүмүүс аль сормуусыг нь сонгож хийлгэвэл зүгээр байдаг юм бол?
-Сормууснууд хоорондоо ширхэгээрээ ялгаатай. Булган сормуус нь бусдыгаа бодвол бүдүүн ширхэгтэй, торгон сормуус нь яг хүн үс шиг нарийн ширхэгтэй. Харин үсэн сормуус нь бүр нарийн ширхэгтэй байдаг. Тэр ч утгаараа нас тогтсон хүмүүс булган сормуусыг түлхүү хийлгэдэг. Тухайн хүний нүдийг харж байгаад аль сормуус илүү тохирохыг нь санал болгодог.
" Goyol beauty " салон ХАЯГ: ТБД-Андуудын замын урд талд Богд-Ар хороолол 3-а байр
УТАС: 77170505, 9907-6546, 8877-5907, 8619-1985