2019 оны 12-р сарын 4
15 цаг 15 минут

Монголд дугаартайгаа шилжих үйлчилгээ хэрэгжих боломжгүй гэж ZTE тайлбарлажээ

БНХАУ-ын иргэд  өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагаас гар утасны дугаараа солилгүйгээр үүрэн телефоны оператор  компаниа солих боломжтой болжээ.  Тус улсын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны мэдээлж буйгаар, дугаартайгаа шилжих үйлчилгээг өнгөрсөн жилээс туршсан бөгөөд туршилтын хугацаанд тулгарч байсан  бэрхшээл, асуудлыг цэгцэлж дууссан байна.

БНХАУ-ын  ард иргэдийн олонх нь “China Telecom”, “China Mobile”, “China Unicom” гэсэн гурван томоохон телефон компанийн хэрэглэгч. Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны Харилцаа холбоо удирдлагын товчооны дарга Лу Чунчу нээлтийн ёслолын үеэр хэлсэн үгэндээ “БНХАУ дугаартайгаа шилжих үйлчилгээг 2010 оноос судалж эхэлсэн. Хэдийгээр уг үйлчилгээг эртнээс нэвтрүүлэхээр төлөвлөж байсан ч техникийн хувьд болон хууль эрх зүйн зохицуулалт дутмаг байсан тул нэлээд олон жил алдсан. Харин өнгөрсөн гуравдугаар сард БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян энэ оны эцэс гэхэд дугаартайгаа шилжих үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлэх үүргийг холбогдох албаныханд өгсөн нь үр дүнгээ өглөө” хэмээжээ.

Туршилтын хугацаанд буюу өнгөрсөн сарын 26-ны байдлаар 3.1 сая хүн дугаартайгаа шилжсэн байна. Харилцаа, холбооны үндэстэн дамнасан ZTE групп дугаартайгаа шилжих үйлчилгээг БНХАУ-д нэвтрүүлэх ажлыг хариуцан ажиллажээ.

Манай улс дугаартайгаа шилжих үйлчилгээний төв байгуулж, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх талаар ZTE-гийн холбогдох албаныхантай уулзаж байсан билээ. Харин тус группийн зүгээс Монгол Улсад нэвтрүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн юм. Шалтгаан нь нэг талаас манай зах зээл бага, хоёрдугаарт Хятадад хэрэгжүүлж байгаа төсөлдөө анхаарлаа хандуулж ажиллана хэмээн холбогдох албаны хүн нь тайлбарлаж байв.

Дугаартайгаа шилжих үйлчилгээг 1990-ээд оны дунд үеэс дэлхийн улс орнууд нэвтрүүлж эхэлсэн байдаг. Хонконг 1999 онд энэ үйлчилгээг нэвтрүүлээд арван жилийн дотор 461 сая хонконг долларын ашиг хүртэж байжээ. 
Британийн хэрэглэгчийн нийгэмлэгээс  явуулсан судалгаагаар “British Telecom” компанийн хэрэглэгчийн 70 хувь нь дугаартайгаа шилжих сонирхолтой байгааг тогтоосны дараа буюу 1999 оноос тус үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн байна. Дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлснээр тус улс  арван жилийн дотор 14.3 тэрбум ам. доллартой тэнцэх хэмжээний ашиг олсон гэсэн судалгаа бий.         
БНСУ дугаартайгаа шилжих үйлчилгээг 2004 онд нэвтрүүлж шударга, тэнцвэртэй өрсөлдөөнийг хангах зорилгоор оператор тус бүрийн зах зээлд эзлэх хувиас хамааруулан шилжилтийг үе шаттайгаар хэрэгжүүлсэн. Ингэснээр маркетингийн ширүүн өрсөлдөөн үүсэж,  үнэ тариф нь тодорхой хэмжээгээр буурч хэрэглэгчдэд өгөөжөө өгчээ. 
Энэ мэтчилэн өнөөдрийн байдлаар дугаартайгаа шилжих үйлчилгээг дэлхийн 80 гаруй улс  харилцаа холбооны салбартаа нэвтрүүлээд байгаа.

Дэлхийн улс орнуудын жишгээс харахад багадаа 2-3 жил, дээд тал нь найман жилийн дараа хэрэглэгч дугаартайгаа шилжих боломж бүрдэж байна. Харилцаа холбооны зохицуулах хороо, үүрэн телефон оператор компаниудын хамтран хийсэн судалгаагаар энэхүү үйлчилгээг нэвтрүүлсэн улс орнуудын хувьд нийт хэрэглэгчийн 7-15 хувь нь нэг оператороос нөгөө рүү шилждэг гэсэн тоо гарчээ.

Эх сурвалж: http://www.xinhuanet.com

Ц.Даваасүрэн "Үндэсний шуудан" сонин

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

203.91.115.251Зочин   • 2020, 1 сарын 22. 10 цаг 12 минут

духлаа аашиж айбна

192.82.68.170ө   • 2019, 12 сарын 9. 16 цаг 38 минут

Худлаа. Мобигийн лобби биз

167.99.130.213Зочин   • 2019, 12 сарын 4. 19 цаг 28 минут

Shaatsan piz shuu. Bagabandi,tuhain ueiin MAH zasag barij bh uedeebhdaa ene hitadiin tagnuulin baiguullagiig mongold oruulah gej ih demjsen tuhai sonsogddog doo...

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.