2019 оны 7-р сарын 25
8 цаг 45 минут

Ч.Жавзандулам: Ингэний сүүгээр исэг идээ, хатаасан аарц үйлдвэрлэхээр туршиж байна

 

БСШУСЯ-наас жил бүр бүтээлч, шинэлэг санаа дэвшүүлсэн бөгөөд эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэн инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох боломж бүхий 10 залуу судлаачийн төслийг дэмжиж, тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг олгодог болоод хэдэн жил өнгөрчээ. Шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалт, судлаачдаа дэмжих ажлыг төр олон жилээр орхигдуулж ирсэн ч цаашид анхаарч нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай хэмээн төр засгийн зүгээс үзэж тэтгэлэг олгож эхэлсэнд олон эрдэмтэн баяртай байгаа юм. Манай сайт энэ жил тэтгэлэг хүртсэн арван залуу эрдэмтэдтэй цувралаар ярилцаж, бүтээл шинэ санааг нь олон нийтэд хүргэхийг зорьсон юм. Бид эхний зочноороо ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн багш Ц.Тэнгисийг урьсан. Тэрбээр “Хиймэл оюун ухаанд суурилсан дроны хөгжүүлэлт” гэсэн судалгааны ажлаараа тэтгэлэг хүртсэн билээ. Харин энэ удаа “Ингэний сүүгээр пробиотик бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн оновчтой шийдлийг сонгох, үйлдвэрлэлд нэвтрүүлэх инновацийн судалгаа” сэдвээр сайдын тэтгэлэг хүрсэн Ч.Жавзандуламтай ярилцлаа.


-ИНГЭНИЙ СҮҮНИЙ ӨӨРИЙНХ НЬ ЧАНАРЫГ АЛДАГДУУЛАХГҮЙГЭЭР БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА-

-Сайн байна уу. Та өөрийгөө танилцуулахгүй юу. Ингэний сүүгээр пробиотик бүтээгдэхүүн үйлдвэрлэх компани хэзээ байгуулсан бэ?

-Намайг Жавзандулам гэдэг. “Монгол тэмээ корпораци” ХХК-ны технологич ажилтай. Манай компани 2017 онд байгуулагдаж, 2018 оноос эхлэн үйлдвэрлэлээ явуулж эхэлсэн. Ингэний сүү боловсруулах, ингэний сүүгээр удаан хадгалагдах бүтээгдэхүүн хийх зорилготой. Аль болох чанарын алдагдалгүйгээр хүний биед эерэг нөлөөтэй, сувилалын чанартай, ингэний сүүний өөрийнх нь үндсэн чанарыг алдагдуулахгүйгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой үйл ажиллагаа явуулж байна.

-Пробиотик гэдгээ та тодорхой тайлбарлаж өгөөч?

-Пробиотик гэдэг нь хүний бие организмд эерэг нөлөө үзүүлдэг сүүн хүчлийн бактериуд байдаг. Хоол болосвруулах системийн үйл ажиллагааг дэмжиж байгаа сүүн хүчлийн бактеруудыг амьдаар нь агуулсан хүнсийг пробиотик хүнс гэж хэлж байгаа юм. Үүнийг хэрэглэснээрээ хоол боловсруулах систем эрүүл байж, цаашлаад урт удаан амьдрах боломж бүрдэх юм.

-Та бүхэн ингэний сүүгээр ямар ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа вэ?

-Бид ингэний сүүгээр исэг идээ, хатаасан аарц үйлдвэрлэж эхэлж байна. Исэг идээ үйлдвэрлээд одоохондоо бага бага захиалга аваад хийдэг. Исэг идээ гэдэг бол пробиотик буюу сүүн хүчлийн бактериудаар баяжуулаад эсгэсэн идээ. Манайхаар бол тараг ,айраг, хоормог төрлийн гэсэн үг. Ингэхдээ нэмэлтээр хүний биед ач тустай гоёо, зөгийн бал, жимс жимсгэнээр баяжуулж аль болох сахаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорьж байна.

-БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ 2020 ОНООС ЗАХ ЗЭЭЛД НИЙЛҮҮЛЖ ЭХЭЛНЭ-

-Зах зээлд гаргаж нийлүүлж эхэлсэн үү?

-Яг дэлгүүр дээр зарж эхлээгүй байгаа. 2020 оны нэгдүгээр сараас худалдаанд гаргах зорилготой. Одоогоор туршилтаар бага багаар захиалга авч байгаа. Хяналтын байгууллагуудад шинжилгээний дээж өгөөд эерэг хариу гарсан учраас бага багаар сонирхсон хүмүүст нийлүүлж байгаа.

-Ингэний сүүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани Монгол өөр байдаг уу?

-Байгаа. Бага оврын цехүүд бий. Өмнөговь аймагт, Дорноговь аймагт байна. Гэхдээ энэ цехүүд улиралын чанартай бага багаар үйлдвэрлэдэг. Ингэний сүү маань саалийн хугацаа урттай мөртлөө нэг тэмээнээс авдаг сүүний гарц нь бага. Түүхий эдийн олдоц багатай учраас манайх тэр асуудлаа шийдэх гээд Өмнөговь аймагт ингэний аж ахуй байгуулсан. Тэгээд тэрнийхээ сүүг түшиглэж байна. Нэг аж ахуй тэнд босгоод авсан болохоор малчид бидэнд түүхий эд нийлүүлье гээд хандаад эхэлсэн. Албан ёсны хоршоо бүлэг болоогүй ч гэсэн тэр хавийнхаа агентуудтай холбогдоод түүхий эдийг нь татаад эхэлсэн.

-Ингэний сүүний ач тусыг бид төдийлөн сайн мэддэггүй. Дэлхий дахинд ингэний сүүний аж ахуйтай улс байдаг гэсэн үнэн үү?

-Ингэний сүүг зөвхөн би яриад байгаа биш. Орчин үед дэлхий нийтээрээ эрчимтэй судлаад ач холбогдлыг нь хамгийн сүүлийн үеийн байдлаар нь тодорхойлсон байна. Олон нийтэд мэдэгдээд байгаа хамгийн том ингэний сүү боловсруулах үйлдвэр бол Арабын нэгдсэн Эмират улсад байдаг юм байна. Бид үхрийн аж ахуй гэж л сонсож байснаас ингэний аж ахуй гэж сонсоогүй шүү дээ. Гэтэл дэлхий дахинд ингэний аж ахуй эрхлээд, сүүг нь сааж аваад тэрүүгээрээ хүүхдийн нэмэлт тэжээл, тамирчдад зориулсан төрөл бүрийн хүнсний нэмэлтүүд, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлээд явж байна. Гадны сайтуудаас харж болно. Ингэний сүүний уургийн бүрэлдэхүүн нь эхийн сүүтэй хамгийн ойрхон. Чихрийн шижин, аутизм, харшил, сүрьеэ, цус багадалт, зүрх судас, төрөл бүрийн хавдар зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, явцыг удаашруулах, биеийн тамир тэнхээг сайжруулах онцгой ач холбогдолтой. Мөн бага насны хүүхдийн өсөлтийг дэмжих, дархлааг сайжруулдаг. Дархлаа сайжирснаараа өвчин эсэргүүцэх чадвар сайжирна гэсэн үг шүү дээ.

 

-БИД ИРГЭДИЙН ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГАД ТУЛГУУРЛАЖ ҮЙЛДВЭРЭЭ БАЙГУУЛСАН-

-Мэдээж эрэлтэд тулгуурлаж та бүхэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа байх. Иргэд эрүүл мэндийн боловсрол сайтай болж, эрүүл бүтээгдэхүүн их сонгон хэрэглэдэг болсон байна?

-Ингэний сүү ач холбогдол ихтэй учраас эрэлт ихтэй байна. Одоо үед иргэд, хүн амын эрүүл мэндийн боловсрол сайжирсан. Хоол тэжээл гэж юу юм, яавал эрүүл амьдрах юм гэдгээ мэддэг болсон. Нийгмийн хэрэгцээ шаардага нь ийм байгаа учраас үйлдвэрлэгчиид нь ч гэсэн харьцангуй эрүүл хүнс үйлдвэрлэхийг зорьдог болсон. Бид ч мөн энэ хэрэгцээ шаардлагад тулгуурлаж үйлдвэрээ байгуулсан.

-Мэдээж хөрөнгө мөнгөний асуудал хамгийн чухал зүйл шүү дээ. Сайдын өгсөн арван сая төгрөгийн тэтгэдэг та бүхэнд хэр дэм болсон бэ?

-Манай компани бол 100 хувь дотоодын, өөрийн хөрөнгө оруулалттай компани. Хөрөнгө мөнгөний хувьд хөрөнгө оруулагчдаас тодорхой хувь нь гарна. Төрөл бүрийн зээл тусламжид хамрагдаад заримыг нь эхнээсээ аваад явж байна. Боловсролын сайдын өгсөн тэтгэлэг бол судалгааны ажилдаа зориулаарай гэж өгсөн тэтгэлэг. Судалгаа, шинжилгээ ямар их зардалтай, хөрөнгө мөнгө шаарддаг билээ. Тэр ажилд маань нэлээн их нэмэр болж байгаа. Нэлээд олон хүн төсөл хөтөлбөрөө өгдөг юм билээ. Би бодохдоо нийгэмд үзүүлэх ач холбогдлыг нь ихээхэн харж сонгон шалгаруулсан байх гэж бодсон. Тэтгэлэг хүрсэн арван эрдэмтэн судлаач салбар бүрийн хүмүүс байсан.

Б.Аз

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.