2019 оны 8-р сарын 5
8 цаг 55 минут

А.Одгэрэл: Айл бүрийн хаалга тогшиж усны тоолуур бичдэгийг автоматжуулах нь миний зорилго

БСШУСЯ-наас жил бүр бүтээлч, шинэлэг санаа дэвшүүлсэн бөгөөд эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэн инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох боломж бүхий 10 залуу судлаачийн төслийг дэмжиж, тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг олгодог болоод хэдэн жил өнгөрчээ. Шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалт, судлаачдаа дэмжих ажлыг төр олон жилээр орхигдуулж ирсэн ч цаашид анхаарч нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай хэмээн төр засгийн зүгээс үзэж тэтгэлэг олгож эхэлсэнд олон эрдэмтэн баяртай байгаа юм. Манай сайт энэ жил тэтгэлэг хүртсэн арван залуу эрдэмтэдтэй цувралаар ярилцаж, бүтээл шинэ санааг нь олон нийтэд хүргэхийг зорьсон юм. Бид гурав дахь зочноороо ШУТИС-ийн багш А.Одгэрэлийг урилаа. Тэрбээр “Улаанбаатар хотын услын тоолуурын автомат системийн хөгжүүлэлт” сэдвээр сайдын тэтгэлэг хүртсэн юм.

-Сайн байна уу. Та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг А.Одгэрэл гэдэг. ШУТИС-ийг 2000 онд төгсөөд ажиллаж байгаад Солонгост Сөүлийн их сургуульд 2004-2008 онд докторын зэрэг хамгаалсан. Ингээд тэндээ дөрвөн жил мэргэжлээрээ ажиллаж байгаад 2012 онд ирээд Монголдоо, ШУТИС-д багшилж байна. Миний ажиллаж байсан солонгос компани төхөөрөмж, систем хийдэг. Яг л мэргэжлийнхээ дагуу ажилласан учраас нэлээд туршлага хуримтлуулсан.

-Техник технологиороо өндөр хөгжилтэй улсад дөрвөн жил амьдарсан гэж байна. Солонгост шинжлэх ухааны салбараа хэрхэн дэмждэг юм бэ?

-Би ШУТИС-т хоёр жил багшилж байгаад тэнд очиход ертөнц нь арай өөр л юм билээ. Миний ойлгосоноор Солонгосчууд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ тодорхой хувийг нь шинжлэх ухаан гэдэг зүйлдээ зарцуулдаг. “Солонгосын уураг тархи” гээд сан байдаг. Манай баялгийн сан гэдэг шиг. Тэр сандаа хийсэн мөнгөө буцаагаад шинжлэх ухааны салбартаа зарцуулж байна. Манай улсад шинжлэх ухаанд мөнгө зарцуулж байна гээд байдаг. Жаахан мөнгө өгдөг. Сүүлийн үед бага багаар нэмэгдэж л байгаа. Гэхдээ тэр мөнгө шинжлэх ухаандаа зарцуулахдаа эрдэмтэн судлаачдаас шууд үр дүн нэхдэг. Шууд амьдралд хэрэгжих ёстой гэдэг. Солонгосчууд яадаг вэ гэхээр “Солонгосын уураг тархи” сандаа төвлөрүүлсэн мөнгөө шинжлэх ухааны салбарын байгууллагууддаа улсынх, хувийнх гэлгүй яг тэнцүү хуваарилаад “та нар судалгаагаа хий. Үр дүн яаж гарах нь хамаагүй”гэдэг. Өөр зүйлд санаа зовох хэрэггүй гэдэг. Бид бол хэцүү шүү дээ. Авч байгаа цалин маань ямар билээ. Энэ мэт сэтгэлгээний, салбартаа хаяж байгаа мөнгө хөрөнгө гэх мэт ялгаа их байна.

-Манай шинжлэх ухаан, технологийн салбар яагаад хөгждөггүй юм бэ. Эрдэмтэн судлаач хүний хувьд юу гэж бодож байна?

-Солонгосчууд баялаг байхгүй. Толгойгоо ажиллуулахгүй л бол угаасаа тэд амьдрахгүй. Манайх шиг сайхан баялаг, мал алга. Бид бол бараг хажуунаасаа нүүрс ухах гээд байна шүү дээ. Энэ нь нэг талаараа биднийг хөгжүүлэхгүй байна. Хоосон бол нэг бол үхэх, эсвэл толгойгоо ажиллуулахаас өөр зам олдохгүй. Солонгост том том компаниудаа маш сайн дэмжчихсэн юм билээ. Samsung, LG,Hyundai, Kia гэх мэт. Улсаас нь монополь эрх өгөөд дэмждэг. Бодлогоор. Нэг сонин жишээ хэлэхэд Монел гээд зурагт үйлдвэрлэдэг монгол компани Солонгосын Samsung компани хоёр хэдхэн сарын зайтай 1990-ээд онд байгуулагдсан. Гэтэл өнөөдөр Samsung дэлхийн компани болж чадсан. Монел хаана байна. Бид дэмжээгүй байхгүй юу. Тэр үед нь дэмжээд явсан бол Samsung, LG гэх мэт компани шиг дэлхийн брэнд компани болчихсон байх ч байсан юм бил үү. Тэгэхээр шинжлэх ухаан, технологийн салбарын хөгжилд зарж байгаа мөнгө, улсын бодлого хамгийн чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид баялгаа ухаж зарж идээд дуусахаар яах вэ. Монгол хүн толгойгоо ашиглаж байж л цаашид сайн сайхан амьдарч, Монгол улс хөгжиж дэвшинэ.

-Манай улсын шинжлэх ухааны салбарын эрдэмтдэд дэмжлэг байхгүйгээс биш аль ч улсын эрдэмтэн судлаачдаас дутахгүй шүү дээ?

-Дутахгүй. Солонгос, Япон, Ази, Европын орнуудад манай залуучууд мундаг ажиллаж байна. Монгол хүнийг хэнээс ч дутахгүй гэж боддог. Ганцхан дэмжлэг л хэрэгтэй байдаг. -Боловсролын сайдын нэрэмжит залуу эрдэмтдэд жил бүр өгдөг 10 сая төгрөгийн тэтгэлэгт таны төсөл шалгарсан байсан.

-Ямар төслөөр тэтгэлэг хүртсэн талаараа ярихгүй юу?

-Би Солонгост докторын зэрэг хамгаалахдаа Сөүл хотын усны тоолуурын автоматжуулалтын систем гэдэг төслөөр хамгаалсан. Тэр төсөл дээр ажиллаж байхдаа л бодож эхэлсэн. Монголд ирээд долоо найман жил болчихлоо. Бодоод л явдаг байлаа. Одоо бол айл бүрт халуун, хүйтэн усын хоёр тоолуур байгаа. Сар бүр усны байцаагч ирээд айлын хаалга тогшиж ороод тоолуурын заалтыг харж биичиж авдаг. Зарим айл нь тоолуурын заалтаа мессежээр явуулдаг. Зарим нь гаднаа цоожтой, хүн ирж онгойлгож бичдэг. Миний яриад байгаа зүйл нь түүнийг автоматжуулах асуудал юм. Хүн ирж бичиж авах асуудлыг байхгүй болгох гээд байгаа юм. Тэгээд Боловсролын яамнаас докторын дараах тэтгэлэг зарлаад би Улаанбаатар хотын усны тоолуурын автоамжуулалтын систем хөгжүүлэлт төслөөрөө оролцож тэнцсэн. Арван сая төгрөг манайд багадахгүй. Би Солонгосын автотамжуулалтын систем яаж явдагийг гадарлаж байгаа болохоор туршилтын тоног төхөөрөмжүүдээ Солонгос руу захьчихсан. Одоо удахгүй ирнэ.

-Манайд автоматжуулсан систем огт байхгүй юу?

-Манайд автоамжуулалтын систем байх нь байна. Гэхдээ маш үнэтэй. Гаднаас шууд оруулаад ирчихсэн. Миний зорилго бол монголчууд өөрсдөө аль болох хямд системийг хийж болно гээд судалгааны ажлаа хийгээд төслөө эхлүүлээд явж байна. Зургадугаар сард санхүүжилт маань яамнаас орж ирсэн. Жилийн дараа уулзахад хөөрхөн үр дүн гарчихсан байх болов уу гэж бодож байна.

-Таны төслийн хамгийн чухал ач холбогдол юу вэ?

-Манай улсад усны алдагдал гэдэг зүйл маш их юм билээ. Хуучны байрууд тоолуургүй. Задгайгаар усны заалт бичдэг. Жишээ нь таван ам бүлтэй айл бол тоолуур байхгүй юм чинь гээд усныхаа хэмжээг барагцаалаад л хүнийхээ тоонд хуваачихдаг юм билээ. Тэгэхээр маш их алдагдалтай. Тэгхэээр манай улс автоматжуулалтаас өмнө эхлээд бүх айлуудаа тоолууржуулах ёстой. Энэ процесс манай улсад 80 хувьтай байдаг юм байна. Өөрөөр хэлбэл орон сууцанд амьдардаг айлуудын 20 хувь нь усны тоолуургүй, задгайгаар бичүүлдэг гэсэн үг. Тэгэхээр эхлээд тоолууржуулаад дараа нь автоматжуулчихвал эдийн засгийн хувьд ашигтай. Усны хэрэглээг бид яг бодитоор тооцож чадна. Усны асуудал эмзэг сэдэв болсон энэ цаг үед энэ судалгааны ажил зайлшгүй байх ёстой асуудал юм. Одоо тоолуурны заалт дээр гарч байгаа тоог яаж цааш төв сервер лүү автоматаар дамжуулах вэ гэдэг асуудал хамгийн чухал. Технологийн хувьд судлаад л явж байна. Бидэнд нэг хямдхан шийдэл байгаад байгаа юм. Түүнийгээ л туршаад ажил хэрэг болгочих санаатай ажиллаж байна. Юм хийгээд туршаад алдаа гаргадаггүй хүн гэж байдаггүй. Төгс систем ч гэж байхгүй. Алдаагаа засдаг л байх хэрэгтэй. Технологийн систем ийм байдлаар хөгждөг юм билээ. Манайд ч иймэрхүү л баймаар байгаа юм. Нэг үеэ бодвол Монголд судалгааны ажил хийх суурь нөхцөл бий болж л байна. Гадныхныг шүтэх биш дотоодын эрдэмтэн судлаачид, инженерүүддээ итгээд, хөрөнгө мөнгийг нь шийдээд, дэмжээд өгвөл боломж байгаа шүү гэж хэлэхийг хүсч байна.

Б.Аз

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ж.Норовсамбуу агсныг сүүлчин замд нь үдлээ5 сар 23. 15:39Төрийн өмчит компаниуд Төрийн хэмнэлтийн хуулийг ХЭРЭГЖҮҮЛ5 сар 20. 12:05Х.Баттулга АН-ыг авах гэж УЛАЙРЧ 100 мянган төгрөгийн төлбөртэй жагсаал зохион байгуулсан уу5 сар 19. 13:03Тордайн Ганболдын эхнэр Х.Янжингаажид: Би хулгайч болжээ. Чимээгүй байя гэхээр өөрөө өдөөд байх юм5 сар 17. 19:39Төрийн ордон руу "ПҮҮЗ"-тэй нэвтэрч хойд цэцэрлэг, Чингисийн хөшөөний өмнөх талбайг нээлттэй болгох чиглэл өглөө5 сар 17. 17:39“Хотулун гүнж“ Латин Америкт гарна5 сар 17. 13:14Багачууд хүүхдийн баяраа эгдүүтэй Жерри, үзэсгэлэнт Немо, “Эмоци“, “Мөрөөдлийн театр“-ынхантай өнгөрүүлэх боломжтой5 сар 17. 9:40Хүний аминд хүрсэн Эйч Кэ Би интернэшнл холдинг, Жан овогтыхонд хууль дүрэм үйлчилдэггүй5 сар 16. 16:26“Дом, шившлэгтэй” хэвлэлийн хурлууд үргэлжилсээр…5 сар 16. 16:16УИХ-ын дарга Г.Занданшатар МУБИС-ийн оюутнуудад d-parliament цахим системийг танилцууллаа5 сар 16. 14:30Ц.Содномдорж: Д.Баярмагнай прокурортой Сингапурт саатуулагдсан гэдэг ор үндэслэлгүй мэдээлэл5 сар 16. 11:02Прокурор асан Д.Баярмагнай: Сингапурт казино орсон нь ҮНЭН. Хулгай хийсэн нь үнэн юм бол тэд намайг хилээрээ гаргах уу5 сар 14. 10:58Газрын түрээсийн төлбөрийг Чойжин ламын сүм музей төлж, хувийн хэвшил орлогыг нь авдаг байсныг зогсоолоо5 сар 13. 21:08ЧУУЛГАН: Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв5 сар 12. 16:29Токиод “дархлагдсан” Элчин сайд Д.Батжаргалын бүрэн эрхийн хугацаа дуусчээ5 сар 12. 12:46БНСУ-ын Ерөнхийлөгч монгол иргэдийг визгүй зорчиход анхаарч ажиллахаа илэрхийлжээ5 сар 11. 19:08Эх, нярайд тусламж үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах ажлын хэсгийг П.Анужин АХАЛНА5 сар 11. 13:26М.Батбаяр: Наадмын найруулагчид 19 хүний нэр яригдаж байгаа, баасан гарагт тодруулна5 сар 11. 13:25“Автомашингүй өдөр“ зам хаагуур хаах вэ5 сар 11. 13:24Лам “Сэржим өргүүлэх“ нэрийдлээр 15 настай охиныг дуудаж, хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарчээ5 сар 11. 12:40Ипотекийн зээлийн хүүг буруулах боломжийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулж байна5 сар 11. 12:37Ослын улмаас дөрвөн бяцхан үрс эцэг, эхээ алдаж, ТӨР оршуулгын зардал өгөхөөс ТАТГАЛЗЖЭЭ5 сар 11. 12:32Гар утас, машины дугаарт АЧ ХОЛБОГДОЛ өгдөг буруу хандлагаа “Үсэг булаацалдаж“ хүүхдүүддээ ӨВЛҮҮЛЖ болохгүй5 сар 11. 12:31Д.Амгалан: Төрийн банк эрх мэдэлтэй албан тушаалтай хүмүүсийн мөнгө угаах хэрэгсэл болсон байна5 сар 11. 12:31Ц.Элбэгдорж: Надад алдаж явсан үе бий, Гэхдээ “Пулемёт, онгоц, шалдан“ бол ХЭТРҮҮЛЭГ5 сар 11. 12:30ТЦА: ОХУ-ын Элчин сайд цагдаагаас зам асууж буй 4 жилийн өмнөх зургийг гаргаж буруу ташаа мэдээлэл түгээж байна5 сар 11. 12:29Ноён Бондгор хямд үнээр дүнзэн байшинтай болох боломжийг бүрдүүллээ5 сар 10. 18:04Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бэр эгч Ч.Ундралаа дарга болгожээ5 сар 10. 13:52В.Путин 10 гаруй улсад мэндчилгээ дэвшүүлэхдээ Монгол улсад мэндчилгээ дэвшүүлсэнгүй5 сар 9. 13:39Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамрагдсан 0-17 насны хүүхдүүдээс хавдрын сэжигтэй тохиолдол гурав илэрчээ5 сар 9. 11:54
© 2008 - 2022 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.