2019 оны 12-р сарын 16
19 цаг 45 минут

2019 он: Спортын онцлох 10 үйл явдал

Хүн төрөлхтөн 2019 оноо үдэж, 2020 онтойгоо золгоход хагас сарын хугацаа үлдээд байна. Өнгөрч буй 2019 онд Монголын спортын түүхэнд олон том үйл явдал болж өнгөрлөө. Олон ч спортын түүхэнд тохиолдож байгаагүй үйл явдлууд болж, гайхалтай амжилтыг үзүүллээ. Тэр дундаа багийн спортын түүхэнд тодоор тэмдэглэгдэж үлдэх олон чухал үйл явдал болсон юм. Мөн эсрэгээрээ хараар тэмдэглэн үлдээхээр, харамсалтай үйл явдлууд ч боллоо.  Тэр дундаас Үндэсний мэдээллийн шилдэг  www.zaluu.com сайт 10 үйл явдлыг онцлон хүргэж байна. 

Нэг:  Төгсцогт мэргэжлийн боксын IBO холбооны аварга боллоо

Монголын тулаанчдаас  мэргэжлийн боксын рингэнд хамгийн амжилттай тулалдаж буй тамирчин бол МУГТ, сонирхогчдын боксийн ДАШТ-ий болон олимпын наадмын мөнгөн медальт Н.Төгсцогт юм. Сонирхогчдын боксын шударга шүүлтийг эрс эсэргүүцэж, мэргэжлийн боксын дэвжээг сонгосон манай тамирчин энэ оны нэгдүгээр сард  хөнгөн жингийн дэлхийн аваргын төлөө Доминикан улсын боксчин Клаудио Марреротой 12 үеийн турш тулалдаж, ялалт байгуулсан юм.  Ийнхүү тэрбээр IBO холбооны аварга цол, бүсийг эзэмших эрхтэй болсон. Мөн  боксын рингэн дэх 11 тулаанд ялалтаа авсан юм.   Н.Төгсцогт дараагийн тулаанаа ирэх оны нэгдүгээр сард  WBC холбооны аваргын бүсийг эзэмшиж байгаа АНУ-ын тамирчин 30 настай Гарри Расельтай хийнэ.

Хоёр: Монголын уралдаанчид "Дакар Ралли"-д оролцож, түүхэн амжилт үзүүлэв 

Авто спортын олимп гэгддэг “Дакар Ралли 2019” уралдаан  Перу улсад энэ оны нэгдүгээр сард болсон билээ.   41 дэх удаагийн Раллид 61 орны 541 оролцогч, 334 техникээр өрсөлдсөн. Харин манай улсаас автомашины SxS ангиллын дөрвөн дугуйтаар оролцсон Ө.Бямбацогт, Ө.Бямбадэлгэр нар сүүлийн гарааг амжилттай дуусгаж,  барианд орж чадсан юм. “Дакар Ралли  2019” уралдаанд Монголын баг өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, ах дүү мастерууд барианд орсон нь түүхэн амжилт байлаа.   413 дугаартай “Dakar 2019 Team Mongolia” багийн ахлагч, чиглүүлэгч Ө.Бямбадэлгэр, жолооч Ө.Бямбацогт нар “Дакар Ралли”-ийн замыг дуусгасан анхны монголчууд болж чадсан юм. 

Гурав: П.Орхоны эрхийг 4 жилээр хаслаа 

Монголын спортын түүхэнд урьд хожид болж байгаагүй харамсалтай үйл явдал тохиолдсон нь чөлөөт бөхийн шилдэг тамирчин, дэлхийн аварга П.Орхон эрхээ хасуулсан нь байлаа. 2018 оны наймдугаар сард   Индонез улсад болсон Азийн зуны спортын XVIII наадамд  П.Орхон түрүүлсэн. Гэвч энэхүү наадмын дараа сэргээшийн шинжилгээгээр түүнээс  хориoтой бодис илэрсэн билээ.  Улмаар түүний асуудлыг удтал хэлэлцсэний дараа  энэ оны хоёрдугаар сард  Дэлхийн бөхийн холбооноос албан ёсоор шийдвэрээ гаргаж,  барилдах эрхийг нь дөрвөн жилээр хассан. Ингэснээр Монголын цуут тамирчны нэг П.Орхон 2020 оны олимпын наадамд оролцох боломжгүй болсон.  Ердөө хоёрхон жилийн дараа олимп болох гэж байхад, дэлхийн аваргад дахин түрүүлэх боломж байсаар атал яагаад сэргээш хэрэглэнэ гэж. Түүнийг хэн нэгэн нь хорлосон байх гэх мэт маш их эргэлзээ дагуулсан энэ асуудал эцэстээ нэг шилдэг тамирчнаа дөрвөн жилээр эрхийг нь хасуулаад дууслаа.  

Дөрөв: Монголд анх удаа багийн спортын ДАШТ боллоо 

Монголчууд багийн спортоор амжилт үзүүлж чадахгүй гэдэг үзэл саяхныг болтол бидний дунд түгсэн байсан. Энэ явуургүй үзэл бодлыг сагсан бөмбөгийн баг, тамирчид хага цохиж чадсан. Тэр дундаа 3х3 сагсан бөмбөгийн тамирчид гайхалтай амжилтуудыг ар араас нь үзүүлж, түүхэндээ анх удаа багийн спортын ДАШТ-ийг Монгол Улс зохион байгууллаа. Тодруулбал, 18 хүртэлх насны 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ Монголд болж, манай баг тамирчид шилдэг наймд шалгаран, түүхэн амжилт үзүүлсэн юи. Энэхүү тэмцээнд АНУ-ын баг түрүүлсэн.  Тэгвэл манай залуус С” хэсэгт Латви, Беларус, Гүржийн багуудыг хожиж, АНУ-д хожигдсоноор хэсгийн хоёрдугаар байраар шалгарч наймд үлдсэн юм. Хагас шигшээд тоглох эрхийн төлөөх тоглолтод мөнгөн медалийн эзэн, Туркийн шигшаа багт 21:18-аар тун харамсалтай хожигдсон билээ.  

Тав: Хөлбөмбөгийн шигшээ баг анх удаа ДАШТ-ий урьдчилсан шатанд тоглолоо

Багийн спорттой холбоотой өөр нэг түүхэн амжилтыг хөлбөмбөгийн шигшээ багийн залуус үзүүлсэн.  Тодорхой хэлбэл, манай хөлбөмбөгчид ДАШТ-ий эхний давааг амжилттай давж, урьдчилсан шатанд өрсөлдөж байгаа. Урьдчилсан шатанд тоглох эрх авахын төлөө Брунейн шигшээтэй тулсан юм. Эхний тоглолт энэ оны зургадугаар сард Улаанбаатарт болоход манай шигшээ өрсөлдөгчөө 2:0-ээр буулгаж авсан.  Харин хариу тоглолтод Брунейн шигшээ багт талбайд нь 2:1-ээр хожигдсон. Гэвч нийлбэр дүнгээр 3:2-оор Монголын шигшээ баг хожиж, түүхэндээ анх удаа ДАШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөх эрхээ авсан. Манай баг урьдчилсан шатны F хэсэгт Япон, Тажикстан, Киргиз, Мьянмарын шигшээтэй багтаад байгаа.  Улмаар хэсэгтээ 5 тоглолт хийж, нэг хожиж, 4 хожигдож, хэсэгтээ хамгийн сүүлийн байрт бичигдэж байгаа билээ. Одоо манай баг ирэх онд Тажикстан болон Киргизийн талбайд зочилж тоглоно. Мөн Японы шигшээг ирэх оны гуравдугаар сарын 31-ий өдөр талбайдаа хүлээж авах билээ. 

Зургаа:  Э.Содномпэлжээ дэлхийн рекордыг шинэчилж, аварга болов 

 Пара пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Нурсултан хотод  энэ оны долдугаар сард болсон билээ.  Долдугаар сарын 28-ны өдөр   болсон эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд Гавьяат тамирчин Э.Содномпилжээ  алтан медалийг хүртэж, 244 кг-ыг 247 кг болгон ахиулж, дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон юм.  Түүний жинд Ирак, Мексикийн тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртсэн бөгөөд 240 кг, 235 кг-аар медалийн болзол хангасан байна. Энэ жинд нийт Иран, ОХУ, Мексик, Гүрж, АНУ, Азербайжан, Бразил, Япон, БНСУ, Польш зэрэг 22 орны тамирчин өрсөлдөхөд манай тамирчин алтан медаль хүртэж, шилдгээ баталсан юм.  

Долоо: Наадмын түрүү бөхөөс сэргээш илрэв 

Үндэсний их баяр наадамд амжилттай барилдаж, шөвгөрсөн бөхчүүдийн сэргээшийн шинжилгээ авдаг болсон. Түүнээс хойш жил болгон л бөхчүүдээс сэргээш илэрч, хэл ам таталж, үндэсний спортынхоо нэр хүндийг унагасаар байгаа. Тэгвэл энэ жил баяр наадамд түрүүлж, Улсын аварга цол хүртсэн э.Оюунболдоос сэргээш илэрч, дуулиан дэгдээсэн билээ.  Сэргээшийн шинжилгээний хариу гарсан, хоёр бөхөөс допинг илэрсэн гэсэн мэдээлэл наадмын дараахнаас гарсан. Шөвгөрсөн бөхчүүд ээлж дараалан цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийж, сэргээш хэрэглээгүй гэдгээ хэлсэн юм. Тэгвэл наймдугаар сарын 12-ны өдөр Үндэсний баяр наадмын комиссын Үндэсний бөхийн комиссоос хоёр бөхөөс сэргээш илэрснийг албан ёсоор зарлав. Гэхдээ хэн гэдгийг нь хэлээгүй. Б сорьцоо шинжлүүлэх хүсэл гаргасны дараа баталгаажуулж байж зарлана гэж байлаа. Гэвч МҮБХ-оос маргааш нь Э.Оюунболдыг сэргээш хэрэглэсэн хэмээн зарлаж, цолоо хураалгахыг шаардсан юм. Харин наймдугаар сарын 17-ны өдөр Э.Оюунболд шүүхэд хандсан. Асуудал ийнхүү даамжирч явсаар эцэстээ Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох гэсэн хоёр бөхөө сэргээш илэрснийг албан ёсоор зарлав. Баяр наадам зохион байгуулах хороо ч хуралдаж, тэдний цолыг хураахаар болсон. Одоо Ерөнхийлөгч шийдвэрээ гаргахыг л хүлээж байгаа билээ.  

Найм: Жүдод өрнөсөн шинэчлэл 

Жүдо бөхийн ДАШТ Японы Токио хотноо болсон. Манайхан эмэгтэй багийг эс тооцвол бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон ч хангалтгүй барилдсан.  Дэлхийн аварга м.Уранцэцэг л ганцаараа хүрэл медаль хүртэж, Монголын жүдочдын нүүрийн тахалсан билээ. Тэгвэл есдүгээр сарын эхэнд жүдогийн шигшээ багийн дасгалжуулагчийн алба хариуцлагаа хүлээж, бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон юм. Түүний дараа жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Х.Болдбаатар томилогдож, ажиллаж байна. Түүний удирдлага дор манай жүдочид гурван ч том тэмцээнд оролцлоо.  Хамгийн сүүлд дэлхийн мастеруудын тэмцээнээс манай тамирчид 2 мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн нь түүний ажил үр дүнгээ өгч эхэлснийг харуулж байна. Мөн Монголын жүдод цус сэлбэж, өрсөлдөөн нэмсэн нэгэн үйл явдал болсон 891 кг-ын шилдэг бөх Саид Моллаеи манай улсын иргэн болсон явдал байв. Тэрбээр Ираны иргэншлээс татгалзаж, манай улсыг сонгосон. Монголын нэрийн өмнөөс анхны тэмцээндээ оролцсон ч эхний тойрогтоо ялагдсан билээ. 

Ес: Э.Цэндбаатар олимпын найдвар гэдгээ батлав  

Сонирхогчдын боксын 2019 оны ДАШТ ОХУ-д болсон билээ.  Тэгвэл энэхүү тэмцээнээс ОУХМ, Азийн наадам, ААШТ-ий аварга Э.Цэндбаатар ганцаараа хүрэл медаль хүртсэн юм.  Дэлхийн аваргад анх удаагаа оролцсон Э.Цэндбаатар хэсэг тэргүүлсэн бөгөөд эхний тойрогт гоц мөргөсөн бол 2-р шатанд Киргизстаны боксчин 5-0, шөвгийн 16-д Унгарын боксчинг 5-0 харьцаагаар ялсан. Улмаар  дунд шөвөгт Ирландын боксчинг мөн 5-0 харьцаатай хожиж  мөнгөн медалийн төлөө   Узбекстаны боксчин М.Мирзахайлиловтой хийж, 28:29, 28:29, 28:29, 28:29, 27:30 буюу 5:0 харьцаатай хожигдож дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн билээ.  Тулааны  дараа Монголын боксын холбооны ЕНД Ц.Батнасан тулааны шийдвэрийг эсэргүүцэн ОУ-ын боксын холбоонд дүрмийн дагуу эсэргүүцлийн протест бичиж өгсөн тухайгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсэн. Протест гэдэг нь эсэргүүцлийн бичиг бөгөөд тэмцээний шүүгчийн баг “эсэргүүцлийг хүлээж авахгүй” гэсэн албан ёсны хариуг өгсөн юм. 

Арав: Монголын сагсчид анх удаа  олимпын наадамд оролцоно 

Багийн спортынхны хувьд 2019 он гайхалтай байлаа. Хөлбөмбөгчид ДАШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөж байна. Хоккейчид Азид босоо гэдгээ батлав. Сагсан бөмбөгийн тамирчид шинэ шинэ амжилтыг ар араас нь гаргасаар байна. Тэгвэл бүр ч бахдам амжилтыг 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй тамирчид үзүүлж, 2020 оны олимпын наадамд оролцох эрхээ авсан.  Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 1-ий өдөр сагсан бөмбөгийн 3х3 төрөлд олимпын эрх авсан орнуудыг өнөөдөр зарлахад Монголын эмэгтэй сагсан бөмбөгчид “Токио-2020” олимпын наадамд оролцох эрхийг албан ёсоор авсан юм. Ийнхүү Монголын багийн спортын түүхэнд олимпын эрхийг анх удаа авлаа.   Монголын шигшээ багт Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ, Э.Чимэддолгор, Б.Солонго нар багтсан юм.

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.177.202Зочин   • 2019, 12 сарын 16. 18 цаг 09 минут

Анхцэцэг яагаад орохгүй байгаа юм бэ

43.228.129.129зочин   • 2019, 12 сарын 16. 15 цаг 04 минут

Монгол бөхөөр бизнес хийдэг Дөрвөдийн хуйвалдаан илэрсэн шүү дээ Бөхчүүдийг бүү муухай юмандаа оролцуул,бөхчүүд ч үнэн хүчээрээ барилд

66.181.184.210Зочин   • 2019, 12 сарын 16. 15 цаг 04 минут

яахнав хөөрхийг наадмаараа сайхан барилдаж,НААДМААРАА УРАМТАЙ САЙХАН БАРИЛДАЖ ТҮРҮҮЛЭН ЗОН ОЛНОО БАЯРЛУУСАН сайн бөх шүү хөөрхийг засах хэрэгтэй

202.131.236.138Зочин   • 2019, 12 сарын 17. 8 цаг 48 минут

олон түмний нүдэн дээр ил цагаан найраа хийж нэг доромжилно, допинг хэрэглэж төртэй нь хамт доромжилоод бхад үхэр монголчууд найр тавьсаар

202.179.31.26Зочин   • 2019, 12 сарын 16. 14 цаг 10 минут

Оюунболдын нэрийг Сэргээшболд гэж өөрчлөмөөр бна

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.