2019 оны 12-р сарын 17
12 цаг 20 минут

Үүл "сааж",  хур тунадасны усыг хэн авч үлдсэн нь хождог болжээ

Улаанбаатар хотод гадаргын ус хуримтлуулах хиймэл нуурыг  анх удаа байгуулсан нь хэдхэн хоногийн өмнөх явдал. Үүнийг тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Толгойтын баруун салааны Бумбатад  1.2 метр гүнтэй, 10500м3 эзэлхүүнтэй нуурыг байгуулжээ. Нийт өртөг нь 147 сая төгрөг бөгөөд үүнийг Нийслэлийн төсвөөс гаргасан.

Монголчууд иймэрхүү байгууламжийг цөөрөм, хөв хэмээн нэрлэдэг бөгөөд хөдөө орон нутагт ганц нэг бий.  Нийслэлд ийм усан сантай болсонд олзуурхах шалтгаан байгаа. Монголчууд сааль хураахаас саваа бэлд гэж ярилцдаг. Үүн лүгээ бороо цасны усыг хурааж цуглуулах савтай болж байгаа нь дэмжүүштэй санал, санаачилга юм. Санаагаар болдогсон бол Улаанбаатарт ийм  байгууламж хэдэн арваараа хэрэгтэй. Ингэснээрээ усны нөөцөө нэмэгдүүлээд зогсохгүй, тоосжилт багасахаас эхлээд бичил цаг уур, агаарын чийгшил, амралт зугаалгын бүс гэхчлэн ач холбогдлыг нь дурдвал  олон зүйлийг тоочих хэрэгтэй болно.

Монгол Улс усны нөөцөөрөө хязгаарлагдмал орны тоонд ордог

Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь нийслэлдээ аж төрж, хэрэглээгээ гүний усаар хангадаг. Гэвч газрын доорх усны эх үүсвэр нь хэмжээ хязгаартай. Улаанбаатарчууд ууж идэхээсээ эхлээд бохироо зайлуулахдаа хүртэл цэвэр усаар “тонгочидог”  цамаан хүмүүс. Манай  нийслэлийг 2030 он гэхэд ундны усны хомсдолд орно гэсэн тооцоо судалгаа байдаг. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Улаанбаатар ирээдүйгүй хот. Удахгүй уух усны хомсдолд орох гэж байгаа ийм хотод хэн хөрөнгө оруулдаг юм” гэсэн санааг илэрхийлж байсан удаатай. Элбэгээ л хэлчихсэн болохоос биш  үнэн үг.

Улаанбаатарт усны  хомсдол үүсч болзошгүй  харангыг дэлдэж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрсөн ч  бидний усанд хандах хандлага огтхон ч өөрчлөгдсөнгүй. Цэвэр усыг тонн тонноор нь залгидаг  авто угаалгын газар удахгүй хагас сая машиныхаа тоонд дөхөж очиж магадгүй. Гэр хорооллын гудамжны ам, засмал зам дагуу урин дулааны цагт авто угаалга борооны дараах мөөг шиг олширч, ус түгээх худгийн усыг хуйгаар нь хамдаг.  Шинээр баригдсан орон сууцны олон хорооллууд хөрсний нэвчиж гарч ирсэн усыг 24 цагаар соруулж байгаа нь экологийн хувьд эргээд гүн гүнзгий хор уршигтай гэдгийг гадаадынхан хүртэл сануулж байсан.  

Саарал усны тухай ярьдаг ч тэр мөрөөдөл холын хол. Хэзээ хэрэгжиж эхлэхийг хэлэхэд эрт байна. Монгол Улс усны нөөцөрөө хязгаарлагдмал орны тоонд ордог, гол мөрний урсац нь бүгд гадагшаа чиглэсэн. Ийм гол мөрөнг “Эх оронч бус” хэмээн тодотгох нь ч буй. Олон улсын конвенцоор бол гадагшаа чиглэсэн урсгал усныхаа тодорхой хувийг эх орондоо үлдээж ашиглах боломжтой. Гэхдээ бид ингэж чаддаггүй, Сэлэнгэ мөрнийхөө нэг цутгалан дээр УЦС барих гээд хойд хөршийн эсэргүүцэлтэй  тулгараад байгаа.

Ядахнаа Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон төслийн усны хэрэглээг Орхон, Сэлэнгэ мөрнөөс эргүүлэн татаж хангах боломж бий. Энэ тухай ярьсаар байтал  говийн газрын гүний усны нөөцийг дуусгаж магадгүй  тухай яригдаж байна.  Хэрлэн голын усны урсацын тодорхой хэсгийг Дундговиор дамжуулан говийн бүс рүү татах тухай санаа бүр 1990-ээд оны эхнээс яригдаж байсан удаа бас бий.

Үүл “сааж” үлдэх өрсөлдөөн

Ус бол амьдрал, бас амьд эрдэнэ. Усгүй бол амьдрал дуусна.  Эдүгээ дэлхийн зарим бүс нутагт уснаас үүдэлтэй зэвсэгт мөргөлдөөн, усгүйдлийн дүрвэгсэд нүүрлээд байна. Өнөөдөр дэлхийн хүн амын 40 гаруй хувь нь цэнгэг усны гачаалтай  нөхцөлд амьдарч  байна.  Цаашид, энэ хэмжээ улам өсч,  2025 онд дэлхийн хүн амын 2/3 нь ийм нөхцөлд амьдарна гэсэн судалгаа байгаа ажээ.   

Иргэний хөдөлгөөний тэмцэгч Ц.Мөнхбаяр “Усгүй болох гэж алтаар яах юм” хэмээн хэлсэн нь бий. Гайхалтай үг. Алтгүй байлаа гээд хүн амьдраад байж чадна. Харин балга усны төлөө байдгаа бариад ч байхгүй л  бол амьдарч үл чадна. Мөн чанар нь энэ болой.

Ус цаашид улс орнуудын хөгжлийн хэм хэмжээг тодорхойлдог  болох нь. Хятадын нэг эрдэмтэн “Эдүгээ хур тунадасны усыг аль болох ахиухан хэмжээгээр авч үлдсэн улс орон л илүү хөгжинө” гэжээ. Нутаг дэвсгэр дээгүүрээ дамжин өнгөрч буй үүлнээс хур тунадасыг нь авч үлдэх өрсөлдөөн нэгэнт бий болжээ.  Монгол нутагт хаврын улиралд хур тунадас бараг орохоо больсон.  Үүнээс үүдэн газар тариалан ургацаа алдаж, үр тарианы болц оройтох нь гэм биш зан боллоо.  ОХУ-аас дамжин ирж байгаа үүл замдаа хур тунадасаа бүрэн алдсан байдаг нь оросууд  хаврын тариалалтын ид үеэр үүл буудаж,  хур усыг нь нутагтаа авч үлддэгтэй холбоотой гэж зарим нэгэн хэлэх юм билээ. Энэ тун үнэний ортой байж мэдэх юм. Эх орныхоо эрх ашгийн төлөө нутагтаа хэн юу хийх нь тэдний эрх, буруутгах аргагүй. Харин монголчууд бид ийм төгс төгөлдөр арга технологийг эзэмшиж байж шинэ эрин үед бусдын гар харахааргүй амьдрана гэсэн үг.

Сураг алдарсан “Туул” усан цогцолбор мөрөөдөл үү

Урсаад өнгөрдөг  өнгөрдөг цас, бороо, үерийн усыг хуримтлуулан ашиглах нь усны асуудлыг шийдэх том боломжийн нэг. Дөрвөн сая  хүн амтай тус хот хур тунадасны усыг цуглуулж хуримтлуулан  хэрэгцээгээ хангадаг байв. Гэтэл олон жил ган гачиг тохиолдсоны улмаас тус  хот ундны усгүй болох гэж байгаа тухай хоёрхон жилийн өмнө яригдаж байв.. Харин тэнгэр өршөөж хур тунадас хайрлаж, бас сургамжаас үүдэн далайн усыг цэвэршүүлэх өндөр өртөгтэй төсөл хэрэгжүүлсний ачаар усны гачаалаасаа аврагджээ. Үүнээс харвал гадаргын усыг хуримтлуулан усныхаа хэрэгцээг хангах бүрэн боломж 1.5 сая хүн амтай Улаанбаатар бүрэн байна.

Хэрвээ газар тариалангийн бүс нутагт ийм цөөрөм, усан санг олноор байгуулбал  хаврын тариалалтын дараа тэнгэрийн хураас илүү тэр хуримтлуулсан ус аминд орно.   

2016 онд  “Туул” усан цогцолборыг барих техник эдийн засгийн үндэслэлийг /ТЭЗҮ/ гурван хувилбараар боловсруулан  хэлэлцэж байв. Энэ бол бүр 1980-аад оноос яригдсан төсөл билээ. “Туул” усан цогцолбор байгуулагдсанаар хүн амын өсөлт, хотжилтоос үүдсэн усны хомсдол үгүй болно. Мөн дагуул хотуудын ус хангамжийн асуудлыг шийдвэрлэнэ. Туул голын урсацыг бүрдүүлж, тасрахаас сэргийлэх зэрэг олон давуу талтай гэдгийг онцолж байсан билээ. Түүнчлэн Туул гол үерлэлээ гэхэд илүүдэл ус нь энэ  цогцолбор уу орох зэргээр усны түвшний зохицуулалт хийгдэх давуу талтай гэж байсан юм.

Гурван янзаар хийгдсэн “Туул” усан цогцолборын гурав дахь хувилбарыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэг дээр тухайн үед санал нийлж байсан. Тэр ёсоор бол Гачуурт, Налайхын дунд  энэхүү цогцолборыг барих байв. Тэгсэн тохиолдолд тухайн талбайд хамрагдах хэсгийн суурьшлын бүс болон амралтын газруудыг нүүлгэх шаардлага тулгарах юм. Энэхүү  усан цогцолборыг барихад 370-400 орчим сая ам.доллар шаардлагатай гэх тооцоог гаргасан байдаг  бөгөөд хэрэв эцэслэн батлагдвал гурван жилийн дотор барьж байгуулах боломжтой  гэж байв.

Гэвч энэ усан цогцолбор сураг алдарсан. Суурьшилын бүсийг нүүлгэх гэхчлэн эрх баригчдын хувьд хал авч халширмаар асуудал их, нөгөө талаасаа хөрөнгө мөнгө хаана юу билээ гэхчлэн асуудал байдаг байх. 

Харин тэр цогцолбор газарт бууж, гарт баригдтал  Толгойтын баруун салааны усан сангийн жишгээр ус цуглуулах саваа бэлдэж,  усныхаа нууцийг нэмэгдүүлэх боломж бас байна. Зөвхөн Улаанбаатарт ч бус улс даяар цөөрөм хөв байгуулах кампанит ажил өрнүүлбэл  монголчуудын боломж, хожил тэр болно.

П.Булган

 

 

 

31
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

31 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

49.0.171.41сандаг   • 2019, 12 сарын 20. 17 цаг 29 минут

усан сангууд ялангуяа хил гардаг голууд дээрээ олныг барих хэрэгтэй .энэ бол голын ус хасаж байгаа хэрэг биш .голоо аварч байгаа хэрэг.

202.21.115.126иргэн   • 2019, 12 сарын 20. 14 цаг 16 минут

Энэ төрд инженер хүн даанч алга бөх,морь, сэтгүүлч хүмүүс яагаад ч ойлгохгүй яая даа?

202.21.115.126Эрка   • 2019, 12 сарын 20. 14 цаг 09 минут

Хэдэн жилийн өмнө хийгээд өдийд үр ашигаа өгөх байсан төслийг Б.Батэрдэнэ гишүүн үгүй хийсэн өөрийн гишүүн байх эрх ашиг ньулс эх орныхоос илүү байсан юм байгаа биз одоо ороотойгүй дээр нь энэ ажлыг хийх хэрэгтэй.Үүнд нэг их ухаан хөрөнгө мөнгө шаардлага байхгүй зөвхөн илүүдэл ус өөрөө бүгдийг хийнэ.

192.82.69.231зочин   • 2019, 12 сарын 20. 8 цаг 35 минут

Бат-эрдэнэ аваргыг говьд аваачиж сайн цангаавал говь руу ус татах ажил урагшилж магадгүй юм

202.179.31.39зочин   • 2019, 12 сарын 19. 16 цаг 37 минут

Үйлдвэрт ашиглаж байгаа усыг үнэлээд түүгээр нь эргээд усан сан барих хэрэгтэй.Одоо удахгүй говь усгүй боллоо.

202.179.27.172Зочин   • 2019, 12 сарын 19. 14 цаг 00 минут

Буудаад байсан Казахстан, Орос хоёр баларсан ш дээ. дахиж буудахгүй гээд үгээ хэлсэн, их өндөр торгуулиар ойлгосондоо.

212.103.48.147ард   • 2019, 12 сарын 19. 13 цаг 38 минут

говь уруу ус татаж эрдэнэтийн хиймэл нуур шиг хэдэн том нууртай болохсон

209.89.142.82Dkj   • 2019, 12 сарын 18. 9 цаг 56 минут

Tuul golyin sav gazraa barilga betonoos ni ehleed salgachih, uur yu ch hereggui eeee

202.9.46.174Зочин   • 2019, 12 сарын 18. 8 цаг 42 минут

Ирэх жилийн гуравдугаар сараас үүл буудаж бороо оруул

64.119.20.141Зочин   • 2019, 12 сарын 17. 20 цаг 13 минут

Сэлэнгэ мөрнөөс урагш нэг шуудуу татаад орхичих хэрэгтэй. Нэг газар сайхан том нуур тогтоно доо

103.212.117.94Зочин   • 2019, 12 сарын 17. 19 цаг 13 минут

menge saah bolomj chamd sain haragdsan baina shuu,olon jil utaa gej menge saasan ,odoo tseerem geh meteer boliod egeerei hudaldagdsan ereechigchee

202.9.46.110Би   • 2019, 12 сарын 17. 17 цаг 37 минут

Зөв ажил хийжээ. Бороо, цасны ус урсаад л алга болдог, үүнийг ингэж ашиглах хэрэгтэй.Энэ нь олон талын ач холбогдолтой. 1-р агаарын бохирдол, тоос шороог багасахад, 2-р т газар тариаланд, хөдөө бол малын ус ундаанд хэрэгтэй. Солонгост ийм хиймэл цөөрөм их байдаг юм билээ. Харин аюулгүй байдал талд сайн анхаарахгүй бол далангаа зад аваад үерийн аюул болох магадлалтай.

49.0.137.164Unen Ugt   • 2019, 12 сарын 17. 16 цаг 20 минут

Hiimel zoorom nuuruud olnoor bariachee hichneen heldeg yum be !

59.153.114.56Зочин   • 2019, 12 сарын 17. 16 цаг 15 минут

orosoos vvl iredeg gej saihan burah yumaa..hoinoos vvl ireh gej uu dee..mongold ordog boroo dandaa zvvn uridaas bas baruun urdaas l irdeg ch dee...salhi bol baruun hoinoos ch dee.

202.9.36.173зочин   • 2019, 12 сарын 17. 15 цаг 21 минут

Зөв асуудал. Усан сангуудыг хөдөө орон нутагт олноор байгуулах хэрэгтэй. Гэхдээхашаа хамгаалалттай хийхгүй бол малчид малаа оруулаад эвдчихнэ. Тиймээс усан сангаасаа тусгай хоолой татаж онгоцтой холбоод малаа усалж болдог байхаар хийвэл үр дшнтэй.

192.82.65.141зочин   • 2019, 12 сарын 17. 14 цаг 51 минут

хиймэл нуураа сайн хамгаалахгүй бол мал амьтан хүн унах вий.

66.181.181.45Зочин   • 2019, 12 сарын 17. 14 цаг 08 минут

Орос ах нараасаа зөвшөөрөл авахгүй бол эгийн голын усан цахилгаан станц битгий хэл туул голээр усан сан хийж болохгүй гэсэн мэдээлэл байна ерөнхийлөгчөө. Та усан сьанцын зөвшөөрөл аваад барьчихвал ч дахиад улираасан ч яахав тийм үү сонгогчидоо

64.119.26.143зочин   • 2019, 12 сарын 17. 10 цаг 58 минут

орос улс казахстан улсууд мөн урд хөрш ч гэсэн хавар үүл буудаад хавар манай оронд бороо цас орохоо болж байна шүү.үүнд анхаараасай

64.119.26.143зочин   • 2019, 12 сарын 17. 10 цаг 55 минут

Оросоос айлтгүй усан цахилгаан станцаа бариачээ.эсвэл оросоос цахилгаан эрчим хүчээ хямд үнээр аваач. алийн болгон оросын эрхшээлд явж байх юм бэ Бид чинь тусгаар улс биз дээ

103.14.38.137Зочин   • 2019, 12 сарын 17. 10 цаг 50 минут

энийгээ хэрэгжүүлмээр байнаа цэвэр усаа жорлондоо хийгээд байвал хүүхдүүд маань уух ус ч үгүй сингапур болоход ойрхон байхад

203.91.112.130Зочин   • 2019, 12 сарын 17. 10 цаг 45 минут

Оросуудаас айлгүй Усан цахилгаан станцаа бариач Арчаагүй

202.21.108.251Зочин   • 2019, 12 сарын 17. 10 цаг 10 минут

Хиймэл нуур хөдөө аймаг сумуудад их байгуулаач!

192.82.70.232Зочин   • 2019, 12 сарын 17. 9 цаг 57 минут

Авто угаалга ажиллуулдаг байгууллагууд усны төлбөр маш өндөрөөр төлж байгаа бид ч ухамсахлаж байгаа үүнийг гэлээ гээд саарал усны инженер ийн байгууламж байхгүй тул өндөр үнэтэй ус хэрэглэхээс өөр аргагүйэ тэр өндөр үнээр цэвэрлэх байгууламжийн хөгжилд царцуулагдаж байна гэж ойлгож байгаа.саяхан хэн их бохирдуулж байна тэр их төлнө гэсэн удирдамж зарчим хэрэгжиж эхэлсэн .

202.9.46.174Зочин   • 2019, 12 сарын 17. 9 цаг 24 минут

Хавар үүл буудаж бороо оруулаа

97.107.132.87Zochin   • 2019, 12 сарын 17. 9 цаг 20 минут

***** sanaa bichih yum. Gadagshaa ursgaltai goluudiig booj dotogshoo ursgah yum gene. Delhii ertontsiin geologiin butets, togtotsiig oorchloh ni harin esregeer bid baigalias hariu hurteh bolno. ternii orond harin boroonii usiig togtooj avch uldeh ni arai deer huvilbar.

103.14.38.137Зочин   • 2019, 12 сарын 18. 8 цаг 54 минут

бүгдийг нь бооно гэж ойлгоод эргүү мал вэ урсацын тохируулга хийж тодорхой хэсгийг л авч үлдэнэ тэнэгээ маш бага хэсгийг хуримтлуулна

64.119.21.204Зочин   • 2019, 12 сарын 17. 9 цаг 58 минут

erguu mal

202.21.107.109Зочин   • 2019, 12 сарын 17. 14 цаг 59 минут

Чи өөрөө юугаа ч мэдэхгүй эргүүтсэн мал байна даа.

49.0.137.164Anhaar !!!!!!   • 2019, 12 сарын 17. 9 цаг 02 минут

Gadagshaa ursgaltai Goluudiig Eh nutagtaa booj awch uldeh arga hemjee awaachee !!!! Hun mal us undgui bolloo l geed olon jil yarilaa odoo Usan sanguudaa bariachee !!!!!

202.21.107.109Зочин   • 2019, 12 сарын 17. 15 цаг 01 минут

Юун ч зоргоороо юм боддог юм. Хэрэв тэгвэл экологийн гамшиг болно. 1930 онд Хятадууд Японы цэргийг зогсоохын тулд Шар мөрөнг сэтлээд өөрсдөө баларсан. Тиймэрхүү юм болно

103.14.38.137Зочин   • 2019, 12 сарын 18. 8 цаг 55 минут

урсацад тохируулга хийнэ тэнэгээ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё5 цаг 5 минутын өмнөЭргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.