2019 оны 12-р сарын 24
8 цаг 30 минут

ТОМСГОСОН 26 ТОЙРОГ: Давуу хийгээд сул тал нь юу вэ

Ноосоо тушаачихлаа гэдэг шиг Сонгуулийн хуулиа баталчихлаа. Энэ бол эрх баригчдын зорьж зүтгэсэн ажлынх нь нэг. 2020 оны сонгуулийг томсгосон 26 тойрог бүхий олон мандаттай  мажоритар тогтолцоогоор явуулахаар хуульчиллаа. Монгол Улс парламентат ёсонд шилжсэнээс хойш 7 удаагийн сонгууль явуулсны 4-ийг нь жижиг 76 тойргоор явуулсан. Харин одоо томсгосон тойргоо илүүд үзлээ.  Улс орны хөгжлийг макро түвшинд зангидаж явах боломж  бүрдүүлье гэвэл тойргоо томсгох нь зүй ёсны шийдэл байсан гэдэгтэй санал нийлнэ.

Болж өгвөл  бүсчилсэн тойргуудад хувааж, сонгууль явуулах нь бүр ч илүү шийдэл байж мэдэх юм. Үнэндээ бүс нутгийн хөгжлийг дэмжих хамгийн боломжтой хувилбар гэж байгаа. Манай улс өнгөрсөн хугацаанд  сонгуулийн бүхий л системийг бараг туршаад үзчихсэн. Харин ийм бүсчилсэн хэлбэрээр явуулсан нь үгүй. Одоогийн энэ тогтоод байгаа томсгосон 26 тойрог бол 2008 оны хувилбар. Тэгэхээр шинэ гэж хэлэхэд учир дутагдалтай ч жижиг тойргийн явцуу  ашиг сонирхлоос ангижрана гэдэгт нь талархалтай хандах шалтгаан бий.

Олон нийтийн зүгээс талархалтай хандаж байгаа нь нэг нэмэлт өөрчлөлт гэвэл нэр дэвшигч нь авлига, албан тушаалын хэргээр шүүхээс ял шийтгүүлж байгаагүй гэсэн тодорхойлолттой байх ёстой. Үүнийг төрт ёсыг цэвэршүүлэх тийш хийж буй алхам хэмээн харах шалтгаан бий.

Ерөөс төгс төгөлдөр юм гэж үгүй. Үүн лүгээ шинээр баталсан Сонгуулийн хуулинд ч давуу хийгээд сул тал байж л таарна. Энэ талаар тодруулж харах гэж хичээе.

Томсгосон 26 мандаттай тойргийн давуу тал:

-Төсвийг үр дүнгүй цацдаг байдал өөрчлөгдөж  улс орны хэмжээний  томоохон бүтээн байгуулалт, төслүүдээ түрүүлж хийх боломжтой болно. Өөрөөр хэлбэл,  төсөв санхүүгийн “цохилт”-ын гол хүчийг  томоохон бүтээн байгуулалтад төвлөрүүлэх нөхцөл бүрдэнэ. Иргэдийн түрүүлж харж байгаа давуу байдал нь энэ юм.

-Тухайн тойрогт нэг намын нэр дэвшигчид баг болж, намынхаа мөрийн хөтөлбөрийг хамтдаа таниулах боломж бүрдэнэ. Тэд сонгуулийн зардлаа хамтран бүрдүүлж,  эцсийн дүндээ сонгуулийн зардлыг бууруулах эерэг нөлөөтэй.

- Жижиг 76 тойргийн үед сонгогч ганцхан л сонголт хийдэг. Тийм болохоор сонголтгүй  сонгууль хэмээн гомдолдог. Харин томсгосон тойрогт олон нэр дэвшигч өрсөлдөж, сонголтын илүү боломж бүрдэнэ.

- Томсгосон тойргоос харагдаж байгаа хамгийн чухал боломж нь бэлтэй, чадалтай нь мөнгө цацаж сонгуульд ялдаг явдал өөрчлөгдөнө. Мөнгөний сонгуулийн боломж хумигдана.

-Царцааны нүүдлийг хязгаарлах боломжийг томсгосон тойрог өгч байгаа нь бас нэг  маш чухал давуу тал юм.

-Залуу улстөрчид, залуу гишүүд парламентад орж ирэх нөхцөл томсгосон тойрогт илүү гэдгийг хуульчид хэлж байна билээ.  

-Судлаачид олон мандаттай томсгосон систем нь нэг нам парламентын үнэмлэхүй олонх болж, Засгийн газар тогтвортой ажиллах боломж олгодог хэмээн тэмдэглэжээ.  

-Томсгосон тойрогт сонгуулийн бүх үйл явц  энгийн иргэдэд ойлгомжтой байдаг учраас сонгогчдын оролцоо хамгийн өндөр түвшинд байдаг аж.

-Эмэгтэйчүүдийн парламент дахь төлөөллийг нэмэгдүүлэхийн тулд НҮБ болон олон улсын байгууллагууд томсгосон тойргийг санал болгодог. Тэгэхээр жендерийн тэгш байдлыг хангах бололцоо өгнө гэсэн үг.

Томсгосон тойргийн сул тал нь юу вэ?

-Хамгийн эхэнд яригдаж байгаа сул тал нь нэг намын нэр дэвшигчид хоорондоо өрсөлддөг. Ялахын тулд бие биеийнхээ эсрэг хар пиар хийдэг гэх шүүмжлэл.

-Хоёр намд л ашгаа өгөх хувилбар. Томсгосон тойрог нь жижиг намуудад ихээхэн халгаатай хуваарилалт гэсэн санаа бодол нэлээд явж байна.

-Бие даагчид гарч ирэх боломж бололцоо хамгийн доод түвшинд гэж байна. Харин олонд танигдсан гэдэг утгаараа хашир “хандгайнууд”  олноороо сонгогдох магадлалтэй гэх шүүмжлэл байна.

Энэ бүхнээс  сонгуулийн шинэ тогтолцооны давуу  тал нь яах аргагүй илүү жин дарахаар харагдаж байгаа юм. Гэхдээ жинхэнэ бодит дүр зураг 2020 оны сонгуулийн дараа л бүр тодорхой харагдах биз ээ.  

П.Булган

10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.68.63Зочин   • 2019, 12 сарын 24. 13 цаг 06 минут

сонгуулийн ерөнхий хороо гэдэг бүтэцэд хэсгийн хороод гэж асуудалтай нөхдүүд цугларсан будлианы хутгуурууд байдаг шүү,,, аймаг сумдын ба ддхороодын хэсгийн хороодод тулхатай шудрага нөхдийг оруулахгүй бол ,,мөнгө өнгө харсан улс төрчидийн гар хөл болсон уйваагүй бүдүүлэг нөхдүүд /эр эмгүй / байдаг шүү,энэ нөхдүүд л будлианыг үүсгэнэ энд эртнээс сайн анхаарах нь чухал.

103.212.116.56Зочин   • 2019, 12 сарын 24. 12 цаг 53 минут

одоо манайхан сонгуулийг хэнд яаж өгөхөө мэддэг болсон доо

203.91.116.118зочин   • 2019, 12 сарын 24. 12 цаг 37 минут

МАН маш зөв хувилбарыг сонгожээ. Улс орны хөгжилд хэрэгтэй хувилбар.

202.126.89.59Зочин   • 2019, 12 сарын 24. 11 цаг 28 минут

Ямар ч давуу тал бхгүй ээ жалгын улстөр явдагаараа явна. ЕС, сангийн сайд нь төсөв хулгайлж тойрог руугаа цацдагаараа цацна. Ах нар гардагаараа мөнгө тараадагаараа тарааж гардагаараа гарна.

103.229.123.79зочин   • 2019, 12 сарын 24. 11 цаг 12 минут

бие даагч нар ямарч хэрэггүй суудал бөглөсөн мануухай нар

103.229.123.79кк   • 2019, 12 сарын 24. 11 цаг 10 минут

солиотой санал бичдэг хүмүүс бас байх юмаа

64.119.19.4Эрдэнэ   • 2019, 12 сарын 24. 10 цаг 35 минут

1992 оны сонгуулиар бие даанч гишүүн гарч байсан юм. Нийт 76-г тэнцүү тоогоор тойрогт хувааж сонгож үзэх хэрэгтэй. МАН, АН-аас бусад нам, бие даагчид зоригтой оролцоход болох байх гэж бодож байна.

202.21.100.210Зочин   • 2019, 12 сарын 24. 10 цаг 00 минут

davuu tal ni medeej JDU-n deeremchin tonuulchid ni UIX-n gishuun bolno sul tal ni ard irged bid shuu dee uuniig oilgo

122.201.23.201Зочин   • 2019, 12 сарын 24. 9 цаг 08 минут

АНХНИЙ СОНГУУЛИУД САЙХАН БАЙЖЭЭ ЯДАРСАН АРДУУД НЬ БУРЗАЙГААД Л

122.201.23.201Зочин   • 2019, 12 сарын 24. 9 цаг 04 минут

мөнгө бараа тарааж сонгууль хиймээр байна юу нь болохгүй гэж хэнд ч хэрэггүй баахан цаас сэтгүүл унших ч харах ч юм байхгүй **** байдаг.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.