2019 оны 12-р сарын 24
10 цаг 25 минут

Ж.Өнөрбаяр: Шүүгчийн хараат бус байдал бусдаас болон өөрөөс нь хамгаалагдах ёстой

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгчийн хүний нөөц хариуцсан референт Ж.Өнөрбаяртай ярилцлаа.

-Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал хэзээнээс хэрэгжиж эхэлсэн бэ. Даатгалын үр дүн хэр байна вэ?

-Шүүгчийн эрх эрх зүйн байдлын тухай хуульд "Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг улсын төсвөөс хариуцна” гэж заасан байдаг. Энэ хүрээнд 2015 оноос Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг тендерт шалгарсан даатгалын компанитай гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж ирсэн. Эхний 2 жилд даатгалын тохиолдол үүссэн талаарх өргөдөл, нэхэмжлэл шүүгчдээс бараг ирдэггүй байсан. Харин өнгөрсөн 2 жилд шүүгчид гэрээнд заасан үндэслэлээр даатгалын нөхөн төлбөр нэхэмжлэн авдаг болсон. 2018-2019 оны гэрээний хэрэгжилт даатгалын 74 тохиолдолд 232 сая төгрөг олгогдсоноор дүгнэгдсэн. 2019 оны 08 дугаар сард гэрээ шинэчлэгдэн байгуулагдсан. Иймд шүүгчдэд гэрээнд заасан даатгалын эрсдэл үүссэн тохиолдолд нөхөн төлбөр нэхэмжлэх боломж нээлттэй байгаа.

Ер нь шүүгч бол бусдын дарамт шахалт, хараа хяналт, хардалт дунд шүүн таслах ажиллагааг бие даан хэрэгжүүлдэг цорын ганц субъект. Нэг хэрэг хянан шийдвэрлэхэд маш их цаг хугацаа, оюуны ачаалал шаардана. Өнөөдрийн байдлаар шүүгчдийн хөдөлмөр эрхлэлтийн орчин тийм ч таатай биш байгаа. Иймд шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, улмаар шүүгчийн хараат бус байдлыг хангаж, хамгаалах асуудал маш чухал байна.

-Шүүгчийн хараат бус байдлыг хангана гэдэг бол нөлөөллөөс ангид байх гэж ойлгогддог?

-Товчхондоо шүүгчийн хараат бус байдал гэж шүүгч бие даан шийдвэр гаргах хууль зүйн болон эдийн засгийн баталгаа бүрдсэн байхыг хэлдэг. Энэ нь Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжоор баталгаажсан байх ёстой. Дээрээс нь шүүгч өөрөө хараат бус, нөлөөллөөс ангид байх дархлаатай байх нь хамгийн чухал. Өөрөөр хэлбэл, шүүгч хувийн хараат бус байдлаа өөрөө хамгаалж чаддаг байх нь чухал гэсэн үг. Харин албаны хараат бус байдлыг төр хангах ёстой. Үүний тулд Үндсэн хуульд "Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана” гэж заасан.

-Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчид нөлөөлөх нөлөөллийг бодитоор үнэлэх боломжтой юу?

-Хууль тогтоомжийн хүрээнд шүүгчийн хараат бус байдлыг хангах чиглэлээр харьцангуй сайн зохицуулалттай гэж үздэг. Монгол Улсын Үндсэн хуульд "Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана”, "...хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэж заасан. Мөн 2012 оны шүүхийн тухай багц хууль батлагдаж Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд шүүгчийн хараат бус байдалд халдахыг хориглох, халдсан этгээдэд хариуцлага хүлээлгэх зэргээр хараат бус байдлыг хангах баталгааг хуульчилж өгсөн. Шүүгчийн хараат бус байдалд халдсан, шүүн таслах ажиллагаа явуулахад нь нөлөөлөх гэж оролдсон этгээдийн үйлдэлд шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтөлж, эрх бүхий байгууллагаас уг мэдүүлгийг шалгаад хариуцлага тооцдог механизм одоо хэр үйлчилж байгаа. Гэхдээ шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн этгээдэд хэрхэн хариуцлага хүлээлгэх процессын асуудалд тодорхойгүй зүйл байна.

Шүүхийн хүний нөөц удирдлага, бодлого зохицуулалтын газраас Азийн сантай хамтран 2019 оны 11 сард хийсэн шүүгчийн нөлөөллийн мэдүүлгийн талаарх судалгаанд хамрагдсан 26 шүүхийн 132 шүүгчдийн 60 хувь нь шүүхийн хараат бус байдал дунд зэрэг, 33 хувь нь муу, хангагдаагүй гэж хариулсан. Мөн энэхүү судалгааны хүрээнд 2013-2019 онд шүүгчдээс Шүүхийн ерөнхий зөвлөлд хөтлөн ирүүлсэн 51 нөлөөллийн мэдүүлэгт дүн шинжилгээ хийсэн. Судалгааны үр дүнд цаашид нөлөөллийн мэдүүлгийн үр нөлөөг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг тодорхойлсон.

-Сонирхол татсан үнэлгээ байна. Хэн, ямар хэлбэрээр, яаж нөлөөлөөд байдгийг шүүгчид илэрхийлж чадах юм уу?

-Судалгаагаар "шүүгч хараат бус байх нь шүүгчээс өөрөөс нь хамааралтай” гэдэгтэй судалгаанд оролцсон шүүгчдийн 96 хувь нь санал нийлдэг гэсэн шүү. Мөн улс төрд нөлөө бүхийн этгээдийн нөлөөлөх оролдлогод нөлөөллийн мэдүүлэг огт хөтөлдөггүй болох нь гарч ирсэн. Тодруулбал, дээрх этгээдүүдийн үйлдэлд нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй шалтгааны талаар судалгаанд оролцсон шүүгчдийн 13 хувь нь "мэдүүлэг хөтөлснөөр ирж болох дарамт шахалтаас эмээдэг” гэж хариулсан. Мөн ачаалал их, журам заасан ажиллагааг хийх төвөгтэй гэж шүүгчдийн 31 хувь нь хариулсан нь анхаарал татаж байгаа юм. Хамгийн ноцтой нь шүүгчийн ажлын ачаалал их байгаа нь шүүгчийн хараат бус байдалд нөлөөлж байх магадлал байна.

-Шүүгчдэд нөлөөллөөс ангид байх дархлааг яаж суулгаж өгөх ёстой вэ?

-Энэ бол шүүгч хувийн хараат бус байдлаа өөрөө хэрхэн хамгаалах вэ гэдэгтээ холбоотой асуудал. Ер нь биеэ хэрхэн авч явахаас л эхлэх ёстой гэж үздэг. Бусдын нүдэнд олзлогдохооргүй байх, аргагүй л шүүгч хүн юм даа гэдэг үнэлэмжийг олон нийтэд суулгаж чадсан бол тэрийг л хараат бус, нөлөөллөөс ангид байх дархлаатай шүүгч гэж үзнэ. Мөн гаргаж буй шийдвэр нь хангалттай сайн байх ёстой.Дээрх судалгаанд хамрагдсан шүүгчдийн 48 хувь нь нөлөөллийн мэдүүлгийн талаарх сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулах шаардлагатай гэж үзсэн.

-Нөлөөллийн талаар суръя гэх биш сурчихсан, мэдчихсэн хүн шүүгчээр томилогдож байх ёстой биш үү?

-Монгол Улсад анх шүүгч болох иргэнд тавьдаг нэг шалгуур үзүүлэлт нь "бусдын нөлөөнд автахгүй, бие даасан шийдвэр гаргах чадвартай” байх явдал. Тэгэхээр ийм чадвартай буюу хараат бусаар шийдвэр гаргах дархлаатай хүмүүсийг л шүүгчийн албан тушаалд томилдог гэж ойлгогдохоор байгаа юм. Гэвч бодитоор үнэлж байгаа эсэх тухайд аргачлалыг илүү боловсронгуй болгох шаардлага бий.

Манайд шүүгчийн сургалт голчлон шүүгчийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа. Харин цаашид шүүгч ч гэсэн төрийн албан хаагч, Монгол Улсын иргэн гэдэг агуулгаар хандаж хувь хүний хөгжил, хандлагын талаарх сургалтыг тогтмол хийх шаардлагатай байгаа. Ер нь гадаад улс оронд шүүгчийн хараат бус байдлыг бусдаас биш шүүгчийг өөрөөс нь өөрийг нь яаж хамгаалах вэ гэдэг чиглэлд анхаардаг болсон.

-Манай улс шүүхийн хараат бус байдлаараа дэлхийд доогуур үнэлгээтэй гэж хэсэг шуугьсан. Шүүгчийн цалин нэмэгдсэнээр шүүгчийн хараат бус байдлын асуудалд ахиц гарсан уу?

-Зөвхөн цалин нэмэгдсэнээр бүх асуудал болчихсон гэж үзэж болохгүй. 2015 онд шүүгчийн цалинг тухайн үеийн нийгэм, эдийн засгийн өсөлт, төрийн албан хаагчдын дундаж цалинтай уялдуулж нэмсэн. Үүнээс хойш төрийн албан хаагчдын цалин жил бүр тодорхой хувь хэмжээгээр нэмэгдэж, тэр үед тогтоосон шүүгчдийн цалингийн хэмжээнд бараг хүрч байна. Манайх шүүх, шүүгчийн эдийн засгийн баталгааг олон улсын хэмжээнд хангаж чадаагүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуульд "Шүүх улсын төсвөөс санхүүжнэ”, "Шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана” гэснээс хэрхэн, яаж хангах тухай зааж өгөөгүй юм. Харин шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулах хангах гэж оролдсон, гэвч Шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй гэсэн заалтыг 2015 онд хүчингүй болгосон. Ихэнх гаднын улс оронд шүүхийн төсвийн хэмжээг нийт улсын төсвийн хэдэн хувь байна гэдгийг Үндсэн хуулиар тодорхой зааж өгсөн байдаг. Жишээ нь Тайваньд шүүхийн төсөв улсын төсвийн 1 хувь байна гэдгийг тодорхой зааж өгсөн юм билээ.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд "Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байна” гэж заасан. 2015 онд нэмсэн цалин жил дутам өссөөр ирсэн өнөөдрийн хэрэгцээг хангахад хүрэлцээтэй эсэх нь эргэлзээтэй. Ер нь ядаж л зээлгүй амьдрахад хүрэлцэхээр хэмжээний цалин хөлстэй байх ёстой. 2 жилийн өмнөх судалгаагаар шүүгчдийн 98 хувь нь зээлтэй гэж гарсан.

Цаашид шүүгч нөлөөллөөс ангид, хараат бусаар шийдвэр гаргах нөхцөл боломжийг төр бодлогын түвшинд авч үзэж, тодорхой арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Ж.Батхишиг

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.88.203Зочин   • 2019, 12 сарын 24. 12 цаг 52 минут

Монголын шүүхийг үндсээр нь өөрчлөхгүй бол авилга хээл хахууль газар авчихсан .

43.228.131.196ХЭ ХЭ ХЭ   • 2019, 12 сарын 24. 12 цаг 37 минут

НЭГ Л ИХ ХЭРЭГ БУЦААСАН ХҮМҮҮС. МЭДДЭГГҮЙ БОЛХООР ТЭГДЭГ БАЙХАА. МЭДДЭГГҮЙ, ЧАДДАГГҮЙ, УНШСЭН МЭДДЭГ НЬ БАГА, ЁСТОЙ БОЛОВСРОЛГҮЙ ГЭЭД ХЭЛЧИХВЭЛ БООЖ ҮХЭХ БАЙХДАА.

43.228.131.196МЭДЛЭГГҮЙ Ч ДЭЭ   • 2019, 12 сарын 24. 12 цаг 35 минут

ШҮҮГЧИЙН МЭДЛЭГ ЧАДВАР МАШ МУУ, ШҮҮХ ХУРАЛ ЭНЭ ТЭРИЙГ НЬ ХАРЖ БАЙХАД ҮНЭХЭЭР МЭДЛЭГ МУУ, БИЕ ДААЖ ШИЙДВЭР ГАРГАХ ХЭМЖЭЭНИЙ СЭТГЭН БОДОХ ЧАДВАР МУУ, ХЭРГЭЭ ҮНЭХЭЭР САЙН УНШИЖ ДҮГНЭЛТ ХИЙХ ЧАДВАРГҮЙ ҮНЭХЭЭР МУЛГУУ ШҮҮГЧ НАР БАС БАЙДАГ Л ЮМ БАЙНА ЛЭЭ. ЭСВЭЛ ХАХУУЛЬ АВААД БАЙДАГ ЮМ, ТЭГЭЭД ТЭНЭГ ЦАРАЙЛЖ ШИЙДДЭГ ЮМ УУ, ИНГИЙН ИРГЭН Ч ШИЙДЧИХМЭЭР ЮМЫГ ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ УДААДАГ, ЁСТОЙ НЭЭРЭЭ ХЭЛЭХ ҮГ ОЛДОХГҮЙ ЮМАА.

103.212.116.56Зочин   • 2019, 12 сарын 24. 12 цаг 33 минут

шүүгч нар шуналтаад баахан байрны зээл авсан л биз дээ иргэни хэргийн танхимаа ажилд оруулах талаар арга хэмжээ аваач дээ иргэд хохирч банйа шүүгч нар хохироогүй

202.9.46.48zochin   • 2019, 12 сарын 24. 11 цаг 44 минут

Yostoi ulig boltloo yarih yum!!! Yas yuman deeree shuugch uursduu humuusiig daramtalj, ailgan surduulj, hyasan boogduulj avilga avdagiig niigem ter ayaraa meddeg. Tsaahilbal hergiin hamaaral buhii humuustei er em boloh, sex, ediin zasgiin sanal tavidag, alban tushaalaa ashigladag, gemgui tsarailsan shuugch SBD-n irgenii anhan shatnii shuuhed Ulziin Uyanga gegch shuugch bna. Etsegteigee tsachuu hergiin hamaaral buhii huntei batalgaatai ger buleesee gaduur er emiin yavdal uusgej, ger buliin huuli, alban ner hundiee unagasan shuugch bna

103.229.122.215зочин   • 2019, 12 сарын 24. 11 цаг 14 минут

Шүүгчид нөлөөлөх,, хараат бус байдал гэж улиг болтол ярих юм. Ер нь шүүгчид тухайн хэргээ уншиж, учрыг олж, хуулиа хэрэглэж чаддаг уу? Ядарсан нэг нь хуулийн анхан шатны мэдлэггүй, харанхуйгаар гэрээнд гарын үсэг зурах, өмч хөрөнгөө барьцаанд тавих, мөнгөө зээлэх зэргээр хохирч нотлох баримтгүй шүүхэд шилжиж байхад Том аж ахуйн нэгж, банк, ломбард мэт хүний мөнгийг залгиж дадсан зарим нь эхнээс нь өндөр хөлстэй өмгөөлөгч авч нотлох баримт цуглуулан өөрт ашигтай шийдвэрээ шүүхээр гаргуулж буйг шүүх, шүүгч мэдэрч байна уу? Үүний цаана их юм бий.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.