2020 оны 1-р сарын 3
10 цаг 52 минут

Сэлэнгэ аймагт ноцтой осол гарч нэг хүн амиа алджээ

 

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.12.30-2020.01.02-ны өдрүүдэд нийт 1110 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 878-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 24 хүн гэмтэж бэртсэний 3 хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -11
  • Мөргөлдөх хэлбэрээр-4 тус тус бүртгэгдсэн байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 13 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2019.12.30-ны өдөр 13:45 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сант сумын 2-р баг “Орхон гол” гэх газар /Сумын төвөөс урагш 5 км/-т асфальтан замд Toyota  land cruiser маркийн автомашин Toyota Voltz маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 47 настай, эмэгтэй  Г нас барсан.

2019.12.31-ний 21:37 цагийн орчимд ХУД-ийн 15 дугаар хороо Наадам центерийн баруун замд марк, улсын дугаар нь  тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч овог, нэр гэрийн хаяг нь тодорхойгүй, /45-50 орчим насны эрэгтэй/ хүнийг мөргөж амь насын хохироогоод хэргийн газрыг орхиж явсанг ТЦА-ны ЭЦХ-ийн алба хаагч нар шуурхай илрүүлж, хэргийг хуулийн дагуу шалгаж байна.

2020.01.02-ны өдрийн 21:50 цагийн орчимд СХД-ийн 19 дүгээр хороо Толгойтын гудамж, “Сод монгол” ШТС-ын урд замд Hyundai Grace  маркийн автомашины жолооч явган зорчигч 2 иргэнийг мөргөж, 35 настай, эрэгтэй А гэмтэж, 52 настай, эмэгтэй Ш-н амь насын хохирсон.

2020.01.02-ны өдрийн 08:52 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6-р баг “Цагаан хясаа” гэх газар /Сумын төвөөс хойшоо 88 км-т/ асфальтан замд Hyundai Sonata маркийн автомашин онхолдож, зорчигч 26 настай, эрэгтэй Б нас барсан.

 

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 23 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 26,3 хувиар буурсан бол нас барсан хүний тоо 2 дахин өссөн байна.  

Энэ 7 хоногт дуудлага, мэдээллийн тоо багассан ч гарсан зам тээврийн ослын хор уршиг улам нэмэгдсэн байна. Иймд иргэд, жолооч та бүхэн оюутан, сурагчдын амралт эхэлж замын хөдөлгөөн сийрэг болсон энэ үед хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж, анхаарал сарниулах үйлдэл хийхгүй байхыг ТЦА-аас анхааруулж байна.

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.23.87Зочин   • 2020, 1 сарын 6. 8 цаг 32 минут

hurdaa bagasga bs ovol mashinaar hol zamd ih bitgii yav.vagon yavdg bol vagonoor yavl daa

192.82.67.46Зочин   • 2020, 1 сарын 3. 15 цаг 33 минут

Hurda tohiruuld bolgoomjtoi yvahgui yum da uhej uregdeed bhiin hetsuu yuma anhaaruuld sanuuld bhad

124.158.110.117Иргэн   • 2020, 1 сарын 3. 12 цаг 39 минут

Эрхээ хасуулаад үнэмлэхгүй жолоо барьж буй дуракуудыг насаар нь эрхийг нь хасаж, 1 жил албадан хөдөлмөр хийлгүүлье.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.