БНХАУ-ын Чангчун хотноо өнөөдөр орон нутгийн цагаар 10.00 цагт 2019-2020 оны Дэлхийн цом албан ёсоор нээлтээ хийлээ. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй МУҮХ-ны баг тамирчид бүртгэлээ хийлгэж8 тэмцээний өмсгөлүүдээ авсан байна.
Техникийн төрөлд нийт 42 тамирчин өрсөлдөхөөс Д.Баасандорж нэгдүгээр гараанд 33, хоёр дугаар гараанд 13-т, Ж.Сэдэд нэг дүгээр гараанд 36, хоёр дугаар гараанд 16 -д гарна. Эмэгтэйчүүдийн техникийн төрөлд 31 тамирчин өрсөлдөхөөс Спортын дэд мастер Б.Ариунбаяр нэг дүгээр гараанд 22, хоёр дугаар гараанд 6-д гарна.
Хурдны төрөлд эрэгтэй 33 эмэгтэй 27 тамирчин өрсөлдөхөөс Н.Хэрлэн 2 гарааны жагсаалтаар 20/21, Д.Баасандорж 22/23 Ж.Сэдэд 23/24 Ариунбаяр 21/22 гэсэн дараалалтай гарч тэмцээндээ оролцох юм байна.
Сэтгэгдэл бичих