2020 оны 1-р сарын 8
9 цаг 15 минут

Аль аймаг хэдэн мандаттай байх вэ?

"Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг ирэх хоёрдугаар сараас өмнө гаргаж, аль аймагт хэдэн мандаттай байх, нийт хэдэн тойрогтой байх зэргийг тогтох ёстой юм. Гэхдээ түүнээс өмнө УИХ-ын сонгууль хэдэн тойрогтой байх, аль аймагт хэдэн мандат байх вэ гэсэн ерөнхий таамаг гарч эхэлжээ. Юутай ч Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн санал хураах өдрийг 06-р сарын 24 байх санал ирүүлсэн байна. Уг саналыг УИХ-аар хэлэлцэж шийднэ.

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнбатын ярьж буйгаас дүгнэж үзвэл дундаж хүн амтай аймгууд хоёр мандаттай, 100 мянга орчим хүн амтай аймгууд гурван мандаттай байх, 100 мянгаас дээш хүн амтай аймгууд дөрвөн мандаттай байх тооцоо, судалгааг тус намаас гаргажээ.

Дээрх тооцооллоор бол 100 мянгаас дээш хүн амтай Хөвсгөл, Өвөрхангай аймгуудад нэг нэг мандат нэмэгдэж дөрвөн мандаттай болох бол өмнө нь нэг мандаттай байсан Говь-Алтай, Булган, Завхан, Сүхбаатар, Дундговь аймгууд тус бүр хоёр, хоёр мандаттай болж нэмэгдэнэ.

Харин Говьсүмбэр, Дорноговийн талтай нийлж нэг мандат, Дорноговь тусдаа дахиад хоёр мандаттай байсан бол үүнийг өөрчилж тус хоёр аймгийн нийлээд хоёр мандаттай байх, бусад аймгууд гурван мандаттай байхаар тооцоолжээ.

Зургаан мандаттай дүүрэг байхгүй

Өмнөх сонгуулиар хамгийн олон хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд тус бүр зургаан мандаттай байсан бол энэ удаад Баянзүрх, Налайх дүүргүүд нийлээд тав, Сонгинохайрхан мөн таван мандаттай байна.

Хан-Уул болон Багахангай дүүргүүд нийлээд дөрөв, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүд тус бүр гурав,гурван мандаттай байх таамаг гаргажээ.

С.Бямбацогт: Улаанбаатарын дөрвөн мандатыг нэг мандатай аймгууд руу шилжлүүлнэ

Эх баригч МАН-ынхан ч уг таамагтай санал нэг байгаа ажээ. Учир нь Төрийн байгуулалтын байнгын хороон дарга С.Бямбацогтын ярьснаар Улаанбаатар 28 мандатны дөрвийг нь нэг мандаттай дөрвөн аймаг/ Дундговь, Сүхбаатар, Говь-Алтай, Булган/ руу шилжүүлэх тухай яригдаж байгаа ажээ. Харин аль дүүргээс хэрхэн дөрвөн мандат шилжүүлэх вэ гэдэг дээр СЕХ тооцоо судалгаа хийж УИХ-д өргөн мэдүүлнэ гэсэн юм.  

Уг асуудлыг УИХ дахь намын бүлэг, зөвлөлүүд авч хэлэлцэнэ, өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж, саналаа нэгтэнэ. Эцсийн хувилбарыг Сонгуулийн ерөнхий хороо гаргаж УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх юм.

12
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

12 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.55.188.38зочин   • 2020, 1 сарын 10. 14 цаг 17 минут

Хэнтий Төв хоёр яахаараа ижил мандаттай байна вэ 50 гаруй мянган хүнтэй Хэнтий аймаг Хүрэлсүхийн нутаг болохоор З мандаттай 90 гаруй мянган хүнтэй Төв М.Энхболдын нутаг болохоор ижил З болж байгаа юм уу хүн амын тоог харгалздаггүй юм уу ухаан муутай хүн шиг загнах юмаа

202.179.26.252зочин   • 2020, 1 сарын 9. 15 цаг 42 минут

Маш цомхон жижиг 3хан сумтай Дархан Эрдэнэтэд 3 мандат ихэдхийн биш үү, бас Өвархангай юун 4 , СХД-5 бэ, шударга л байгаач . Газар нутгаа сахиж буй хил хязгаарын аймгуудад газар нутгийнхаа аюудгүй байдлын үүднээс харин ахиу мандаттай байх хэрэгтэй. Улсаа бодох хүн алга, өөрийн өчүүхэн эрх ашгаа бодохийн. Бодвол Нямбаатар Содбаатар Баттамар нарын лобби биз

202.179.26.247Зочин   • 2020, 1 сарын 9. 9 цаг 53 минут

Нийслэлд 2 сая гаруй хүн амьдардаг. 18 аймагт 600 мянган хүн амьдардаг гэж тооцоолбол 1 аймагт 30-40 хөн мянган хүн ноогдож байна. Мандатын тоо тэгэхээр аймгуудад их байна. Аймагт 10 мянгахан хүнд 1 мандат.

183.177.98.50зочин   • 2020, 1 сарын 8. 15 цаг 12 минут

завхан 2 мандаттайл байсан шдээ

66.181.184.88АРД   • 2020, 1 сарын 8. 14 цаг 23 минут

УВС, ХЭНТИЙН 3 МАНДАТЫН 1-ИЙГ ХАСАЖ УЛААНБААТАРТ ӨГӨӨРЭЙ, 2012 ОНД ЛУЙВАРДСАН ЮМАА ӨГӨӨРЭЙ, ӨГӨХГҮЙ БОЛ АН-ЫГ ГАРГАНА ШҮҮ.

103.242.47.138Зочин   • 2020, 1 сарын 8. 12 цаг 16 минут

Сонгуулийн хороо юуных нь тооцоо судалгаа хийх вэдээ МАН-ын захиалгыг биелүүлэх гэсэн хараат хөөрхий хэдэн амьтан ,ЖДҮчид 60тэрбум-уудаар ч тоглуулж монголчууд ямар дуусах биш

202.9.40.179зочин   • 2020, 1 сарын 8. 12 цаг 03 минут

МАН гарууд мангарлаад монгол улс байхгүй болох цаг наашилсаар

64.119.22.172Зочин   • 2020, 1 сарын 8. 11 цаг 01 минут

uvurhangai huvsgul 2iin 1; 1 mandatiig dornod dornogovi 2 t uguud yag bolno

103.111.68.3Зочин   • 2020, 1 сарын 8. 10 цаг 38 минут

ЭНэ бол луйвар. Хүний тоогоор Мандат өгөх ёстой. Улаанбаатарт хүмүүс их мэдээлэлтэй байдаг тул шудрага санал бгдбг. Хөдөөд бол нөгөө гүндүүгүй Монгол зангаараа гар цайлгасан гаруудыг л сонгож тэнэгтэнэ шүү дээ. Монгол улс удахгүй байхгүй болно оо энэ янзаараа

59.153.113.52Зочин   • 2020, 1 сарын 8. 13 цаг 55 минут

Хөөе. Буруу эм тариа хэрэглээд байвал бүр дордож усан тэнэг болно.Хөдөө ирж салхинд сажилж утаанаасаа холдож уушигаа цэвэрлэж ,тархины саажилтаа саармагжуул.

103.240.241.110ЖАМБАА   • 2020, 1 сарын 8. 10 цаг 35 минут

ЗАВХАН 2Л БАЙСАН 2Л БАЙНА ДОРНОГОВЬ ГОВЬСҮМБЭРТЭЙ НИЙЛЭЭД 2Л БАЙСАН 2Л БАЙНА ДУНДГОВЬ Л ГАНЦААРА 40МЯНГАН ХҮНТЭЙ БЖ 2БОЛОХ ХЭНТИЙ70МЯНГА 3 ИХДЭЭД БНА

103.240.241.110МАНГАР   • 2020, 1 сарын 8. 10 цаг 33 минут

ЧААХАА БОЛЬ ЗАВХАН УГААСАА МАНДАТТАЙ БАЙСАН, ДОРНО ГОВИЙН ХОЙД ХЭСЭГ ГОВЬСҮМБЭРТЭЙ НИЙЛЖ 1 ӨМНӨ ТАЛ НЬ 1 НИЙТ 2 Л БАЙСАН ХЭВЭЭРЭЭ Л БАЙНА ДАА МАНГАРАА

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.