2020 оны 1-р сарын 13
12 цаг 10 минут

Самсунг гар утас хэрэглэдэг Өмнөд Солонгосын одууд хакеруудад барьцаалагджээ

Сүүлийн өдрүүдэд Өмнөд Солонгосын 10 орчим алдартны гар утасны мэдээллийг хакерууд хулгайлж, их хэмжээний мөнгө төлөхгүй бол нийтэд дэлгэнэ хэмээн сүрдүүлэээд байна.

Тэд бүгд Самсунг брэндийн ухаалаг гар утас хэрэглэдэг байжээ.

Хакерууд алдартнуудын Samsung Cloud үйлчилгээнд хадгалсан гэрэл зураг, видео бичлэг, текст мессэж зэрэг агуулгуудыг гартаа оруулсан байна.

Одуудын зарим нь мөнгө төлж, хувийн мэдээллээ барьцаанаас чөлөөлсөн бол кино од Жү Жин Мо зэрэг зарим хохирогч мөнгө төлөхөөс татгалзжээ.

Үүний улмаас Жү Жин Могийн өөр нэг жүжигчинтэй солилцож байсан текст мессэжийг хакерууд ил гаргасан юм.

Тэдний мессэж сэксийн сэдэвтэй байсан нь жүжигчний нэр хүндийг унагаад байна. Өмнөд Солонгосын цагдаа нар хакеруудыг мөрдөж эхэлсэн бөгөөд мэдээллийг ямар аргаар хулгайлсныг судалж эхэлжээ.

Самсунг Электроникс компани одууд хувийн мэдээллээ алдсан явдал тус компанийн бүтээгдэхүүний алдаа доголдолтой холбоогүй, харин хохирогчид хэрэглэгчийн нэр, нууц үгээ бусдад алдсан байх магадлалтай гэж Баасан гарагт гаргасан мэдэгдэлдээ тайлбарлажээ. Тус компани бусад вэб сайтад нэвтрэхдээ Самсунгийн хэрэглэгчийн нэр, нууц үгээ ашиглахгүй байхыг хүмүүст анхааруулсан байна.

Эх сурвалж: Korea Times

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүндэт профессор Г.Занданшатарыг УИХ-ын даргаар дахин сонгогдсонд баяр хүргэж, ОХУ-ын Байгалийн Улсын Их Сургуулиас захидал илгээжээ57 минут 57 секундын өмнөДана Уайт тулааны арлаа танилцууллаа1 цаг 2 минутын өмнөД.Трамп олныг хамарсан өөр нэгэн арга хэмжээнд оролцоно1 цаг 7 минутын өмнөНийлүүлэлтийн доголдол үүсэхгүй тохиолдолд инфляц нам түвшинд хадгалагдана1 цаг 12 минутын өмнөКазахстаны шигшээ баг халдвар авч, цугларалтаа цуцаллаа1 цаг 17 минутын өмнөФранцын шинэ Ерөнхий сайдыг томилжээ1 цаг 22 минутын өмнөХүүхдээ загнаж зандрахаасаа өмнө уншаарай1 цаг 27 минутын өмнөТариалалтын төлөвлөгөөг 20 гаруй хувиар давуулан биелүүлжээ1 цаг 32 минутын өмнөЖ.Болсонару амны хаалт заавал зүүх тухай хуулийн зарим заалтад хориг тавьжээ1 цаг 37 минутын өмнөХабиб Нурмагомедовын аав нас баржээ1 цаг 42 минутын өмнөГандантэгчэнлин хийд болон бусад сүм хийд хэвийн ажиллаж эхлэв1 цаг 47 минутын өмнөЖимс, ногоог хэрэглэхийн өмнө заавал угаа1 цаг 52 минутын өмнө"Машины тухай 86 баримт- "Эрэгтэйчүүд эмэгтэй хүний хоолойгоор замаа заалгахын хүсээгүй учир BMW GPS системээ өөрчилж байжээ"1 цаг 57 минутын өмнөLIVE: Хогоор бүү хорол аяны хаалтын үйл ажиллагаа болж байна2 цаг 2 минутын өмнөСоёл, урлагийн байгууллагуудыг бэлэн мөнгөөр үйлчлэхгүй байхыг зөвлөлөө2 цаг 7 минутын өмнөБатцагаан дуганд хурал ном хурна2 цаг 12 минутын өмнөД.Трамп халдварын тохиолдлын тоо нэмэгдэж буйд шинжилгээг дахин сайшаажээ2 цаг 17 минутын өмнөТөрийн есөн хөлт цагаан туг залах торгон цэргүүдийн бэлтгэл бүрэн хангагджээ2 цаг 22 минутын өмнөД.Нямхүү: Сөүлээс ирсэн хүмүүсээс коронавирус илрээгүй, дөрвөн хүн эдгэж сувилалд шилжлээ2 цаг 27 минутын өмнөАНУ-д өнгөрсөн 6 сард ажилгүйдлийн түвшин 11,1 хувьд хүрч буурчээ2 цаг 32 минутын өмнөОЛОН ӨНГӨ: Амьдралд тавтай морил2 цаг 37 минутын өмнөNBA-ийн нийт 25 тамирчин коронавирусын халдвар авлаа2 цаг 42 минутын өмнөФлоридагийн томоохон тойрогт хөл хорих цаг тогтоожээ2 цаг 47 минутын өмнөLIVE: ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээлж байна2 цаг 52 минутын өмнөНаадмаар барилдах бөхчүүдийг "Гэнэтийн ослын даатгал"- д хамруулна2 цаг 57 минутын өмнөСЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голуудын усны түвшин үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна3 цаг 2 минутын өмнөӨнөөдөр хүчтэй аадар бороотой3 цаг 7 минутын өмнөЭЕШ: Өнөөдөр биологи, математикийн шалгалттай3 цаг 12 минутын өмнөЭнэ өдрийн зурхай3 цаг 17 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ3 цаг 22 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.