Английн премьер лигийн 22 дугаар тойргийн үлдсэн хоёр тоглолт өчигдөр орой боллоо. Энэ тойрогт "Манчестер Сити" клуб "Астон Вилла"-г талбайд нь 1:6-аар "бут ниргэж", 47 оноотой болсноор хоёрдугаар байр руу орж ирлээ.
Энэ тоглолтод Махрез гангарч, 18, 24 дэх минутад дубль хийсэн. Харин Габриэл Жесүс 45 дахь минутад жижүүрийн нэг гоол нэмэрлэсэн юм. Тэгвэл Агуэро 28, 57, 81 дэх минутад гурван гоол оруулж, хет-трик толилууллаа. "Астон Вилла"-гаас нэр төрийн ганц гоолыг Эль-Гаази 90 дэх минутад оруулсан юм.
Сэтгэгдэл бичих