Английн премьер лигийн 22 дугаар тойргийн хүрээнд "Манчестер Сити" клуб "Астон Вилла"-г талбайд нь 1:6-аар буулгаж авсан билээ. Энэ тоглолтод "Сити"-гийн довтлогч Серхио Агуэро 3 гоол оруулж, хет-трик толилуулсан. Ингэснээр Агуэро премьер лигт 177 дахь гоолоо оруулж, Франц довтлогч Анригийн 175 гоол оруулсан амжилтыг давж гарлаа.
Ингэснээр тэрбээр премьер лигт хамгийн олон гоол оруулсан гадаад тамирчин болж байгаа юм. Мөн Агуэро 177 гоол оруулснаар "Челси"-гийн дасгалжуулагч Фрэнк Лампардтай зэрэгцлээ. Дахиад ганцхан гоол оруулахад л премьер лигийн бүх цаг үеийн мэргэн буучийн жагсаалтын дөрөвдүгээр байрт ганцаараа бичигдэж эхэлнэ.
Одоо түүний өмнө 187 гоол оруулсан Эндрю Коул, 208 гоолтой Уэйн Рүүни, 260 гоол оруулсан Алан Ширер нар бичигдэж байна. Энэ улиралд Агуэро 187 гоолыг давж гарах боломжтой.
Сэтгэгдэл бичих