2020 оны 1-р сарын 14
11 цаг 50 минут

Юна ресторан солонгос хоолоор кето өдөрлөг зохион байгууллаа

Юна ресторан дэлхийн олон оронд хүч түрэн дэлгэрч байгаа Кето Диет барьдаг үйлчлүүлэгчдэдээ зориулан Монгол улсдаа хамгийн анхны СОЛОНГОС КЕТО ХООЛНЫ менюгээрээ үйлчилж эхлээд байна. Юна рестораны Солонгос кето хоолны меню нь Кето диетын зарчмын дагуу сайн чанарын өөх тос ихтэй, нүүрс ус багатай, уургийн хэрэглээг дунд зэрэг байлгаж турахыг хүссэн, эрүүл мэнддээ анхаардаг хүмүүст зориулан гаргасан. Мөн Юна ресторан нь Солонгос кето хоолыг суртачилан таниулахаар КЕТО ХООЛНЫ ӨДӨРЛӨГ-ийг Сансарын емартын хойно байрлах шинэ салбар дээрээ амжилттай зохион байгууллаа. Олны танил хүмүүс болон кето хоолны дэглэм барьдаг, барихыг хүсэж байгаа хүмүүст сургалт мэдээлэл зөвлөгөө өгч кето хоолныхоо амталгааг хүргэн, үйлчлүүлэгчдийнхээ хамгийн  дуртай хоолыг зааж үзүүллээ. Мөн KETO DIET MONGOLIA пэйж хуудасны админ, хоол зүйч, багш судлаач Ө.Гүндэгмаа ирж кето дэглэмийг хэрхэн барих, кето хоолны ач тусын талаар сургалт зөвлөгөө өгч өдөрлөгийг илүү сонирхолтой  болголоо. Тэрээр “Энэхүү дэглэм нь турахад маш их үр дүнтэй гэдэг нь нотлогдсон бөгөөд жингээ хасах нь хүний эрүүл мэндэд олон талын эерэг нөлөөтэй” гэдгийг онцлон хэллээ. Дэлхий даяар кетоженик хооллолтыг ашиглан олон төрлийн өвчнийг анагааж байна. Үүнд зүрхний өвчин, хавдар, Альцгеймерийн өвчин, татах өвчин, тархины гэмтэл, сэтгэл гутрал, батгашилт гэх мэт өвчнийг анагаахад энэхүү хооллолт ач тустай. Амтгүй хоол идээд жингээ хасдаг цаг ард хоцорч дуртай хоолоо идэж, аз жаргалтай инээмсэглэл дүүрэн алхаж явах замд тань   Юна рестораны кето меню сонгодог шийдэл болно. Идэх хоолноосоо таашаал авна гэдэг хамгийн сайхан мэдрэмж. Дашрамд дурдахад Юна рестораны сүүлд нээгдсэн шинэ салбарт очиж үйлчлүүлснээрээ олон сайхан үйлчилгээг авахын хажуугаар гал тогоо хэсэг таны нүдэнд ил байх бөгөөд ямар орчинд ямар материалаар хэрхэн хол хийж байгааг харж байгаагаараа давуу талтай. Ийнхүү олон талын ач холбогдолтой хооллолтыг түгээн дэлгэрүүлэх мөн хоолоор дамжуулан Монголчуудын эрүүл мэндийг сайжруулахаар Юна рестораны хамт олон зорин ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол дахин бүртгэгдлээ4 цаг 10 минутын өмнөЗасгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг гаргав6 цаг 17 минутын өмнөСоёлын яамны бүтцийг 7 газартай, 78 албан хаагчийн орон тоотой байхаар баталлаа6 цаг 20 минутын өмнөУлсын хэмжээнд 21 газарт автозамд эвдрэл гэмтэл үүссэнээс таван хэсэгт 5-30 метр сэтэрчээ6 цаг 24 минутын өмнөШадар сайд асан Ө.Энхтүвшингийн хүү Барилга, хот байгуулалтын дэд сайд боллоо6 цаг 29 минутын өмнөАмиа хорлох гэж байсан охиныг аварсан цагдаагийн алба хаагчийг "Цагдаагийн гавьяа" тэмдгээр шагналаа6 цаг 37 минутын өмнөОБЕГ-ын даргаар Г.Ариунбуянг томиллоо6 цаг 42 минутын өмнөТАНИЛЦ: Дэд сайд нарыг томиллоо6 цаг 47 минутын өмнөНҮБ-ын Аюулгүйн зөвлөл биечилсэн уулзалт хийжээ7 цаг 10 минутын өмнөЗурхайн ордуудын мөнгөний зурхай7 цаг 20 минутын өмнөОнцгой байдлын ерөнхий газрын даргаар Г.Ариунбуянг томиллоо7 цаг 29 минутын өмнөТэрбумтан Илон Маск, Жефф Безос, Билл Гейтс тэргүүтэй АНУ-ын нэр нөлөө бүхий хүмүүсийн “Twitter” хаяг цахим халдлагад өртжээ7 цаг 30 минутын өмнөДэлхий хэмээх гайхамшигт урлангаар...7 цаг 40 минутын өмнөSamsung Galaxy Tab S7 загварт хурууны хээ танигч байхгүй7 цаг 50 минутын өмнөГадаад оюутнуудыг АНУ-аас гаргах төлөвлөгөөг цуцалжээ8 цагийн өмнөДэлхийн хүн ам 2064 онд дээд хэмжээнд хүрнэ8 цаг 10 минутын өмнөХ.Цэндсүрэн: Дүүтэй болох үед хүүхэд стресст их өртдөг8 цаг 20 минутын өмнөХолливудын одод хэрвээ эмэгтэй байсан бол...8 цаг 30 минутын өмнөУриалга: Эх орноо хайрлан цэвэрхэн аялцгаая8 цаг 40 минутын өмнөЗАСГИЙН ГАЗАР: Дэд сайдуудыг томилохоор болжээ8 цаг 41 минутын өмнөЯмар хүмүүс коронавирусээс эмээхгүй байж болох вэ8 цаг 50 минутын өмнөАмны хаалтыг тогтмол хэрэглэхийн ач тус9 цагийн өмнөГерманд хурдны дээд хязгаарыг 350км/ц байхаар тогтоожээ9 цаг 6 минутын өмнөФото: 3020 оноос ирсэн мэт хэтэрхий сэргэлэн хүмүүс9 цаг 10 минутын өмнөТокиогийн олимпын наадмыг 2021 онд төлөвлөгөөний дагуу зохион байгуулна9 цаг 13 минутын өмнөХонконг дахь Японы фирмүүд шинэ хуульд санаа зовниж байна9 цаг 20 минутын өмнөДэлхийн хамгийн хачирхалтай мөөг: ''Үхдэлийн хуруу''9 цаг 30 минутын өмнө60 шахам жил агуйд амьдарч байгаа өвөрмөц гэр бүлийн түүх9 цаг 40 минутын өмнөЖ.Эрдэнэбат: Дубайн гэрээг Ч.Сайханбилэг “би хар толгойгоороо хариуцна” гэсэн9 цаг 43 минутын өмнөШинэ төрлийн бактерийг нээжээ9 цаг 50 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.