Замын-Үүд боомтоор Истана маркийн суудлын автомашинд гарал үүсэл нь тодорхойгүй, импортын гэрчилгээгүй 405 кг гахайн махыг нуун далдалж, улсын хилээр нэвтрүүлэхээр завдсаныг илрүүллээ хэмээн МХЕГ мэдээлэв.
Энэхүү хэргийг Хилийн Мэргэжлийн хяналтын албаны шалгалтаар илрүүлэн хуулийн дагуу арга хэмжээ тооцож бараа, бүтээгдэхүүнийг хураан авсан байна.
Мөн Улаанбаатар-Хөх хотын чиглэлийн олон улсын суудлын галт тэргээр Монгол Улсын соёлын өвд хамаарах, 1789-1855 онд зохиосон, уйгаржин бичгээр бичсэн 38 ширхэг түүхэн сурвалж бичгийг хууль бусаар хил давуулахыг завдсан байна. Уг үйлдэлд Зөрчлийн хэрэг нээж, гэмт хэргийн шинжтэй тул холбогдох байгууллагад шилжүүлжээ.
3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Монголчууд ардчилал зах зээлийн нийгэмд шилжиснээс хойш зөвхөн мөнгө л боддог болсон байна. Үүх түүх үндэсний соёл, эх орноо худалдах бол юу ч биш, гахай тахианы ханиад гэх мэт тахал тарааж Монголчуудаа устгах бас юу ч биш зөвхөн өөрөө л нэг удаа амьдрах юм шиг боддог усан тэнэг олгой толгойтууд олширсон байна. Нэг бол цаазын хуулиа сэргээж эх орон ард түмнийхээ эсрэг энэ мэт ноцтой үйлдэл үзүүлсэн нөхдийг цаазалдаг болох эс бөгөөс коммунизмдаа эргэж ороод бүгдээрээ дэг журамтай хоёр идэхгүй хоосон хонохгүй амьдрах хэрэгтэй.
Mongolchuud haltar mungunuus bolj uuh tuuhiin hovor unetei oldvor hamag yumaa muusain hujaa narluu barij guidegee hezee bolih boloo. Medegdsen ni ene met medegdeegui uchnuun saihan yumnuud garsan bh da. Uher mongolchuuda gej. Ulam l haranhui bolood bna da.
дээгүүрээ хуваагаад идчих байлгүй дээ